Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Волейбол » Бразил 100 хувийн амжилттай

GD Star Rating
loading...

VolleyballWL_newlogo20 дахь удаагийн Воллейболын дэлхийн лиг эхлээд нилээдгүй хугацаа өнгөрч байна. Одоогоор тэмцээний гуравдугаар үеийн тоглолтууд эхлэх гэж байгаа ба 6 сарын 29-нд эцсийн шатны тоглолтууд явагдаж аваргаа тодруулах юм. А бүсэд Недерланд, АНУ, Итали, Хятадын шигшээ багууд багтсан ба ”Улбар шар”-ууд 10 оноотой хэсгээ тэргүүлж байна. Тэд нээлтийн тоглолтонд аваргаа хамгаалахаар зүтгэж буй Америкчуудыг хожиж , тэр эрчээрээ Хятадын залуусыг хоёр удаа сөхрүүлсэн юм. Тус багийн ахлагч ”Ж.Троммел ”Бид яг л машин шиг ажиллаж байна. Энэ эрчээ алдахгүй явбал финалын шатанд шалгарахад саад болоод байх зүйл алга” хэмээн өгүүлжээ. Недерландын араас 8 оноотой Америкчууд нэхэж байгаа ба тэд ”Улбар шаруудын” адил 3 хожиж 1 тэнцсэн ч өрсөлдөгчдөө олон сет алдсаныхаа гайгаар ийн хойшилжээ.
Энэ бүсийн ээлжит тоглолтууд 26, 27, 28-нд АНУ-БНХАУ, Недерланд-Италийн тоглолтоор үргэлжилнэ. Харин B бүсийн хувьд өрсөлдөөн хавьгүй хүчтэй өрнөж байна. Ур чадвар ойролцоо дөрвөн баг энд өрсөлдөж байгаа бөгөөд бүгд 2 хожил, 2 хожигдолтойгоор 6 оноо авсан үзүүлэлттэй байна. Эхний шатанд Франц Сербийг 3 : 0-оор буулган авсан хэрнээ дараагийн тоглолтонд 3 : 1-ээр ялагдал хүлээсэн байх юм. Тэмцээнийг 100 хувийн амжилттай үргэлжлүүлж байгаа ганц баг нь Бразилчууд . Алдарт Самба бүжигчид D бүсдээ гарцаагүй давамгайлж байгаа ба Польш, Финляндыг дараалан буулган авч сетийн харьцаагаараа ч өрсөлдөгчдөө хол тасархай хаяжээ. Финяндын шигшээн дасгалжуулагч Беррутто тэдэнд ялагдсаныхаа дараа ”Би залуусаараа бахархаж байна. Бразил шиг дэлхийн хэмжээний багас 2 сет салганa гэдэг бол боломжын үзүүлэлт. Бид дараа дараагийн тоглолтдоо улам хичээх болно”хэмээжээ.
Манай хойш хөршийн тамирчид С бүсэд Куб, Япон, Болгарын багтай өрсөлдөж байгаа. Тэмцээний өмнө Оросын дасгалжуулагч Д.Багноли  Кубыг хамгийн хүчтэй өрсөлдөгчөө хэмээн нэрлэж байсан нь биелэлээ олж 3–2-р ялагджээ. Гэхдээ тэд дараагийн тоглолтонд хариугаа яг энэ тоогоороо ялалт байгуулж чадсан юм. Алексэй Казаков Кубыг ялсны дараа ”Бид тэдний алдаан дээр ажиллаж, оноо авах төлөвлөгөөтэй байсан. Үүндээ ч хүрлээ. Дараагийн өрсөлдөгч Болгар учир бидэнд амарч амжих цаг олдоно байх” гэсэн байна.
Ингээд та бүхэнд бүсийн байдлууд болон хуваарийг хүргэе.

A бүс

тоглолт Сетийн оноо Сет
# оноо х хж x хж дундаж x хж дундаж
1 Недерланд 10 3 1 326 303 1.076 11 3 3.667
2 АНУ 8 3 1 374 353 1.059 9 7 1.286
3 Итали 3 1 3 332 322 1.031 5 9 0.556
4 БНХАУ 3 1 3 251 315 0.797 3 9 0.333

дараагийн тоглолтууд

6.26 АНУ – БНХАУ
6.27 Недерланд – Итали
6.27 БНХАУ-АНУ
6.28 Итали – Недерланд

B бүс

тоглолт Сетийн оноо Сет
# оноо x хж x хж дундаж x хж дундаж
1 Ө.Солонгос 6 2 2 388 380 1.021 9 8 1.125
2 Франц 6 2 2 373 370 1.008 9 8 1.125
3 Аргентин 6 2 2 427 427 1.000 10 10 1.000
4 Серби 6 2 2 323 334 0.967 6 8 0.750

6.26 Серби- Аргентин
6.26 Франц- Ө.Солонгос
2.28 Серби- Аргентин
6.28 Франц- Ө.Солонгос

C бүс

тоглолт Сетийн оноо Сет
# оноо x хж x хж дундаж x хж дундаж
1 Куба 9 3 1 416 383 1.086 11 7 1.571
2 ОХУ 9 3 1 377 357 1.056 11 6 1.833
3 Болгар 3 1 3 359 383 0.937 6 10 0.600
4 Япон 3 1 3 324 352 0.920 5 10 0.500

6.27 Япон – Куба
6.27 ОХУ – Болгар
6.28 Япон – Куба
6.28 ОХУ – Болгар

D бүс

тоглолт Сетийн оноо Сет
# оноо x хж x хж дундаж x хж дундаж
1 Бразил 11 4 0 363 293 1.239 12 3 4.000
2 Польш 5 2 2 320 328 0.976 4 8 0.500
3 Венесуэль 4 1 3 325 348 0.934 6 6 1.000
4 Финлянд 4 1 3 321 359 0.894 5 10 0.500

6.26 Финлянд – Венесуэль
6.26 Польш – Бразил
6.27 Финлянд – Венесуэль
6.27 Польш – Бразил

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. hater says:

    Russia team gehdee olon sain zaluusaa avchraagui yum shig sanagdsa. Cuba-tei bol arai chamai l uzej bn lee. Ene baidlaaraa ted daraagiin shatand hetsuuhen l bh bh daa…..

    GD Star Rating
    loading...
  2. Giba says:

    yu gesen be? hater aa?shildeg baguud bugd selgeegeeree togloj bgaashdee,ted hervee FINAL-4-d shalgarval shildguudee duuddiin,USA-STANLEY,BALL,BRAZIL-GIBA,RICARDO,ANDRE.DANTE,RUSSIA-TETYUKHIN,ABRAMOV,KORNEEV,KULESHOV,KOSAREVVERBOV,BULGARIA-KAZIYSKY, IIM ODOD TOGLOHGUI BGAASHDEE
    ENE UDAAD BRA-RUS FINAL HIIH BH

    GD Star Rating
    loading...
  3. Giba says:

    GIBA BOL AYUL BSAN GEHDEE ODOO TSAGIIN HAMGIIN SHILDEG BOL POLTAVSKIY,MATEI KAZISKIY 2II NEG BH,AIMAAR DAVUULDAG DURIIN BUSEESEE TSOHIDOG 2 ZALUU

    GD Star Rating
    loading...
  4. bomberder says:

    htsrogdsonmedeegee shinechleechee finalyn toglolt ehelchiheed yavj baihad.
    CUBA-ARGENTINA 3:1 Lion Simon terguutei cuba-nhan ilt iluu bn aa
    SERBY-USA 3:0 Olimpyn avraguud yaaj ch chadsangui dee
    ene deer shildeg gej nerlesen toglogchidoos zarim ni shigsheedee orogui humuus bn ah dee poltavsky bol oron garan toghlolttoi

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: