Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис » Уимблдон эхэллээ

GD Star Rating
loading...

1877 оноос эхтэй Уимблдоны нээлттэй тэмцээн энэ даваа гаригт эхэллээ.

Wimbledon_logo

Энэ удаагийн Уимблдоны эрэгтэйчүүдийн  ганцаарчилсан төрөлд өнгөрсөн жилийн аварга Рафаель Надаль гэмтлийн улмаас оролцохгүй тул Рожер Федерерт Их дуулгад хамгийн олон түрүүлсэн эрэгтэй теннисчин болох сайхан боломж нээгдэж байна. Федерерийн гол өрсөлдөгч нь талбайн эзэн Энди Мюррей байх биз ээ.

Уимблдоны 5 удаагийн аварга Федерер эхний тойрогтоо Тайваний тоглогчийг хожсон бөгөөд 2-р тойрогтоо Испаний Гилермо Гарсия Лопестой тоглохоор учраа таарчээ. 4-р тойрогт Ролан Гаррост аваргын төлөө тоглосон Робин Содерлингтэй тоглож магадгүй. Шөвгийн 8-д Фернандо Вердаско, хагас шигшээд Новак Жокович зэрэг тоглогчидтой таарах магадлалтай.

Харин Энди Мюррейгийн орсон хэсэгт Энди Роддик, Х. Дель Потро, Николай Давыденко, Фернандо Гонзалес зэрэг сайн тоглогчид багтжээ.

Одоогоор эхний тойргийн тоглолтууд үргэлжилж байгаагаас АНУ-ын Жеймс Блейк Италийн А. Сеппид 3 сетэд хожигдсоноос өөр дуулиан гараагүй байна.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Винус Уилльямс эхний тойргоо хялбархан даваад байгаа бол нэгэн үе гялалзаж явсан Австралийн Елена Докич эхний тойрогт бүдэрчээ. Динара Сафина, Винус нар нэг хэсэгт орсон, хагас шигшээд таарах магадлалтай. Гэхдээ Винус хагас шигшээд хүрэхийн тулд Елена Янковичийг хожих шаардлагатай.

Харин Мария Шарапова энэ тэмцээнд чансаагаараа 24-рт бичигдсэн тул хүнд замаар замнах нь. Эхний тойрогтоо тэрээр Украйны Виктория Кутузоваг хожсон, 2-р тойрогт Аргентиний Ж. Дулкотой тоглоно. 3-р тойрогт Шарапова – Надиа Петровагийн тоглолт болж магадгүй.

Шараповагийн хэсэгт Серена Уилльямс мөн орсон байна.

Дашрамд дурдахад энэ жил Уимблдоны тэмцээн нь 12 сая 550 мянган фунтын шагналын сантай байгаа нь өнгөрсөн жилийн 11 сая 812 мянган фунтээс өссөн гэсэн үг. Мөн эрэгтэй эмэгтэй аваргууд тус бүр 850 мянган фунтын шагнал хүртэнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    FEd min avargalaad record togtoogoosoi
    talbain eznii tennischin ch sn bna lee shuu
    teed djokovic del potro nter geel zondoo hundhen garuud bna daa

    GD Star Rating
    loading...
  2. CL says:

    Federeriin 15 dahi ih duulgiig harah oirhon bnadaa. Come on Roger!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: