loading...
Орландо Мэжик шигшээ тоглолтонд шалгарахад Хедо Туркоглу маш үнэтэй хувь нэмэр оруулсан. Зарим нэг нь Хедог Мэжикийн довтолгооны хамгийн гол хүн ч гэж нэрлэж байгаа. Энэ нь ч ортой.
Харин энэ зун Хедо чөлөөт агент. Уг нь түүний Мэжиктэй байгуулсан 6 жилийн 36 сая долларын гэрээ дуусахад дахин нэг жил үлдсэн ч гэрээний дагуу Хедо энэ зун өөрийн саналаар чөлөөт агент болох эрхтэй юм. Энэ давуу талаа ашиглан гэрээгээ шинэчлэх, эсвэл өөр баг руу явахыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэрээр Мэжикийн тоглогч байгаадаа сэтгэл хангалуун байгаа, багаа солих тухай ярьж байгаагүй. Гол нь тэрээр оддын зиндааны тоглолт үзүүлж байгаа ч дундаж тоглогч шиг цалин авч байгаа. Ирэх улиралд Хедо гэрээ ёсоор бол 7.3 сая доллар авах ёстой.
Мэжикийн зүгээс бол Хедогийн хүссэн цалинг өгч, гэрээг нь шинэчлэх бололтой. Хэрэв Хедод 10 орчим сая долларын цалин өгөх гэрээ хийвэл Мэжик түүхэндээ анх удаа такс төлнө. Өөрөөр хэлбэл Мэжикийн тоглогчиддоо өгч байгаа нийт цалингийн хэмжээ нь лигээс тогтоосон цалингийн хязгаараас хэтэрвэл торгууль төлөх ёстой болно.
Ер нь бол Мэжик торгуулийг төлнө, Хедогоо үлдээж байж дахин аваргын төлөө тоглоно гэдгээ мэдэгдээд байгаа. Гэхдээ Мэжик Хедод том гэрээ санал болгох боломжгүй. Рашард Льюистэй байж болох хамгийн их буюу 6 жилийн 118 сая долларын гэрээ хийсэн, Дуайтад ирэх 4 жилд 70 орчим сая долларын цалин өгнө. Тэгэхээр Хедод урт хугацааны том гэрээ санал болгоход хэцүү. Хедогийн хүсэл урт хугацааны, олон сая долларын гэрээ байх. Гэхдээ Мэжикийн зүгээс энэ зуны гол зорилгоо Хедогийн гэрээг сунгах гэж мэдэгдсэн байгаа. Юу болохыг харж л байя. Портлэнд зэрэг багууд түүнийг багтаа авахыг хүсэж, 10 орчим сая долларын цалин амалсан мэдээллүүд явж л байна.
Мөн Мэжикийн үндсэн холбогч нь ирэх улиралд Жамеер Нельсон байх нь ойлгомжтой. Тэгэхээр Мэжик Рафер Алстоныг зарах гарц хайх болов уу. Алстон ирэх улиралд 5.2 сая долларын цалин авна. Нөөц холбогчид ийм их цалин төлөхөд хэцүү. Улирлын дундуур Нельсон гэмтэхэд Мэжикийнхэн Алстоныг авч орлуулж байсан бөгөөд одоо Нельсоны гэмтэл эдгэсэн тул Алстоныг хэрэг тийм ч их гарахгүй л болов уу. Алстон ч өөрийгөө зарагдана гэж бодож байгаагаа илэрхийлсэн, үүнийг энэ бизнесийн нэг хэсэг гэж үздэгээ, мөн шигшээд Лейкерстэй хийсэн цувралд өөрийг нь бага минут тоглуулсанд сэтгэл дундуур байгаагаа хэлсэн.
Мөн нөөц төвийн тоглогч Марчин Гортат ч цалингаа нэмүүлэхийг хүсч байна. Гортат энэ улиралд хамгийн доод 770 000 долларын цалин авсан. Тэрээр хязгаарлагдмал эрхтэй чөлөөт агент бөгөөд өөр ямар нэгэн багийн санал болгосон цалинг Мэжик санал болгоход л тэр Мэжикт үлдэх ёстой болно.
loading...





Come on Hedo !!! Let”s join us .
loading...
hamgiiin ih tsalin abch bgaa 5n toglogchiiig nerlej ogvol ih bayarlah bn …
loading...
Өнгөрсөн улиралд ийм байлаа.
1. Kevin Garnett Boston $24,750,000
2 Allen Iverson Detroit $21,937,500
3. Jason Kidd Dallas $21,372,000
4. Jermaine O’Neal Miami $21,352,500
5. Kobe Bryant LA Lakers $21,262,500
6. Tracy McGrady Houston $21,126,874
7. Tim Duncan San Antonio $20,598,703
8. Shaquille O’Neal Phoenix $20,000,000
9. Stephon Marbury New York / Boston $19,862,275
10. Steve Francis Portland / Memphis $19,814,480
11. Ray Allen Boston $18,388,430
12. Dirk Nowitzki Dallas $18,077,904
-. Paul Pierce Boston $18,077,904
14 Shawn Marion Miami $17,180,000
15. Rashard Lewis Orlando $17,238,000
16. Michael Redd Milwaukee $15,780,000
17. Mike Bibby Atlanta $15,225,000
18. Vince Carter New Jersey $15,200,000
19. Andrei Kirilenko Utah $15,080,312
-. Pau Gasol LA Lakers $15,080,312
loading...
sanal neg bna. Hedo bagiin hamag nairuulgiig hiideg. bas tegeed heregtei ued onoog avj chaddag . uneheer sain toglogch shig sanagddag. bagtaa uldeeeh l heregteidee
loading...
yvulah ym bol orlando dusaa
loading...
uulan hedo portland-d ochvol goyo bh bsan yum daa.
Houston Rocketsiin talaar medee ogooch.ene jil yamar yamar toglogch avah eseg mon yavuulah talaar medee ogch tuslaach
loading...
orlando ywuulahgui l dee Alston ch bas xeregtei uydeen heregtei toglogch doo uul n
loading...
hedo chine ali ulsiin irgen ym be ???
loading...
hedo turk iin toglogch yum bna shu manaihaan
loading...
alston ooriigoo play off iin togloltuudadd hangalttai haruulsan gej bodjiin. daanch Stan Van Gundy yagad tuund itgeeguig bi odoo boltol sain oilgohgui l bgaashuu .
loading...
tiimshu hedo bagtaaa uldej dahin avargiin toloo zutgeh heregtei bh deer n ene bagt nelson togloltoo gargaad ireheer ireh jil mon l amargui bag boloh n todorhoi harin edniid alston yvax um bol ene bagt noots holbogchiin asuudal hundeer garj ireh bh gehde jonhson bga hediich tiim sain tus hurgej chdaxguil bolov u er n gehde ireh jil magic nba.n shildeg 4b bagiin toond oroh bha lee pietrus zereg toglogchid n turshilagjaad ireh n todorhoi gehde ene bagiin ene bureldehuun sain togloh hugatsaa n 3.4 jil bh bhada gehde hedo lewis 2g bga ued n l ene bolomjtoi zuil…
loading...
Alston ooriigoo medej bgaa bh ooo Ene bagt zai baihgui gedgiig Finals harsan baih tiimees oor bagiig songoson deer undsen holbogch ni baga tsalin ni
avdag bag bol Portland bgaa ni l bag yag tuun zohih baih ooo
Hedo bol ene bagt 1 jil togloson deer eei heterhii ert shiidver gargaad oor bag songovol oort ni muu baih gej bodoj bna osoj yavjaad bgaa soliod buur muudsan tohioldol ih baidag sh dee Gortat tsalingiin nemsen deer baih tehdee tiim iheer bish eee 50 60 cent eer l nemhed bolon doo hiih ym hiideggui hun odoo yay gehev dee Ymar ch bsan 1 jil togloh baih oo
loading...
Steve saihan gar zugeer suugaad Portland aas ymar ih mongo avdag ym beee
Erh jil togloosoi harmaar bna shuuu
loading...
Cavs kidd iig avna geed bsan iim untei huniig avj chadah yu uuu
Andersontai yah gej 2008 ond untei geree bguulvaa estoi shattsan bna doooo
loading...
Boston ch hetsuu ym da 2 jiliin daraanaas Rondo ih mongo husvel Boston yanaa
loading...
Cavs Hedo-g avaasai.
loading...