loading...
Хөнгөн Атлетикийн ”Алтан лиг” ирэх улиралаас ”Алмазан лиг” болон өөрчлөгдөх гэж байгаа билээ. Саяхан хуралдсан IAAF-ийн ерөнхий ассемблейгаас тус лигийн товыг зарласан байна. Урьдчилсан байдлаар Ази, Европ, Америкийг дамнан нийт 14 гараа зохион байгуулагдахаар болсон ба анхны гараа нь 5 сарын 14-нд Катарын нийслэл Дохад, сүүлчийнх нь Бельгийн Брюссель хотноо 8 сарын 27-нд зохиогдох аж. Мөн одоогийн ”Алтан лиг”-т багтдаг Берлиний гарааг багтаах эсэх тухай хэлэлцэгдэж байгаа юм. ”Алмазан лиг”-ийн албан ёсны нээлтийг ирэх 8 сард Берлинд болох ДАШТ-н дараа хийх гэнэ. IAAF-аас ”Алтан лиг”-ийг шинэчлэх тухай эртнээс яригдаж байсан бөгөөд зөвхөн европын хотуудад зохиогддог нь учир дутагдалтай, дэлхийн бусад хотуудад ч гараатай болох хэрэгтэй ,үүгээрээ хөнгөн атлетикийг дэлхий нийтэд тэгш хөгжихөд томоохон түлхэц болно гэсэн санаа дэмжигдсэнээр ”Алмазан лиг”-ийн эхлэл тавигдсан юм.
2010 оны хуваарь
Доха (Катар) – 5 сарын 14
Шанхай (БНХАУ) – 5 сарын 23
Осло (Норвег ) – 6 сарын 4
Ром (Итали) – 6 сарын 10
Нью-Иорк (АНУ) – 6 сарын 19
Южин (АНУ) – 7 сарын 3
Лозанна (Швейцарь) – 7 сарын 8
Гэйтхид (Их Британи) – 7 сарын 11
Парис (Франц) – 7 сарын 16
Монако (Монако) – 7 сарын 22
Стокхольм (Швед) – 8 сарын 6
Лондон (Их Британи) – 8 сарын 13, 14
Цюрих (Швейцарь) – 8 сарын 19
Брюссель(Бельги) – 8 сарын 27
loading...




mdej isenbaive avnaa
loading...