loading...
Манчестер Юнайтед Реалын тавьсан 80 сая фунтын саналыг хүлээн зөвшөөрснөөр Криштиану Роналду багаа солих нь тодорхой болж байна. Түүний тухай бичээгүй сонин хэвлэл, спортын сайт гэж яг одоогоор алга. Энд Роналдугийн хөлбөмбөгийн амьдралын замналыг товч дурдаж байна.
1985: 2-р сарын 5-нд Португалийн Мадейра аралд төрсөн..
2002: 17 настайдаа Спортинг Лисбонд анхныхаа тоглолтыг хийжээ.
2003: 8 сарын 6-нд улирлын өмнөх нөхөрсөг тоглолтонд Манчестер Юнайтедийн хаалганд гоол хийв.
8 сарын 8. 12.24 сая фунт стерлингээр Манчестер Юнайтед багт зарагдлаа. Манчестерийн шинэ тоглогч тэрээр 7 дугаарыг авлаа. Учир нь тэр үед Дэвид Бекхэм багаа орхиод байсан юм.
8 сарын 16. Премьер лигийн улирлын эхний тоглолтонд Манчестер Юнайтед талбай дээрээ Болтонг 4:0-ээр хожсон тоглолтонд 2-р үед сэлгээгээр талбайд гарснаар МЮ дэх гараагаа албан ёсоор эхэлжээ.
8 сарын 20. Португалийн үндэсний шигшээ баг Казакстаныг 1:0-ээр хожсон тоглолтонд тоглов.
11 сарын 1. Олд Траффорд цэнгэлдэхэд Премьер лигийн хүрээнд Портсмуттай тоглоход Манчестер Юнайтедийн бүрэлдэхүүн дэх анхны гоолоо хийв.
2004: 5 сарын 22. Манчестер Юнайтед ФА-ын цомын шигшээд Милуоллыг 3:0-ээр хожиход гялалзсан тоглолт үзүүлжээ.
6 сарын 24. Европын аварга шалгаруулах тэмцээнд Португалийн шигшээ Английг торгуулийн цохилтоор 6:5 харьцаагаар хожиход торгуулийн цохилтоо амжилттай болгов.
7 сарын 4. Европын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтонд Португалийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Грекийн эсрэг тоглосон ч баг нь 0:1-ээр хожигдлоо.
2005: 10 сарын 19. Лондонгийн зочид буудалд хүчингийн хэрэг үйлдсэн гэсэн шуугианд орооцолдсон ч өөрийгөө буруугүй гэдгийг баталснаар хэрэг дууссан.
11 сарын 18. Манчестер Юнайтедтай гэрээгээ 2 жилээр сунгаж, 2010 он хүртэл МЮ-д тоглохоор болжээ.
2006: 7 сарын 1. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Португал – Английн шигшээ багуудын тоглолтын үеэр Уэйн Руни – Рикарду Карвалью нарын маргаанд идэвхтэй оролцож, шүүгч Хоракио Элизондод хандан эсрэг багийн тоглогч Рунид карт өгөхийг хүсэж, шүүгч Рунид улаан хуудас өгөн талбайг орхиж байгаа агшин телевизийн бичлэгэнд түүх болон үлджээ. Улмаар тэрхүү тоглолт торгуулийн цохилтоор өндөрлөхөд хожлын цохилтыг Роналду амжилттай болгосноор 2 жилийн дотор Португалийн шигшээ 2 дахь удаагаа Английн шигшээг торгуулийн цохилтоор хожлоо.
7 сарын 8. Дэлхийн аваргын 3-р байрны төлөө тоглолтонд баг нь Германд хожигдсоны дараа Манчестер Юнайтедаас явахыг хүсэж байгаагаа мэдэгдлээ. Испанид, тодруулбал Реал Мадридын тоглогч болох бодолтойгоо хэлж байсан. Харин Англид Рунигийн улаан хуудас, шигшээ багийнхаа хожигдлын гол буруутныг Роналдуг хэмээн зүхсэн сая сая хөлбөмбөг сонирхогчид байлаа.
7 сарын 7. Юнайтедийн зүгээс Роналдуг зарах төлөвлөгөө байхгүй гэжээ.
2007: 2 сарын 6. Бразилын шигшээ багийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтонд Португалийн шигшээ багийн ахлагчаар нэрлэгдлээ. Энэ тоглолт болсон өдрийн урд өдөр тэрээр 22 нас хүрээд байсан.
4 сарын 13. Манчестер Юнайтедтай 5 жилийн шинэ гэрээ байгууллаа.
4 сарын 22. PFA-ийн оны шилдэг тоглогч, оны шилдэг залуу тоглогчийн шагналыг зэрэг хүртлээ. 1977 онд Энди Грей энэ шагналыг зэрэг хүртэж байснаас хойш ийм тохиолдол гараагүй байв.
5-р сар. Хөлбөмбөгийн сэтгүүлчид түүнийг оны шилдэг тоглогчоор нэрлэжээ. Багтайгаа хамт ПЛ-ийн аварга болов.
12 сарын 17. ФИФА-ын оны шилдэг хөлбөмбөгчний 3-р байранд, Кака, Лео Месси нарын ард бичигдлээ.
2008: 3 сарын 19. Болтоныг 2:0-ээр хожсон тоглолтонд 2 гоол хийж, 2007-2008 оны улирлын 33 дахь гоолоо хийснээр Жорж Бестийн 40 жил оршсон клубын дээд амжилтыг эвджээ.
4 сарын 27. PFA – ын оны шилдэг тоглогчоор 2 дахь улиралдаа дараалан нэрлэгджээ.
5 сарын 5. Манчестер Юнайтед талбай дээрээ Уиганыг хожсоноор ПЛ-ийн аварга болох болзлоо хангалаа.
5 сарын 14. Реал Мадрид түүнийг худалдаж авах хүсэлтэйгээ илэрхийлсээр.
5 сарын 21. Москвад болсон Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд Челсигийн эсрэг мөргөж гоол хийн багтаа тэргүүлэл авчирсан ч тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдэх болоход Роналду алдав. Гэхдээ Юнайтед хожиж, Аваргуудын лигийн аварга болов. 42 гоол хийсэн улирлаа өндөрлөлөө.
5 сарын 22. Реал Мадридийн дасгалжуулагч Бернд Шустер Роналдуг Ла Лигт хэзээ нэгэн цагт тоглох болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
6 сарын 2. Бразилийн Терра сайтад хэрэв Реал түүний үнийг төлж чадах аваас Мадридад очих хүсэлтэй байгаагаа хэлжээ.
6 сарын 19. Португалийн шигшээ Европийн аварга шалгаруулах тэмцээнд Германы багт хожигдож, тэмцээнээс хасагдахад саад хийж чадсангүй.
7 сарын 7. Гэмтэлтэй шагайндаа Амстердам хотод хагалгаа хийлгэв.
8 сарын 8. Португалийн “Паблико” сонинд ярилцлага өгөхдөө Манчестер Юнайтедэд дахин нэг улирал тоглоно гэжээ.
- Аваргуудын лигт талбай дээрээ Вилльяреалтай гоолгүй тэнцсэн тоглолтын 62 дахь минутанд сэлгээгээр талбайд гарч, гэмтлээсээ эргэн ирлээ.
11 сарын 15. Стоукийн хаалганд гоолдсоноор Манчестер Юнайтедийн төлөө 100 гоол хийсэн амжилтанд хүрчээ.
11 сарын 30. Манчестерийн дербид 2 шар хуудас авснаар талбайгаас хөөгдөв.
12 сарын 2. “Алтан бөмбөг” шагналыг хүртлээ. Түүний дараа Барселонагийн Лео Месси, Ливерпулийн Фернандо Торрес нар орсон байна.
2009: 1 сарын 8. Манчестерийн нисэх онгоцны буудлын ойролцоох тунельд осолд оров. Түүний унаж явсан Феррариг харахад жолооч нь маш хүнд гэмтсэн болов уу гэмээр харагдсан ч Роналду өөрөө яагаачгүй.
1 сарын 12. ФИФА-ын оны шилдэг хөлбөмбөгчин боллоо.
5 сарын 16. Арсеналтай 0:0-ээр тэнцсэнээр Манчестер Юнайтед ПЛ- түрүүлэх болзлоо хангажээ.
5 сарын 27. Ромд болсон Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд баг нь Барселонад 0:2-оор хожигдлоо.
6 сарын 11. Реал Мадрид Роналдуг худалдаж авахаар Манчестер Юнайтед багт 80 сая фунтын санал тависныг Манчестер Юнайтед зөвшөөрлөө. Ингэснээр Роналду Реал Мадридын тоглогч болох нь тодорхой болж байна.
loading...








real madrid-iin jiliin tosov mongol ulsiin jiliin tosovoos hed dahin ih gesiishd kk lol
loading...
hoho ter glaktikosiin uyd uneheer gaihaltaii bsiim shuu
ter uyd barca_88 chi olgiitei bsan bolhoor yaj ch medhev….
cl. la liga ntert turuuleel yvj blaa
yun tanai ter barca ain
loading...
bi cristiano ronaldog shutdeg ih saihan medeelel bolj.
loading...