Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ, Жүдо, МҮОХ, Онцлох, Сумо » Д.Дагвадорж хөдөлмөрийн баатар, Ц.Дамдин, С.Магсар ардын багш, Д.Бямбадорж гавьяат тамирчин цол хүртлээ

GD Star Rating
loading...

Өчигдөр Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гаргаж нэр бүхий хүмүүсийг шагнажээ. Тэдэн дунд спортынхон маань нэлээдгүй байлаа.

Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 23 удаа түрүүлэн, сумо бөхийн түүхэнд шинэ дээд амжилтуудыг тогтоож, Монголын тамирчдын олимп, тив, дэлхийн тэмцээнд оролцох бэлтгэлийг хангах, амжилтыг нь ахиулахад бодитой дэмжлэг үзүүлж, Монголын өсвөр үе, залуучуудын дунд биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд оруулж байгаа үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, “Такасаго” дэвжээний бөх “Асашёорюү” Долгорсүрэнгийн Дагвадоржид Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” тэмдгээр тус тус шагналаа.

Биеийн тамир, спорт, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, жүдо бөхийн төрлөөр олон шилдэг тамирчдыг сургаж дасгалжуулан, олон улс, олимп, тив дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай оролцуулж, жүдо бөхийн төрлийг хөгжүүлэх, биеийн тамирын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, олимпийн хөдөлгөөнийг өөрийн оронд дэлгэрүүлэн сурталчилахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Цэндийн Дамдинд Монгол Улсын ардын багш цол,

Биеийн тамир, спорт, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, үндэсний болон чөлөөт бөхийн төрлөөр олон арван шилдэг тамирчдыг сургаж дасгалжуулан, олон улс, олимп, тив дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай оролцуулж, эх орондоо чөлөөт бөхийн төрлийг хөгжүүлэхэд оруулсан бодитой хувь нэмрийг нь үнэлж Үндэсний шигшээ багийн ахмад дасгалжуулагч Солийн Магсарт Монгол Улсын ардын багш цол,

Японы мэргэжлийн сумо бөхийн ур чадварыг чадамгай эзэмшиж, дээд зиндаанд амжилттай барилдан түрүүлж спортын өндөр амжилт гаргасныг нь үнэлж  мэргэжлийн сумо бөхийн озэки, “Исэгахама” дэвжээний бөх “Харумафужи” Даваанямын Бямбадоржид Монгол Улсын гавъяат  тамирчин  цол тус тус хүртээжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. zoloo says:

    INTERNET ASHIGLAN MUNGU OLOX ARGA. tA TUXAIN SAIT-D BURTRUULEED MUNGU AVNA. NEG UDAA ZOCHILXOD 1$, IRSEN MAIL BURT 5$. http://hellishdollars.com/pages/signup.php?CO=zoloo

    GD Star Rating
    loading...
  2. bayaraa says:

    dagvaad arai ert ugchihvuu ? yu gj bdj bn? ug n dahiad hed turuuleheer n uguhgu dee. zorilgo n yagaachgu bga shd. gehdee avah n todorhoi l doo

    GD Star Rating
    loading...
  3. bat says:

    ughuus yah yum bee unheer chadaltai bnshdee

    GD Star Rating
    loading...
  4. SG-8 says:

    yalaa gej ertdeh ve?
    Hangalttai ene zergiin amjiltiig uzuulsen.
    Odoo sport-n busad bolzol bieluulsen humuust tsoliig ni ogoh heregtei.
    GAVIYAT TAMIRCHIN
    M.Bundmaa
    Ts.Sharavjamts geed mash olon
    GAVIYAT DASGALJUULAGCH
    Sh.Bat-Orshih
    (D.Narmandah-n bagsh, odoo 60.66-d id barildaj bgaa G.Boldbaatar, D.Altansuh, D.Dolgoon zereg olon buhiig beltgesen hun)
    Erdene-Ochir
    (Manai olymp-n uugan avargiig maani boh bolgoson hun dee)

    GD Star Rating
    loading...
  5. nisdeg_melkhii says:

    bundmaad gaviyat tomdonoo harin hyamkhuu bol bj boloh yum

    GD Star Rating
    loading...
  6. SG-8 says:

    Nyamhuug martchij. Gehdee bugdiig ni bichvel ih bolno.
    Bundmaa hangalttai gaviyat.
    Sambo delhiin hoshoi avarga. Judo Universiad avarga.
    Uuniig l helehed hangalttai. Zadlaval bur ih jagsaalt bolno shuu.

    GD Star Rating
    loading...
  7. barsa68a says:

    Asa68 bol mongol hunii baharhal. urid ni Chinggis haan baisan, uur hen ch baihgvi shuu

    GD Star Rating
    loading...
  8. uuganbayar says:

    bvgded in amjilt xvsii

    GD Star Rating
    loading...
  9. jn says:

    judo giin erdenet-od d hudulmriin baatar tsol uguh yostoi delhiin avragiig hamgiin olon hiisen deer ni teviin avraga hed bilee dee mongoliin neriig yavsan temtseen bolgon doo gargadag bsan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: