loading...
Олон улсын олимпийн хороо тэртээ 115 жилийн өмнө шангаа татаж байж. Энэ өдөр буюу 6 сарын 23-ыг олон улсын олимпийн өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн онцлогоор тэмдэглэдэг. Өнгөрсөн жил энэ өдрийг тэмдэглэж спортынхон алдаа оноогоо шүүн, Бээжингийн олимпоос АЛТ авахын төлөө хэмээн сууцгааж байсан бол энэ удаа зорилгоо давуулан биелүүлсэн амжилттайгаар олимпийн өдрөө тэмдэглэж байна.
Өнөөдөр Монголын спортынхон МҮОХ-ы “Цагаан ордон”-д баяраа хийлээ. Жил бүрийн олимпийн баяраар ОУОХ-оос IOC Trophy шагналыг тухайн улсын спорт, олимпизмийг дэлгэрүүлэхэд гарамгай гавьяа байгуулсан хүмүүст гардуулдаг юм.
Энэхүү шагналыг энэ жил Монголчууд хүсэн хүлээсэн алтан медалиа авахад гол үүрэг гүйцэтгэсэн БТСГ-ын дарга, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Ардын эмч, МҮОХ-ы гүйцэтгэх зөвлөлийн гишүүн “элэгний” Ж.Хатанбаатар нар хүртжээ. Тэдэнд ОУОХ-ы ерөнхийлөгч Жак Рогге шагналыг илгээсэн байна.
loading...



