loading...
Рафаель Надаль өвдөгний бэртлийн улмаас Уймблдоныг өнжиж магадгүй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ яриа батлагдаж 23 настай Испани эр албан ёсоор аваргаа хамгаалах боломжгүй болсоноо зарлалаа. Баасан гаригт Вавранкатай хийсэн нөхөрсөг тоглолтынхоо дараа тэр ийм шийдвэр гаргасан бөгөөд ”Энэ бол миний амьдралын хамгийн хүнд мөчүүдийн нэг, сүүлийн хэдэн сар бага зэргийн зовиур мэдрэгдэж байсан л даа, гэхдээ би тоогоогүй юм. Гэтэл одоо ийм байдалд хүрчихлээ. Мэдээж энэ бол архаг өвчин биш тул тун удахгүй эдгэрнэ. Тэр үед би эргэн ирж өөрийгөө дахин харуулах болно” хэмээн өгүүлжээ. Хамгийн сүүлд Уймблдоны аварга тэмцээнд оролцож чадаагүй тохиолдол 2002 он бүртгэгдэж байсан ба Хорватын Горан Иванисевич мөрний бэртлээс болж ийм шийдвэр гаргаж байжээ. ”Би залуу байна, миний өмнө хийж бүтээх цаг хугацаа хангалттай байгаа учраас ирэх жил Уймблдонд эргээд л ирэх болно. Тиймээс өөрийнхөө дэмжигчдэд санаа зовохгүй байхыг хүсэж байна” хэмээн Рафа яриагаа үргэлжлүүлжээ. Надалийн энэхүү шийдвэр нь мөнхийн өрсөлдөгч Рожер Федерерт ээлжит түрүүгээ хүртэх сайхан боломж олгож байна гэж мэргэжилтнүүд дүнгэж байна. Федерерийн таван жил үргэлжилсэн Уймблдоны ноёрхлыг өнгөрсөн жил Надаль тасалдуулсан билээ.
loading...




del potro avchij magadgui l bh da!
loading...
za Roger 6 daxia turuulj dee!
Nadal turgen edgeed US Opend turuuleerei!
loading...
Roger d ih bolomj garch irlee . gehdee nadal tai finaldsan bol alaan bolohgui yu. Nadal bertlee hurdan edgeegeed US opend turuuleerei gej yorooy. harin Roger Wimbledond turuulchesei bilee de. tegvel PETE SAMPPRAS aas iluu garlaashd
loading...