loading...
Питтсбург Пингвинз 2009 оны Стэнлийн цомын эзнээр тодорлоо. Тэд өнгөрсөн шөнө явагдсан цувралын 7 дахь тоглолтонд Детройтын талбайд 2 : 1-ээр ялалт байгуулснаар түүхэндээ 3 дахь удаагaa Стэнлийн цомыг хүртэж байна. Тэртээ 1991, 1992 онд дараалан түрүүлснээсээ хойш тэд ийм амжилт үзүүлж чадаагүй байсан юм. Шийдвэрлэх тулааны баатраар Питтсбургийн Макс Тэлбот тодорсон бөгөөд тэрбээр тоглолтын хоёрдугаар үеийн 01:13 дэх минутад Евгений Малкиний дамжуулалтаар, 10:07 дахь минутад Кунитз, Скудери нарын довтолгоог гүйцээн багтаа ялалтын гоолыг авчирчээ. Цувралын 3 дахь тоглолтонд Тэлбот мөн багаа аварч 2 шайб оруулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Мөн түүнд гоолын дамжуулалт хаяснаар Евгений Малкин 35 оноотойгоор плей-оффын шилдэг тоглогчийн шагнал Конн Смайт трофи шагнал хүртлээ. Детройтчууд талбай дээрээ аварга авахаар маш их хичээсэн ч Флери энэ өдөр үнэхээр супер байлаа. Майк Бэбкок хүртэл ‘‘Флери сүүлийн хоёр тоглолтонд үнэхээр сайн байлаа. Түүнийг байгаагүй бол Питтсбург магадгүй түрүүлж чадахгүй байсан байх’‘ хэмээсэн байна. Тоглолтын турш нийт 25 цохилт Флеригийн хаалга руу чиглэсэн бол Осгудийг эсрэг багийнхан нь 18 удаа шалгаад амжжээ.
Питтсбургийн дасгалжуулагч Дан Билсма тоглолтын дараа ” Амьдрал ч үнэхээр тааваpлашгүй юм аа. Ердөө хэдхэн сарын өмнө би плей-оффт яаж шалгарах талаар толгойгоо гашилгаж байсан бол одоо ингээд Стэнлийн цомд түрүүлчихсэн зогсож байна. Зарим дасгалжуулагчид энэ цомыг хүртэх гэж олон жил хөдөлмөрлөөд ч чаддаггүй бол би анхныхаа жилээ л түрүүлчихлээ. Үнэхээр гайхамшиг гэхээр өөр юу гэхэвдээ. Тэлботын тухайд, шийдвэрлэх тоглолтонд яагаад сайн тоглодгийг нь тайлбарлах хэцүү юм, ямар ч байсан тэр бол үүнээс ч илүүг бүтээх залуу гэдгийг л баттай хэлэх байна. Плей-офф эхлэхээс өмнө би хэлж байсандаа манай багийн амжилтанд бүх тоглогчдын оролцоо байдаг гэж. Хамт олноороо төлөө нэгдэн зүтгэж чадсаныхаа хүчинд бид энэ амжилтандаа хүрлээ” гэжээ.
Тоглолтын хоёрдугаар үед Питсбургийн ахлагч Сидней Кросби бэртэл авч талбайг орхисон ч, сүүлийн үе дуусахаас өмнө эргэн ирж багийнхантайгаа баяраа хуваалцжээ. Энэ жил 22 настай тэрбээр Стэнлийн цом түрүүлсэн хамгийн залуу ахлагч болон түүхэнд үлдлээ. ”Кросби бол гайхалтай залуу. Энэ Стэнлийн цомоор түүний амжилтын цуваа дуусахгүй. Жено (Малкин), Флауер (Флери) нарт ч гэсэн энэ хамаатай. Тэд залуу, халуун, эрч хүчтэй байна” хэмээн Билсма яриагаа үргэлжлүүлжээ.
Стэнлийн цомын түүхэнд нийт 15 тоглолт 7 цувралаар шийдэгдсэн байдаг ба харин цувралын сүүлийн тоглолтонд айлын талбай дээр ялсан тохиолдол ердөө хоёрхон байдаг аж. Харин Питсбург энэ тоог 3 болгож өргөжүүллээ. Өмнө нь Монреаль Канадиенс 1971 онд, Торонто Мэйпл Ливс 1945 онд энэ амжилтыг үзүүлж байсан юм. Мөн Питсбургийн 1995 оноос хойш финалын тоглолтонд ялагдаагүй цувлралыг ч тэд таслан зогсоолоо.
Түүнчлэн энэ багийн эзэн домогт Марио Лемье энэ өдөр хамгийн баяртай, хамгийн аз жаргалтай хүмүүсийн нэг байсан. Тэр Алдрын танхимын гишүүдээс анх удаа багийн эзэн, багийн тоглогчоор аль алинаар нь аварга цол хүртсэн хүн болж, түүний шавь Сидни Кросби хамгийн залуу аварга багийн ахлагч болж түүхэнд үлдлээ. Марио Лемьег тоглогч байх үеэс хойш анх удаа “Оцон шувуунууд” түрүүлж буй нь энэ.
Өнөөдөр плей-оффын 87 дахь тоглолт байсан бөгөөд энэ нь Кросбигийн хувийн дугаар, төрсөн он болох 87-той адил байгаа нь бас сонирхолтой.
vs 
Детройт Рэд Уйнгз 1 : 2 Питтсбург Пингвинз
| 7 дахь тоглолт | |||||
|---|---|---|---|---|---|
| Үе | баг | Гоол | Дамжуулалт | цаг | |
| 1 | |||||
| 2 | Пит | Макс Тэлбот(7) | Евгений Малкин (20) | 01:13 | |
| Пит | Макс Талбот (8) | Крис Кунитз, Роб Скудари | 10:07 | ||
| 3 | ДET | Жонатон Эрикссон(4) | Лидстром, Жири Адлер | 13:53 | |

–

–

–

–

–

loading...




estoi goy penguins avarga bolsond bayrtai bna kkkkkk buur ineed hurchihlee ongorson uliraliin dundaas bi Stanley n tsom avnah bagt ocho geed Atlanta gaas Penguins ruu jiljsen MARIAN HOSSA shigshee togloltond Detroit d hojigdood uliraliin ehend basal Stanley iin tsomond sanaarhaj Detroitruu jiljeed basal hooson hotsorloodoo gej azgui bna daa 1 jil huleesen bol
loading...
Malkin Krosbi 2 ch tsom avsand bayartai bna .
Harin Hossad mash hetsuu bga bh olon jiliin muruudul shuu dee
gehdee yahav dahiad 1 jil uzeed ald bolohgui bol hayduu gehdee chi sn toglogch shuu Hossa
loading...
INTERNET ASHIGLAN MUNGU OLOX ARGA. tA TUXAIN SAIT-D BURTRUULEED MUNGU AVNA. NEG UDAA ZOCHILXOD 1$, IRSEN MAIL BURT 5$. http://hellishdollars.com/pages/signup.php?CO=zoloo
loading...
malkin ovechkin 2iin negiig tsom abaasai gej bodoj bsn yum….. togloltiig n uzej chadsangui ………..
loading...
Pitsburg-n amid domog Марио Лемье-d bayar xvrgii ene xvn bol minii shvteen tiim ch uchraas ene xvnii bagt bi chix tawisaar bsan ene maani ch biellee bayartai bna tegeed end Malkin Krosby gex met super oduud bxad daraa jil ch bas ingeed zogsoj bx boltugai
loading...
Yamar ovoo bn aa, uul ni zuragtaar gardag baigad uzsen bol.. Detroit gehdee changa yum chin nahih bailgu de,,
loading...
Xaxa glory pingvins uuniig husej blaa.mario limegees bsan tsagaas hoish demjlee. Daraa jil dahin ene tsomtoi uulzah yrool devshuuley otson shuvuunuuudaa>>>>>>>>>>>>!!!!!!!!!!!
loading...
Malkin>crosby
loading...
daraa jil capitals baih bolno
loading...