loading...
Өнгөрсөн ням гаригт БНХАУ-ын Жүхай хотноо 25 дахь удаагийн боксын Азийн АШТ эхэллээ. Тэмцээнд 20 орны 169 боксчин 11 жинд хүч сорьж байгаа юм. Харамсалтай нь тэмцээний зохион байгуулагчид мэдээллээ түмэнд түгээх үүргийг тун хангалтгүй биелүүлж байгаа тул бид өөрсдийн тамирчдаа хэрхэн тоглосныг мэдэх гэж ёстой л үйлээ үзэж байна. Хятадын төв телевиз ССТV-гийн спортын сувгаар тоглолтууд гарч байгаа ч тэр нь голдуу нутгийн тамирчдын тоглолт болж таарав. Хоёр жилийн өмнө манайхан Азийн АШТ-ийг зохион байгуулахдаа арай ч ийм байгаагүйсэн. Тэр үед Монголын боксын холбоо тэмцээнд зориулсан сайт нээж, түүндээ тоглолтын дүнг дор дор нь оруулж байлаа. Харин энэ Азийн АШТ-ийн мэдээллийг ямар ч вебсайтаас хайж олоход бэрх юм. Гэхдээ бид тэндээс асууж, сурагласандаа түшиглэн тэмцээний талаарх мэдээллийг хүргэе.
Ямартай ч манай хоёр боксчин ялагдаж, тэмцээнийг орхисон нь тодорхой байна. 69кг-д хүч үзсэн ОУХМ М.Нандин-Эрдэнэ эзэн орны боксчин Чен Хонвейд 8 : 4-өөр, хамгийн хүнд жин буюу +91 кг-д тоглосон Д.Идэрбат Энэтхэгийн Самота Парамжетэд 12 : 4-өөр тус тус ялагджээ. Харин энэ жил анх удаа улсын аварга болсон залуу тамирчин Н.Төгсцогт (48 кг) 2005 оны ДАШТ-ий хүрэл медальт Казакстаны Биржан Жакиповын эсрэг урамтай тоглон 10 : 4-өөр буулган авч, хүрэл медалийн болзол хангаад байна. Тэр медалийн өнгөө шийдэх тоглолтыг Энэтхэгийн Нанао Сингхигийн эсрэг хийнэ. Ман Ази тивийн аварга цолоо хамгаалахаар тоглож буй манай шилдэг боксчдын нэг З.Энхзориг өчигдөр Ардчилсан Солонгосын Ким Чол Сонгийг 17 : 6-гаар итгэлтэй ялж байгаа харагдсан. Энэ тоглолт CCTV5-аар гарсан тул боксын хорхойтнууд үзсэн байх. Ингэснээр манай хүн хүрэл медалийн болзол хангажээ.
Манай бусад боксчдоос залуу тамирчин Б.Жавхлан тун чансаатай ялалт байгууллаа. Тэрбээр эхний даваанд Хятадын Ли Янгийг 7 : 5-аар ялсан. Түүний өрсөлдөгч нь 2005 оны ДАШТ-д хүрэл медалийн төлөө тоглоод ялагдсан ба 2007 оны Чикагогийн рингнээс хүрэл медаль хүртсэн амжилттай эр. Тэгэхдээ мөнгийн төлөө Украйны В.Ломаченкотой үзэн 13 : 13-аар тэнцээд, туслах оноогоор ялагдаж байжээ. ДАШТ-ий медальтай сайн боксчныг манай хүн нутаг дээр нь сөхрүүлнэ гэдэг аргагүй том амжилт. Түүнээс гадна64 кг-д тоглож буй Л.Шинэтулга Кыргызийн Урмат Рикселдиевийг 12 : 4-өөр буулган медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Уг нь 64 кг-д отгон гавьяат У.Мөнх-Эрдэнэ явах байсан ч Б.Түвшинбаттай хийсэн сорилт тоглолтын үеэр гэмтлээ сэдрээсэн тул нутагтаа үлджээ. Б.Түвшинбат ч гэсэн бага зэрэг гэмтэлтэй байсан болохоор Шинээ энэ жинд хүч үзэхээр болсон юм.
Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт Э.Идэрхүү (54 кг) Туркменистаны К.Курбандурдиевийг 8 : 4-өөр хожсон бөгөөд өчигдөр медалийн төлөө Житендер Кумартай тоглосон. Түүний учраа нь Бээжингийн олимпод медалийн төлөө тоглож байсан сайн боксчин. Өчигдөр Т.Чулуунтөмөр (81 кг) Казахстаны Д.Елуссиновтой, С.Эрдэнбат (91 кг) мөн Казахын В.Левиттэй медальтай үлдэх эсэхээ шийдэх тоглолтыг хийсэн. Эдгээр тоглолтууд хэрхэн өндөрлөснийг бид хараахан мэдэж чадсангүй.
Г.Баярсайхан
loading...




yaaya manai box vneheer saijirchee
loading...
INTERNET ASHIGLAN MUNGU OLOX ARGA. tA TUXAIN SAIT-D BURTRUULEED MUNGU AVNA. NEG UDAA ZOCHILXOD 1$, IRSEN MAIL BURT 5$. http://hellishdollars.com/pages/signup.php?CO=zoloo
loading...
huush ene serdamba husuultsan yumuu?
loading...
Breaking news : Javhlan Turkmenistanii geldimuradoviig 8 : 5-r nuhaj ….semi-finald garch irlee ..
loading...
olimpiin medaltnuud maani togloogui yum uu?
loading...
oroltsoogui yumuu?
loading...
Манай багийн бүрэлдэхүүнд Н.Төгсцогт (48 кг), П.Сэрдамба (51 кг), Э.Идэрхүү (54 кг), Б.Жавхлан (57 кг), З.Энхзориг (60 кг), У.Мөнх-Эрдэнэ (64 кг), М.Нандин-Эрдэнэ (69 кг), Н.Шинэбаяр (75 кг), Т.Чулуунтөмөр (81 кг), С.Эрдэнэбаяр (91 кг), Д.Идэрбат (+91 кг) нар багтсан бөгөөд дасгалжуулагчаар Д.Банди, Д.Батсүрэн, шүүгчээр Ц.Нандигжав, багийн ахлагчаар Т.Үйтүмэн явсан юм.
loading...
Boxchid min bidniigee bayraluuldiim shuu! ta nar min ongiroo bish daruuhan baidag hirnee uneheer delhiin hemjeenii amjilt gargadagt mongoliiin sport sonirhogch bi beer ta nart tun ih talarhaj yawdag shuu! bugdiig n sohruuleerei hoh tolbot baataruud min
loading...
badraa yasiin be yawsn boluu
loading...
Badar-Uugan avragaa odo showudahaa boliod beltgelee hiigeechee gaduur yanz buriin sonin hevleleer beltgelee ogt hiihee bolison gej bicheed bhiin zarin bur dahij box togolj chadahgui bolson gej bichsen bna le ug ni nas chin zaluu shde Londond uzcheed bolichmoor ym ard tumniihee hairiig daagaarai.
loading...
olympoos hoish buten 1 jil ongorloo shde daillaga tsaillaga chin duusaagui ymuu Badaraa odo duusga l da
loading...
MOngoliin box-chiig delxiin top-4 bolsond Bandi bagshid bayr xurgei. Odoogoor mongoliig delxiin sport-d boxchid l nuur taxalj bna shuu.Myysain buxchuud nen yalangayu chuluut bux xereg alga.Myysain arxichid
loading...
Judo-g martaj bolohgui shuu, hoh tolbot jaal aa.
1-rt JUDO
2-t BOXING
loading...
medeej bokschiddo bayartai bnaa manaih ymar ch bsan dood tal n 2avargatai bh yostoi shu bikschidoo ta buhende naidaj bnaa badaruuganii talaar ynzan buriin l um yrij bna gehde ene unen umu hudla umu buu med manaihan chine iimerhu shar medeend durtai shde ene hudlaa ch bj medne hervee ene hudla bol ter hunii setgeld har tolbo uldej l taarna tegeheer ta buhen alivaag danda barimttai notolgotoi yrij bgachee. ene temtseend enkhzorig javhlan 2t ih naidaj bna arin manai serdamba maani yasan boldo olympiin mongotei hun azid bol tuurtelguil tutululeh yostoido hehe. za bokschiddo amjilt
loading...
boksiin suuliin ueiin medeeleliig haanaas avah ve. please
loading...
iderhyy, chuluuntomor, erdenebat nar yalagdjee
loading...
Оо энийг чинь би зүгээр л форумд бичсэн шүү дээ. Сайтад тавих байсан бол жаахан эдит хийх байлаа л даа. За яахав, нэгэнт орчихож.
Ер нь энэ сэтгэгдэл бичдэг хүмүүст нэг зүйл анхааруулахад:
Элдэв муухай хараал бүү хэрэглээч ээ. Энэ чинь зөвхөн спортын тухай л мэдээлэл авч, сэтгэгдлээ хуваалцах газар. Дахин дахин санаатайгаар бусдыгаа адалсан бичлэгүүд оруулж байгаа ip хаягнуудыг сайт руу нэвтрэхгүйгээр хязгаарлах боломжтой гэдгийг ойлгоно биз. Хэдүүлээ зүгээр л сайхан спортоо ярьж байя.
loading...
olimpiin avarga badar-uugan mes zasal amjilttai bolsnoos xoish baingiin mergejliin bus beltgel xiij bgaa. ene 6r saraas exlen mergejliin beltgeldee orson buguud ene xeveer gar ni sain bval delxiin avargad zodoglono. 7 sariin erchimjuulsen beltgelees shaltgaalj delxiin avargad oroltsox uguig shiidverlene gej dasgaljuulagch batsuren xellee.
loading...
amjilt husii zaluusaa
loading...
serdamba kazakt 11-3-r yalagdaj medalias multarchee.
loading...
Манай Сэрдамба 51кг-д Казакстаны тамирчинд 3:11 илт давуу ялагдсан байна. Олимпийн мөнгөн медальтын ялагдал өнөөдөрийн гол сенсаач болжээ.
64кг-д тоголсон Л.Шинэтулга Узбекстаны тамирчинд 3н удаа хүнд цохилтонд орж цагаас өмнө тэмцээнээ өндөрлөсөн байна.
Харин 57,75 кг-д тоголсон манай тамирчид өрсөлдөгчдөө ялж хүрэл медалийн болзол хангажээ.
эх сурвалж : http://www.sports.cn/
loading...