Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Формула-1 хуваагдах уу?

GD Star Rating
loading...

49165FIA болон FOTA-гийн маргаан нь Формула-1ийн бизнест тун тааламжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн юм.Нисгэгчдийн сэлгээ солио яригдахаа ч больж, ивээн тэтгэгчид гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа ч зогсож, эцсийн тодорхой шийдэлд хүрэх хүртэл Формула-1ийн ертөнцөд харилцаа хурцадмал хэвээрээ.Цаг хугацааг алдах тусам FOTA, FIA-гийн аль алинд нь муу нөлөөтэй.Формула-1ийн үзэгчдийн хувьд тэдний зөрчилдөөны нарийн учир шалтгаан нь сонирхолтой бус бөгөөд өөрсдийн дуртай спорт нь уруудан доройтох уу үгүй юу гэдэгт л санаа зовж байгаа.

Хэн дүрмийг баталж эрх мэдлийг гартаа авсан нь илүү мөнгө хүртэх боломжтой гэдэг учир шалтгаан энд бий.Бас нэг шалтгаан бол ерөнхийлөгч Макс Мосли юм.Өнгөрсөн жил түүний талаархи таагүй мэдээ, секс скандал нь өөр ямар ч холбооны толгойлогчид тохиолдоогүй дуулиантай явдал байлаа.Үүнийг олон хүн буруушаасан ч Мосли сайн дураараа огцрох бүү хэл албаа цаашид үргэлжлүүлэх сонирхолтойгоо байнга сануулсаар ирлээ.2007 онд Макларен багийг нууц мэдээлэл ашигласан хэмээн торгууль хүртээж өвдөг сөхрүүлхэд өрсөлдөгчид нь баярлаж байсан авч хожим бүгдээрээ Мосли хэрхэн санасандаа хүрч чадахыг ойлгоцгоосон билээ.Макс Мосли тэдний эрх мэдлийг хязгаарлаж, бизнесийн зам мөрт хориг саад болоод буйг FOTA-гийн гишүүд сайн ойлгож байгаа .

FIA , FOTA –гийн илгээсэн захидлын хариуд нь “FIA-гаас зохион явуулж ирсэн олон жилийн үр дүнтэй үйл ажиллагааг FOTA буюу хэсэг бүлэг оролцогч нь эрх мэдэлдээ аван ашиг сонирхолдоо нийцүүлхээр санаархаж байна.Үүнийг FIA зөвшөөрөхгүй “гэж тэд мэдэгдсэн.Хэлэлцээр хийсэн ч FOTA нь санал нэгдэх сонирхолгүй байгаа гэж тэд буруутгасан хэвээрээ.Харин FOTA –гйин зүгээс FIA -г худал гүтгэлэг хийж байна гэж мэдэгдсэн.Тэд хоорондоо захидалаар шидэлцсэний эцэст Мягмар гарагт FOTA нь сөргөлдөөнийг шийдэх дараагын саналыг Макс Мосли болон Берни Эккелстоунд тависан юм.Үүнд: FIA нь FOA болон багуудтай 1998 онд үзэглэсэн гэрээтэй адил дүрмийн өөрчлөлтийн нөхцөлийг хүсэж буйгаа мөн багууд болон үйлдвэрлэгчид нь FIA болон өөр нэгэн байгууллагад санхүүгийн ба бусад мэдээллээ дэлгэхдээ дуртай биш. Тийм болхоор эдийн засгийн тооцоогоо хянах өөрсдийн бие даасан үйл ажиллагааг явуулах саналтайгаа хэлэв.Гурван шинэ багийн Cosworth хөдөлгүүрт хязгаарлалт тогтоох бас FIA-гаас заан товлосон Баасан гараг хүртэлх хугацааг долдугаар сарын нэгэн хүртэл сунгах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Макс Мосли эдгээр саналын ихэнхийг хүлээж авахгүй бөгөөд эдгээрийг шинээр хэлэлцэх цаг байхгүй гээд тэднийг үг дуугүй мэдүүлэгээ өгөхийг дахин хүссэн юм.Ингээд FOTA-гийн оролдлого бүтсэнгүй.

41260Пүрэв гарагийн орой болсон FOTA-гийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Баасан гарагт хэвлэлийхэнд дуулгалаа. 2010 оноос FOTA-гийн буюу Феррари, Макларен Мерседес, БМВ Заубер, Ред Булл, Рено, Тоёота, Браун ГП, Торро Россо гэсэн найман баг цуврал уралдаантай болхоор шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдэв .Тэд хэдэн сарын турш туурга тусгаарлахаа сануулж байсныгаа бодит ажил болгохоо мэдэгдлээ.”Энэхүү цуврал уралдаан нь бүхэлдээ хямд тасалбартай ,үзэгчдийн хүсэл сонирхолыг тусгасан мөн олон оролцогчдыг өөртөө татсан уян хатан бодлого дүрэмтэй байна.Энэ спорттой түүхэн холбогдолтой хэн бүхэн хамгийн шилдэг нисгэгчид, одууд, спонсорууд, брэндүүд , промотерууд ба компаниуд энэхүү шинэ цуврал уралдаанд нэгдэн оролцох болно” гэжээ.Энэ нь хоосон сүрдүүлэг бус боломжтой бодитой зүйл гэдэг нь ойлгомжтой болоод байна.Уралдаан явуулах замын хувьд санаа зоволтгүй олон тойрог замууд тэднийг найр тавин угтах болно.Нисгэгчдийн ихэнхи нь шинэ цувралд уралдах нь тодорхой бөгөөд зарим нь үүнийгээ эртнээс мэдэгдээд байгаа юм.

Ийм мэдээний дараа FIA –гийн зүгээс ийм зүйл болсонд гайхахгүй харин харамсаж буйгаа мэдэгджээ. Баасан гарагийн орой мэдүүлэг авах хугацаа дуусах бөгөөд Бямба гарагт 2010 оны уралдаанд оролцох багуудын нэрсийн жагсаалтыг зарлана.Сүүлийн минутын шийдэл гэж үгүй ба мэдүүлгээ өгсөн нөөцөнд байгаа багууд тэдний байрыг эзлэх болно гэж тэд гэдийсээр л байна.Гэхдээ тэд сүүлийн шийдвэрээ гаргах болоогүй л байхаа.

Дээр дурдсанчилан Формула-1д муу үр дагавартай ба нэр хүндээр ч санхүү эдийн засгийн талаар ч томоохон гарзтай.Үүний дотор Формула-1д хувь эзэмшигч Берни Эккелстоунд асар хохиролтой болох юм.Жилд ойролцоогоор 1,6 тэрбум долларыг эдгээр найман баг Формула-1д оруулж байсан бөгөөд энэ нь 2008 нийт эргэлтийн хөрөнгөний 47 хувьтай тэнцэх хэмжээ ажээ.Үүний нэг тэрбум орчмыг багийг эзэмшигчид болон хувь нийлүүлэгчидээс, 500 саяыг ивээн тэтгэгчид үлдсэн хэсгийг бусад туслах байгууллагуудаас оруулдаг.Ирэх жил найман баг мөнгөө өөрсдийн цувралд оруулах болно.Харин FIA-гийн Формула-1 маань ямар байдалтай байх нь үнэндээ тодорхойгүй юм.Үзэгчид , хөгжөөн дэмжигчид шинэ танихгүй баг, нисгэгчидтэй Формула-1 ээс илүүтэйгээр Феррари Макларены хоорондох тэмцэлийг харахыг хүсэх бизээ.

Өнөөдөр FIA хатуу байр сууриа өөрчилж бас болох юм.Зарим нь Эккелстоуныг гарц олж чадна гэж итгэж байна.Маргааш Формула-1ийн хувь заяа хаашаа эргэхийг хүлээх үлдлээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Man U says:

    za eronhiidoo mar gehded buh yum shiidegdeh magadlaltai.

    MAX MOSLEY bol ugaasaa ooriinhoo hussen ur dungees hamaagui iluu shaardlaga tavij. suuld ni ooroo bult hiij bgaa met haragdan ooriin huussen ur dundee hurch chaddag negen shu dee. Ene udaad ch gesen FOTA iin taviad bgaa shaardlaguudiig, mon sanhuugiin hyazgaarlaltiig tedend taalamjtai. bas ooriin huleej bsan ur dunde niitsuulj shiideh bh. teged mar gehed durmendee oorchlolt orj FOTA iin baguud uuniig zovshoorhc F maani huuchnaaraa uldeh magadlal ondor.

    Gehdee bas neg zam bgaa ni medeej FOTA ooriin gesen uraldaantai boloh zam ch bas bn. MOSLEY , BERNEY 2 iin uildel uneheeer heres heterch bgaa gej bodjiin . tiimees ted iim shiidver gargaj ch magadgui. za mar yor ni SILVERSTONE iin QUALIFY geheesee iluuu FIA ymar shidver gargah ni l iluu sonin bna daaa

    GD Star Rating
    loading...
  2. miki roko says:

    ene formula-1 yanaa!xeltseld xureeseedee!xerev salbal bi xuuchin baguudaa l uzne dee!gexdee formula-1 xebeeree baigaasaa!mun ch olon jil uzlee dee!

    GD Star Rating
    loading...
  3. Man U says:

    za today 2010 onii f1 iin baguudiin ners garna gesen bolovch ahiad l hoishilloo. FIA FOTA g shuuhed ogson mede bn. odoo shuuhiin hariu gartal bas yu ch shiidegdehgui ni bololtoi. max iig halah shuum yavaad l bn. FIA FOM 2 uneheer uuree evduulsen shorgoolj shig l yum bolj bn.

    SILVERSTONE iin QUALIFY say bolj duuslaa

    1 Sebastian Vettel RBR-Renault
    2 Rubens Barrichello Brawn-Mercedes
    3 Mark Webber RBR-Renault
    4 Jarno Trulli Toyota
    5 Kazuki Nakajima Williams-Toyota
    6 Jenson Button Brawn-Mercedes
    7 Nico Rosberg Williams-Toyota
    8 Timo Glock Toyota
    9 Kimi Räikkönen Ferrari
    10 Fernando Alonso Renault
    11 Felipe Massa Ferrari
    12 Robert Kubica BMW Sauber
    13 Heikki Kovalainen McLaren-Mercedes
    14 Nelsinho Piquet Renault
    15 Nick Heidfeld BMW Sauber
    16 Giancarlo Fisichella Force India-Mercedes
    17 Sebastien Bourdais STR-Ferrari
    18 Adrian Sutil Force India-Mercedes
    19 Lewis Hamilton McLaren-Mercedes
    20 Sebastien Buemi STR-Ferrari

    GD Star Rating
    loading...
  4. Man U says:

    hamilton Q2 t orj chadsangui . Massa Q3 t orj chadsangui. Red bull , Williams 2 ih hurdan blaa. Yalanguya Red Bulliin ene 7 honogt mashindaa hiisen shinechleltuud neleed ur ogoojtei bgaa ni haragdaj bn. 3 practice iin 2 t ni ehnii 2 t orson bolo. williams iinhan 1 practice d ehnii 2t orj chadsan . nakajima hezee l P5 avj blaa daa . tegeheer williams iin bopid uneheer sain bgag haruulj bn

    Vettel uneheer sain blaa. mar ch gesen ene erchee hadgalj turuuleh blgui de. Button oos oor hen ch turuulj bval bolo gej bodjiishd

    GD Star Rating
    loading...
  5. Ganaa says:

    Er ni tegeed huvaagdval taarna. FIA iin neren door bnuu gui bnuu hamaa alga. Deerees ni mani met ni ochood uzehed hyamd tasalbartai bn etr chin tegeed l goyo sonsogdoj bnaa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: