Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт » ОУХМ Х.Ганхүү-Д.Отгонбаярын баг тэргүүллээ

GD Star Rating
loading...

Монголын автомастеруудын холбоо энэ сарын 12-14-нд 1500 км-ийн зайд гурван өдрийн “Шандас мастер ралли-2009” уралдааныг зохион байгууллаа. Тус холбооноос анх удаагаа зохион байгуулсан холын зайн уралдаанд “УАЗ-469” автомашины ангилалд 30, “Жийп” болон мотоциклын ангилалд тус бүр зургаан баг оролцов. Хамгийн олон тамирчин оролцсон “УАЗ-469” автомашины ангилалд ОУХМ Х.Ганхүү-Д.Отгонбаяр (Дорноговь) нарын баг хамгийн богино хугацаанд замаа туулан тэргүүллээ. Удаахи байрт “Морьтхангай” компанийн ОУХМ Д.Болдбаатар-Д.Раднаа, “Алтайн бугат” компанийн  Ш.Гомбодорж-Н.Дамдиндорж, “Их үйлсийн эрэлд” ХХК-ийн Н.Уртнасан-Н.Цог, “Алтайн бугат”-ын Ш.Гансүх-Н.Зулаа нарын баг айрагдав. Харин “Жийп”-ийн төрөлд спортын мастер Б.Сүх-Очир-Д.Саруулсайханы баг түрүүлсэн байна. Мотоциклын ангилалд “NTI” компанийн тамирчин ОУХМ Н.Лхамаа манлайлж, ЗЦГ-ын ОУХМ Л.Жаргалсайхан, “Алтай констракшн”-ы Х.Батболд медальт байрт шалгарлаа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. dami says:

    anhnii amjilt bayar hurgie ahdaa australias unshiv

    GD Star Rating
    loading...
  2. dami says:

    torson ah damdindorj bolon altain bugatiinhand sportiin ulam ih amjilt husie udahgui boloh naadamdaa saihan naadaarai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: