loading...
2016 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулахаар өрсөлдөж буй дөрвөн хотынхон өнгөрөгч лхагва гаригт (VI.17) ОУОХ-ны 93 гишүүнд анх удаа мэдээлэл өгөв. Энэ үеэр ОУОХ-ны гишүүд олон арван асуултаар нэр дэвшигчдийг “булсан” тухай хэвлэлийн мэдээнд дурьджээ.
“Би санал хураалтад оролцохгүй тул азтай хүн” хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге мэдээллийн дараа ярьжээ. “Манай гишүүд маш хэцүү сонголтын өмнө ирлээ. Дөрвөн хотын аль нь ч ер бусын наадам хийхээр төлөвлөжээ” гэв.
Уг дөрвөн хотын төлөөлөгчид ямар бүрэлдэхүүнтэйгээр Лозаннд ирж, ямар амлалт өгснийг сонирхоё:
Чикаго-”Chicago 2016″ ЗБХ-ны тэргүүн Патрик Райан, хотын захирагч Ричард Дэйли нар улсын ерөнхийлөгч Обамагийн ахлах зөвлөх Валери Жарреттийн видео мэндчилгээг үзүүүлэв. Үүнд Цагаан ордонд Олимп, паралимп, өсвөр үеийнхний спортын алба байгуулахаа өгүүлсэн байна. Мөн ерөнхийлөгчийн сонгуулийн компанийн үеэр Обама “Тийм ээ. Бид чадна” (yes we can) уриатай байсныг өөрийн уриа болгож (yes we will) буйг П.Райан онцлов.
Токио-Хотын захирагч, “Токyo-2016”-гийн ерөнхийлөгч Шинтаро Ишихара өөрийн багийнхныг санхүүгийн хувьд бүрэн бие даасан, банкинд 4 тэрбум ногоонтой гэдгээ ОУОХ-ны гишүүдэд танилцуулжээ. Энэ нь “хамгийн найдвартай түнш” гэх мессежийг өгөв бололтой. Олимпод оролцож явсан Японы Ерөнхий сайд Таро Асогийн видео мэндчилгээнд ч Засгийн газар нь “Tokyo 2016”-гийн ард зогсож буйг нотолжээ. Японы ҮОХ-ны ерөнхийлөгч Цүнеказү Такеда Токиог дэмжихээр Лозаннд ирсэн байна.
Рио де Жанейро-Бразилийн төв банкны ерөнхийлөгч Энрике Мейреллеш өөрийн биеэр ирж баталгаа гаргасан ч Риогийн санхүү хүндхэн аж. Бразил улсын ерөнхийлөгч Лула да Сильвагийн мэндчилгээнд мөн л “бүхий л боломжит батлагааг” Засгийн зүгээс амлалаа.
Мадрид-”Мадрид хот олон үндэстний соёлын шинэ загвар буй болгож, хэний ч урьд өмнө үзээгүй наадам хийнэ” хэмээн хотын захирагч Альберто Руис-Гальярдон өгүүлсэн. Тэдний багт ЗБХ-ны тэргүүн Мерседес Коген, Спортын төрийн нарийн бичгийн дарга Хайме Лиссавецки, Испанийн ҮОХ-ны ерөнхийлөгч Алехандро Бланко, ОУОХ-ны гишүүн бага Х.А.Самаранч нар багтжээ. Мөн Испанийн ерөнхий сайд Хосе Луис Сапатеро мэндчилгээ ирүүлсэн байна.
loading...




tokyo-d bolchoosoi ochihod oirhon
loading...
ter ch tiim shuu!
gexdee sayaxan beejin-2008 bolchixson ni tokyo-d jaaxan xundrel uchruulax biax daa!asiad oirxon xugtsaatai bolox ni geed l……!
loading...
south america-d bolj bgaagui gdg utgaaraa boloh bh gj bodood bgaa
ymar ch bsan europe asia-d bolkui bh
tegul oirtood hachin yum bolno
chicago or rio!!!!
loading...
barag usa avchih blgude. 12 ond londond yum chn barag l bh.daraaa n 2020 n brazild,tegd 24 n KHARKHORUM D BOLNOO
loading...
Rio chadahgui. 2014 ond fifa hiine. baidag munguu guvuh baih. rea avahgui 2012 ond londond bolno.
loading...
Tokyo. tokyo oirhon, tsagiin zuruugui amar
loading...
chicagod bolno bh daa.
loading...