loading...
Мэргэжлийн сумогийн ертөнцөд уран гоёмсог барилдаанаасаа гадна өвөрмөц түр төрх, үйлдлээрээ үргэлж олны анхаарлын төвд байдаг сумочин бол Такамисакари. Робот-цагдаа, жүжигчин, алиалагч гээд тоймгүй олон хочтой тэрбээр дэвжээн дээр үргэлж урагшаа тэмүүлэн барилддаг эрэмгий нэгэн билээ. Түүний жинхэнэ нэрийг Сейкен Като гэдэг бөгөөд 1976 оны 5 сарын 12-нд Японы Аймори мужид оршдог Итаяанаги хэмээх жижигхэн тосгонд төржээ. Бага байхаасаа л үеийнхнээсээ том биетэй байсан тэрбээр сумогийн спортоор хичээллээд богино хугацааны дотор өндөр амжилт гаргаж чадсан юм. 1998 онд Като коллежийн Ёкозуна болсноор мэргэжлийн сумогийн карьераа шууд Макүшита зиндаанаас эхлүүлэх боломжтой болжээ. Учир нь японд коллежийн тэмцээнд түрүүлсэн бөх ийм давуу эрх эдэлдэг юм. Азумазеки дэвжээнд харьяалагдах болсон тэрбээр энэ сайхан боломжоо ашиглан ердөө жил хүрэхгүй хугацааны дотор Журю зиндаанд дэвшин ирээдүйтэй рикиши гэдгээ баталсан юм. Тухайн үед өөрийнхөө Като нэрээр барилдаж байсан түүнд оякато нь Такамисакари буюу хөгжин дэвших гэсэн утгатай нэрийг өгсөн нь богино хугацааны дотор макүүчид хүрэхийг бэлгэдсэн нь тодорхой. Такамисакари ч багшийнхаа итгэлийг алдсангүй, гялалзтал барилдсаар тэр оныхоо Нагоя буюу 7 сарын башёгоос дээд зиндаанд хүч үзэх болсон юм. Ингэснээр такамисакари Азумазеки дэвжээний түүхэнд дээд зиндаад дэвшсэн анхны Япон бөх болсон ба тэдний дэвжээнд Ёкозуна Акэбоногоос өөр макүүчийд барилддаг бөх тухайн үед байгаагүй юм. Мэдээж хэрэг нэг дэвжээнийх тул түүнд Акэбоногогийн цуюухарай болох нэр хүндтэй үүрэг ноогдсон нь тодорхой. Ийнхүү амжилт ялалтаар бялхаж байсан түүний карьерт хэлж ирдэггүй хийсэж ирдэг бэртэл гэмтэл нэгэн хар толбо үлдээсэн юм. 2000 оны Аки башёгийн үеэр Такамисакари өвдгөндөө хүнд бэртэл авсан ба үүнийхээ улмаас хэд хэдэн башё өнжиж, ирэх жилийнх нь 5 сард гэхэд бүр Макүшита хүртэл унажээ. Ийнхүү дахиад бүхнийг эхнээс нь хийх даалгавар түүнд тулгарсан юм. Мэргэжлийн сумод бэртэл гэмтлийн улмаас доошоо унасан бөхчүүд эргээд топ зэрэглэлд очсон нь ховорхон байдаг. Харин Такамисакари тэдний нэг болохыг хүссэнгүй. Бэлтгэл сургуулилтаа өмнөхөөсөө ч илүү шаргуу хийж, бие сэтгэлээ улам дайчлан тэмцэж байлаа. Үүнээс гадна тачи-ай хийхээсээ өмнө өөрөөгөө ”зодож” зориг ордог болсоноор улам ч итгэлтэй барилдах болсон тухайгаа нэгэнтээ өгүүлжээ. 2002 оны хару башёгоос Такамисакари цоо шинэ стиль имижтэйгээр дээд зиндаандаа эргэн ирлээ. Заримдаа инээдтэй гэмээр түүний үйл хөдөлгөөн, царайны хувирал, яриа зэрэг нь үзэгчдийн анхаарлыг зүй ёсоор татаж, япон даяар Такамисакаргийн фенүүд өдөр ирэх тусам олшрох болжээ. Мэдээж хэрэг дэвжээн дээр үзүүлдэг уран гоёмсаг барилдаан, хэзээ ч бууж өгдөггүй чанар нь ч үүнд нөлөөлсөн нь тодорхой. Нэгэн жишээ дурьдахад 2007 оны Нагоя башёгooс 2008 оны 5 сар хүртэлх 41 барилдааныхаа 26-д нь тэрбээр ёри-кири мэхээр ялалт байгуулсан нь үүнийг батлах байх.
2003 оны Нагоя башёг тэрбээр өөрийнөө карьерийн хамгийн амжилтай тэмцээнүүдийн нэг гэдэг. Уг башёд тэрбээр Ёкозуна Асашёорюү, Мусашимару нарыг дараалан өвдөг шороодуулж ихэр ”алтан од”-той болсоноос гадна шилдэг бөхийн шагналын хүртсэн юм. Тэр оныхоо Кюүшюү башёд Такамисакари комосүби цолтой зодоглож хамгийн өндөр чансаандаа хүрсэн ч, качекоши хийж чадаагүйн улмaас ирэх башёгоос нь эргээд маегэшира цолтой зодоглох болжээ. 2005 оны 9 сарын башёд тэрбээр ” хуучин цагаа дурсаж” бэртэлтэй байсан Асасэкирюүгийн оронд Аса аваргын тачимочи хийсэн удаатай. Одоогоор Такамисакари зүүн жигүүрийн маегаширагийн 12-с зодоглож байгаа ч, ирэх башёд чансаа өгсөх нь тодорхой болсон. Ер нь сүүлийн хэдэн жилийн түүний амжилт маегаширагийн 5-аас 10-ийн хооронд эргэлдэж байгаа гэж хэлж болно. Гэхдээ түүнийг ямар ч муу барилдаан үзүүлсэн түүний төлөө бооцоо тавигчид хэзээ ч цөөрч байгаагүй нь Япончууд түүнд ямар их хайртайг харуулж байгаа байх.
Яагаад дэвжээн байхдаа яагаад сөлийж хардаг юм бэ гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрбээр хараа муутай болохоор тэгж явахгүй бол юм мөргөчих гээд байдаг юм аа хэмээн инээмсэглсэн хариулжээ. Сонирхуулалахд түүний хамгийн алдартай хоч болох Робот-цагдааг нь Ёкозуна Акэбоно өгсөн гэдэг. Энэ нь наяад оны үед Японд гардаг байсан анимейшний нэр юм.
Мэргэжлийн сумод орсноосоо хойш Такамисакари нийт 5 удаа тусгай шагнал хүртсэн байдаг.
2003 оны харү башдо- уран барилдааны шагнал (гиношо)
2000 оны Нагоя, 2003 оны аки башёд – дайчин барилдааны шагнал (кантошо)
2003 оны Нагоя башёд – гарамгай барилдааны шагнал (шүкүншо)
| он | Нацү башё 1 сар |
Хару башё 3 сар |
Нацү башё 5 сар |
Нагоя башё 7 сар |
Аки башё 9 сар |
Кюүшюү башё 11 сар |
|---|---|---|---|---|---|---|
| 2000 | x | x | x | Маегэшира#11 10–5 F |
Маегэшира #7 1–3–11 |
(Журю зиндаа) |
| 2001 | (Журю зиндаа) | (Макүшита) | (Макүшита) | (Макүшита) | (Макүшита) | (Журю зиндаа) |
| 2002 | (Журю зиндаа) | Маегэшира #13 9–6 |
Маегэшира #6 8–7 |
Маегэшира#2 9–6 T |
Комүсүби 4–11 |
Маегэшира #4 5–10 |
| 2003 | Маегэшира #9 10–5 |
Маегэшира #2 8–7 T |
Маегэшира#1 6–9 |
Маегэшира#3 9–6 O★★ |
Маегэшира#1 9–6 F |
Комүсүби 5–10 |
| 2004 | Маегэшира#3 4–11 |
Маегэшира #8 8–7 |
Маегэшира #4 6–9 |
Маегэшира #7 8–7 |
Маегэшира #7 7–8 |
Маегэшира #7 8–7 |
| 2005 | Маегэшира#5 6–9 |
Маегэшира #8 9–6 |
Маегэшира #7 5–10 |
Маегэшира #11 10–5 |
Маегэшира#5 5–10 |
Маегэшира#9 7–8 |
| 2006 | Маегэшира #10 7–8 |
Маегэшира #11 7–8 |
Маегэшира#12 8–7 |
Маегэшира #8 7–8 |
Маегэшира#9 7–8 |
Маегэшира#9 10–5 |
| 2007 | Маегэшира #5 7–8 |
Маегэшира#6 7–8 |
Маегэшира #7 9–6 |
Маегэшира #4 3–12 |
Маегэшира #9 8–7 |
Маегэшира#8 5–5–5 |
| 2008 | Маегэшира #14 8–7 |
Маегэшира #11 10–5 |
Маегэшира #7 7–8 |
Маегэшира#8 6–9 |
Маегэшира#11 6–9 |
Маегэшира#14 10–5 |
| 2009 | Маегэшира #5 6–9 |
Маегэшира #7 6–9 |
Маегэшира#12 9–6 |
x | x | x |
Блиц Анкет
Нэр : Сейкен Като
Төрсөн газар : Аомори (Япон)
Төрсөн огноо : 1976.5.12
Өндөр, жин – 188см, 140кг
loading...




INTERNET ASHIGLAN MUNGU OLOX ARGA. tA TUXAIN SAIT-D BURTRUULEED MUNGU AVNA. NEG UDAA ZOCHILXOD 1$, IRSEN MAIL BURT 5$. http://hellishdollars.com/pages/signup.php?CO=zoloo
loading...
kkkk
loading...
alia zolig shuu
loading...