Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Солилцоо наймаа » Роналду Какагийн араас

GD Star Rating
loading...

kaka-ronaldo-thumbК.Роналду хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогч болоход ойрхон байна. Юнайтедийн албан ёсны сайтад бичсэнээр тэд Реалын тавьсан 80 сая фунтын саналыг хүлээж авсан гэнэ. Хоёр багийн удирдлага өөр мэдэгдэл хийгээгүй байгаа ч Флорентино Перез дахин нэг супер одыг Мадридад газардуулах нь тодорхой болсон юм шиг байна. Саяхан Реалын ерөнхий захирал Хорхе Волдано ”Бид Роналдуг авах хэлэлцээрээ альхэдийнэ эхлүүлсэн. Тэр бол гайхалтай тоглогч. Тиймээс ямар ч клуб эгнээндээ
элсүүлэхийг хүсэх нь тодорхой шүү дээ” хэмээн TVE телевизэд ярилцлага өгсөн нь ч энэ бүхнийг батлаж байна.
***
Андрей Пирлог Челсид харахдаа баяртай байх болно хэмээн Италийн шигшээн ерөнхий дасгалжуулагч Марчело Липпи мэдэгджээ. Тэрбээр ”Миланаас Лондон орно гэдэг чинь ,Ром орохтой л адилхан. Тэр хаана ч тоглосон өөрийгөө бүрэн харуулж чадах нэгэн” гэжээ. Хэрвээ Пирло, Анчелоттигийн араас явах болбол 20 сая фунтыг Милан олох боломжтой талаар Английн хэвлэлүүд мэдээлжээ. Одоогоор Андрей  ”Холбооны цом”-ын бэлтгэлээ шигшээ багийнхантайгаа базааж буй.
***
Ливерпулийн дасгалжуулагч Рафа Бенитез Машераног зарахгүй гэдгээ мэдэгдлээ. Каталоны багтай нэр холбогдоод байгаа Машегийн тухай тэрбээр ”Хавьер энэ жаргалтай байгаа гэдгээ зөндөө л мэдэгдсэн шүү дээ. Энэ бүх худлаа яриа хаанаас гараад байгааг ойлгохгүй юм. Хэдхэн хоногийн өмнө л би түүнтэй ярихад тэр үлдэх хүсэлтэй гэдгээ хэлж байсан. Маше бол шударга хүн. Хүний араар элдэв зүйл ярьж явах нэгэн яавч биш. Барса 40, 50 саяыг санал болгосон ч би лав зөвшөөрөхгүй”  гэжээ.

***

АС Милан болон Интер Миланы хараанд өртөөд байгаа Дидье Дрогба энэ зун багаа солихгүй гэжээ. ”Марселийн удирдлага намайг эргүүлэн авахыг хүсэж байгаагаа хэлсэн. Гэхдээ тэд клубтэй тохиролцоонд хүрч байж л энэ бүхнийг шийднэ. Сүүлийн үед янз бүрийн цуу яриа их түгж байгаа ч, миний шийдвэр бол Лондондоо үлдэх.
Шинэ дасгалжууагчийн тухайд тэр юу хийхээ мэддэг нэгэн. Хиддинкийн ялалтын цувралыг үргэлжлүүлнэ байх. Угаасаа ч надад эргэлзээд байх шалтгаан алга”
***
Алетико Мадридийн удирдлага довтолгооны гурвалаа явуулахгүй гэжээ. Серхио Агуеро, Макси Родригез, Диего Форлан нарыг сүүлийн үед олон багууд сонирхож байгаа нь ийм мэдэгдэл хийхэд хүргэсэн нь тодорхой. Агуерог Челси эгнээндээ багтаах тухай яриад эхэлсэн бол Пичичигийн эзэн Форланыг Реал, Ман Сити гэсэн ”түрийвч зузаан” багууд сонирхож байгаа билээ. Харин Максигийн хувьд өөрөө Тоттенхэмд очих хүсэлтэй гэдгээ мэдэгдсэн. Атлетикогийн спорт эрхэлсэн захирал Гарсиа Питарч ”Өдийг хүртэл бид Агуеротой хэвийн харилцаатай байсаар ирсэн. Түүнд Мадридийг орхих ямар ч шалтгаан байхгүй. Мэдээж хэрэг бусад багуудаас их мөнгөний санал ирсэн. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бид алинийг нь ч хүлээж аваагүй байгаа. Бид бүрэлдэхүүнээ цааши улам хүчирхэгжүүлэхээр ажиллаж байгаа болохоос нимгэлэхийг хүсэхгүй байна” гэжээ.
***
Итали, Английн лигийн нүүр царай болдог хоёр тоглогчыг өөрийн эгнээнд элсүүлж чадсан Перез Рибериг авах бодолгүй байгаа гэжээ. TVE-д өгсөн ярилцлагадаа ”Байерний удирдлага түүнийг явуулахгүй гэдгээ шууд л хэлсэн. Тиймээс би тэдний хүндэтгэхийн үүднээс дахиж яриа өдөөгүй. Энэ зуны манайх 8 , 9 тоглогчыг зарахаар төлөвлөж байгаа. Заримыг нь зээлээр ч явуулах байх.  Магадгүй тэд манайхаас яваад Негредо, Мата нар шиг гялалзах ч юм билүү. Какагийн наймааны тухай нилээдгүй ажил болж байж бүтсэн. Түүнийг энд ирэхэд Галлиани их тус болсон. Кака ч өөрөө хүссэн болохоор амархан бүтсэн гэж бодож байна”гэжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

57 Сэтгэгдэл

  1. hunter says:

    holbombog medehgui batsaanud zilaachee olon olon yum ayrih yum heden toglogchiin ner tseejilchiheed orovdoltoi yum kkkkkkkkkkkkkkkkkkkkk zail za chamaas 80 garahgui za ahmgiin deer bgaa hunii setgegdel za

    GD Star Rating
    loading...
  2. puujee says:

    tanaa sait ih goe yum bichej sport sonirhogch bidened mash tom medleg medeelel ogoj bgaa real aguu bag bolj bna ugaasaal `iim bsan gehdee oduud tsuglaa geed abrag bolno gedeg hetsvv manu d dahiad “shin od toglogch gargaj ireh gej bgaa bhaa beckamiig reald ogoj ronaldoog gargaj irsen odoo hen boloo ser alex negiig bodoj bgaa bhaa realiin esreg barsaa zogsoj bna ireh uliral goe boloh nee nba iin duhaad kobe fisher 2 aguu yumaa ene 2iin tsaan zen bagsh udirdaj zob hotloj ywuulj bna kobe finaliin myp abah erehtei hvn ter ene bagiig odoo hvrtel abaj ywaa

    GD Star Rating
    loading...
  3. Man U says:

    hey real aa . tanaih cannavaro g juventus ruu n yavuultsaan ho. sanaa zovoltgui. udkui tanaih hamgaalaltaa saijruulah surag bsan , gehdee ehleed dowtolgoo hagasaa saijruulchaad . tegsen bhad hamgaalagchid guigeel irne. er ni real daraa jil shine mendelsen huhed shig l shiv shine bag boloh ni dee. za ter oorsdiigoo holbombog meddeg ged bga batsaanuud duugaai amaa hamhi .

    GD Star Rating
    loading...
  4. AK-74 says:

    joao montinhog manu snirhij bgaan taalagdaj bn shv.80 say ih gd baahan l ym yrj bn.gehdee ronaldoog delhiin shildeg bolgosniihoo tuluu 80 baitugaig awah erhtei gj bodjiino

    GD Star Rating
    loading...
  5. beggy says:

    real юу л болдог бол доо

    GD Star Rating
    loading...
  6. yooooooooooy says:

    novsh bi ronaldo-n fan getel real-n anti …..yoooooooooy shal durgui hurj bna er ni booj uhlee kkk

    GD Star Rating
    loading...
  7. I love REAL MADRID says:

    TA NARIIN HEN CHI BAI REIL MADRIDIIG MUULJ BOLOHGUI HARIN TOGOLOGCH NARIIG YU GEJ CH helj bolno..ENE SPainii Ezen haanii BAG bol urgejl NOMER 1 bsan bh ch bolno. 20 zuunii shildeg bag bolson tsaashdaa ch tiim bh bolno. Ymar ch bag REAliin hajuud tsomooroo ch ter NEr hundeeree ch ter Togololtiin hev mayg ur chadvar, bas BODlogooroo HAana ni ch hurehgui…. hizee ch hurehgui….BArca bn uu MANU bn uu hen ni ch ter avsan tsomuudiinh ni hajuud dongoj tald ni ch hurehgui. GOL ni suuliin ur dun gargasan amjilt hev maygaaraaa uneleh unelemj bdag yum daa…………..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: