Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Монфиль Уймблдоныг өнжинө

GD Star Rating
loading...

GaelMonfilsFranceTuesday1Францын шилдэг теннисчдийн нэг Гаел Монфиль Уимблдоныг өнжихөөр болсон байна. Дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгддэг тэрбээр Уимблдоны бие халаалт гэгддэг ”Queen’s club” тэмцээний хоёрдугаар шатанд Казакстаны Андрэй Голубевтэй тоглож байхдаа бугуйндаа бэртэл авсан аж. Оны эхэнд Монфиль Авсралийн нээлттэй тэмцээний 4-р шатнаас хасагдсан бол Ролан Гаррост их шөвөг хүртэл яваад Рожер Федерерийн өмнө өвдөг сөхөрсөн билээ. Энэ хооронд Рафаел Надаль ч бас Уимблдонд оролцох эсэх нь эргэлзээтэй болоод байна. Өвдөгний бэртлээ эдгээж байгаа тэрээр саяхан Лейтон Хьюттэй нөхөрсөг тоглолт хийж 6-4 6-3 -аар ялагдсан ба ”одоохондоо байдал тодорхойгүй байна, ямар ч байсан бямба гариг хүртэл хүлээе’ хэмээн өгүүлжээ. Харин түүний ах Тони Надаль ”Рафагийн бэртэл хүнд байвал тэмцээний өнжихөөс өөр аргагүй. Нэг тэмцээнээс болж өөрийгөө золиосолж болохгүй биздээ” хэмээсэн байна. Рафа өнөөдөр Станислав Вавранкатай нөхөрсөг тоглолт хийх юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Man U says:

    nadal orhoosoi . tegvel ulam l sonirholtoi bolno. gehdee tiim l hund bertel yum bol medej demii l de. za tegeed Roger maani 15 dahi turuugee avaasai gej huschiina daa. urid ni wimbledon d 5 turuulsen bizdee te . 6 bolgonoo ho. uragshaa

    GD Star Rating
    loading...
  2. miki roko says:

    Rojer Nadal guigeer turuulex yum bol shal amtgui!finald daxij taraad uzeltsvel mun goye oo!Nadal baixagui bol temtseen uitgartai!Roger turuulne!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: