loading...
Хөлбөмбөгийн ертөнцөд өмнө нь дуулдах нь байтугай төсөөлөгдөж ч байгаагүй өндөр үнээр худалдагдсан Португалийн супер од К.Роналдугийн тухай өдгөө хүн болгон ярьж бичиж байна. Түүнийг шинэ багтаа хэр дасаж чадах бол, МанЮ-д байсан шигээ гялалзаж чадах болов уу гэсэн асуултууд ч олны ярианы гол сэдэв болж байгаа нь тодорхой. Иймээс та бүхэнд Манчестер Юнайтедийг их мөнгөөр орхисон зарим оддын хувь тавилангийн тухай мэдээлэл хүргэх гэж байна. Энд тус клубын түүхэнд хамгийн дуулиан тарьсан 10 наймааны эздийг танилцуулсан байгаа.
Жонни Гилес (Лийдс рүү)
Жонни 1958 оны Мюнхений ослын дараачаас МанЮ-гийн гараанд багтах болсон бөгөөд Бобби Чарльтон , Денис Лау нарын хамт Улаан чөтгөрүүдийн гол хүч болж 1963 онд ФА цомд түрүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэжээ. Тэр жилийнхээ зун Лийдс Юнайтедэд 33,000 фунтээр худалдагдсан ба тухайн үеийнхээ ханшаар бол энэ нь чамгүй их мөнгө байлаа. Лийдст өнгөрүүлсэн 12 жилдээ Гилес лигийн аваргаар хоёронтоо тодорч, ФА цом, Лигийн цомоос өгсүүлээд өч төчнөөн амжилт үзүүлж, английн шилдэг тоглогчдын нэгэнд зүй ёсоор тооцогдох болсон юм.
Үнэлгээ 9/10
Рей Уйлкинс (Милан руу)
Челсид тодорч амжаагүй Уйлкинсийн авьяас МанЮ-д ирээд жинхэнэ ёсоороо илэрсэн. Хурдтай, довтолгоонд оролцох дуртай тэрбээр МанЮ-д тоглож байхдаа английн шигшээд дуудагдаж 1982 оны ДАШТ-д оролцжээ. 1983 оны ФА цомын финалд хожлын гоол оруулснаар нэр хүнд нь ч гараад өгсөн. Ирэх жил нь алдарт Милан түүнийг 1.5 сая фунтээр өөрийн болгосон ч шинэ багтаа дасаж чадсангүй. Түүнийг тоглосон гурван жилд Милан доод лиг рүү хүртэл унаж миарсан ба 1987 онд PSG-рүү шилжсэн ч дахин азгүйтэж нутгийн зүг буцжээ.
Үнэлгээ 6/10
Марк Хьюз (Барселона руу)
1980-аад оны эхэн үед Хьюз Манчестрийн фенүүдийн хайртай тоглогчын нэг байлаа. Гэвч тэрээр Барсад 2 сая фунтээр худалдагдаж хөгжөөн дэмжигчдээ гомдоосон юм. 1986 онд болсон энэ шилжилтийн дараа ихэнхи мэргэжилтнүүд түүнийг Гэри Линекертэй гайхалтай хосолно гэж байсан ч тийм зүйл болсонгүй. Бүтэн улиралын турш ердөө дөрөвхөн гоол оруулсан үзүүлэлттэйгээр Хьюз Байерн руу зээлээр явжээ. Удсан ч үгүй Манчестердаа эргэн ирж 1995 он хүртэл тоглосон.
Үнэлгээ 2/10
Пол Макграт (Астон Вилла руу)
Макграт наяад оны дунд үед Манчестрийн хамгаалалтын гол цөм болдог байсан. Ганц сул тал нь тэрбээр байнга элдэв асуудалд орооцолдон, клубынхээ ” чихийг халууцуулдаг” байжээ. Харин Сер Фергусон ирснээсээ хойш түүнийг гараанд багтаахаа больсон тул 1989 онд Астон Вилла руу 400.00 фунтээр худалдагджээ. Вилла паркт тэр жинхэнэ ёсоороо гялалзаж чадсанаар барахгүй клубын түүхэн дэх шилдэг тоглогчдын нэгэнд тооцогдох болсон юм. 1993 онд Английн оны шилдэг тоглогчоор тодоросон тэрбээр 1994, 1996 оны Лигийн цомын түрүүтэй.
Үнэлгээ 9/10
Андрей Канчельскис (Эвертон луу)
Мөн л Сер Фергусонтой таагүй харилцаатай болсны улмаас Манчестрийг орхисон. Брайн Робсоныг гараанаас шахан үндсэн бүрэлдэхүүнд багтах болсон тэрбээр 1992-1995 оны хооронд үзүүлсэн Манчестрийн амжилтын гол түлхүүр байсан юм. 1995 оны зун Канчельскисийг Эвертон 4.5 саяаар өөрийн болгож клубын түүхэн дэх дээд амжилтаа тогтоосон. Орос эр ч тэдний итгэлийг алдалгүй Ливерпулийн хаалганд дубльдсэн ба тэр улиралдаа нийт 20 гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаажээ. Энэ амжилтанд нь татагдсан Фиорентина түүнийг 8 сая фунтээр худалдан авсан ч бэртэл гэмтлийм улмаас урьдын сайхан тоглолтоо үзүүлж чадаагүй юм.
Пол Инс (Интер лүү)
Пол карьерийнхаа түүхэнд хэд хэдэн дуулинатай шилжилжт хийсний нэг нь энэ. Английн шигшээн хамгийн анхны хар арьст ахлагч тэрбээр 1995 онд олон жил зүтгэсэн клубээ орхиж 7.5 сая фунтээр Интерийг зорсьон юм. Тухайн үед түүний италийн лигт дасаж чадахгүй гэж олон хүн ярьж байсан ч, сүүлд амаа барихад хүрсэн билээ. Сан Сирод өнгөрүүлсэн түүний гайхалтай хоёр жилийн карьерийг нь бага зэрэг харлуулсан зүйл гэвэл 1997 оны УЕФА-н цомын финал л байна. Шалькетэй хийсэн тус тоглолтонд Интер пеналтиар ялагдал хүлээсэн юм.
Үнэлгээ 7/10
Ли Шарп (Лийдс рүү)
Гиггзийг гарч ирэхээс өмнө Манчестрийн жигүүрийг тэр л авч явдаг байсан. 1991 оны Английн шилдэгээр тодрон гялалзаж байсан Шарп 1996 онд 4.5 саяаар Лийдсийн эгнээнд шилжсэн нь яах аргагүй Уэльc хүүтэй холбоотой байлаа. Гэвч энэ шилжилт түүний хувьд ашигтай зүйл юу ч авчраагүй. Гурван жилийн турш элдэв багуудаар зээллэгдэж явсаар 1999 онд доод лигийн багт худалдагджээ.
Үнэлгээ 1/10
Яп Стам (Лацио руу)
Яп Улаан чөтгөрүүдийн төлөө гуравхан жил зүтгэсэн ч авч болох бүхий л цомыг хүртсэн. Ер нь түүний хүчирхэг хамгаалалтын ачаар баг нь 1999 оны алдарт треблээ хийсэн гэхэд хилсдэхгүй. Гэвч удалгүй Фергусонтой маргалдах болсоноор клубыг орхих зам нь нээгдсэн бөгөөд 2001 оны зун 16.5 сая фунтээр Лациод худалдагджээ. Энэ тэрбээр өөрийнхөө үнэнд таарах тогтовтой тоглолтыг үзүүлж чадсан юм. 2004 онд өөр нэгэн италийн баг болох Миланы эгнээнд шилжсэн ч ирэх жил нь Аваруудын лигийн финалд харамсалтай ялагдсан билээ.
Үнэлгээ 7/10
Дэвид Бекхэм (Реал руу)
Улаан чөтгөрүүдийн сургуулиас төрөн гарсан, дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг, Девид Бекхэмийн манчестрийг орхих болсон шалтгаан нь мөн л Фергусонтой холбоотой. 2003 оны 2 сард ФА цомд Арсеналд ялагдсаны дараа Сер түүн рүү пүүз шидэж, тэр нь Девидийн нүүрийг шархдуулснаар эцэг хүүгийн харьцаатай байсан хоёр эрийн хооронд хагарал үүссэн юм. Энэ боломжыг ч Реал овжиноор ашиглаж 25 сая фунтээр түүнийг өөрийн болгож чадсан билээ. Эзэн хааны багт өнгөрүүлсэн дөрвөн жилдээ Бекс хангалттай орлого олсон ч хөлбөмбөгчний хувиар МанЮ-д үзүүлсэн амжилтынхаа өчүүхэн хэсэгт ч хүрч чадаагүй. Гэхдээ Лос Анжелес руу явахаасаа өмнө ямар ч байсан Ла лигийн аварга болсоныг нь дурьдах хэрэгтэй.
Үнэлгээ : 6/10
Рууд ван Нистелрой (Реал руу)
Таван жилийн дотор 150 гаруй гоол оруулж, Лиг цомын тэмцээнүүдэд аваргалахад голлох үүргийг гүйцэтгэсэн супер довтлогчоо МанЮ 11-хэн сая фунтээр зарсандаа одоо ч харамсдаг биз. Рууд ч анхандаа Олд Траффордыг орхихийг хүсэхгүй байсан гэдэг. Капеллогийн багт хийсэн хоёр дахь тоглолтдоо л хет-трик хийж гандан бууршгүй гэдгээ нотолсон Рууд өдийг хүртэл Мадридийн багт 63 гоол оруулаад байна. Мөн тэрбээр лигийн аваргаар хоёр удаа тодроод амжсан. . (2006–07, 2007–08). Энэ улиралын хувьд бэртэл гэмтлийн улмаас 12 тоглолтонд оролцсон ба түүнийг английн баг руу зарах тухай яриа хүчээ авч буй.
Үнэлгээ 8/10
Роналду (Реал руу)
МанЮ дахь ялалт, амжилтын буухиагаа Роналду үргэлжлүүлж чадах болов уу ?
Түүнийг Пол Инсийн адил гялалзсан он жилүүд хүлээж байгаа болов уу эсвэл, Ли Шарпын адил юу ч хийж чадалгүй гутамшиг болох уу? Энэ бүх асуултын хариулт ирэх улирал тодорхой болно.
loading...




Ene Real odoo yun davartsan yum be? EPL-s bugdiig n avah n bna shtee
S.Gerard, Torres 2-g niiluuleed 100 saya gedeg chin yu gsn ug ve? Ingeed avchval ch yo yo Real ch huuriig n taraana l daa.Tgd ter ortei Yanki bossuud n ayagui bol hamtad n yavuulna l daa. 100 saya gedeg ch ter orond n aimaar nemer sht. Rafa teneg ch yahav Torresiig l avbal av Gerardiig ogohgui gsn bna teneg chin.
loading...
beckham ch muugui l bsan sh d bag ni l joohon tii bsan bolhoos bish .cr7 bol alad ognoo gj
loading...
ene C hedeer yavsan yum be?gerrard-g avbal ch real diildehgui l dee torres metiin dovtlogch haa l bol haa bgaa
loading...
Ronaldo chadnaa ..Good Luck
loading...
chadah bolwuu guu bolwuu geh shig CR7 haaana ch gazardahgui teriigee medej baij niitlele bicheech
loading...
yuuuuU?????? torrse gerrard 2iig real avah gej bgaa mu? esvel tiim yum yarigdaj bgaamu? medej bgaa hun baival helj ugj tus bolooch? ene real chin arai heterlee l dee minii gants LIVERPOOL-n maani zurhiin avah gej bn uu ugui yu? gehdee gerrard yavahgui bh gedegt itgej bn!
loading...
yu bolloo gej Gerrard Torres 2 yavah be dee, tegeed ch ter 2-g avna gedeg bol Real-n huvid buteshgui sanaa biz dee, harin CR7-n huvid gevel amjiltand hurgej magadgui, uchir ni aldart Kaka hamt toglono shuu dee, (manai nisdeg Dutch man harin EPL ruugee butsaasai bilee)
loading...
yu gj gerrard torres 2 iiig liverpool zarahiiin, yostoi hudlaaa, harin alonso g n yaaj hiij bgaad avchih heregtei tuun shig sain pass ogdog libero toglogch bhgui shuuu, reald hoinooos pass ogdog hun odooo heregtei
ter inter iiin maicon iiig snejder eer soliii gesen chin inter snijder+25 say euro=maicon gsen bgaaamdaaa yoooy maicon ooor yaah geed bgaana bolooo s.ramos bhad chin, hu bolgon l gaihaj bna, harin villa g avch bh shig bna
loading...
za za l lig odooo l goy boloh ni dee
loading...
Ronado7 chadna aa.
loading...
kaka bgaa blhoor Ronaldogiin amjilt sain bh bailgui dee
loading...
beckham butsaad real ochno gesen surag bsnuu guu yu
loading...
bechky-giin hamgiin saihan on jil n reald bsan jilvvd gej helsen shvv tsaadah chin…….
loading...
ter kakatai kakagui ter chine CR7-n dalbaan dor namirah bh
loading...
c.ronaldo man u d ochivol man u hend ch diildehgui
loading...