Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » NHL, Хоккей » Овечкин дээр шагналын хур буулаа

GD Star Rating
loading...

ovie_awards_richard_325NHL-ийн энэ улирлын шилдэгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа өчигдөр Лас Вегас хотноо явагдлаа. Урьдчилан таамаглаж байсан ёсоор Вашингтан Капиталсын лидер Александр Овечкин шилдэг тоглогчийн шагнал болох ”Харт трофи”, ”Лестер Пирсон Трофи”-г хүртсэн ба тэрбээр энэхүү шагналаа улирлын дундуур нас барсан өвөөгийнхөө дурсгалд зориулж байгаагаа мэдэгджээ. Александр,  Оросын домогт хоккейчид болох Владимор Константинов, Игорь Лорианов нараас шагналаа гардсаныхаа дараа ”Би эх орноороо бахархаж байна, шилдэг байх нь үргэлж миний зорилго байсаар ирсэн, цаашдаа ч байх болно” хэмээн өгүүлжээ. Тэрбээр 56 гоол оруулсан үзүүлэлтээрээ улирлын мэргэн буучийн ”Морис Ричард трофи”-г хүртэж өнгөрсөн жилийн амжилтаа бататгасан бол түүнээс 21 гоолоор дутуу ч оролцсон тоглолт, ашигтай дамжуулалтаараа илүү гарсан Евгений Малкин 113 оноотойгоор ”Арт Росс трофи”-н эзнээр тодорсон байна. Түүнээс ”Харт трофи” хүртэж чадаагүйдээ сэтгэл дундуур байна уу хэмээн асуухад ”Үгүй дээ, би Стенлийн цом түрүүлсэн шүү дээ, надад энэ л хангалттай, ирэх жил ч гэсэн энэ цом биднийх байх болно гэдэгт итгэлтэй байна”  хэмээн хариулжээ. Малкин плей-оффын шилдэг тоглогчид гардуулдаг ”Конн Смит трофи”-г хүртсэнийг та бүхэн мэдэж байгаа байх. Ингээд бусад шагналын эздийг сонирхуулья.

Колдер Трофи (шилдэг шинэ тоглогч) – Стив Мэйсон (Колумбус Блү Жакетс)

Жэк Адамс авард (шилдэг дасгалжуулагч) – Клод Жульен (Бостон Бруйнз)
Жеймс Норрис Трофи (шилдэг хамгаалагч) – Здена Чара  (Бостон Бруйнз)
Везина Торфи (шилдэг хаалгач) – Том Томас (Бостон Бруйнз)
Билл Мастертон Трофи (Хоккэйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тоглогч) – Стив Салливан (Нешвиль Предаторс)

Фрэнк Ж.Селки Трофи, Леди Бинг Трофи – Па́вел Дацю́к  (Детройт Рэд Уйнгз)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Man U says:

    ovechkin bol tasarzan toglogchdoo er ni . nudee olson shagnal bnooo. evgenii malkin bol yahavdee . stanley cup tai yum chin. bayr hurgeyee

    GD Star Rating
    loading...
  2. ovechkin says:

    za hockey iin lebrondoo bayar hurgii,dongoj 23 tai ene zaluud ch ireedui bii dee

    GD Star Rating
    loading...
  3. Kobe@Messi says:

    ovechkine ch sain l daa bagaa ch chirj bga daa
    krosby malkin 2 stanly tsomdoo buren duuren setgel hangaluun bga bh krosby ireh jilees bur iluu togloh bh daa

    GD Star Rating
    loading...
  4. poo says:

    orosuud aimaar b.a daa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: