loading...
Өнгөрсөн шөнө баруун европын цагаар 23:00 цагт ХБНГУ-ын Гелзенкирхен хотын Шальке Аренад 61.000 үзэгчээр бүчүүлсээр WBO, IBF, IBO мэргэжлийн боксын холбоодын аварга Владимер Кличко, WBA холбооны аврага асан Руслан Шамилович Чагаев хоёрын хоорондын гал шатаж дарь үнэртсэн халуун тулаан эхлэв.
Энэ тулааны тактикийн цөм нь “зай-дистанцид” байсныг юуны өмнө дурьдах хэрэгтэй. Чагаевын хувьд өөрөөсөө үргэлж том өрсөлдөгчтэй тулсаар ирсэн болохоор Кличкогийн аварга биеээс төдийлөн сүрдэхгүй байгаа нь эхэндээ мэдрэгдэж байв. Владимерийн муна мэт урд гарын хатгалтаас хохирол амсалгүй гарч байсан өрсөлдөгч өнөөдрийг хүртэл бараг байхгүй гэж хэлж болно. Чагаев ч мөн л адил энэ хатгалтаас холуур өнгөрч чадсангүй. Хэдийгээр Чагаев хамаг биеээ үүрэндээ нуусан дун хорхой мэт хамгаалах гэж оролдсон ч энэхүү оролдлого нь дөнгөж хоёрдугаар раундад л бүтэл муутай болсон юм.
Хоёрдугаар раунд. Кличкогийн баруун гар Чагаевын битүү хамгаалалтын дундуур тас хийтэл буух нь тэр. Өдийг хүртэл нэг ч хүнд цохилт амсаж байгаагүй Чагаев анх удаа рингэн дээр “сэрүүн зүүдэлж” үзэх нь энэ ээ. Гэвч Чагаев тэр дороо л годхийн босож ирсэн юм. Кличкогийн тулаануудыг “уйтгартай зөвхөн урд гараараа хатгасаар байгаад дуусдаг” хэмээн шүүмжилдэг түүний шүүмжлэгчидийн хувьд энэ цохилт нь үнэхээр сюрприз болж чадсан байх.
Энэ мөчөөс эхлэн тулаан нэг л янзийн өнгө аястай болж ирэв. Кличко жеп жеп дахиад л жеп, тэгэж байгаад хойд гарын шулуун тас. Ийм л амархан мэхэнд Чагаев унасан. Үүнд өгөх маш энгийн тайлбар нь өнөөх л “дистанци-зай” бөлгөө. Өөрөөсөө 15 см намхан Чагаевыг биедээ ойртуулахгүй байх Кличкогийн ганцхан арга л зай барих. Чагаевын Кличкод хүрэх ганц зам л энэ зайг үгүй хийх. Энэ л диалектик дээр тулааны тактик төвлөрч, уншигдаж байлаа.
Долдугаар раундад Чагаевын зүүн хөмсөг задрав. Гэвч Чагаев тэвчээр заан тулсаар долоо наймдугаар үед Кличкогийн биед нилээд хэдэн цохилт буулгаад амжсан юм. Уг нь солгой өрөлтөт Чагаевын зүүн гарт “гранат” байдаг ч түүнийгээ тэслэх боломж энэ үе хүртэл олдохгүй л байлаа. Есдүгээр раундад Кличко Чагаевыг өөрийнхөө буланд чихэж байгаад лантуу шиг хүнд шулуун цохилтуудаар ёстой л бөмбөр тоглох шиг болсон. Чагаев хэзээ хэзээгүй л унах нь уу гэмээр энэ л мөчид раундын хоорондын завсарлах хонхны дуу нэг юм аминд нь орлоо. Төд удалгүй Чагаевын булангаас тулааныг үргэлжлүүлэхээс татгалзсан дохио өгөв. Ийнхүү Владимер Кличко цагийг эзэлсэн мэргэжилийн боксын хүнд жингийн хаан нь болохоо төгс батлаж чадлаа. Одоо түүний шүүмжлэгчид ч үг дуугүй толгой дохих болно.
Чагаев тулааны дараа Владимерийн тухай ийнхүү өгүүлэв: “өнөөдөр миний өдөр биш байлаа. Энэ өдөр Владимерийн өдөр байсан гэдгийг мөн түүний жинхэнэ аврага гэдгийг ч хүлээн зөвшөөрөх нь зүйд нийцнэ. Владимер үнэхээр сайн боксчин юм”
loading...




oo shit ene tulaaniig uzene gej bodsoor bgad martchij . za za gehdee ugaasaa klichlo yalah ni tod bsiimdooo .
loading...
martaad ch geh shig. Chi gants meddeg saitaasaa l orood uzchihgui yu.
loading...
Ene chin nogoo ah duu 2-iin tolgoig ni tasdsan zuragtai pudvolka omsoj ireed budaa bolgono geed bdg gar u, hehe
Ene Man U gej neg l ih sport meddeg hun boloh gej haragddag hun bololtoi, barag l niitlel bolgon deer l expert ni ni yum shig bichih yum
loading...
ta 2 oosoo iluu medeh bhoo ho
loading...
chi ter podvolk ene teree yariad l yavj bai ahiin duu za
loading...
Harin tiim ee Man U gej medehgui yum bhgui meddeg yum baihgui neg shiver bna aa chi zailzan bai daa ter manu-taigaa shiver ee!!!
Glory Real
loading...
haha ene nogoo gomo sda mon bizdee. bi gomo ronaldod hairtai ene ter ged tenegteed yavad bgadg dagz. muu ebe min ehleed oortoo jhan anhaaral tavi za
loading...
ter podoowolk pmsdpg chin bishee. Ter chin beltgel hiij biagaad beltgel deeree gemtchihsen orond n Chagaayew togolson yum. Tehdee Chagaayaw sain tamirchin l daa
loading...
klichko ugaasaa l aguu sh de …
loading...