loading...
Сүүлийн хоёр жил Интертэй аваргын титмийг булаацалдсан Ромачууд энэ улиралыг дөнгөж 6-р байрын амжилттай өндөрлүүлсэн билээ. Үүнд тэдний ихэнх тоглогчдыг нөмөрсөн бэртэл гэмтлийн хар шуурга нөлөөлсөн нь тодорхой. Relegation зоонд хүртэл бичигдэж ”уналтанд” орсон тэднийг энэ ”нүхнээс” гаргасан ачтан бол яах аргагүй Матео Брихи. Хөгшрөх насандаа од болсон түүний карьерийн намтар тийм ч нимгэн биш. Өдгөө 28 настай түүнд дахиад хэдэн жил өндөр түвшинд тоглох боломж байгаа. Учир нь италийн лигт 28 гэдэг бол бараг залуудаа тооцогдоно.
1981 оны 2 сарын 14 (28 настай)
Төрсөн газар : Римини (Итали)
өндөр : 178см
Kлуб : Рома
дугаар : 33
байрлал : Х.хамгаалагч
Хөлбөмбөгийн ертөнцөд Брихи хэмээх нэр саяхнаас дуулдаж эхэлсэн гэвэл эндүүрэл болно. Риминигийн академаар хүмүүжиж эрийн цээнд хүрсэн тэрбээр 2000 онд Ювентусын анхаарлыг татан Туриныг зорьсон бөгөөд тэнд өнгөрүүлсэн хоёр жилдээ ирээдүйтэй залуу хэмээн өргөмжүүлж, Сери А-гийн шилдэг залуу тоглогчоор хүртэл тодорч байлаа. Италийн U-21 шигшээ дуудагдан гялалзаж явсан түүний карьер энэ эрчээ алдаагүй бол гарцаагүй юм дуулгах байсан. Гэвч авьяаслаг залуугийн карьерийг өнгө мөнгөнд шунасан хэсэг нөхөд, ийш тийш нь зээлээр явуулсаар үгүй хийсэн нь харамсалтай. Энэ бүхний эхлэлийг Юве 2001 онд тавьсан гэж хэлж болно. Пармагаас Марко Ди Вайог авахаар санаархаж байсан” Хуучин ноёд” Матеог энэ наймааныхаа ”хавчуурга” болгож хэрэглэсэн юм. Болоньяд нэг улирал зээлээр тоглоод байсан Брихид уг шилжилт гэгээлэг зүйл нэгээхнийг ч авчраагүй. Бэртэл гэмтэл, үл ойлголцол, хэрүүл маргаанаар дүүрэн хар дарсан зүүд шиг хоёр жилийг ”Энниа Тардини”-д өнгөрөөсний эцэст тэрбээр 2004 оны зун Мөнхийн хотын багийн харьяалалд багтсан юм. Гэхдээ үүнээс өмнө доод лигийн Брескиад бас нэг жил ”зовсныг” нь дурьдах хэрэгтэй. Ромд ирсэн түүний шилжилтийг ч бас Юве зүгээр өнгөрөөгөөгүй ээ. Түүний тал хувийг нь бид эзэмшдэг хэмээн шантаажилж байгаа Эмерсоны наймаанд ашигласан байгаа юм. Ийнхүү ”одоо л нэг болдог газартаа ирлээдээ” гэж байтал Ромагийн удирдлага түүний авьяас чадварыг бас л үнэлж үзсэнгүй. Даниеле де росси хэмээх академийн залуу түүний байран дээр ид гарч ирж байсан нь ч үүнд нөлөөлсөн байх.
Нилээдгүй яриа болсны эцэст түүнийг Киево руу жил зээллэгээр явуулсан ба ”нисдэг илжигнүүдтэй” хамт 3 жилийг өнгөрөөхдөө Брихи 90 гаруй тоглолтонд оролцож дахин олны анхаарлыг татах болжээ. Спаллетти нэгэн ярилцлагадаа ”Миний хамгийн том алдаа бол Брихиг эртхэн авчраагүй явдал. Би ийм их авьяас чадварыг харахгүй хаагуураа явж байсан байна аа’‘ хэмээн дуу алдсан байдаг. 2008 оны зун Ромчууд Брихитэй шинэ гэрээ байгууллаа. 2012 онд хүртэл хийгдсэн энэхүү гэрээний өмнө Брихи Торинод очихоор аман тохироонд хүрээд байсан ч Спаллетти өөрийн биеэр очиж байж санааг нь эргүүлсэн гэдэг. Өмнө нь хамгаалах хагас хамгаалагчийн байранд тоглодог байсан түүнийг зүүн жигүүрт тавьсанаар Ромагийн тоглолт эрс сайжирч 2008-2009 оны улиралын хямралаасаа гарах гол хөшүүрэг нь болсон юм. Эцэж цуцалгүй тоглолтын турш идэвхтэй байдаг, талбайг гайхалтай мэдэрдэг,оновчтой дамжуулалтуудыг гаргаж өгдөг гээд түүний авьяас чадварыг тоочоод байвал дуусахгүй. Үүнийхээ хажуугаар даруу төлөв зантай, чин сүсэг бишрэлтэй зэрэг нь Ромын фенүүдийн таалалд ихээхэн нийцдэг билээ. Өнгөрсөн оны 11 сард өгсөн ярилцлагадаа тэрбээр ”Дэмий чалчихийн оронд ажлаа хийхийг би илүү үздэг. Бусад тоглогчид хэвлэлээр өөрийгөө рэкламдаж, нэр хүндээ өсгөдгөөрөө надаас илүү байх л даа. Би тэднийг буруутгахгүй, гэхдээ ингэхийн оронд хийх ёстой зүйлээ хийгээд явж байсан нь хамаагүй дээр гэж боддог юм. Миний багын шүтээн бол Роберто Манчини. Түүнийг Сампдорид байх үеэс нь хардаг болсон. Харин одоо бол Дамиано Томмаси намайг хурцалдаг. Түүн шиг шилдэг тоглоgчтой харьцуулагдана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг” гэжээ. Мөн 1 сард romanews.eu сайтад орчин үеийн хөлбөмбөгчдийн амьдрал, талбайн гаднаx зугаа цэнгэл зэргийг шүүмжилсэн ярилцлага өгсөн юм ‘’3арим тоглогчид хэтэрхий их мөнгийг дэмий үрэх юм. Энэ нь мэдээж тэдний хэрэг л дээ. Гэхдээ дэлхий дээр санхүүгийн хямрал нүүрлэж өдөр тутам олон хүн ажилгүй болж, амьдрал нь доройтож байхад ингэж аашлах нь надад буруу юм шиг санагддаг. Тоглолтын дараа диско клуб явдаггүй бараг цорын ганц тоглогч нь би байх. Надад зүгээр л ийм амьдрал таалагддаггүй юм.
Рома дахь миний хамгийн сайн найзууд бол Де Росси, Аквилани, Окака…тэдэнтэй хамт оройн хоол идэж цагийг өнгөрөөхөд зугаатай байдаг юм.Бас Кристиан Заккардо, Паоло Саммарко нартай сайн найзууд.
Зодог тайлаад яах вэ гэж үү, мэдэхгүй юм даа энэ талаар бодох болоогүй байна, ямар ч байсан би карьераа Риминид дуусгахыг хүсдэг, яагаад гэвэл би тэндээс бүхнийг эхлүүлсэн тэнд л дуусгах болно.
“Хөлбөмбөгч болоогүй бол юу болох байсан бэ гэж үү ? багш болох байсан байх, би хүүхдүүдэд хайртай ,тэдэнд шинэ зүйлийг зааж сургахсан, ирээдүйг нь гэрэл гэгээтэй болгохсон гэж үргэлж хүсдэг юм”
“гэр бүлийн хувьд гэвэл одоохондоо ганц бие байгаа гэхдээ удахгүй хуримаа хийхээр төлөвлөсөн”
Түүний талаар хүмүүс :
Марчело Липпи : “Брихи бол хүн талаасаа ч тэр тоглогчдын хувьд ч тэр сайн залуу. Тэр ямар ч тактикт зохицож, тоглож чадна. Миний бодлоор анх гарч ирж байхад нь түүнээс хэтэрхий их зүйл хүлээж, шаардсанаар дарамтанд орж, өөрийгөө харуулж чадаагүй гэж боддог”
Дамиано Томмаси : Матео магадгүй надаас ч илүү авьяаслаг байх. Ганцхан түүн үүнийгээ харуулах боломжыг л олгох хэрэгтэй”
Шигшээ багт : Брихи анх 2002 онд Словений эсрэг цэнхэр өмсгөлийг өмсөн талбайд гарч байсан. Түүнээс хойш өдийг хүртэл дахин дуудагдаагүй ба өнгөрсөн 3 сард Марчело Липпи ДАШТ-н урьдчилсан шатны тоглолтын бүрэлдэхүүндээ багтааснаар 8 жил хүлээсэн мөч нь эргэн иржээ. Конфедерэшнс капын өмнө хэд хэдэн тоглолтонд оролцоод амжсан ч, липпи түүнийг өмнөд африк руу авч явах бүрэлдэхүүндээ багтаагаагүй юм.
loading...




first biluu lol
loading...
saihan niitlel bna taalagdlaa ushuu zunduug bcherei ……………..
loading...
Huneleg daruu zaluu bna. Goe niitlel bna
loading...
Ñàéí Ãëàäèàòîð
loading...
za asia iin avraga . europe iin avraga 2 togloh ni dee. mongolchud ugaasa huch sul iig ni demjdeg . asia gaa dmjneee
loading...
tehdee CL knock outad husagdahad talbai hamgiin archaagui ni Brighi l bsn shudee bas Doni daraa jil Roma irgej irnee harjil bgaari
loading...