loading...
2008 оны 5 дугаар сар. Багийн түүхэнд алтан үсгээр бичигдэх сар. Заналт дайсан Челситэй удаан тэмцэлдсэний эцэст аваргаа хамгаалж чадсан төдийгүй тэднийг Аваргуудын лигийн финалд аз одын дэмжлэгтэйгээр хожлоо. Энэ мөчийг бид нэлээн хэдэн жил хүлээсэн. Нэг л юм тодорхой болов. Энэ бол ирэх жилийн ачаалал. Бид хамгийн эхлээд Коммунити Шилдэд тоглох ёстой. Дараа нь Клубын дэлхийн аваргад одно. Тэгэхээр Европын бусад бүх багаас илүүтэйгээр ачаалал авна гэсэн үг. Мөн ЧЛ, ФА капын хажуугаар Карлинг кап гэж нэг ядаргаа байна. Карлинг капт гэхдээ бид хэзээнээс залуусаа тоглуулдаг уламжлалтай. Нэр хүндээрээ л дутуу болохоос оролцох багууд, өрсөлдөөн гээд л ерөөсөө ФА кап гэсэн үг л дээ, уг нь. Бусад лигт бол ганцхан холбооных нь цом л байдаг.
Ингээд ирэх улиралд өргөн фронтоор тулалдах нь тодорхой болсон тул багийн бүрэлдэхүүн дээр нэлээн анхаарах хэрэгтэй болов. Роналду Реал руу явчих гээд л байдаг. 2 сонин байлаа гэхэд нэг нь тэр явна гэж бичсэн байхад нөгөөх нь тэр үлдэнэ гэж бичээд л. Гэхдээ эцэст нь Сэр Алекс түүний амарч байгаа газарт өөрөө очоод уулзсанаар тэр ямар ч байсан нэг жилдээ тоглох нь тодорхой болсон. Одоо нэг л довтлогч хэрэгтэй болоод байлаа. Өмнөх жилд нь бид Смитийг шаазгайнуудад алдсан нь тун тусгүй хэрэг болоод байсан. Гэхдээ хамгийн их өвтгөсөн зүйл нь Россиг Испани руу тавиад туучихсан явдал байлаа. Ирэх улиралд бидэнд хамгийн гол зүйл довтлогч хэрэгтэй. Хэдийгээр бидэнд Роналду, Рүүний, Тевез 3 байгаа ч энэ нь хангалтгүй. Саха хэдий байгаа ч форм маш муу, тэгээд ч явах нь бараг л тодорхой болоод байлаа. Олон ч хүнтэй нэр холбогдов. Вилья, Бербатов, Хунтэлаар, Подолски, Бэнжема гээд л. Хэн нь ч ирэх юм бүү мэд. Ямар ч байсан ван Нистелрой шиг гоол хийдэг хүн л хэрэгтэй байна. Рүүний Тевез 2 тоглолтын арга барил нь хэт ижил. Аль аль нь бөмбөгний хойноос үхэн хатан тэмцдэг, ядрана гэж мэдэхгүй. Гэхдээ л гоолны машин бол тэд биш ээ.
Улирлын өмнөх сорилтууд
Өмнөд Африкт очиж хэдэн сураггүй багтай тоглоод тааруухан тоглосон ч цомыг нь араам зааж авав. Дараа нь Сульшерыг үдэх тоглолтыг Эспаньолтой хийлээ. Тоглолт чухал биш, гол нь тэр бидний нэгэн домог болж хэдийнэ сэтгэлд маань бат шингэсэн. 99 оны финалын 93 дэх минутыг бид хэзээ ч мартахгүй. Ювентустай хуурай тэнцээ хийсэн тоглолт бас хийсэн, гэхдээ Поссебон, Эванс, Рафаэл, Гибсон нарын авьяасыг Юнайтедын фэнүүд шалгах боломжтой тоглолт байлаа.
Коммунити Шилд
Наймаа тэгж ингэсээр байтал тулааны цаг хэдийнэ болжээ. Помпэйтай Коммунити Шилдэд үзэх болов. Багийн бүрэлдэхүүн яана даа гэсэн байдлаар л эхлэв. Роналдо, Рүүний, Харгрийвз, Андерсон, Парк гээд л олон гол тоглогч гэмтэлтэй байдаг. Хажуугаар нь довтлогчийн асуудалтай байхад Саха бас гэмтчихсэн байдаг. Урдаа ганц Тевезээ зогсоож байгаад Гиггзээр дэмжүүлж тоглов. О’Шиг хүртэл хагас руу татаж тоглуулсан гээд бод доо. Гэхдээ л манайх хэт давамгайлав. Харамсалтай нь хэт удаан амарсных уу, гоол хийдэг тоглогчид гэмтсэнийх үү ямар ч байсан маш олон боломжийг алдлаа. Улирал яаж өндөрлөсөн шигээ эхлэх болжээ. Манай хэд пеналтигээ итгэл төгс цохилоо. Ван дер Сар ч ямар учраас ЧЛ-т аваргалсныгаа батлав. Эхний цохилтыг л хаачихав. Тэдний дараагийн 2 цохилт хаалганаас зөрлөө. Дефо л ганцаараа хийсэн, энд манай хаалгач бараг л хаах шахсан. Ингээд улирлын анхны цом халаасанд оров оо. Шинэ улиралд сэтгэл дүүрэн орох болжээ.
Өнөөдрийн тоглолтод хэдий олон боломж алдсан ч Тевез хамгийн гол хүн байлаа. Тэр л айлын хамгаалагчдыг хамгийн их сандаргаж байсан юм. Мөн ахлагчийг дурдахгүй өнгөрч болохгүй. Нэвилл удаан хугацааны гэмтлээсээ ирээд маш сайн тоглосон. Жинхэнэ ахлагч хүн шүү. Түүний эмоцоо гаргаж байгаа байдал нь нэг л ер бусын сэтгэгдэл төрүүлээд байдаг юм. Харж бай скоусерчууд аа гэж байгаа юм шиг л аягладаг. Үнэхээр баавартай харагддаг.
Улирлын эхлэл
Дээрх тоглолтоос яг долоо хоногийн дараа удаан хүлээсэн лиг маань эхэллээ. 2 улирал дараалан аваргаллаа. Одоо бид хэт трик хийж чадах болов уу?
Лигийн эхний өдрийн хамгийн сүүлийн тоглолтыг шаазгайнуудын эсрэг хийлээ. Нөгөө 3 өрсөлдөгч бүгд ялжээ. Тиймээс бид ч гэсэн ялах л ёстой. Гарааны бүрэлдэхүүнийг хараад л ангайлаа. Тевез сэлгээнд ч алга. Гэтэл гэр бүлийн асуудлаас болоод нутаг явсан санж. Түүнийг залуухан Кэмпбелл орлох болжээ. Тэр Коммунити Шилд дээр сэлгээнээс ороод богино хугацаанд өөрийгөө харуулсан шүү. Түүнтэй мөр зэрэгцээд эргээд илааршсан Рүүний довтлох болж. Роналдо, Нани, Харгрийвз нар гэмтэлтэй. Андерсон Бээжингийн олимп явсан. Тэгэхээр 2 жигүүрээр Флэтчер Гиггз 2 гүйх болж дээ. Каррик Скоулз 2 цэвэрлэнэ гэсэн үг. Тоглолт ч эхэллээ. Өрсөлдөгч баг бас ч гэж чанга шүү. Колоччини Гуитеррез гээд 2 дажгүй аргентин тоглогч бий, манай Батт Смит нар бас хурдтай Мартинс Дафф 2 гээд л эвгүй.
Лиг ингэж эхэллээ гэж үү. Манайхан хэд хэдэн том боломж алдсаны дараа чи хийхгүй бол би гэдэг хөлбөмбөгийн бичигдээгүй хуулиар Мартинс манайд гоолдчихов оо. Аваргаа хамгаалан тоглох гэж байгаа баг тэгээд талбай дээрээ, гэтэл шууд л хаалгандаа бөмбөг алдаад эхэлчихсэн байдаг. Ньюкаслын тоглогчид сэлэбрэйшнээ тэмдэглээд бөөн л юм. Гэхдээ тэдний баяр удаан үргэлжилсэнгүй ээ. Айлын гоол дээр алдаа гаргасан Флэтчер гэмээ цайруулав. Тун удалгүй маш харамсалтай явдал боллоо. Каррик гэмтчих нь тэр. Ирланд залуу маань дахиад л төв рүү татагдлаа. Тэгж байтал эхний үе дууслаа.
Дараагийн үе эхлэв. Нэг л болж өгөхгүй байлаа. Оруулья гэтэл довтлогч алга. САФ аргаа бараад Гиггзийг Поссебоноор удалгүй Кэмпбеллийг Рафаэлаар солилоо. Довтолгооны систем хамгаалалтын систем рүү хувирч байх ч шиг. Гэхдээ энэ 2 орж ирээд харин ч манай довтолгоо ширүүслээ. Видич хөндлөвч онов, Рүүний хаалттай цохилтыг бараг л хийнгээ алдав. Харамсалтай нь цаг дуусчээ. Нэг л юм тодорхой харагдав. Бидэнд довтлогч л хэрэгтэй байна. Довтлогч муутайгаас л тэнцлээ. Гэхдээ зүгээр ээ. Угаасаа бид чинь улирлыг тааруу эхлүүлдэг уламжлалтай. Яван чангардаг баг шүү дээ. Өнөөдөр Видаг онцломоор байлаа. Мөн манай гурван ч хүүхэд дебютээ хийсэн тоглолт байлаа.
Дахиад л Портсмут, УЕФА-ын Супер цом, дараа нь 9 сарын 1
8 сарын 26. Улирлын анхны рөүд тоглолтыг нөгөө Помпэйгийн талбайд хийх болжээ. Энэ тоглолтын өмнө нэг явдал болсон нь олон жилийн хамтрагч Силвестрег бас нэгэн том дайсан Арсеналд өгсөн байлаа. Түүнийг явуулж болно, гэхдээ нэгэн хүчтэй өрсөлдөгчийнхөө сул хамгаалалтыг чангаруулж өгч байгаа нь яаж байгаа юм бол доо. Помпэй дээр Флэтчерийн ганц гоол л хожлыг авчирлаа. Тэр энэ багийн өөдөөс гоолдоод сурч байх шиг. Гэхдээ тоглолтын баатар нь Эвра. Тэр гоолны пасс бэлдсэнээс гадна зүүн жигүүрээр жинхэнэ түйвээж байсан юм. О’Ши төвд тоглосоор л.
Зенитийг ч гэсэн аваад туучихна биз дээ. Гэхдээ тэд Байерныг 4-0-оор хожсон гэдгийг мартаж боломгүй. Болгоомжлол илүүддэггүй л юм байна. 2-1 гэсэн үр дүн айлд ашигтайгаар өндөрлөв. Бага зэрэг харамссан ч нэг цом хэдийнэ гарт орсон болохоор бас ч гэж тайван. 3-р тойргийн Фулхамтай хийх тоглолт хойшлогдлоо.
8 сарын 31. Энэ өдөр наймааны цонх хаагдах ёстой. Гэхдээ бүтэн сайн өдөр таарчихжээ. Тэгэхээр маргааш бас ажлын өдөр гэсэн үг.
9 сарын 1. Цонх хаагдахад ердөө л 2-хон цаг дутуу. Гэтэл Европыг тэр чигээр нь гайхашруулсан явдал боллоо. Бербатов Реал руу биш бас Сити руу биш, харин манайд 38 саяар ирдэг юм байна. 4 жилийн гэрээ байгууллаа. Юнайтед хэзээ ч 30 дөхсөн тоглогчид ийм их мөнгө зардаггүй. Гэхдээ энэ удаад довтлогч үнэхээр хэрэгтэй байсан, САФ түүнийг эртнээс ажиглаж авахыг маш их хүссэн зэрэг нь ийм юм руу хөтөлчихлөө. Манайх Спөрс рүү зөрүүлээд Кэмпбеллийг зээлдүүллээ. Мөн энэ өдөр манайх бас Сахагаа Эвэртон луу үдэв.
Бербатовоос дутахгүй нэг сонин нь Португал руу одсон Карлос Куеирозын оронд залуусын багийн дасгалжуулагч Мик Фелан САФ-ын туслахаар ирлээ. Куэироз Юнайтедын фэнүүдэд үргэлж сайнаар дурсагдах болно. Жинхэнэ солиормоор өдөр байлаа. Үүнийг батлах бас нэг зүйл нь манай дерби багийг Арабын баян худалдаад авчихав. Авсан энэ өдөртөө л Робиньог 42 саяар авч энэ зуны рекорд тогтоочихдог юм байна. Аймшигтай өдөр.
Зуны наймаануудыг дахин нэг сийрүүлбэл дээр дурьдагдсан наймаануудаас гадна 2 бразил ихэр жаал мөн өнгөрөгч өвөл ирсэн Манучо хүү маань ажлын эрхээ авав. Ингэснээр тэд лигт тоглох боломжтой гэсэн үг. Биднийг нэг хүн орхисон нь маш их авьяастай гэгдэж байсан Пикю Барса руугаа буцлаа. 2 цамхагийг давах боломж байхгүй тул тэр ингэж шийдсэн байх. Зөрүүлээд манайх Сандерланд руу зээлдсэн байсан Эвансаа татаж авлаа.
Мөнхийн өрсөлдөгчтэйгээ их эрт таарав
Лигийн 4-р тойрог. Шигшээгийн тоглолтуудаас болоод 4-р тойрог их орой болов. Хүн бүр л Бербатовыг дебютээ хэрхэн хийхийг харахыг хүсч байгаа бололтой. Каррик Андерсон 2 эргээд багтаа нэгджээ. Нөгөө талаас Жеррард Торрес 2 гараанд алга. Найдвар ч төрж байна шүү. Талаар болсонгүй ээ. Шүгэл үлээнгүүт л дайрчихлаа. Үр дүнг нь дороо л хүртэв. Тевез 16-ын шугам давангуут гайхалтай цохиж гоолдлоо. Пассыг нь хэн өгсөн гээч. Бербатов. Ай даа, сайхан байна шүү.
Гэтэл паакт гарчихав аа. Ван дер Сар бүдүүлэг алдаа хийж айлын цохилтыг Брауны хөл рүү цохиод хаалгандаа хусчихав. Сэтгэл зүйн хувьд тэд давуутай болох нь мэдээж. Каррик дахиад л гэмтчихдэг байгаа. Улаанууд зогсоо зайгүй дайрч байгаа үед энэ тун муу хэрэг. Гиггз хамгаалж чадахгүй шүү дээ. Бабел сэлгээгээр ороод хусчихдаг юм байна. Ингээд хожигдох нь тэр. Зүгээр ч нэг хожигдсонгүй, Видичээ бас алдлаа. Тэр 2 дахь шараа хүртчихсэн. Бербатов хэдий пасс өгсөн ч багт дасаагүй нь тодорхой харагдаж байлаа. Тевез харин тоглолтын МОМ-оор нэрлэгдэж байсан. Улаанууд хэт илүүрхэж хожсон мэт харагдавч манайх тийм боломжийг олгочихлоо л доо, чааваас гэж. Ван дер Сар минь, чи ингэж том алдаа барагтай хийдэггүй дээ. Тэгээд л тэд улайрчихсан. Каррик байсан бол өөр л дөө бас. Гэвч одоо яаая гэхэв, хожигдсон л бол хожигдсон. Урагшаа харах л үлдлээ. Энэ үед бид хүснэгтэд 14-р байранд бичигдэж байлаа.
Залгуулаад дахиад л нэг дайсан
Челситэй яг л Ливерпүүлтэй эхэлсэн шигээ эхэллээ. Дайраад л, дайраад л. Тэд хаалганыхаа өмнө шавахаас цаашгүй. Улирал эхлээд 2 чухал гоол хийсэн шотланд залууд Харгрийвз уг нь маш гоё өгсөн дөө. Дараа нь Рүүний ч гэсэн бас хийх л байсан юм. Аль аль нь маш гоё боломж байлаа. Айлаас буржгар Карвальо нь гэмтээд Алексаар солигдохтой зэрэг манай хангүг залуу гоолдчихов оо. Тэр ЧЛ-т шумбагчдын эсрэг маш сайн тоглоод байсан юм. Удалгүй гайтай юм болов. Малуда манай хаалгачийг гэмтээчихэв. Кушак орж ирлээ.
2-р үед харин айл санаачилгыг гартаа авч буулгаж эхэллээ. Роналдо маань гэмтлээс ирж, Скоулзаар солигдсон ч тусыг эс олов. Явсаар стандарт цохилтоос Калу мөргөчихдөг юм байна. Гэхдээ Фердинандыг тэднийхэн түлхэж, хамгаалах байсныг нь саатуулсныг хэлэхгүй бол болохгүй. Англид шүүгч нар хатуу л даа, юу ч гэхэв дээ. Эцэст нь 1-1 гэдэг бол шударга дүн л дээ, гэхдээ. Тэд 2-р үед илт давамгайлсан.
Зөвхөн хожил л хэрэгтэй
Ингээд 6-р тойрог эхлэхэд манайх нэгт яваа Арсеналаас даруй долоон оноогоор хоцорчихоод байлаа. Эхлэлээ манайх тааруу эхэлдэг, гэхдээ энэ арай л болшгүй нь ээ. Болтоны эсрэг бүтэн онооноос өөр юу ч хэрэггүй. Ван дер Сар эргээд ирсэн байлаа. Харин Рүүний сэлгээнд суусан нь хачирхал төрүүлэв. 2-р үеийн дунд хүртэл гоол ордоггүй ээ. Роналдо пеналигээс хийчихсэн. Түүний эмоцыг эргээд харах хэчнээн сайхан байсан гээч. Цаг дуусах дөхөж байхад Рүүний Тевезийн оронд орж ирлээ. Ирүүтээ л ГООЛ. Энэ гоол Тевез улирлын турш банз халаахын эхлэлийг тавьсан болов уу. Ямар ч байсан даалгавраа амжилттай биелүүллээ. Хүснэгтийг харахад нэгт яваа Челсигээс 6 оноо дутуу 12-р байранд. Гэхдээ нэг тоглолт дутуу.
Хандлага дээшилж эхэллээ
Болтоны дараа Блэкбурн, WBA, Вэстхам багуудыг дараалан яллаа. Вэстхам дээр хийсэн Бербатовын үзүүлбэр энэ улирлын нэгэн шилдэгт баттай багтана. Нүүрний шугам дээр тэр бөмбөгийг гайхалтай эзэмшиж, цааш хаалганы өмнө байсан Роналдод пассласан билээ. ЧЛ-т Аалборг хэмээх Шведийн хачин жигтэй багийг гэрт нь 3-0-оор хожиж хүснэгтийг тэргүүлээд эхэллээ. Селтиктэй хийсэн тоглолт бас их сонирхолтой болсон. Хэдий манай хамгаалалтын арми тэр чигээрээ шахуу сүйрчихээд байсан ч их сайн тоглосон. Рио, Эвра, Каррик, Харгрийвз, Скоулз гээд л бүгд үгүй. Английн баг Шотландын багтай таарвал нэг л өөр мэдрэмж төрдөг. Юнайтед 3-0-оор хожсон. Бербатов дабль хийчихдэг байгаа. Рүүний нөгөөхийг нь хийсэн.
10 тоглолтын дараах дүгнэлт
Эвэртонтой 10-р тойрогт учраа таарав. Энэ тоглолт манай Шрекийн хувьд өвөрмөц тоглолт. Боксчин эцгийнхээ хүчээр энд л тэр спорттой анх нөхөрлөсөн билээ. Эхэндээ аавыгаа дагаад явдаг байснаа сүүлдээ ганцаараа бааранд очоод томчуудтай зэрэгцэж суугаад хөлбөмбөг үздэг болсон гэдэг.
Манайх анх удаагаа л бараг үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглолоо. Бүр 11-р сар болох гэж байхад шүү дээ. 2 ихэр цамхагтай нийлээд Эвра Браун 2 хамгаалсан. Флэтчерт Гиггз хань болсон бол Парк Ронолдо нар жигүүрээр тоглов. Довтолгоонд Берба Рүүний 2 тоглолоо. Ингээд гарахаар ямар ч багийг хожчихно шүү. Угаасаа ч хожих баг мэт л тоглоод эхэллээ. Баахан дайрч байгаад Флэтчер ганган гоолдлоо. Энэ залуу ч энэ олон гэмтэл бэртлийг сайхан асарч байна даа. 2-р үед гэтэл Эвэртон шал өөр баг болов. Бельгийн лигээс ирсэн Фэллайни тэнцүүлчихсэн. Рүүнийд шар карт өгтөл мань хүн уурлав. Эвэртоны фэнүүд жаахан дургүйцэх аятай. Манай хүн зөрүүлээд Юнайтедын логог үнсчихдэг байгаа. Уг нь ингэж болохгүй л дээ. Идэж байсан таваг руугаа хүн нулимж болдоггүй юм. Ахлагч очоод хэдэн үг хэллээ. Толгой дохих янзтай. Тэгэнгүүт САФ түүнийг суулгачихав. Хайртай шавиа хуучин багтай нь эвдрэлцүүлэхийг хашир анжгай хүсээгүй нь тодорхой. За ингээд тоглолт ч дууслаа. Баатар нь манай бас нэгэн амьд домог Гиггз байлаа. Тэр гайхалтай сэтгэж байсан.
10 тойргийн дараа харахад бид нэг тоглолт дутуу, нэгт яваа Ливерпүүлээс 8 оноо дутуу явлаа. Хүснэгтийг бүхэлд нь хараад ангайв. Тоттэнхам адгийн байранд бичигдэх аж. Тэд чинь од тоглогчдоо өндөр үнээр зарж, төдий хэрийн хөрөнгөөр өөр сайн тоглогчдыг авсан баг шүү дээ. Гар нийлээгүй л юм байх даа. Шаазгайнууд бас л бузгай бүрэлдэхүүнтэй, гэтэл бараг л хасагдах зураасны хавьцаа тууж явах юм. Хачирхалтай бас нэг юм нь шинээр дээш орсон Халл сити 6-р байранд явж байдаг байгаа. 4-р байрны төлөө Арсенал Астон Виллатай алалцах аж. Өөрийнхөө багийг дүгнэвэл эхэндээ тааруу байсан ч яваа яваандаа хэмнэлээ олоод эхэллээ. 4 дараалж хожсоны дараа Эвэртоны хүчтэй багтай талбайд нь тэнцсэн. Роналдо Рүүний нар эргээд формоо олж эхэлж байна. Гэхдээ хамгаалалтын эгнээний гэмтэл санаа зовоосоор л.
11-р сарыг сайнтай саартай эхэлсэн ч
Сарын эхний өдөр нөгөө гайхал Халл сититэй таарлаа. 4-1-ээр тэргүүлээд хожлоо гээд тайвширч явтал сүйд болох шахав. 2 гоол дараалж алдаад. Нөгөөдүүл чинь өөрийнхөө талбайд байгаа юм шиг л тэнцүүлэх гээд зүтгэчихсэн. Овоо цаг нь дууслаа. Роналдо даблдсэн. Сайн эхлэл хийсэн ч саар юм болох дөхлөө шүү. Ингээд дараагийн тоглолтоо 3 дахь том дайсан Буунуудтай хийх боллоо.
Манайх хэдий тэдний дошин дээр очих ч давуу талтай ажээ. Адебайороос гадна ван Перси тоглохгүй болжээ. Бүтэлгүй Бэндтнер, гэмтэл нь сайн эдгээгүй Валкотт 2 гоолдоно гэдэг юу л бол. Гэхдээ хөлбөмбөгт юу ч тохиолдож болдог л доо. Тоглолт эхэллээ. Анхнаасаа л бөөн будлиан. Бүтэлгүй шүүгч Ховард Вэбб Алмуниагийн хамгаалагчийнхаа буцаасан бөмбөгийг гараараа бариад авч байхад карт өгөлгүй өнгөрөөчих юм. Бербатовын гоолыг отон гэсэн, зөв байх, гэхдээ л жаахан эргэлзээтэй. Гэхдээ яахав, нийт тоглолтын хувьд тэд илүүрхсэн нь үнээн. Насригийн од нь гийчихсэн өдөр байсан л даа. 2 гоол хусчихсан. Манайхаас Рафаэл хүү сэлгээгээр ороод гоё гоол хийж багийг жаахан сэргээсэн ч үлдсэн хугацаа нь тун цөөхөн байлаа. Бербатов маш муу байлаа. Тевез сэлгээгээр ороод юу ч хийж чадсангүй. Банз халаагаад форм нь алдагдаж байх шиг. Түүнийг шууд худалдаад авах гэрээг одоо хийчихвэл тэр илүү сайн тоглох мэт. Эсвэл өвөл толгойдоо элдэв бодолгүй нэг довтлогч нэмж авмаар юм.
Карлинг кап яг зөв цагтаа ирэв, харамсалтай нь Оуэн
Энэ гашуун хожигдлын дараа лигийн цомд Куинс Парк Рэйнжерстэй тоглох болов. Томчууд нь хожигдлоо мартан гэртээ амарч байх хойгуур Тевез хэдэн хүүхдүүд авч ороод тэднийг нэг гоолоор хожлоо. Сэлгээгээр орсон Вэлбек хүү пеналти авч өгч, түүнийг нь бяцхан арслан маань чулуу болгосон. Тоглолт гэхдээ манай бүрэн давамгайлал дор өрнөсөн. Энэ тоглолт цаашдын тоглолтод нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Гэхдээ хамгийн гоё нь заналт дайснууд нухуулсан явдал байлаа. Кэмпбелл хүү маань 2 гоол, 1 дамжуулалт хийгээд скоусерчүүдийг мулталсан бол Лондоны ихэмсэг хөхүүд Барнли хэмээх сураггүй багт тавиулсан байлаа.
Сайны хажуугаар саар гэгчээр нэгэн онцгүй мэдээ ирлээ. Өвдөгний хагалгаа нь Харгрийвзийг улирал дуустал талбайд гаргахгүй болжээ. Уг нь ч манайх төвд түүгээр нэг их дутахгүй л дээ. Каррик, Флэтчер, Скоулз, Андерсон гээд л бүгд сайн хамгаалдаг. Бас Поссебон Гибсон 2 өөрсдийгөө нотлоод байгаа. Гэхдээ л тэр бидэнд хэрэгтэй байсан юм. Дээрх хэдийн хэн нь ч түүн шиг универсал бус. Тэр мөн тэднээс илүү хаалттай цохилт хийдэг. Ойрын зайнд бол Роналдог ч дагуулахгүй цохьдог. Гэмтэл гэдэг хэлж ирэх биш дээ.
Сарын төгсгөлийг сайн хийлээ
Сэргэлт авч чадсан манайхан дараа нь Стоук ситиг ёстой будаагаар нь эргүүлэв. Рүүний, Рио бас бор залуу маань гэмтээд тоглоогүй ч Роналдо хос морь хөтөлсөн тоглолтод манайх 5 гоол хийсэн. Хамгийн үзүүштэй нь ПЛ-т дебютээ хийсэн Вэлбек жаалын 30 метрээс буудсан их буу байлаа.
Дараагийн тоглолтоо бузгай хүчтэй тоглож байгаа Астон Виллатай хийлээ. Манай урд Челси Ливерпүүл 2 сулавтар багуудтай тэнцчихсэн. Арсенал Ситид 3-0-оор хожигдоод байлаа, тэд энэ тоглолтоос өмнө хэд дараалаад дампуурсан тул бид энэ хооронд тэднийг гүйцчихээд байсан юм. Одоо хожих л хэрэгтэй. Ойртох сайхан боломж. Гэхдээ Вилла ч гэсэн бас яг манайх шиг нөхцөл байдалд байсан. Берба гэмтсэн тул өнгөрсөн улирлын амжилттай трио довтолгоонд гарлаа. Флэтчерийг Гиггз орложээ. Гиггз маань хамгаалахдаа тааруу. Айл төвд илүүрхэх гээд л байлаа. Гэхдээ энэ тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөсөн. Хэдий гоол ороогүй ч энэ улирлын нэгэн шилдэг тоглолтоор нэрлэгдэх байх. Тоглогч бүр бөмбөг бүрийн төлөө шазруун гэгч нь тэмцэж байсан юм. Вида үнэхээр онцгой тоглосон, тиймээс ч МОМ болсон. Ингээд хожиж чадсангүй ч хүчтэй багтай гэрт нь тэнцэнэ гэдэг муугүй л амжилт. Дээрээс нь Стоукаас +5 авсан болохоор их сайн. Эцэст нь магадгүй бөмбөгний зөрүү их юм шийдэх ч юм бил үү.
Сарын сүүлийн өдөр дерби хийлээ. Рүүний унаган багтайгаа тоглохоор очихдоо клуб дахь 100 дахь гоолоо хийх зорилготой очсон, чадаагүй. Өнөөдрийг хүртэл ч чадаагүй. Харин Сити хэмээх манай бас нэгэн том дайсан түүний 100 дахь гоолыг амсах хувьтай байжээ. Роналдо 2 шар аваад хөөгдсөн тоглолт байлаа. 1-0 гэдэг үр дүн үзүүлсэн ч тоглолтын хувьд илт илүүрхсэн юм. Ингээд төгсгөл их сайхан болов оо.
Дараа нь дахиад л 1-0
Сандэрландтай хийх тоглолтын өмнө ЧЛ болон Карлинг капын талаар хэдэн үг хэлье. Вильярреалтай дахиад л 0-0-оор тэнцлээ. Энэ багийн аргыг нэг л олохгүй байх шиг. Хэдэн жилийн өмнө манайхыг хэсгийн тоглолтоос мулталж байсан баг. Карлинг кап дээр харин ёстой итгэлтэй хөлбөмбөг үзүүлсэн. Тэр дундаа Тевезийн хувьд онцгой өдөр байлаа. Блэкбурнд 5 гоол хийсний 4 нь Тевез байлаа. Лигт болохоор тэр тааруухан тоглоод байдаг нь олдож байгаа бага минуттай холбоотой юм болов уу. Энэ тэмцээнд болохоор л баллаад байх юм. Эсвэл өрсөлдөгчид нь тааруу байгаад байна уу. Гэхдээ л тэр үүгээрээ гэрээ хий гэж хэлээд байх шиг.
Покер хийсэн тоглогчийг харин Сандерланд дээр гаргасангүй. Берба гараанд байлаа. Эхнээсээ л нүдчихлээ. Бүтэн 90 минут нүдээд байдаггүй ээ. Сүүлийн минут явж байхад Каррик их хүчтэй цохилоо. Гоол гээд бостол айлын хаалгач хаачихав аа. Ойсон. Вида маань яг хэрэгтэй газраа зогсож байжээ. Ойсныг нь нэмээд чихлээ. Стадион даяар хэдэн арван мянган хонь хурга нийлэх мэт л их шуугиан. Серби залуу минь баярлалаа. Энэ гоол чинь улирлын төгсгөлд бидэнд ихийг өгөх болно оо.
ЧЛ дахь тэргүүлэл, боломжийг бас л алдчихав
Хэсгийн сүүлийн тоглолтоо 2-р багаараа Аалборг багтай хийлээ. 2-2-оор тэнцчихдэг байна шүү. Тэдний 2 гоол ёстой яалт ч гүй орсон шүү. Дасгалжуулагч нь тоглолтын дараа дагаж ирсэн хэдэн фэн рүүгээ бөхийснөө симфоний удирдаач мэт хөдөлгөөн хийгээд л. Гэхдээ нөгөө талд Селтик шумбагчдыг 3-0-дсон тул бид хэсгээ тэргүүлэх болжээ. 2-оор гарсан багтай тоглоно гэхээр гайгүй ч юм шиг. Гэхдээ мэдэхгүй, сүүлийн жилүүдэд 2-оор гарсан багууд маш чанга багууд байдаг болсон.
Лигтээ Тоттэнхамтай таарав. Яг л Астон Виллатай шиг нөхцөлд орчихоод байв. Ливерпүүл Арсенал 2 дахиад л сул багуудтай тэнцчихэж. Ливерпүүл ингээд нэг тэнцдэг болчихоод байгаа. Арсенал ч бүр цэнэггүй буу болжээ. Астон Вилла манайх 2-ыг нэлээн алдсаар л. Яг энэ мөчийг манайх ашиглах л хэрэгтэй байна даа. Гэхдээ Тоттэнхам Астон Вилла шиг том багуудын өөдөөс маш сайн тоглодог баг, дээрээс нь гэртээ. Тоттэнхамд од болчихоод ирсэн Берба юу ч хийж чадсангүй, харин тэндээс нэлээн түүхий ирж САФ-ын нөмөр дор од болсон Каррик маш сайн тоглолоо. Бас л хуурай тэнцээ хийчихдэг гэнэ ээ. Ван дер Сар сайн хаагаагүй бол хожигдол ч ойрхон байлаа. Гэхдээ Роналдогийн мөрөөрөө бөмбөг аваад гоолдсоныг гар гээд тооцоогүй. Ингээд дахин нэг сайхан боломжийг алдсан ч Тоттэнхамын талбайд гэхэд яахав ээ. Тэд нөгөө 3-ын эсрэг ч гэсэн сайн тоглоно гэдэгт итгэж байна.
Бид дэлхийн аваргууд
Дараа нь Ниппон орон одлоо. Хагас шигшээд Гамба Осакатай тоглов. Халл сититэй тоглосон шиг бариулах дөхөв. 5-3-аар хожлоо. Шигшээд Эквадорын Күито гэдэг багтай таарлаа. Аргагүй хатуу самар юм аа. Өмнөд Америкийн багууд ямагт тийм. Нэлээн их үзсэн ч явсаар байгаад 2-р үеийн дунд хэр өнгөрч байхад л хожлын ганц гоол орлоо. Рүүний хийсэн. Вида улаан аваад арвуулаа нэлээн удаан үзсэн шүү. ЧЛ-т Интертэй таарах болжээ. Жүжигчин энэ дээр их шургаж байж Видаг багийнхаа эсрэг гаргахгүй болгосон доо. Күито их л хэцүү тоглолт болсон шүү. Тэд хурдтай, холоос хүчтэй бууддаг юм билээ. Ван дер Сар маань аймаар хааж байсан даа.
Тэмцээний шилдэг тоглогчоор Рүүний 3 гоол хийснээр шалгарч, Тоёотагаар шагнуулав. Юнайтедын дийлэнх фэнүүд их баярласан. Ингээд бид Европын аварга болсон бол одоо дэлхийн аварга болчихлоо шүү дээ. Нэг л юм санаа зовоох юм. Энэ олон дутуу тоглолтыг яана даа гэж. Хажуугаар нь Карлинг кап гэж нэг шавар байна. Хаврын урт өдрүүдэд тоглогчид сунайгаад ирэхэд скауд л сайн байх хэрэгтэй. Гэмтэл бэртэл их байдаг. Олон хүүхэд л дуудах нь тодорхой болж байх шиг.
Өвлийн аваргаар өрсөлдөгчдийн доор, шинэ хүмүүс
Японоос ирээд шууд л тоглоод эхэллээ. Boxing day байсан. Хуваарь үнэхээр бүдүүлэг байна. Ердөө ганцхан сарын өмнө манайд 5-0-дуулсан багтайгаа талбайд нь тоглох болжээ. Бусад лигүүд шиг хуваариар бол Стоуктай бид уул шугамандаа хавар л тоглох ёстой. Тэд одоо муухай хожигдлоо санан санан шүдээ зууж тэмцэх нь ойлгомжтой. Үзэгчдийнхээ дэмжлэгийг маш их авах нь мэдээж. Хол аянаас ирсэн, тэгээд ийм нөхцөл байдалтай гэхээр ямар хүнд тоглолт болох нь тодорхой. Делап нь шидэж эвгүйтээлээд л. Тэд хожихыг үнэхээр хүсчээ. Аймшигтай довтолсон шүү. Гэхдээ бид барьц алдсангүй ээ. Зөрүүлээд л тачигнуулаад байлаа. 1 гоол яаж ийгээд хийж хожив. Нөгөө талд Астон Вилла Арсенал 2 тэнцчихжээ, гялай гялай. Ингээд Виллатай оноо тэнцүү 3-р байранд бичигдэх боллоо.
Он солигдохын өмнөхөн Боротой тоглоод дахиад л 1-0. Гэхдээ нэг юмыг сайн санаж байна. Хэдэн жилийн өмнө Челси аваргалахдаа нэлээн хэдэн тоглолт 1-0-оор хожиж билээ. Их л салганадаг байсан сан. Манайхны ялгаа нь үргэлж илүүрхэж тоглосон хэрнээ 1-0-оор хожоод байлаа. Ингээд өвлийн аваргаар Ливерпүүл тодрох болжээ. Манайх дутуу 2 тололтоосоо бүтэн оноо авлаа гэж бодоод ч тэдэнд 1 оноо дутах байв. Челси 2-т, манайх тэгээд Астон Вилла, Арсенал гэсэн дарааллаар жагсав.
Өвлийн цонхоор Сербиэс Тошич Лалич хэмээх 2 ирээдүйтэй залууг авлаа. Роналдо явсан тохиолдолд хэрэг болно гэж САФ тооцоолсон ч юм бил үү.
Арьсны үзэлтэй тэмцэнэ гэж тунхагладаг лиг мөн үү !
2009 оны 1 сарын 12. Челсиг талбайдаа хүлээж авах өдөр. 2 баг 2-уулаа хэдэн өдрийн өмнө цомд тааруухан амжилт гаргаад байлаа. ФА цомд Саутхамптоныг хэдий 3-0-дсон ч Карлинг капт Дерби Каунтид 1-0-оор хожигдчихоод байсан юм. Өнөөдөр заавал хожих ёстой. Нэгд намар хожлоо эцсийн мөчид шахуу алдсан, хоёрт өмнөх өдөр нь Ливерпүүл өөрөөсөө сул багтай эргээд л тэнцээ. Манай талбайд нь хожсон Стоуктай талбайдаа тоглоод гоолгүй тэнцчихсэн байсан. Тиймээс энэ удаад нөгөө дагаж мяардагаа болимоор байна. Манай гараа үнэхээр сонирхол татаж байв. Рафаэл хүү уг нь зүүн хамгаалалтыг дааж аваад нэлээн тоглосон ч гэмтээд бас олон хонож байгаа. Эвра торгуулиас буцаж ирсэн бол хэдхэн хоногийн өмнө Манчестерийн нисэхийн тунелд хэдэн зуун саяын үнэтэй машинаа сэг болгосон ч өөрөө зүгээр гарч ирсэн Роналдо бас талбайд гарчээ. Хүмүүс түүнийг шоконд орсон, тэр тоглохгүй гэж байсан юм. Түүний нөгөө жигүүрээр солонгос эр гүйх болжээ. Каррикын оронд Гиггз гарсан байлаа. САФ довтольё гэж шийдсэн үедээ ийм сэлгээг хийгээд байгаа. Улирал эхэлснээс хойш хэд хэдэн ийм өөрчлөлт хийгээд байгаа. Рио цагтаа амжиж илааршаагүй тул Эванс хүү дахиад л гараанд. Ахлагч баруун жигүүрт гүйх болжээ. Хүчирхэг багийн эсрэг ингэж гарна гэхэд санаа жаахан зовох ч шиг. Гэвч дошны атаман гэсэн шиг л тоглоод эхэллээ. Баахан нүдсэн ч гоол гээч юм нь байдаггүй шүү. Эхний үе дуусах гэж байлаа. Манайх булан цохих болов. Гиггз булангаас гоё хувилбараар гаргаад Роналдо мөргөчихөв өө. Yeeeeessssss гээд л бослоо. Гэтэл хажуугийн туслах бөмбөгөө зөв газраас эхлүүлээгүй гээд хүчингүй болгочихдог юм байна. Дахиад цохих нь л дээ. Нэг мөргөж болсон юм, 2 дахийг нь бас мөргөнө гээд хамт байсан хүмүүстээ хэлээд сууж байлаа. Видич мөргөчих нь тэр ээ.
2-р үеийг манайх эхний үетэй харьцуулахад их тайван эхэллээ. Тэр чинээгээр Челси урагш түрээд л. Зөрүүлээд манайх контроор осолтой тоглож байлаа. 2-р үеийн дунд хэрд энэ нь үр дүнгээ өгөв. Роналдо Эврад өсгийлдөж хаясныг нөгөөх нь тууж явсаар хаалганы урд руу хаялаа. Берба зөрчихсөн ч Рүүний хайр найргүй өшиглөж Чехийн хаалгыг мялаав. Стадион ч жинхэнэ буцалж байна даа. Айл хожигдолтойгоо эвлэрсэн бололтой, нөгөө дайрч байсан нь зогсчихож. Манайх дайраад эхэллээ. Эвра гэмтээд О’Шигээр солигдов. Роналдо нэг шугаман дээрээс хөдөлж гүйгээд 2 дахь гоолоо хийхэд нь отон гэчих юм аа. Удалгүй Гиггз Каррикаар солигдлоо. Гайхамшигтай тоглолтыг үзүүлсэн ветераныгаа манайхан алга ташилтаар нижигнүүлэн үдэв. Цаг дуусах дөхөж байлаа. Булан болжээ. Гиггз байсансан бол Роналдо төвд зогсоод мөргөх сөн. Роналдо булангаас хаяад бусад нь үзээд алдахаар шийдэж л дээ. Видич Бербатовын чихэнд юм шивнээд л. Булан өглөө. Видич айлын 2 ч хүнийг хашлаа. Чөлөөтэй болсон Берба мөргөчихлөө шүү дээ. Хөлбөмбөгөөр бас сагс болгож тоглож болдог л юм байна. 3-0. Гайхамшигтай. Өөр юу хэрэгтэй юм бэ. Тоглолтын баатраар маш олон хүнийг нэрлэмээр санж. Толгой дахь хар
бодлоо хаяж чөлөөтэй тоглосон Роналдо, хамгаалахын хажуугаар стандарт дээр гайхалтай ажилласан Видич, амьд домог Гиггз, сахалтай муур Шрек минь гээд л. Хүснэгтэд тэдний хажуугаар шурхийгээд өнгөрөв.
Тоглолтыг нэг л зүйл гутаав. Эвраг Челсигийн багаас тоглогч бус нэг нөхөр нигерээр нь дуудчихдаг юм байна. Хүн юм чинь эмзэглэх нь мэдээж. Хүчтэй гэгч нь түлхлээ. Үр дүн нь юу гээч. Эвра 4 тоглолтын бан. Челсигийнхэн муухай шургасан даа. Нөгөө доромжилдог нөхөр нь цэв цэвэрхэн үлдчихдэг юм байна. Нөгөө уриа лоозон хаана явна аа?
Модон цохиогоор тоглосоор л
3-хан хоноод дахиад л тоглолт. Элдэв олон нэмэлт тоглолтоос болоод 12 сараас хойш огт завсарлагагүй 3 хоноод л тоглоод байгаа. Өнөөдөр бас л нэг ээлж нь. Энэ удаад Клубын дэлхийн аваргаар завсардсан Вигантайгаа үзэх болжээ. Тэд өмнө нь Тоттэнхамыг балбаж балбаж байгаад 1-0-оор хожчихоод байлаа. Манай хамгаалалт нөгөө л сүйрэл хэвээрээ. Эвра Рио 2-ыг О’Ши Эванс 2 орлов. Рафаэл баруун талдаа эргээд иржээ. Хамгаалалтын 2-р баг гэж болно, бараг. Одоо яаая гэхэв дээ, байгаа материалаа л ашиглахаас аргагүй. Нэг өдрийн хугацаатай тоглогч зээлж тоглож болдог бол гоё юм аа ч гэх шиг. Зүүн вингерээр ойрд харагдаагүй Нани гарчээ. Тевез дахиад л сэлгээнд. Түүнийг улирлын дараа явах тухай аль хэдийнэ яриад эхэлчихэж.
Тоглолт яг л зурагтай ном мэт эхлэв. Берба голоос баруун луу Роналдод хаялаа. Тэр хэд бүжиглэж харайснаа гол руу хаялаа. Рүүний зөвхөн хөлөө тавихад л хангалттай. Минут болоогүй байхад 1-0. Үүнээс илүү төгс эхлэл гэж үгүй. Гэтэл байдал бишдэд явчихлаа. Рүүний гоолноосоо хойш тавхан минут тоглоод гэмтчихлээ. Тевез орж ирсэн ч форм гэж үнэхээр алга аа. Довтолгоо эрс сулрав. Гэхдээ л бөмбөг илүүтэй эзэмшиж, давуу баг нь байсаар л байлаа. Айл ч ширүүн байсныг дурсах хэрэгтэй. Манай залуус харин маш сайн хамгаалсан гэдгийг онцлох ёстой. Вида арын албыг фронтын командлагчийн хувиар маш ухаалаг удирдаж байсан юм. Ингээд дахиад л 1-0. Гэхдээ бид хүснэгтийн оройдоо заларч чадсан. Ёоох, энэ мөчийг удаан хүлээсэн шүү. Челситэй тоглодог өдөр улаанууд локал дербидээ бас л тэнцээд байсан юм. Тоглолтын дараа дахиад л нэг муу мэдээ. Рүүний дор хаяж 3 долоо хоног талбайд гарахгүй болжээ. Тоглолт бүр дээр хэт илүүрхчихээд нэгээс илүүг хийж чадахгүй байгаа, тоглолтын дараа бүр нэг таагүй мэдээ сонсоод байгаа нь өрсөлдөгч багуудын нүдний хор хэт орсон мэт. Ямар нэгэн саад заавал гараад л байлаа. Гэхдээ л Юнайтед бол Юнайтед, САФ бол САФ.
Тоглолт, тоглолт, тоглолт
Угсруулаад л тоглолт гээчийг авто зам мэт үдэж өгч байлаа. Болтонтой талбайд нь илүүрхсэн ч дахиад л 1 гоолоор хожив. Энэ юу л болоод байна даа. Яагаад нэгээс илүүг хийх гэхээр заяа нь хаячихаад байна аа. Шон оноод л. Гэхдээ л хамгийн гол нь хараал идсэн 3 оноо. Энэ л чухал. Хүснэгтийн манлайллаа хадгалсан хэвээр үлдэв. Нэг тоглолт дутуу гэхэд болж байна шүү. Карлинг капт Дербиг залуусаараа 4-2-оор хожоод финалд үлдэх болов. Нөгөө талаас өмнөх жилийн аварга Тоттэнхам тоглох болжээ.
ФА капын 4-р раундад гэтэл Тоттэнхамтай таарлаа. Энэ жил ч манай 2 нэгнээсээ салахгүй шинжтэй дэг. Айл тэргүүлээд эхэллээ. Скоулз гэвч тэнцүүлж чадсан. Берба хуучин багийнхаа эсрэг төгсгөлийн цэгийг тавьлаа. Ингээд улирлын 4 дэх цомоо авахад ойртсоор л. Энэ цомыг фэнүүд их л удаан хүлээж байгаа даа. Маш гоё цом, тэмцээн нь ч тэр онцгой ач холбогдолтой. Хэдий хамгийн олон цом манайд байдаг ч нэр хүндийг нь бодоод авах л хэрэгтэй.
Лигтээ Вэст Бромвичийг 5-0-оор уншиж, гэр лүү нь буцаагаад хөөлөө. Энэ бол улирлын 5 гоолоор хожсон 5 дахь тоглолт байсан. Дараа нь Эвэртон Вэстхам багуудыг нөгөө л 1-0-оор дуусгав. Ливерпүүл Челси 2 энэ хооронд бүдэрсээр л. Тиймээс хэдээр хожих нь хамаагүй, бүтэн оноо л хэрэгтэй. Ингэж байж л бид тайтлын төлөө сайхан боломжийг олж авна. Даалгавраа ч сайн биелүүллээ. 25-р тойргийн дараа гэхэд нэг тоглолт дутуу ч Ливерпүүлээс 2, Виллагаас 5, Челсигээс 7 оноо тасарлаа. Арсеналтай бол ярихгүй ээ. Тэд 12 онооны ард байгаа. Шумахер тэнд очсон ч тэд биднийг гүйцэхээсээ нэгэнт өнгөрсөөн.
Цомын тэмцээнүүдэд гялтганав, эртний дайсантайгаа нүүр туллаа
Энэ жил Тоттэнхамаас гадна Дерби манайхаас чаргууцалдчих бололтой. ФА капын дараагийн шатанд дахиад л учраа таарав. Карлинг кап шигээ 4 гоолоор бэлэг бариад буцаалаа.
Дараа нь Интертэй талбайд нь очиж тоглолоо. ЖМ өөрөө алдарт жүжигчин хочтой хэрнээ нутаг нэгтнээ жүжигчнээр нь дуудаад л. Роналдо түүнд тоглолтоороо л хариу барив. Хаалттай болон холын цохилт, мөргөлт гээд л баллаж тавьсан. Цезарын од нь гийчихсэн өдөр байсан болохоос 3 гоол бол байж л байлаа. Гэвч үр дүн 0-0. Нутагт нь тэнцэнэ гэдэг муугүй, нөгөө талаас гоолгүй тэнцсэн гэхээр бас эвгүй.
Оноо холдсоор л
Дээрх тоглолтуудын дундуур лигийн 2 тоглолт хийсэн. Нэг нь аль 8 сард Зениттэй хийсэн тоглолтоос болж хойшлогдсон Фулхам байлаа. Энэ удаан хугацаанд тэдэнтэй тоглох зав огт гарахгүй яваад байсан юм. Мөрөөдлийн театртаа тэднийг 3-0-дов. Ингээд дутуу тоглолтоосоо бүтэн оноогоо авч чадсанаар Ливерпүүлээс 5, Виллагаас 8 оноо холдлоо. Нөгөө тоглолт нь Блэкбурн байлаа. Хэдий 2-1-ээр хожсон ч холланд хаалгачийн маань гайхамшигт клин шит үргэлжилсээр л. Учир нь энэ тоглолтод тэр Интертэй хийх тоглолтод бэлдэж амарсан юм. Энэ тойрогт Ливерпүүл Сититэй тэнцэж, Вилла Челсид хожигдов. Ингээд зөрүү улам л холдов. Аварга бараг халаасанд ороод ирчихсэн юм биш үү.
Улирлын 3 дахь цом гарт баригдсан нь, Их Британий дээд амжилт
3 сарын 1-нд Карлинг капын финал хуваарьт тусгагдсан тул Помпэйтой хийх тоглолтыг хойшлуулахаас аргагүй болов. Гэхдээ чихэнд чимэгтэй нэг мэдээ дуулдав. Ливерпүүл Бород хусуулчихаж гэнэ. Финалд Тоттэнхам шаггүй бэлджээ. Тэд энэ улиралд удаан хугацаанд чойрчихсон явж байснаа Рамосыг хөөж, Рэднаппыг авчирсны хүчээр эргээд сэргээд байлаа. Гэхдээ л лигээсээ эрхээ авна гэдэг тэдэнд худал. Европт гарахын төлөө энэ тоглолтыг ашиглах нь дэндүү ойлгомжтой. Хүчтэй бүрэлдэхүүнээ илгээсэн байлаа. САФ эсрэгээр энэ тоглолтод өдийг хүртэл чирч ирсэн 2-р багийнхнаа гаргав. Гэхдээ л финал бол финал тул тэднийг Роналдо, Рио 2-оор хүчирхэгжүүлэв. Тоглолт нэлээн уйтгартай болж, эцэст нь пеналтигээр аварга тодрох боллоо. Бэн Фостер i-pod ашиглаад багтаа ялалт авчирлаа. Тэдний цохьдог талыг нь мр3 болгоод сануулчихсан байж. Нэг цохилтыг ямар ч байсан хаасан шүү. Гэтэл Бэнтли нь бас хаалганы хажуугаар цохиод манайх ингээд 3 дахь цомоо атгацгаав.
Ван дер Сарыг хэдэн жилийн өмнө Фулхамаас ирэхэд олон хүн эргэлзэж байлаа. Гэтэл тэр хэдийнэ багийн салшгүй нэгэн хэсэг болжээ. Шмэйхелээс хойшхи хамгийн сайн хаалгач. Бүх үеийн шилдэг хаалгачаар энэ 2 л хоорондоо үзэлцэнэ. Гайхамшигтай тоглогч шүү. Тэр хэдийнэ 1302 минут клин шит хийчихээд байлаа. Өнгөрөгч оны 11 сард Арсеналд гоол алдсанаас хойш лигтээ хаалгаа цэвэрхэн манаж байгаа юм. Японд Гамбад 3 гоол алдсаныг эс тооцвол цомын тэмцээнүүдэд ч гэсэн мөн л клин шит. Гэхдээ 1302 минут гэдэг бол Их Британий бүх үеийн рекорд. Одоо шаазгайнууд дээр ганц удаа цэвэрхэн тоглочихвол бүр Европын рекорд хийх нь байна шүү дээ. Харамсалтай нь тоглолт эхлүүт 9 дахь минутад айл гоолдчихсон. Өвлийн солилцоогоор Шалькегаас очсон дани залуу энэ цувралыг зогсоох хувьтай байж. Ингээд 1311 минут түүхэнд 2 дахь рекорд болон үлдэв. Нэг дэх нь эртээ урьдын цагт Бельгид болсон явдал юм гэнэ лээ. Өнөө цагийн тактикаар довтолдог үеийг тэр үетэй харьцуулбал газар тэнгэр шиг ялгаа гарна л даа. Тэр цагт нүдээ аниад л хаалга руу харайлгадаг байсан. Худалч хүнд хаагуур яаж гүйхээ ч мэдэхгүй учир зүггүй л урагшаа чигээрээ довтолдог байлаа. Орчин үед хөлбөмбөг дээд цэгтээ хүртэл хөгжсөн, довтолгооны маш олон хувилбартай болсон цаг. Тэр тусмаа жигдхэн өрсөлдөөнтэй, тактикаар хамгийн хүчирхэг лигт ингэж тоглоно гэхээр магтах үг олдохгүй байна.
Гэхдээ энэ бол ганц улбар шар эрийн гавьяа биш нь мэдээж. Хамгаалалтын армийн 3 гол хүн удаан хугацаагаар тоглоогүй. Гарааны хэдээс ганцаараа бүх тоглолтод босоо зогссон Видагаа магтахгүй байхын аргагүй. Түүнд онцгой их хань болсон Эванс хүүд их талархаж байна. Рафаэл, ахлагч, ирланд залуу нар ч бас их үүрэг гүйцэтгэсэн. Энд бас нэг хүнийг дурьдалгүй өнгөрч огт болохгүй. Энэ бол манай шотланд залуу. Каррик бас хэд хэдэн тоглолт өнжсөн. Энэ үед тэр үнэхээр гайхалтай цэвэрлэж, хамгаалалтын албандаа үлэмж тус хүргэж байсан юм. Ахмад тоглогч Скоулз маань бас л их юм хийсэн хүн. Энд гэхдээ хамгийн гол нь манай 4-4-2 гэсэн тактик байлаа. Айлын хаалганаас эхлээд л тоглогчдыг нь дарамтанд оруулж чаддаг энэ тактик үнэхээр үр дүнгээ өгсөн юм. Хаалгачийн урд талын дөрвөлсөн 2 гинж яг нэг шугамаар ухарч хамгаалж, нэг шугамаар урагшилж довтолгоог дэмждэг энэ гайхалтай тактикийн талаар дараа тусад нь бичих болно. Юнайтед үнэхээр гайхалтай хэрэгжүүлсэн юм.
Ньюкаслд Рүүний Берба 2 хийгээд 2-1-ээр хожсоноор долоон онооны зөрүүгээ хадгалж үлдлээ.
Залгаад дахиад л цомын тоглолтууд
ФА капын шөвгийн 8-д Фулхамтай таарав. Лигтээ бол зогсоогдошгүй байгаа. Гэтэл цомын тэмцээнүүдэд ч гэсэн гялалзлаа. 3-хан хоногийн дараа Интертэй хариу тоглолт хийнэ гэж байхад САФ зөвхөн Роналдо Берба 2-ыг л амраав. Тевезэд том боломж гарч ирсэн. Үүнийгээ ч ашиглаж эхний 2 гоолыг хийлээ. Хожих нь тодорхой болов. Рүүний Парк нар бүр ч баталгаажуулсан. Ингээд арван хэд хоногийн хугацаанд энэ багтай 2 тоглоод 7-0 гэсэн дүн үзүүлж, фэнүүдээсээ онцсайн гэсэн дүн авлаа.
Интертэй хариу тоглолтоо хийх боллоо. Эхний тоглолтдоо хэт давамгай байсан ч хожиж чадаагүй. САФ ингээд Онцгой нэгэн-ий өөдөөс 14 тоглоод ердөө ганц хожсон өчүүхэн үзүүлэлттэйгээр энэ тоглолтод орлоо. Гэхдээ манайд бас түүх бий. Сүүлийн 4 жил бид ЧЛ-т талбайдаа хожигдож үзээгүй байгаа. Шилдэг бүрэлдэхүүнээ л гаргав. Гиггз Криштианотой вингердэх бол Скоулз Карриктай хамгаалалтад. Хэд хоногийн өмнө гялалзсан Тевез сэлгээнд. Түймэрдээд л эхэлчихлээ. 4 дэх минутад л Гиггзийн өгсөн буланг Вида мөргөчих нь тэр. За ингээд ямар ч байсан нэг л юм маш тодорхой болов. Энэ бол пеналтигээр ялагч тодрохгүй болсон явдал. Энэ их сайн хэрэг. Пеналтид манай хүн сайн л даа, ноднин аварга авч өгсөн хүн шүү дээ. Гэхдээ тэр өдрийн тэнгэр гэж бий, дээрээс нь Цезар бол маш сайн хаалгач. Тиймээс баярласан гэж жигтэйхэн. Гэхдээ л 1-0 гэдэг бол Интер шиг багийн өөдөөс хангалтгүй. Тэд яаж ийгээд нэг хийчихээд катеначчио харуулаад хэвтчихвэл тэгээд л бүх юм дуусаа. Болгоомжилж байсан явдал гарчих гээд л. Ибра мөргөөд хөндлөвч ч онох шиг. Хэдий манайх илт илүүрхэж байгаа ч түүнийг бөмбөг авах бүрт зүрх салганаад л. Нуруулаг тэгээд аймшгийн техниктэй. 2-р үе эхэллээ. Дахиад л 4 дэх минутад мөргөчихдөг юм байна. Энэ удаагийнх нь Роналдо. Гэхдээ тоглолтын явцаас мөргөсөн. Ингээд бараг л ойлгомжтой болжээ. Манай 2 ихэр цамхаг байхад ийм давамгайллыг алдаж байсан түүх байхгүй.
Энэ тоглолт маш олон юмны учрыг хэлж өглөө. Аль аль нь улсынхаа аварга багууд, одоо мөн хүснэгтээ тэргүүлж байгаа багууд. 2 дасгалжуулагч нь адилхан ЧЛ-ийн арвин туршлагатай. САФ ямар ч байсан түүнээс 2005 оны хариугаа чанга гэгч нь авч чадсаан. Дараагийн шатанд бас нэгэн даага нэхэх болжээ. Мөн л 2005 оны хариугаа авах цаг.
Супер улирлын хамгийн том хар толбо
За ингээд цээж дүүрэн амьсгаа авсан улс 3 хоноод үүнээс дутуугүй магадгүй энэ улирлын хамгийн чухал тоглолтоо скоусерчүүдтэй хийх боллоо. Өмнөх тоглолтод тэнцэх боломж байсныгаа тавиад туучихсан болохоор энэ удаад хариугаа авмаар байна. Түүнээс гадна энэ тоглолтыг хожвол бид аварга авах нь дэндүү тодорхой болж ирнэ. Цагаасаа эрт айдаггүйгээ авдрандаа хийчихвэл бусад тэмцээндээ санаа амар үзээд байна шүү. Ноднин тэднийг 3-0-оор тоосыг нь гөвж өгөөд явуулсан билээ. Тэгэхэд амнаасаа болж хөөгдөж байсан аргентин залуу нь би энэ удаад даруухан байна гээд л. САФ-ын гарааг хэзээ ч хэн ч таадаггүй. Тевез гараанд, Берба сэлгээнд. Мөн Парк жигүүрт, Андерсон хамгаалагчдын өмнө. Тоглолт ч эхэллээ.
Энэ жилжингээ л бид тоглолтыг удирдаад эхэлж байгаа билээ. Дайраад л. Гэхдээ өрсөлдөгчид ярих юмгүй сайн няцааж байлаа. Талбайгаас гарч явсан бөмбөг дээр айлын хаалгач дэмий гүйж очоод Паркийг унагачихав. Роналдо цохиод 1-0. Амьдрал ч сайхан байна шүү. Тайтл шууд л нүдэнд харагдаад эхэллээ. Гэтэл юу болох нь энэ вэ. Манайхан Интерийг хожсон, одоо тайтл нүдэнд харагдаад эхэллээ гээд хэт тайвширчих шиг болсон. Торресыг Вида яаж ч чадсангүй алдчихав аа. Эхний үе дуусах гэж байхад Эвра Жеррардыг унагалаа. Гэхдээ улаануудын ахлагч сүүлийн нэг хоёр жилээс нэлээн жүжиглэж сураад байгаа. 2-1 болчихдог юм байна. Цаг дууссан нь яамай, 2-р үед сэргэх хэрэгтэй. Эд үнэхээр хожихыг хүсч улайрчээ.
2-р үед тэнцүүлэхийг үнэхээр хичээлээ. Рэйна онцгой сайн байлаа. Гэтэл жигтэй явдал болж Гиггз, Скоулз, Берба нар Парк, Андерсон, Каррик нараар солигдон зэрэг ороод ирдэг юм байна. Энэ жаахан худлаа болчих шиг болсон. Айл санаачилгыг илүүтэй авч эхэллээ. Жеррард бөмбөг туугаад ортол Вида маань цамцнаас нь татчихав. Шууд улаан гэдэг байна шүү. Уг нь Рио яг нэг шугаман дээр зогсож байсан сан. Шар л байх байлаа. Аурэлио хаалттай цохилтыг сүнгэнүүлчихдэг юм байна аа. Ингээд хожигдох нь тодорхой
болжээ. Цаг дуусч байхад сэлгээгээр орж ирсэн Доссена нь нэг өлгөх шиг болсон, нөгөөх нь орчих юм аа. Азтай золиг шүү, Италиас бөөн сүр болж ирчихээд бүтэн улирал олигтой тоглоогүй байж. Талбайдаа 4-1-ээр хусуулчихав аа. Хамгийн сүүлд хэзээ ингэж хожигдсоныг мэдэхгүй. Аль 40, 50-иад онд гэсэн байл уу, юу билээ. Хамгаалалт ёстой шүүр шанага шиг л тоглолоо. Вида одоо яах нь энэ вэ. Намар бас л улаан хусч байсан. Муухай хожигдол хүлээлээ, гэхдээ тэд биднийг 3 жил хожиж чадаагүй байсан юм. Өнгөрсөн улирал гэхэд л бид тэднийг 2 удаа хожиж байсан. Юм гэдэг ээлжтэй л юм. Ингээд тэд манайхаас 4 оноо дутуу, тэд бөөн наастр улс харьцгаалаа. Манайх харин толгой гудайх хэрэггүй, Фулхам дээр анхаарья даа.
Юу болоод байгааг ойлгох юм алга
Фулхамд гэтэл 2-0-оор хусуулчихдаг гэж байна. Ингэнэ гэж хэн санахав. Нэмээд Рүүний биеэ барьж чадсангүй. Ливерпүүлийн шок толгойноос арилаагүй бололтой. Нөгөө талаас тэд хэд хоногийн өмнө 2 удаа ойрхон том хожигдсон болохоор үнэхээр шүдээ зуужээ. Ливерпүүл хожчихож. Ингээд ердөө ганцхан онооны зөрүүтэй болчихлоо гэж үү. Юм гэж үнэхээр хурдан юм аа. Саяхан л долоон оноо илүү, тайтл нүдэнд харагдаж байсан даа. Гэхдээ спорт гэдэг чинь энэ шүү дээ. Ингэж байж л улам амттай болдог. Сүүлийн өдөр хүртэл тэмцээд аваргална гэдэг үнэхээр кайфтай даа. Ийм л өрсөлдөөн гоё. Ливерпүүл үргэлж хожоод яваад байна гэдэг нь юу л бол. Бүдэрч л таараа. Гэхдээ гол нь бид одоо өөрсдийнхөө л тоглолтод анхаарах хэрэгтэй. Үндсэн тоглолтоо гаргаад явахад л бидний гарт сайн хөзөр байсаар л байгаа. Үлдсэн тоглолтуудаас хэдэн гол тоглолт нь театрт маань болно. Мөн нэг тоглолт илүү хийх эрх бийг мартаж болохгүй. Урагшаа л харцгаая.
МакЭда, МакЭда
Шигшээгийн тоглолтууд явагдаад нэлээн олон хонож байж дараагийн тоглолтоо хийлээ. Астон Виллатай. Яаая, хатуу даа хатуу. Тэд дээр Челси дээр илт илүүрхчихээд хожигдсон тэр тоглолтоосоо хойш нэг л өөдлөхгүй байгаа. Залуу тоглогчид улирлын эцэст аргагүй туршлага дутаж байх шиг. Нөөц тааруу нь урт улирлын аяыг даахгүй байгаа байх. Гэхдээ л тэд Арсеналд ЧЛ-ийн эрхээ алдахгүйн тулд хамаг хүчээ гаргах нь тодорхой. Бодсоноор ч болов. Тэд маш сайн байсан. Манай хүч суларсан гэдэг нь илт мэдэгдэж байлаа. Вида Рүүний 2 торгуультай, Рио Берба нар гэмтэлтэй. Өрсөлдөгч багууд бүгд баярлаад л. Нүд хальтирмаар бүрэлдэхүүн гарав аа. Ахлагч төвд Эвансд хань болох юм гэнэ. Туршлагаараа аваад явах ч Кэрью, Агбон, Янг зэрэг чац сайтай нөхдүүдийг агаарт огт барахгүй. Эванс өвөл их сайн байсан ч Рио ирснээр формоо нэлээн гээгээд байгаа. Рафаэл хүртэл гэмтэлтэй тул О’Ши гарлаа. Ирланд залуу гэхдээ манай энэ улирлын нэг том түшиг болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Тевезтэй довтлох хүн нь Гиггз гэж байна. Нани жигүүрт гарчээ. Сэлгээ гэсэн чинь дандаа 17, 18 насны хүүхдүүд. Вэлбек, МакЭда, Экерсли, Мартин, Гибсон гээд л. Парк ганцаараа баахан дүү нараа командлаад банз халааж байлаа. Гэхдээ манайх уламжлал ёсоороо санаачилгыг гартаа авч эхлүүлсэн. Фридел бүдүүлэг алдаа гаргаж, манайх шууд бус хаалттай цохилт хийх боллоо. Роналдо ийм боломжийг алдана л гэж үгүй. Энэ гоолын дараа харин эсрэг баг манайхыг бүрэн эзэмдсэн гэхэд болно. Кэрью мөргөөдөхлөө. Дараа нь Агбон бас.Хамгаалалт зүгээр л унтаж байлаа. 3 дараалсан хожигдол хүлээж байгаа юм шиг мэдрэмж төрөөд л. Үндсэн бүрэлдэхүүн байсан бол тийм юм бодохгүй л дээ.
Форм гэж юу ч үгүй болсон Наниг Тоттитой их адилхан царайтай түүний нутаг нэгт 17 настай жаал сэлгэж гарч ирлээ. Тоглолтоос хэд хоногийн өмнөшаагайнуудын хүүхдүүдтэй манай хүүхдүүд тоглоход нөхөр покердчихсон байсан гэсэн. Тэр нь САФ-ын нүдэнд торж орхижээ. Дебютээ хийж байгаа жаал маань ёстой тоглолтын хэмнэлийг 100 хувь эргүүллээ. Хаа сайгүй манаргаад л. Тэр дундаас Роналдо нэг дайралтаараа айлын 16-ын шугамны дагуу гүйж байснаа гэнэт онцгой мэдрэмжээр коридор дундуур өшиглөлөө. Фридел хэдий сайн сунасан ч цохилтын хүч нь илүү хурдан байв. Үзэгчгүй мэт байсан театр
дуу ороод л явчихав. САФ МакЭдатай илүү ойлголцдог гэсэн үүднээс Вэлбекийг гаргав. Тевез угаасаа тааруу байсан юм. Жаалхүү орж ирүүтээ л гоолдох шахав. Фридел өнөөдөр үнэхээр гайхалтай хааж байлаа, угаасаа ч сайн хаалгач л даа. Ингээд 90 минут дуусдаг юм байжээ. 5 минут сунгав. Дөрвийн дөрвөн гоол орсон, тэгээд сэлгээ энэ тэр гэхээр шударга тоо. Гэхдээ МакЭдад 3 минут л хангалттай байжээ. Өөр дээр нь ирсэн пассыг авангуут гэнэт эргээд эргүүлэгтэй цохив. Зүүн буланд ГООООЛЛЛЛЛ. Фриделд ямар ч боломж байсангүй. Мөрөөдлийн театр үргэлж буцалдаг. Гэхдээ энэ давалгаа нэг л ер бусын. Бид аваргын төлөө үзэх хамгийн том баг гэдгээ хангалттай нотлов. Тэмцэгч багууд л сүүлийн мөчид гоолддог. Энэ үзүүлэлт дээрээ бид лигтээ тэргүүн эгнээнд явдаг билээ.
Эргээд л ондоо фронтуудад
Сэтгэл зүй гэж асар өндөр болсон манайхан Портог талбайдаа хүлээж авлаа. Даагаа нэхээд хожих л ёстой. Цаашлаад бид түүхэнд аваргаа хамгаалсан анхны баг болж үлдэх ч юм бил үү. Өрсөлдөгчөө арай л дутуу үнэлж байжээ. Яагаа ч гүй байхад хамгаалалтын бүдүүлэг алдаа гаргаад айлд гоол орох үндсийг нь тавиад өгчихсөн. Удалгүй айлын хамгаалагч бүр ч бүтэлгүй алдаа гаргаж, Рүүнийд бөмбөгөө хулгайлуулчихав. Сэлгээгээр орсон Тевез Рүүнийгийн өсгийлдсөн пассаар маш ганган гоолдсон ч цаг дуусахын өмнө айл дахиж нэг хийгээд 2-2-оор тэнцчих нь тэр. Халк гэж ёстой нөгөө Халк киноны нөхөр шиг бадируун эх байх, Лопез их осолтой юм, Сиссоко гэж сайн гүйдэг хүн байна гээд л бараг бүгд хөлбөмбөг маш сайн тоглох юм. Гэхдээ нөгөө талаас Португалын сүүлийн жилүүдийн үнэмлэхүй аварга гэхээр арга ч үгүй. Үр дүн нэлээн эвгүй гарлаа даа. Одоо зөвхөн хожих, эсвэл адилхан 2 гоолоор тэнцээд пеналтигээс азаа үзэх гэсэн хувилбар л үлдлээ. 3 гоолоор тэнцэнэ гэдэг хөлбөмбөгт их ховор л доо, тэр тусмаа ЧЛ гэдэг чинь цэвэр тактикийн тэмцээн шүү дээ.
Хариу тоглолт их л хүнд болсон. Гэхдээ тэдний нутаг нэгт залуу маань бидэндээ ялалтыг авчирлаа. Тэр буудалт бол үнэхээр үхлийн цохилт байсан юм. Улирлын шилдэг гоолд баттай нэр дэвшинэ. Эсрэг тал нэлээн эвгүйтүүлж байсан ч өмнөх тоглолт шигээ осолтой бол байсангүй ээ. Ингээд тэр жилийн хариугаа сайхан авлаа шүү. Португалд англи баг хожиж чаддаггүй байсан түүхийг ч эвдлээ. Хагас шигшээд Английн 3 баг үлджээ. Нөгөө 2-ыг бодвол манайх арай л сул багтай нь. Гэхдээ л Арсенал бол Арсенал.
ФА капын хагас шигшээд Эвэртонтой таарав. САФ үүнийг авахыг их хүссэн. Гэхдээ арга буюу нөхцөл байдалд дүгнэлт хийгээд залуусаа дахиад л гаргахаас өөр замгүй боллоо. Бидний энэ улирлын нэг номерын зорилго бол лигийн аварга. Ливерпүүлтэй эн зэрэгцэхийг үнэхээр их хүсч байна. Тэр тусмаа энэ жил муухай хожигдсон, тэдний дасгалжуулагчаас нь эхлүүлээд фэнүүдэд нь хүртэл элдвээр хэлүүлж байхад хүнд чинь хор шар гэж байна даа. Тэднийг талбайдаа хожсон бол өнөөдөр томчуудаа түлхүү тоглуулах байсан. Гэтэл байдал осолтой байна. Дээрээс нь ЧЛ-ийн хагас шигшээ хүртэл явчихсан болохоор ФА капыг 3-рт тавихаас өөр аргагүй. 2 ихэр цамхгаараа дэмжүүлээд хэдэн залуусаараа үзээд алдахаас өөр аргагүй. Харин ч манай хүүхдүүд лигийн 5-р байранд яваа багийг илүүрхсэн байдлаар тоглосон шүү. Пеналти дээр харин аз гээч нь ивээсэнгүй ээ. Одоо яаая гэхэв, дараа жил л хүлээхээс. Уг нь Челситэй дахиад нэг финалд тоглохыг хүсч л байлаа.
Лигийн тэргүүллээ хадгалсаар л
Энэ сард лигийн 4 тоглолт хийхээс Эвэртоноос болж Виган дахиад л хойшлогдов. Ийнхүү энэ улиралд энэ багтай тогтсон хуваарьт цагтаа тоглож чадахгүй нь ээ. Хасагдах эгнээнд явж байгаа Сандэрланд Помпэй багууд дээр хийх ёстойгоо л хийлээ. Помпэйтой аль 2 сарын тоглолтоо одоо л гүйцээж байгаа нь энэ. Амьсгаа авах зав бүтэн улиралжингаа бараг гарсангүй. Аль алийг нь 2 гоолоор хожив. Ингээд сарын сүүлийн тоглолтыг Спөрстэй хийх болов оо. Өрсөлдөгчид бүгд тэднийг том багтай сайн тоглодог хэмээн бидний бүдрэхийг зөгнөөд л. Тэр ч ёсоор болж 2 гоол эрт ээ алдчихдаг юм байна. Дэлхий хөмрөөд ч байх шиг. Гэхдээ дайчин баг ямар байдгийг харуулсан л даа. 2-р үед 20 минутад 5 гоол хийж бүгдийн нүдийг бүлтийлгэв. Энэ сард Ливерпүүл Арсенал 2 хоорондоо 8 гоол оруулан тэнцсэн тоглолт хийсэн, энэ тоглолт улирлын шилдэг тоглолтоор гарцаагүй нэрлэгдэнэ. Өвлийн цонхоор ирсэн орос залуу покер туучихсан. Энэ нь манайд үнэлж баршгүй том тус байлаа. МакЭда Аршавин 2 тайтлыг бидэнд ойртуулж өгч байна даа.
Буунуудын дайзыг хоослов
ЧЛ. Эхний тоглолтыг гэртээ хийлээ. 90 минут давамгайлсан ч ганцхан гоол орсон. Тэр гоол нь яаж орсон гэхээр: Манай баруун булан нэлээн хол явсаар Каррикт ирсэн, тэр урагш дарж гүйж зай гаргаад гол руу дээгүүр хаяхад О’Ши тэнд хүлээж байлаа. Алмуниа онцгой сайн хамгаалсан. Тэгээгүй бол 4-0 болох байсан. Энэ тоглолтод Берба банз халааж, Тевка гараанд гарсан байлаа. Гэртээ гоол алдаагүй, өөрсдөө гоолдож чадсан болохоор маш сайхан эхлэл.
Хариу тоглолтод айлын фэнүүд стадион даяар дарцаг хийсгэв. Гэвч тэр нь ердөө долоохон минут л дэрвэх хувьтай байжээ. Эхний тоглолтод их сайн байсан Гиббз хүү нь паакталсныг манай хангүг сайхан ашигласан. Удалгүй дэлхийн шилдэг маань асар холоос гайхамшигтай стандарт цохьсон. 3 дахь гоол бол үлгэрийн номонд л гарахаар сайхан түүх. Хосгүй контр аттак. Роналдо өөрийнхөө хагаст Парк руу өсгийлдчихөөд өөрөө урагш хар хурдаараа чавхадчихсан. Парк зүүн талаар харайлгаж явсан Рүүнийг хараад айлын коридороор түүн лүү чулуудлаа. Шрек буцаагаад хаалганы урд руу хаяхад Роналдо хэдийнэ байраа эзлээд чихчихсэн билээ. Ингээд бас нэгэн дайснаа талбай дээр нь ичиг болгов. Одоо аваргалах л үлдсэн. Түүхэнд бичигдэх нь байна шүү дээ. Нөгөө талд нэлээн юм болоод Барса нь Челсигээ хожчихжээ.
Хамгийн том зорилго биелчихэв ээ
Ингээд ЧЛ-ийн финал хүртэл зөвхөн лигтээ л анхаарах хэрэгтэй боллоо. Боротой талбайд нь, дээрээс нь дербитэйгээ. Эвгүйгээ хүрвэл бас ч эвгүй шүү. Бусад багууд тоглолт бүрийн өмнө л элдэв юм яриад л. Гэвч алдаа гаргасангүй ээ, бүгдийг нь 2 гоолоор хожив. За даа, ингээд тайтл бараг л халаасанд орлоо доо. Вигантай бүтэн сар хүлээсэн дутуу тоглолтоо хийлээ. Хожвол аварга авах нь ойлгомжтой. Гэтэл тэд нутагтаа сайн юм аа. Манайхыг дарамталж байгаад л эхний үеийн дунд хэрд нэг гоол хусчихлаа. Үзэгчид нь шуугиад л, аюул болж байна аа. Ингээд хожигдчихвол сэтгэл зүй хэцүүдээд дараа нь Арсенал дээр бүдэрч мэднэ шүү. Ливерпүүл 3 оноо дутуу болох юм бол бүх л аргыг хэрэглэх болно. Ингээд бодохоор осолтой нөхцөл дахиад үүсэх гээд байна уу даа. Нанигаар сэлгэсэн Тевез маш гоё гоолоор тэр бодлыг бут цохив. Цаг дуусахын өмнөхөн гайхалтай комбигоор Каррик зайнаас цохиод хожчихов оо. Ингээд аварга болжээ. Арсенал дээр яахав, хожигдог л дээ. Гэлээ ч Халл ситигээс ядаж ганц оноо салгах байлгүй дээ.
Гэвч Арсенал дээр л аваргалах байж. Хэдий Арсенал Аршавин ирснээр өмнөх 2 тоглолтоос шал өөр баг байсан ч Вида Эванс 2 тэднийг бүтэн тоглолтын турш ганц л удаа цохиулсан юм. Манайхан хэдийнэ толгойдоо орой уух аваргын шампаанскаа бодоод нөгөө гоё довтолгоо огт харагдсангүй. Гэхдээ л 1 оноо хангалттай. Ингээд бид хэт трик хийлээ. Улирлын 4 дэх цом. ФА капын хагас шигшээд үлдсэн, ЧЛ-ийн финалд үлдчихсэн байдаг. Тэр жил ЧЛ-ийн гайхамшигт финал хийх үеэр дараалж 3 удаа аваргалж байсан билээ. САФ 23 жилд ингээд 11 дэх цомоо гардлаа. Бүх үеийн түүхийг аваад үзвэл 18 удаа цом авсан 2 багийн нэг болжээ. САФ шууд л ирэх жил 19 болгоно гэдгээ зарлав. Тевез магадгүй Олд Траффорд дахь сүүлийн тоглолтоо хийсэн, тэр өөрт нь хайртай фэнүүдтэйгээ салах ёс гүйцэтгэлээ. Фэргюсон харин түүний энэ үйлдлийг жаахан өөрөөр тайлбарлав. Түүний сэтгэл хөдөлгөмөөр энэ үйлдэл нь тэр клуб болон фэнүүдэд ямар чухал гэдгийг харуулсан явдал, бид түүнийг үлдээхийг хүсч байгаа гэдгийг тэр мэдэж байгаа гэж хэлсэн юм.
Энэ жилийнх шиг сонирхолтой улирал сүүлийн жилүүдэд лав болоогүй. Энэ жил бид ялалтын жинхэнэ амт, ялагдлын гашуун нулимс бүгдийг мэдэрсэн. МакЭда хүүгийн гоол одоо ч харагдсаар. Үнэндээ өмнөх жилүүд шигээ тайтлыг Челситэй л тооцож байснаас Ливерпүүлийг ийм хүчтэй өрсөлдөх юм гэж санасангүй. Нэг үе тэд биднээс бүтэн 3 тоглолтын ялалтаар илүү буюу даруй 9 оноогоор илүү байсан даа. Хурц өрсөлдөөн дундаас сугарч гаран тайтл хүртэнэ гэдэг илүү их амттай байдаг юм байна. Гол зорилго биеллээ. ЧЛ-ийн финалыг хожигдсон ч тэгтлээ их унжийж урвайгаад байх юм алга, ердөө ноднинхон л бид энэ цомыг өргөөд үзчихсэн шүү дээ. Яахав, хожвол мэдээж бүр л гоё. Анхны баг гээд бичигдэхийг хүсэхгүй хэн л байв гэж.
Сүүлийн тоглолтоо Халл ситигийн талбайд очиж хийлээ. Баахан хүүхдүүд голдуу 2-р багаа гаргав. Гибсон жаал их холоос гайхалтай буудсанаар намар доороос орж ирээд маналзуулаад байсан багийг хожлоо. Тэдний аз болоход нөгөө талд Шаазгай, Боро 2 дагаж мяараад, тэд дээд давхартаа үлдэх болжээ.
Түүх түүхээрээ үлдсэн ч энэ улирлыг мартахын аргагүй
Барселоны эсрэг хожигдоно гэдэг хэзээ ч гутамшиг биш. Тэр тусмаа энэ жилийнх шиг ийм аймшигтай формтой байгаа үед нь. Хамгийн их ундууцуулсан юм нь манайхны өөрийн тоглолт. Эхний хэдхэн минут нүдчихээд л Этогийн гоолоос хойш удирдлагаа бүрэн алдсан. Вида минь чухал том тоглолтод сэтгэл зүй жаахан муутай юм шиг. 2 жилийн өмнө Милантай тоглоход яалаа даа. Энэ жил улаанууд дээр 2 удаа хэт хичээсэн үү, бүү мэд. Дэлхийн хамгийн намхан тоглогчийг ямар ч өндөр довтлогчийг агаарт бараг гаргадаггүй ихэр цамхгууд маань зүгээр л мөргүүлчих юм. Андерсон төвд Чави Иниеста 2-т туршлага энэ тэр гээд юм юмаараа хоншоор дутав. Оронд нь орж ирсэн Тевез бага зэрэг хөдөлгөсөн ч бас л яаж ч чадаагүй. Парк энэ улирлын хамгийн муу тоглолтоо гаргасан. Берба ирээд ямар ч ялгаагүй. Тоглолтын дараа Роналдо САФ-ыг тактикаа буруу хэрэглэсэн нь хожигдох үндэс болсон гэж шүүмжлэв. Магадгүй энэ үг нь түүнийг явахад түлхэц болсон байх. Гэхдээ тэр зөв юм ярьсан. Бербаг Тевезтэй урд тавиад 2 жигүүрт Рүүний Роналдо нарыг эсвэл Рүүнийг Тевезийн оронд тэгээд хагас дээр ЧЛ-т амжилттай байгаагаар нь Паркийг тавиад энэ улиралжингаа амжилт дагуулсан 4-4-2 гэсэн системээ сонгосон бол хожих боломж бол байсаан. Үгүй ядахдаа төвд тэгж элэглүүлэхгүй байх сан. Шотланд залуу маань дотор базалтал үгүйлэгдэж байлаа. Ингээд аваргаа хамгаалах анхны багаар тодрох мөрөөдөл маань салхинд хийссэн юм.
Одоо эргээд энэ өндөрлөгөөс харахад бид ПЛ, Клубын дэлхийн аварга, лигийн цом, Коммунити шилд гээд 4 цом авчээ. Мөн Европын аваргын финалд үлдсэн, ФА капын шилдэг 4 багт тооцогдсон гээд бодохоор амжилтаар арвин нэгэн улирал ард хоцорч байна. САФ-ын олон жилийн хөдөлмөрийн үр шимээр боссон багийн скауд тааруу байсан бол ийм үр дүнд хүрэхгүй л байсан. Гэхдээ гэмтэл бэртэл энэ улиралд илүүтэй байлаа. Аргаа бараад хүүхдийн багаас олон ч тоглогчийг дуудлаа. Тэд маань харин ямархуу ирээдүй Юнайтедын цаашдын замыг хүлээж байгаа вэ гэдгийг бүрэн дүүрэн нотолж өгсөн билээ. Тоглогчид, фэнүүд, уур амьсгал гээд л бүгд гайхалтай сайхан байлаа.
Улирал дууссан ч дараагийн улирал залгуулаад л эхэллээ. Уг нь бол манай наадмын дараанаас дараагийн улирал эхэлдэг. Гэвч Испанид нэр нөлөө бүхий нэгэн тодорч дэлхийн шилдэг тоглогчийг маань улирал дуусахтай зэрэг шахуу сугалснаар энэ улирал ирэх улиралтайгаа шууд залгагдав. Одоо бидэнд түүний байрыг хэрхэн нөхөх ажил ундарсан. Хэн ирэхээс шалтгаалж, тактик жаахан өөрчлөгдөж ч магадгүй. Олон хүн нэр холбогдож байна. Ирэх улирлыг л тэсэн ядан хүлээж байна даа. Нэг л өглөө босоход гэхдээ хаяанд ирчихсэн байх вий. Коммунити шилдийг дахиад л тоглоод эхэлнэ. Челситэй гэж байгаа. Тэд ЧЛ-ын даагаа нэхэхийг ширүүн оролдох нь мэдээж. Энэ жил ЧЛ-ийн финалд таарах маш өндөр магадлалтай байсан ч тийм юм болоогүй. Тэгэхээр энэ тоглолт нэлээн ач холбогдол бүхий тэмцээн болно. Магадгүй шинэ улирлын өнгийг тодорхойлох тоглолт байх ч юм бил үү. 2007 онд бид лигээс алдагдсан цомоо эргүүлж аваад ФА цомд түрүүлсэн Челситэй Коммунитид хэн нь Англид номер 1 вэ гэдгээ үзсэн тоглолтыг хийж байсан юм. Ван дер Сар тэдний бүх 3 пеналтиг хааж, ЧЛ-ийн аваргыг зүгээр санамсаргүй аваагүй гэдгээ итгэл төгс баталсан. Тухайн тоглолтын ялагч нь лигийн тайтл хүртчих болов уу гэсэн ам таамаг байсан нь оргүй биш, эцэст нь бид аваргаа хамгаалсан ажгуу.
2009/2010 улирал гэхдээ бидэнд хамаагүй хөнгөн болно. УЕФА-ын супер цом, Клубын дэлхийн аварга хасагдана гэхээр дор хаяж 2-3 тоглолтыг хугацаандаа хийнэ. Энэ нь тоглогчдод хавар ЧЛ-ийн хасагдах шат эхлээд ирэх үеэр маш их хөнгөлөлтийг үзүүлэх нь ойлгомжтой. Энэ хүнд үүргийг одоо Барса үүрнэ. Гэхдээ тэдэнд хүч чадлыг хөөрхөн тарамдчихдаг Карлинг кап байдаггүй нь манайхаас том давуу тал. Энэ улиралд бид дуу алдахгүй байхын аргагүй олон тоглолт хийсэн. Бүхэл бүтэн 66 тоглолт амьсгаа авах завгүйгээр алгасахгүй хийсэн гээд бод доо. Тэгсэн хэрнээ 4 цом, 1 финал, 1 хагас шигшээ гэж байгаа. Урьд өмнө хэн ч хэзээ ч энэ олон тоглолтын дараа ийм түүхэн амжилтыг гаргаж байгаагүй бөлгөө. Багаараа бахархахгүй байхын арга даанч алга.
WE’LL KEEP THE RED FLAG FLYING HIGH, BECAUSE MAN UNITED WILL NEVER DIE!!!
loading...




tiimee iim aguu bagaar baharhahgui bhin argaguiee
loading...
yay ystoi goy bichij manu bol 2008 oni shidleg bsan .daraa jil real amdrid mani ingeh biz dee
loading...
Uneheer nice niitlel bolson bnoo. uneheer ene uliral bag maani sain togloson shuu. GlORY GLORY GLORY MAN UNITED
loading...
iim saihan niitlel oruulj ogson sportnews.mn ii hamt olondoo mash ih bayarllaa… ta bugdiin ajild ondoroos ondor amilt husii… Tiimee bid ulaan tugaa urgelj ondoroos ondort orgoj hiisgene, ulaan chotgoruudee magtan duulj setgeliin baysal tsengeliig urgelj edelseer bh bolnoo. glory glory glory Man United
loading...
Olonbayr erhemd olon udaa bayrlasanaa helii…
loading...
saihan amjilt bn bi uhaaraaguu ywjee LOL Dara n Chelseagiin azguiteliig niitleeree bi chelsead heze negen tsagt az irne gej boddog
loading...
ulaan hamart ireh jilees ingej olon udaa misheehgui blgui dee 1 hunees togtdog bag 1 hun ni bhgui bolchihoor yaahiig harie
loading...
Ýíý öàãèéã ýçýëñýí àãóó àâàðãóóä áîë MAN UNITED áèëýý.
loading...
manu1
loading...
Cristiano Ronaldo – ã¿é ìàí÷åñòåð äàðàà æèë ÿàõûã íü õàðæ ë áàéÿ.
loading...
dajgui niitlel b.na neg hunii nomnoos orchuulsan yum b.na
loading...
Ronaldo bsan ch bgaagui ch Man.u hangalttai ursuldugch bna anh Van Nistelroy-g ch Beckham-g ch yvahad ingej bsan SAF hezeed heniig heneer nuhhuu meddeg Man.u gants l aldaj bolohgui hun bgaa ter bol SIR ALEX FERGUSON
loading...
MANU gants hinees togdog uu gedgiig haraarai.Footballd gants hinees togtdog bag gej bdag yum uu.Sergen mandalt gej hun duuriaj holbombog meddeg tsaraildag nohor bololtoi.Chi yvh Basketballoo uz
loading...
Nasaraa MANU-g hogjoon demjsen neg ovgon uhehiinhee omno ur achaa duudaad ingej heljee.-Bi Liverpooliin fan bolloo gejee.Getel ur ach nar ny -Ta chin yu yrij bnaa,buh nasaa zoriulsan amidral chin biz dee gej l dee.tegtel mani ovgon-Neg ch gesen Liverpooliin fan uheg gejee…………………………….kkkk
loading...
ug ni goe medee bna aa gexdee bichsen xun ni arai l xeterxii yum aa gants manu gaas oor bag bas bdag yum sh de busad baguudiig tegej muulj bolku sh de
loading...
enii chin Man.Ugiin fanii talaas bichjiigaa yum chin tegelgui yaadiin teed ch unen l bgaaz dee
loading...
mash saihan niitlel boljee, ih bayartai bna mun manu.giin gal ulaan fan uud ch gesen nad shig bodoj bgaa bh, ireh ulirald manu yaj toglohiig haraarai neg huneed togtdog bag gesen uu, sain haraarai ok daraa ni amaa barinaa ter zaluu ok
loading...
yayaya manai bagin talaar uneheers shan yum bichij
ene uliraliig yg ingej dugneegui bsan yum bna
unshj bhdaa shan dugnelee
uneheer shan uliral bolj ongorchee
cr7 yvlaa geed asuudal bolod bh yum bhgui
omno ni ruud, beckham 2 yvaal bolool bsan
odoo ch mon ylgaa bhgui!!!
oriig ni zalgamjlah hun bol manu-d bj l bgaa
ter hen gdg ni harin ih sonin
7 nomeriig ireh ulirald hen omsoh veee………………………….
loading...
Glory Glory Man United. Reds go marching up up up.
loading...
ene yg alban ysnii medee bish,
huvi huniii niitlel bolhor manu-g ingek demjij bichij boliisht
zugr harin medee oruulj bsan bol ingej bichij bolkuu!!!
loading...
jackal hogshoon reds go marching on on on gediishdee hooo
loading...
hehe arsenal iig tseneggvi buunuud gej goy heljee. kk
loading...
Gloory fucking Man uniiiited
loading...
Энэ нийтлэл дажгүй нийтлэл байна гэхдээ зөвхөн Utd ийн фанатуудад. Utd г муулах гэсэн юм биш л дээ Utd бол яг одоо дэлхийн хамгийн том клуб шилдэг клуб биш шүү Том Клуб. Гэхдээ энэ улиралд Премер лигт шилдэг нь Ливерпүүл Чампионс лигт шилдэг нь Челси байсан болуу гэж бодхын. Би эдгээр 2 багт болон Utd аль алинд нь дургуй. Тоттенхамын үнэнч фанат байна би. Ливэр Utd бодуул хожигдол бага амссан бусад тоглолтоос челси маню 2г 2 удаа хожсон буучид тай 2 ч удаа гал гарсан сайхан тоглолт хиилээ шд. Дээрээс нь бас топ багуудын оноо салгахад хэцүү Тот болон Ман Сити г ээс чамлалтгүй оноо салгасан. Ливэрпүүл хоншоортой. Хоншоор гаргасан баг хоосон хоцордог Хөлбөмбөг л юм даа. Челси гийн хувьд Чампионс лигийн хэсгийн тоглолт тийм сайн биш knockout round д үнэхээр топ шиг тоглосоон. Ювэ хэсгийн тоглолт болон сери а даа аймшигтай байсай ганган хожсон.Ливер Реал ийг анфилд д 4 0 дсон баг байсан ганган хожсон.Дараа нь каталанчууд.Ноү кампдаа ямар ч сэвилья мэтийн сайн багийг 4-5 гоолыбн зөрүүгээр хождог.Гэвч тэд гоол хийж чадаагүй. харин цэнхэрүүд гүүрэн дээрээ гоолдсон шүүдээ. Бас дээрээс нь аль эрт Пенальт аваад тоглолтыг бүрмөсөн шийдэж болох л байсан. Овребо. Эцэст нь тэд Европын оргилд зогсохыг хэн хэнээс илүү хүсч байсан.Тэрри Баллак Лампард Эшли Дрогба гээл бүх хөлбөмбөгийн карераараа энэний төлөө тоглосон. Финалд гарч ирсэн бол Utd, Спанийн шигшээ, World 11 аль нь ч байсан хожих л байсан болвуу….
loading...