Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Сингапур 2009 » Азийн хүүхдийн анхдугаар наадмын багийг үдэн гаргалаа

GD Star Rating
loading...

203ОУОХ, Азийн Олимпийн Зөвлөлөөс төрөл бүрийн наадмуудыг “бөөндөж” буй. Залгамж халааг бэлдэх, шинэ залуу тамирчдад урам өгөх, олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ОУОХ-оос хүүхдийн олимпийг 2010 онд Сингапур хот-улсад зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл Азийн олимпийн зөвлөлөөс Азийн хүүхдийн спортын наадмыг 2009 онд зохион явуулах шийдвэр гаргасан. Энэхүү наадам Сингапурт 6-р сарын 29-өөс 7-р сарын 7 хүртэл явагдана. Анхны энэ наадамд манай улсаас спортын 6 төрлөөр 29 тамирчин хүч үзэхээр болжээ.

177Олимпийн баярын арга хэмжээний нэг хэсэг нь анхны Азийн хүүхдийн наадамд хүч үзэж түүхэнд анхдагчид хэмээн бичигдэж буй өсвөрийн тамирчдыг үдэх ёслолын ажиллагаа байсан юм. БТСХ-ы дарга Ч.Наранбаатар баг тамирчиддаа захиасаа хэлэн төрийн далбаагаа гардуулан өгч энэхүү далбаагаа Сингапурын тэнгэрт мандуулахын ерөөлийг дэвшүүллээ. Буудлагын бяцхан охин бусад тамирчдынхаа нэрийн өмнөөс шударгаар өрсөлдөхөө тангараглалаа.

209Энэ үеэр MCS Coca Cola компанийнхан баг тамирчдад гарын бэлгээ гардуулжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: