Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Tennis news

GD Star Rating
loading...

АЕГОН Интернэшнл тэмцээний эхний шатанд Ана Иванович ялагдал хүлээжээ. Тэрбээр Оросын Надья Петровад гурван сетэд 6-1 4-6 6-4-өөр өвдөг шороодсон аж. Уймблдоны өмнөх бие халаалт гэгддэг  уг тэмцээн нь WTA турт харьяалагддаг ба харин энэ жилээс эрэгтэй хос болон ганцаарчилсан төрөл нэмэгдэж байгаа юм. Одоогоор эхний шатны тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд 20-нд тэмцээний ялагчид тодрох юм.
***

Их Британичуудын 71 жил хүлээсэн ялалтыг Энди Мюррэй байгууллаа. Тэрбээр Хатан хааны клубын тэмцээн буюу ”Queen’s Club Championship”-ийн финалд АНУ-н Жеймс Блейкийг 7-5 6-4-өөр буулган авч 1938 оноос Их Британи хүн түрүүлээгүй хар цувралыг төгсгөл болгожээ. Мюррэй тоглолтын дараа ”Энэ түрүү бол миний өмнө нь авч байсан ялалтуудаас ялгаатай. Сүүлийн далаад жил Англид зүлгэн талбайн шилдэг теннисчид зөндөө л байсан. Харин тэдний хэн нь ч энэ тэмцээнд түрүүлж чадаагүй. Тиймээс тэдний хийж чадаагүй зүйлийг гүйцээсэндээ үнэхээр их баяртай байна. Хөгжөөн дэмжигчид ч намайг маш сайхан хүлээж авсан. Уймблдонд энэ эрчээ алдахгүй оролцохыг хичээнэ” гэжээ.
***

Словакийн залуу теннисчин Магдалена Рибарикова, Хятадын  На Лиг буулган авч АЕГОН классик тэмцээнд түрүүллээ. Түүнд 6-0 7-6-гаар ялагдал хүлээсэн На Ли нь хагас шигшээд ОХУ-н шилдэг теннисчин Мариа Шараповаг өвдөг шороодуулаад байсан аж.

***
Уймблдоны өмнө уламжлал болгон зохиогддог Гери Уэбэрийн нээлттэй тэмцээн өндөрлөлөө. Өнгөрсөн жилийн аварга Рожер Федерер биеийн байдлын улмаас тэмцээнийг өнжсөн нь Новак Жоковичт түрүүлэх сайхан боломжыг бүрдүүлж өгсөн. Гэвч Серби эр үүнийгээ ашиглаж чадсангүй. Тэрбээр шигшээ тоглолтонд Германы Томми Хаасд 6–3, 6–7(4), 6–1-р ялагдал хүлээсэн байна. Өдгөө 31 настай Хаасын хувьд 2007 оноос хойш анх удаа ATP турын түрүү авч байгаа ба ”Тэмцээн эхлэхийн өмнө ийм байдлаар дуусна гэж үнэхээр төсөөлж ч байсангүй. Маш их баяртай байна. Долоо хоногийн турш намайг дэмжиж, урам өгч байсан хөгжөөн дэмжигч, үзэгчдэдээ маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Харин Жокович ”Хаас надаас сайн тоглосон учир түрүүлэх бүрэн эрхтэй. Үнэнийг хэлэхэд бага зэрэг хайнга хандчихлаа. Гэхдээ шигшээд үлдэнэ гэдэг чинь чамлахаар үзүүлэлт биш шүү дээ. Уймблдоны өмнөх  сайн бэлтгэл болсон гэж бодож байна” гэжээ.
Тэмцээний хос төрөлд Германы Христофер Кас, Филипп Колшрейнер нар түрүүлсэн байна.

***

Дэлхийн номер нэг теннисчин Рафаел Надаль бэртэл авсан тухай мэдээ олон теннис сонирхогчдыг цочирдуулсан нь лавтай. Тэгвэл түүний бэртэл тийм ч хүнд биш гэнэ. Өдгөө 22 настай Испани эр саяхан өгсөн ярилцлагадаа ”Нэг их сүртэй зүйл биш ээ. Уймблдоноос өмнө гайгүй болчихно байх. Мягмар гаригт би Лондон очиж нэг жижиг тэмцээнд оролцох бодолтой байгаа. Тэр үед хэр зэрэг эдгэснээ шалгаж үзнэ дээ” гэжээ.

***

Их Британий эмэгтэй теннисчдийн шинэ нүүр царай гэгдэж буй Лаура Робсон Уймблдонд уайлд-картаар оролцохоор болжээ. Өдгөө 15 настай тэрбээр Мартина Хингисээс хойш хамгийн залуудаа Их Дуулгад ”зодоглосон” тамирчин болж байгаа юм. Дэлхийн чансааны 482 -т эрэмбэлэгдэж байгаа Робсон нь өнгөрсөн жилийн Уймблдоны өсвөрийн төрөлд түрүүлж байсан билээ.

Уймблдон уайлд-картаар оролцож байгаа теннисчид
эмэгтэй ганцаарчилсан

1. Елена Балтача (Их Британи)
2. Кимико Дате Крам (Япон)
3. Алекса Глач  (АНУ)
4. Мишель де Брито (Португал)
5. Кэти О ‘Брейн (Их Британи)
6. Лаура РоМабсон (Их Британи)
7. Мелани Соут (Их Британи)
8. Жоржи Стүүп (Их Британи)

Эрэгтэй ганцаарчилсан төрөл

1.Алекс Богданович (Их Британи)
2.Григор Димитров (Болгар)
3. Даниел Эванс (Их Британи)
4. Хуан Карлос Ферреро (Испани)
5. Жошуа Гүүдал (Их Британи)
6. Жеймс Уард (Их Британи)
7. Николас Махут (Франц)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Man U says:

    wimbledon hezee bilee anduudaa. 6 sariin suuler l bh shig bsiin

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: