Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Теннисчид Уимблдоны бэлтгэлээ базааж байна

GD Star Rating
loading...

51447863Уимблдон эхлэх гэж байгаатай холбогдуулан энд тэндэхийн зүлгэн талбай дээр теннисчид бэлтгэлээ базааж байна. Новак Жокович Германы Алле хотноо Гери Уэберийн нээлттэй тэмцээнд хүчээ сорьж байгаа бол Энди Мюррей, Жеймс Блейк нар Лондоны ”Queen’s Club”-т AEGON тэмцээний шигшээ тоглолтонд шалгаран үлджээ. Энэ жилийн Уимблдоны гол фаворит гэгдэж байгаа Британи эр тэмцээний эхний шатнаас л итгэлтэй тоглолтыг үзүүлж Андрес Сеппи, Гарсиа Лопез, Мэрди Фиш нарыг буулган авсан ба хагас шигшээд Испаний ахмад теннисчин Хуан Карлос Феррерог хоёр сетэд 6-2 6-4-өөр ялснаар финалд оролцох эрхээ өвөртөлсөн аж. Харин түүний өрсөлдөгч Блейкийн хувьд нутаг нэгт Энди Роддикийг мулталсан . Тоглолтын хоёр дахь сет үргэлжилж байх үед Энди шагайны бэртэл авч талбайг орхисон бөгөөд өмнө нь Гаел Монфил, Марат Сафин нар бэртэл аваад байсан юм. Энди тоглолтын дараа ”Дасгалжуулагч, эмч нар маань тийм ч хүнд бэртэл биш гэж хэлсэн. Ер нь хэд хоногийн дараа гайгүй болно байх. Би Уимблдонд амжилт гаргана гэж нилээд найдвар тавьж байгаа. Тиймээс бэртэл гэмтлээс болж энэ төлөвлөгөөгөө тасалдуулахыг хүсэхгүй байна” гэжээ. Сонирхуулахад ”AEGON Championship”-ийн 38 жилийн түүхэнд ганц ч удаа Британи хүн түрүүлж байгаагүй юм байна. Тэгэхээр Энди энэ амжилтыг тогтоосон анхны теннисчин болох боломжтой аж. Энэ хооронд эмэгтэй теннисчид ч зүгээр суусангүй ”биеэ халаасаар” байна. Мариа Шарапова АЕГОН классик тэмцээний хагас шигшээ хүртэл яваад Хятадын На Лид 6-4 6-4-өөр ялагдал хүлээсан бол Словакийн Магдалена Санья Мирзаг ялаад шигшээ тоглолтонд шалгарсан байна. Мөн өнөөдөр эхлэх Ордина опен , АЕГОН интернешнл тэмцээнүүдээс теннисчдийн хэр зэрэг формтой байгаа нь харагдах байх.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. SG-8 says:

    Sagschid JAPAN-d yaj togloj tuhai bicheech zaluus aa.
    ASIAN BASKETBALL CHAMPS QF

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: