loading...
Шведэд үргэлжилж байгаа U-21 Европын аваргын B хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.Эхний хоёр тоглолтоосоо ердөө ганцхан оноо зулгааж чадсан Испаничууд энэ удаа Финляндыг буулган авсан ч хэтэрхий оройтжээ. Испаний шигшээн дасгалжуулагч Каро Барсагийн Бояан Кркичийг талбайд гаргасангүй. Тэдний хэсгээсээ гарах сүүлчийн найдварыг Герман, Английн байгуулсан ”эвийн гэрээ” үгүй хийсэн юм. Тус тоглолтын эхний гоолыг тав дахь минутад Гонзало Кастро оруулсан ба Англичууд мөчөөгөө өгөлгүй довтолсоор 30 дахь минутад Эвертоны залуу тоглоч Жэк Родуэлл булангийн цохилтыг мөргөж тооны харьцааг тэнцүүлжээ. Үлдсэн хугацаанд Гурван арслангууд үр дүнг өөрийн талд эргүүлэхээр хичээсэн ч Мануель Нойер хэмээх ”хана хэрмийг” дэвж чадсангүй. Германы шигшээд үндсэн багт тоглож үзсэн дөрвөн тоглогч багтсан бол англид “‘томчуудтай” тоглоод үзчихсэн тав зургаан тоглогч багтсан байсан юм. Сонирхуулахад уг тоглолтыг ердөө 7,414 үзэгч үзсэн ба өмнөх Испани -Германы тоглолтыг үзэхээр 15,827 хүн цуглаж байсан байна. Өнөөдөр А хэсгийн шийдвэрлэх тоглолтууд явагдана. Талбайн эзэн Швед, Сербийн залуустай тулж хэн нь хэсгээсээ гарахаа шийдэх бол Беларус, Италийн тоглолтоос тийм ч их зүйл шалтгаалахгүй. Учир нь Аззурри дараагийн шатанд шалгарха эрхээ бараг халаасалсан. Энэ хэсгийн нэгээр гарсан баг хагас шигшээд Германы “машинтай” тулах бол хоёроор гарсан нь Английн “арслангуудын” aманд очно.
Финлянд 0 : 2 Испани (29′ Марк Торрейн, 55′ Лейн)
Герман 1 : 1 Англи (5′ Кастро), (30′ Родуэлл)
| T/T | X | T | Хж | + | - | +/- | оноо | |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 3 | 2 | 1 | 0 | 5 | 2 | +3 | 7 | |
| 3 | 1 | 2 | 0 | 3 | 1 | +2 | 5 | |
| 3 | 1 | 1 | 1 | 2 | 2 | 0 | 4 | |
| 3 | 0 | 0 | 3 | 1 | 6 | −5 | 0 |
loading...




angliin zaluus snb na lee
shuu ylanguya wallcott!!!
loading...
Spainii tomchuudtai tsug South Africa yavsan Mata, Pique, Busquets ni bsan bol ymar ch bsan hesgeesee garah bsan da azgui l yum
loading...
Walcott ch hurdan l ym bn lee
loading...
germany zaluus sain togloltiiig uzuulj bh shig bsn….
loading...
angli turulne barisan ch alzahgui
loading...