Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, УЕФА » Ирээдүйн одод Шведэд чуулж байна

GD Star Rating
loading...

balotelli_under_21Хоёр жил тутамд зохиогддог 21 хүртэлх настны европын аварга Шведэд үргэлжилж байна. Луйш Фигү, Франческо Тотти, Икер Касильяс, Петр Чех, Андрэй Пирло гээд олон олон оддыг төрөн гаргасан энэхүү тэмцээний зүг европийн топ багууд хараа бэлчээж,  ирээдүйн супер оддыг тандаж байгаа нь лавтай. Одоогооp  тэмцээний хэсгийн шат өндөрлөхөд ганц тойргийн тоглолт үлдээд байгаа ба А хэсгийг 4 оноотой Итали, Б хэсгийг 6 оноотой Английн шигшээ тэргүүлжбайна. Уалкотт, Ричардс, Милнер, Агбонлохар зэрэг премьер лигийн шилдэг тоглогчдоор хүч нэмсэн Будант Альбиончууд эхний тоглолтоо Финляндын эсрэг хийж 2 : 1-ээр буулган авсан ба удаахь учраа болох Испанийг мөн энэ тоогоороо ялж хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан юм. Испаний шигшээд бидний танил Бояан Кркич, Мигель Торрес, Диего Капел, Раул Гарсиа нар багтаад багтаж байгаа билээ. Хэсгийн сүүлийн тоглолтоо англичууд араас нь хоёр онооны алдагдалтай нэхэж яваа  Германы эсрэг хийх юм. Энэ тоглолтыг мэргэжилтнүүд ирээдүйн үндсэн багийн тулаан хэмээн нэрлэж байна. Учир нь Голзало Кастро, Мануель Нойер, Марко Марин, Андрес Бек зэрэг Германы ирээдүй болсон залуус тэмцээнд хүчээ сорьж байгаа юм. А хэсгийн хувьд Италийн бүрэлдэхүүн бусдаасаа хавьгүй хүчирхэг байгааг та бүхэн харж болно. Интерийн гараанд альхэдийнэ багтах болсон африк гаралтай Марио Балотелли багийн анд Акуафрешкагийн довтолгоог бүрдүүлж байгаа бол хамгаалалтанд Ювентусын Де Чельи, Крискито дээр Ромагийн шинэ од Марко Мотта нэмэгдэж байгаа. Харин дундын шугаманд Маркизио, Чигарини, Дессена гэсэн шижигнэсэн залуус бужигнуулж байгаа аж. Аззурри сүүлийн тоглолтоо Беларусын эсрэг хийх бол хоёрдугаар байрын төлөө ширүүн өрсөлдөж байгаа Швед – Сербийн баг энэ шатанд учраа таарчээ. Эдгээр тоглолтууд 22, 23-нд явагдана. Мэргэн буучдын жагсаалтыг  Гронинген багт хүчин зүтгэдэг Шведийн Маркус Берг 3 гоолтой тэргүүлж байна. Өдгөө 22 настай энэ залуу  европын том багуудын анхааралд альхэдийна өртчихсөн нь тодорхой. Түүний араас Ричардс, Милнер,  Свенссон , Балотелли тэргүүтэй 12 тоглогч 1 гоолтой удаалж байгаа.

А хэсэг T/T X T Хж О.Г А.Г +/- оноо
Итали 2 1 1 0 2 1 +1 4
Швед 2 1 0 1 6 3 +3 3
Серби 2 0 2 0 0 0 0 2
БеларусS 2 0 1 1 1 5 −4 1

B хэсэг T/T X T Хж О.Г А.Г +/- оноо
Англи 2 2 0 0 4 1 +3 6
Герман 2 1 1 0 2 0 +2 4
Испани 2 0 1 1 0 2 −2 1
Финлянд 2 0 0 2 1 4 −3 0
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. vgvgvgvgvg says:

    groningen chin nederlandiin bag sh de

    GD Star Rating
    loading...
  2. carmelo says:

    angli turuuleesi
    spainchuudiig yst iluurhej hojij bssam

    GD Star Rating
    loading...
  3. Man U says:

    za 22nd germany vs england toglono . ene ch goe tulaan bolno doo . bas finland vs spain 2 iin toglolt sonirholtoi boloh boluu. finland neleen dajgui toglolt uzuulj bgaa haragdsan. sain orsoldogch bh boluuu gej bodjin. magadgui spainiig hojij ch magad.
    ter eng vs finland 2 in toglolton deer neg teneg shaldan sda garch ireed eleg avaa haytsan shd. alia gar

    GD Star Rating
    loading...
  4. Man U says:

    harin ter eng vs spain ii toglolton der england in halgaach hen bilee joe hart biluu ter uneheer dajgi togloson shuu Onuoha gej neg teneg hamgaalagch haalgach ruugaa ogoj bn gej yag goal oruulah shahad ni hurdan hodolj haasan shuu. tegeegui bol bdal bas l evgui ergeh bsn.
    spainii haalgach ch gesen sain haalgach blee. ter penalty g sain haasan. tegeegui bol 3.0 bolchih l bsan shu de.

    GD Star Rating
    loading...
  5. real says:

    amglin zaluchid sn sh dee ene bureldehuun bol anglin 2010 as hoishih bureldehun bolno biz dee

    GD Star Rating
    loading...
  6. Нүгэлбат says:

    toonii haritsaa buruu bn sh dee Angli 2 togloltondoo 2land n 2:0-r hojson.

    GD Star Rating
    loading...
  7. Man U says:

    ugui ee nugelbat hogshoon. zov bna. finland iig 2.1 r hojsiin . harin spain iig 2.0 dsiin zov zov. chi anduurchih shig bolloo

    GD Star Rating
    loading...
  8. storm says:

    oo medeegui yum bna saihan temtseen bolj bgaa yum bna daa urgeljluuleed temtseenii medeelel hurgene bizdee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: