loading...
Уншигчдынхаа хүсэлтээр Аргентиний шилдэг довтлогчдын нэг Эрнан Креспогийн амжилтанд хүрсэн түүхийг хүргэж байна. Саяхан багаа сольж Женоагийн эгнээнд шилжсэн түүний олон олон гайхалтай гоолууд хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлд тодхон байгаа байх. Ер нь Аргентиний ихэнх фенүүд түүнийг хамгийн underrated тоглогч гэдэг нь оргүй зүйл биш. Хурд хүч, авьяас чадвар гээд шилдэг байхад шаардлагатай бүх зүйл түүнд бүрэлдсэн ч зөв сонголт хийж чадаагүйнхээ улмаас өдгөө байх ёстой хэмжээнээс хавьгүй доогуур үнэлэгдэж байгаа хэмээн мэргэжилтнүүд түүнийг дүгнэдэг билээ.
***
Эрнан Хорхе Креспо 1975 оны 7 сарынд 5-нд Аргентиний нийслэл Буенос Айрес хотноо төржээ. Захын хорооллын ядуувтар гэр бүлд өссөн тэрбээр бага насаа бүх л Аргентин жаалуудын адил шавар шавхайтай гудманд, халтар бөмбөг элдэж өнгөрөөсөн гэдэг. Гэхдээ түүнд бурхнаас заяасан хөлбөмбөгийн онцгой авьяас байна гэдгийг гэр бүлийнхэн нь мэддэг байлаа. Иймээс тэд хамаг хөрөнгөө заран байж хүүгээ аргентиний хамгийн алдартай клубуудын нэг Ривер Плейтэд суралцуулахаар өгсөн байна. Креспо ч эцэг эхийнхээ итгэлийг алдсангүй, ердөө 18-хан насандаа Риверийн үндсэн бүрэлдэхүүнд багтаж, багаа лигийн аварга болгоход голлох үүргийг гүйцэтгэжээ. Үндсэн бүрэлдэхүүнд анх багтаж байгаа залуу довтлогчын хувьд 13 гоол гэдэг аргагүй л бахархмаар үзүүлэлт.
Гоол оруулах торгон мөчийг хэзээ ч алддаггүй, биеийн хүчний тоглолт сайтай, ухаалаг тоглолттой гээд шилдэг болох бүх шинж энэ залууд бүрдсэн байна хэмээн тухайн үеийн Риверийн дасгалжуулагч Даньел Пассарелла түүнийг магтаж байлаа. Жил ирэх тусам амжилт нь ахиж байсан Креспогийн оргил үе 1996 онд тохиосон юм. Улиралын турш түүний оруулсан 16 гоол нь Риверийг Апертура лигийн аварга болгож, либертадоресийн цом түрүүлүүлсэн ба зун нь Аталантагийн олимпод эх орноо төлөөлөн оролцож мэргэн бууч болсоноор нэр хүнд , үнэ хөлс нь ч тэнгэрт хадаад өгчээ.
Энэ үед Европын олон шилдэг клубууд Аргентиний шинэ одын төлөө өрсөлдөж байсан ч Креспо яагаад ч Пармагийн тавьсан саналыг хүлээж авсан байна. Магадгүй тухайн үеийн Парма олон шилдэг оддыг эгнээндээ багтаасан ид хүчирхэг дээрээ байсан болохоор тэдэнтэй нэгдэхийг хүссэн байх. Харамсалтай нь түүнийг ирдэг зун Жианфранко Зола, Христо Стойчков нар тус багaас явсан тул Креспог тэдэнтэй хэрхэн хоршихийг үзэгчид харж чадсангүй.
Гэхдээ Буффон, Каннаваро, Энрико Киесо, Асприлла гээд шижигнэсэн залуучуудтай хамт Креспо гайхалтай амжилтанд хүрч чадсан юм. Дасгалжуулагч Карло Анчелотти ч Креспогийн ур чадварт огтхон ч эргэлздэггүй байсан тул үргэлж гараанд гаргаж, мань эр ч гоолыг ар араас нь бөмбөгддөг байлаа. 1999 онд Парма түүхэн дэх оргил амжилтаа үзүүлж УЕФА-н цом, италийн цом, супер цомд магнайлахад Креспогийн гоолууд хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн юм.
Харин тэр энд лигийн аварга цолыг л хүртэж чадаагүй. Анх ирсэн жилээ буюу 1997 онд энэ зорилгодоо хамгийн ойрхон очсон ч ердөө хоёрхон онооны
зөрүүгээр Ювентус цомоо булаалгасандаа одоо ч харамсдагаа тэрээр нэгэнтээ өгүүлжээ. 2000 оны зун Креспо өмнө нь дуулдаж ч байгаагүй өндөр үнээр Лациод шилжээ.
35 сая фунт буюу 56 сая еврогоор хийгдсэн энэ наймааны дараа тэрбээр дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогч хэмээх гуншинг зүүх болсон юм. (16 сая фунт +Серхио Консейро, Матиас Алмейда). Мэдээж хэрэг энэ өндөр үнийг дагаад асар их дарамт шахалт түүн дээр ирж байсан ч Креспо юу ч болоогүй мэт гоолоо оруулсаар л байлаа.
Мөнхийн хотын багт ирсэн анхны жилдээ л тэрбээр 45 тоглолтонд 34 гоол оруулж Сери А-гийн мэргэн буучаар тодорч олныг ангайлгаж байв. Харамсалтай нь түүний гайхалтай тоглолт багийнх нь амжилтанд нөлөөлж чадсангүй, Лацио аваргын титмийг заналт дерби Ромадаа алдсан юм.
Ирэх улиралд нь байдал бүр ч дордож дөнгөн данган 6-р байранд орлоо. Цом, шагналаар цангаж байсан Креспогийн хувьд карьераа иймэрхүү байдлаар үргэлжлүүлэхийг хүссэнгүй тул дахиад л шинэ багийн эрэлд гарчаа. Энэ үед Роналдогийн орон зайг нөхөх довтлогч хайж байсан Интерийн сонирхол, Креспогийн хүсэлд яг таарч байсан тул 20 сая еврогоор үнэлэгдэн Сан Сиро цэнгэлдэхэд ирсэн байна. Лацио харин түүний оронд Бернандо Коррадиг авсан тул наймаа хэн хэндээ ашигтай болсон гэж хэлж болно. Гэвч бүх зүйл түүний хүссэнээр болсонгүй.
Бэртэл гэмтэл хэмээх тамирчин хүний хамгийн том дайсан Креспогийн замд хөндөлдөж гайхалтай карьерийг нь чамгүй булингартуулжээ. Улиралын турш ердөө 7-хон гоол оруулсан түүнийг дараа жкилийнх нь зун Интерийн удирдлага хаа байсан Английн Челсид 16.8 сая фунтээр арилжаж орхисоноор Креспод дахиад л шинэ орчинд дасах шаардлага тулгарлаа. Өмнөд Америкчууд тэр тусмаа, Аргентинчуудын тэр болгон очоод байдаггүй Премьер лигт дасаж чадах эсэхэд нь тухайн үед олон хүн эргэлзэж байсан ч Эрнан санасыг бодвол дажгүй тоглосон.
Гэхдээ мэдээж Италид байсан шигээ супер байж чадаагүй нь тодорхой. Удсан ч үгүй Жосе Моуриньо ирснээр Креспод гараанд багтахад хүндхэн болж эхэлсэн. Шинэ Челсигийн өнгө төрхийг тэрбээр Дрогбагаар төсөөлж байсан тул итали эрийг Милан руу зээллэгээр явуулжээ. Үүнд түүний хуучин анд Карло Анчелоттигийн нөлөө ч байсан.
Италийн багт л би сайн тоглож чадна гэсэн шиг Креспо Миланд өнгөрүүлсэн ганц улиралдаа чамгүй олон гоол оруулсан ба багаа аваргуудын лигийн финал хүртэл зүтгэхэд чамгүй үүрэг гүйцэтгэжээ. Харамсалтай нь түүний финалд оруулсан хоёр гайхалтай гоол Миланд аваргын цомыг авчирч чадаагүй гэдгийг бид бүгдээрээ
мэдэж байгаа.
Энэхүү улиралын эцэст Карло түүнийг үлдээхээр Челсигийн удирдлагатай ярилцсан ч, бүтэлтэй болж чадаагүй тул эргээд Лондон буцах хэрэгтэй болжээ. Англид өнгөрүүлсэн түүний хоёр дахь улирал нь эхнийхийгээ бодвол чамгүй амжилттай байсан гэж дүгнэж болох юм. Европт ирснээсээ хойш лигийн аварга болж үзээгүй байсан тэрбээр энэ улиралыг премьер лигт түрүүлж, 13 гоол оруулсан үзүүлэлттэйгээр дуусгасан юм.
Гэхдээ л тэрбээр италидаа буцаж очихыг хүссээр байлаа. Үүнийгээ Челсигийн удирдлагад хэлсэн ч хүлээж авалгүй нилээд ажил удсаны эцэст дэлхийн аваргын дараа очихыг хүсэж байсан Милан руу нь биш, Интер лүү 2 жилийн зээллэгээр явуулжээ.
Магадгүй энэ нь ч зөв болсон байх. Учир нь Креспо Интерт олон жил хүсэн хүлээсэн Скудеттогоо хүртэж чадсанаар барахгүй энэхүү жаргалыг гурван ч удаа мэдрээд амжсан юм. Өнгөрсөн оны 7 сард Челситэй хийсэн гэрээ нь дууссанаар Креспо английн багаас бүрмөсөн хамааралгүй болж, Интерийн албан ёсны гишүүн болсон ч, Жосе Моуриньо ирснээр дахиад л өмнөх он жилүүдээ дурсах шаардлагатай болсон юм. ”Онцгой нэгэн” сурсан зангаараа Креспод итгэл хүлээлгэлгүй бүтэн улиралд ердөө 13-хан тоглолтонд оролцуулсан тул саяхан тэрбээр Женоа багтай гэрээ байгуулсан билээ. Сонирхуулахад Креспо аваргуудын лигийн түүхэнд 5 өөр багт тоглож гоолдсон цорын ганц тоглогч болон түүхэнд бичигджээ.
Шигшээ багт : Креспо анх 1995 оны хоёр сард цагаан-цэнхэр өмсгөлтэйгээр талбайд гарч байсан. Тэр жилийнхээ зун Пан Америкийн наадамд оролцсон ч талбайд гаралгүй алтан медаль зүүжээ. Харин анхны гоолынх нь тухайд бүр 1997 онд оруулж байсан байх юм. 1998, 2002, 2006 оны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож байснаас хамгийн сэтгэлд үлдсэн тэмцээнийг тэрбээр Германых гэж онцолдог.
Тус тэмцээний урьдчилсан шатанд Креспо онцгой сайн байж, аргентиний шигшээн түүхэнд дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад хамгийн олон гоол оруулсан довтлогч болсон болохоор арга ч үгүй биз. Энэ амжилтынхаа үргэлжлэл болгож Германы Мундиалын мөнгөн шаахайн эзнээр 3 гоолтойгоор Креспо тодорсон юм.
Үүнээс хоёр жилийн дараа тэрбээр Копа Америкад мөн л гурван гоол оруулж Диего Марадонагийн шигшээд хийсэн гоолын амжилтыг нь эвдэхэд нэг алхмаар ойртсон бол одоо энэ зорилгодоо альхэдийнэ хүрчээ. 1995 оноос хойш Креспо Аргентиний шигшээд тоглохдоо тэрээр нийт 82 тоглолтонд 36 гоол оруулаад байгаа юм.
Амжилт
Клубт
* Аргентиний аварга 1993 (Апертура), 1994 (Апертура), 1996 (Апертура)
* Либертадоресийн цом: 1996
*УЕФА-н цом: 1999
* Италийн цом: 1999
* Италийн супер цом: 1999, 2000, 2004, 2006, 2008
* Английн супер цом: 2005
* Премьер лиг: 2006
* Сери А: 2007, 2008, 2009
Шигшээ багт
* 1995 Пан Америкийн наадам (Алт)
* 1996 зуны олимп (Мөнгө медаль)
1995 оны Тив хоорондын цом (Мөнгөн медаль)
Хувийн
* 1996 Олимпийн наамдын мэргэн бууч
* Пелегийн нэрлэсэн шилдэг 100 тоглогчид багтсан
* Сери А мэргэн бууч – 2001
* ДАШТ-н мөнгөн шаахай – 2006
* Аргентиний лигийн мэргэн бууч – 1994
loading...




yaya mundag zaluushu
loading...
uneheer yarih yumgui dovtlogch l doo.
loading...
ene hun bol minii shuteen daraa ni batistuta VIVA ARGENTINA VIVA
loading...
Чи барсад л ирж тоглох байсан юм даа, тэгсэн аврагуудын лигид түрүүлэ
үзэхгүй юу.
Агуу тоглогч Женеод чамайг дэмжинээ
loading...
underrate bhdaa yahav dee hemjeeneesee doord unelegdsen gevel boloh bh
loading...
Hernan Crespo bol yah argagui delhiid danstai shildeg dovtlogchiin neg l dee, 2002 onii World Cup-d Argenitna-n shigshee bagiin dasgaljuulagch Crespo Batistuta gesen 2 shildeg dovtlogchoo hosluulj talibaid gargaj togluulaagui ni odoo hurtel haramsaltai sanagddag, ug ni ted tuhain ued hamtdaa talbaid garch togloson bol magadgui delhiin avarga bish yumaa gehed neleed deeguur oroh bsan daa, , , (sanaa aldav)
loading...
hey manaihaan new zealand vs espain uzej bga hun bnuu. ehleed 4 min bolj bna
loading...
Goal Goal Goal . ene spain yamar sain bnaa. harin NZL iin hamgaalalt uneher hereg alga
loading...
ene arai dendnee 15 min d torres 2 goal hichlee shdeeeeee
loading...
yoyoyyy yag 3dahaa hiih shahlaa torres
loading...
oo chotgor avag end yu boljiinoo . ard tumeeen . 18 mind hat trick . ymar geechiin haraal idsen saihan toglolt bolod bnaaaaa
loading...
odoo bolnoo spain dndlee shdeee. 24 min 4 goal
loading...
zoo zoo ene torres 11 min d 3 goal hichdeg l yum bn
loading...
Australia Asia-d orchihson chini Ocean-s denduu muu bag irdeg boljee.
Spain ch gehdee denduu l dee.
Torres, Riera nar maani sain blaa.
loading...
http://hellishdollars.com/pages/index.php?refid=khosoo
loading...
Crespo is best forward
loading...
katolon hun goaldson shuiu
loading...
Admin-aa bayarlalaa ta buhend amjilt… Crespo uneheer super dovtlogch.. 2002 ond Batistuta, Crespo 2-iig talbaid hamt gardaggui ni tednii togloltiin arga baril yag ijil baisan uchraas hamt gardaggui bsan bh.. tegehdee l ene 2-iig hamt togluuldag baisan bol yah baisan boloo anduudaa?
loading...
bayrlalaa, ih unelj yavdag tamirchin maani.
loading...
Аргентин бол хөлбөмбөгийн агуу гүрэн, тэндээс маш олон сайн тамирчид, довтлогчид төрөн гарсан, төрсөөр ч байх болно. ДАШТ 2010-д Аргентиний тоглолт нэг л явж өгөхгүй байна, дасгалжуулагчаа сольсон нь дээр байхаа. Мара хэдий агуу ч дасгалжуулагч гэдэг ажилд арай л тохирохгүй байна
loading...
Crespk bol minii shuteen,anh holbombog uzej ehelj bhad ter uneheer aldag baijdee……..
loading...
bayrallaa saihan medee bailaa ene toglogchiin awyas gej alt shuu
loading...
iim sn bsan ymuu meddeggui bsan ym bna sh d
loading...
Crespo niit gooluudiinhaa55 huviig tolgoigooroo oruulsan yum. Muu Mourinho l alsan l daa. Milan 2005 ond MU-g Avarguudiin ligees multlahdaa hoyor togloltod hoyuland ni 1:0-eer hojij bailaa. tegehed Crespo 2 gooliig ni hiisen yum dag6 Finald bas 2 gool gevch Milan azguitsen l dee. Sain dovtlogch shuu
loading...
Gayhaltay toglogch shuu daanch odoo hugshirch harij bn daa haramsaltay
loading...
yamar negen bdlaar ene jil world cup-d oroh heregtei er ni tuuniig awah yostoi tegehgui bol argentind olon sain dowtlogch bgaach crespo shig dowtolgoog udirdah turshlagatai hun bhgui tiim uchraas heregtei tegehgui bol argentin ene jil hol yawahgui ee mara odoo bolimoor yum hairan saihan delhiin shildeg bag alaad hayachihlaa ternii orond muruuruu amid domog bolood tsagaan tsenheree tolgoi deeree erguulj bhgui gehdee ene jil argentin turuulne bi itgeltei bna tiim uu argentinii tsenher tsagaan fan-uudee
loading...