Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » 2008-2009 оны улирлыг тоогоор илэрхийлэхүй (2-р хэсэг)

GD Star Rating
loading...

Английн Премьер лигийн 2008-2009 оны улиралтай холбоотой зарим тоо, баримтнаас сонирхуулъя.

274826_33_preview1

Чөлөөт цохилт

5 – Ньюкаслын 5 өөр тоглогч пенальти цохисон нь бусад багуудаас хамгийн их.

3 – Блекбэрн энэ улиралд 3 пенальти алдсан нь ПЛ-т хамгийн их нь.

7 – Блекбэрн болон Манчестер Сити хамгийн олон торгуулийн цохилт авчээ.

12 – Халл Сити энэ улиралд булангийн цохилтоос хамгийн олон гоол алдсан.

10 – Мөн булангийн цохилтоос хамгийн олон гоол хийсэн нь ч Халл Сити болжээ.

Хамгаалалт

7 –Болтоны хаалганд бусад багуудаас хамгийн их буюу 7 гоолыг өрсөлдөгчид нь мөргөж хийжээ.

9 – Ньюкасль энэ улиралд 9 удаа торгуулийн цохилтоор торгуулсан нь ПЛ-т хамгийн их.

167 – Уиганы Ли Каттермоул тоглогчлын дотроос хамгийн олон такл хийжээ.

80% – Фулхэмийн хаалгач Марк Шварцер хаалга руу цохьсон цохилтын 80 хувийг хааж байсан нь хамгийн сайн үзүүлэлт.

149 – Юсси Яскелайнен 149 цохилт хаасан нь хамгийн өндөр үзүүлэлт.

Гоол алдаагүй

10 – Манчестер Сити өнгөрсөн улиралд хожсон бүх 10 тоглолтондоо гоол алдаагүй.

14 – Манчестер Юнайтед 2008 оны 11 сараас 2009 оны 2 сар хүртэл 14 тоглолт дараалан хаалгандаа гоол алдаагүй нь дээд амжилт юм.

24 – Манчестер Юнайтед нийт 24 тоглолтонд хаалгандаа гоол алдаагүй нь өнгөрсөн улирлын ПЛ-ийн шилдэг амжилт.

15 – Тим Ховард энэ улиралд 15 тоглолтонд хаалгаа хоосон манасан нь ПЛ дэх Эвертоний дээд амжилт боллоо. Өмнөх дээд амжилтыг 1995-96 оны улиралд Невилл Соутхалл тогтоож байж.

Гоолууд

942 – Өнгөрсөн улиралд 942 гоол орсон нь ПЛ-ийн түүхэн дэх 2 дахь цөөн тохиолдол боллоо.

24 – Манчестер Юнайтед, Челси адилхан 24 гоол хаалгандаа алдсан нь ПЛ-ийн хамгийн сайн хамгаалалттай гэсэн үг. Мөн багууд адилхан 68 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд хийжээ.

77 – Ливерпуль хамгийн олон гоол хийсэн баг.

9 – Тоттенхэм, Манчестер Юнайтед, Ливерпул багуудын сэлгээгээр орсон тоглогчид нь нийт 9 гоол хийцгээсэн нь бусад багуудаас хамгийн их нь болж байна.

6 – Криштиану Роналду 16-ын гаднаас хамгийн олон гоол хийжээ.

6 – 6 тоглогч өнгөрсөн улиралд хет-трик хийв. Эдгээр нь: Г. Агбонлахор Ман. Ситигийн эсрэг, Э. Адебайор Блекбэрний эсрэг, Робиньо Стоукийн эсрэг, Н. Анелька Сандерландын эсрэг, С. Жеррард Астон Виллагийн эсрэг, Андрей Аршавин Ливерпулын эсрэг.

4 – Андрей Аршавин өнгөрсөн улиралд нэг тоглолтонд 4 гоол хийсэн ганц тоглогч. Мөн ПЛ-ийн түүхэнд нэг тоглогч нэг тоглолтонд 4 гоол хийсэн ч баг нь хожоогүй явдал гарч байгаагүй юм байна. Түүний 4 гоол хийсэн тоглолтонд Арсенал – Ливерпул 4:4-өөр тэнцсэн.

5 – Дидье Дрогба дотоодын тэмцээний 5 шигшээ тоглолтонд оролцохдоо бүгдэд нь гоол хийжээ.

20 – Фрэнк Лампард сүүлийн 4 улирал дараалан нэг улиралд 20+ гоол хийгээд байна.

31 – Дээд дивизионы тоглолтонд Тоттенхэмийн Уайт Харт Лейн цэнгэлдэхэд бусад багуудаас хамгийн цөөхөн буюу 31 гоол оржээ. 21-ыг нь Тоттенхэм хийж, 10-ыг нь хаалгандаа алдсан байна.

10 – Тоттенхэм энэ улиралд талбай дээрээ 10 гоол алдсан нь багийнх дээд амжилт болов.
167 – Ийм тооны гоолыг тоглогчид мөргөж оруулжээ.

7 – Портсмутын Питер Крауч хамгийн олон удаа мөргөж гоол хийсэн.

0 – Манчестер Сити энэ улиралд нэг ч удаа 0:0-ээр тэнцээгүй гэнэ. Мөн 1963-64 оны Ливерпулээс хойш дээд дивизионд бүтэн улирлын турш талбайдаа нэг ч тэнцээ хийгээгүй баг болов.

6 – Манчестер Сити Портсмутыг 6:0-ээр хожсон нь энэ улирлын хамгийн их зөрүүгээр өндөрлөсөн тоглолт.

1 – Валерий Божинов 2007 оны 8 сарын 3-нд Ситигийн тоглогч болсон ч  өнгөрсөн улиралд л анхныхаа гоолыг хийжээ.

5 – Астон Виллагийн өрсөлдөгч багууд улирлын турш нийт 5 гоол өөрийн хаалгандаа хийсэн.

6 – Мидлсбро харин хамгийн олон гоолыг өөрийн хаалгандаа хийжээ.

248 – Челси өнгөрсөн улиралд хамгийн олон цохилт хийсэн  баг.

57 – Фрэнк Лампард ПЛ-ийн хамгийн олон цохилт хийсэн тоглогч.

10 – Фрэнк Лампард, Робин ван Перси нар хамгийн олон оновчтой дамжуулалт хийсэн тоглогчид.

3 – Ливерпулын 3 тоглогч өнгөрсөн улиралд 10 буюу түүнээс дээш гоол хийсэн нь хамгийн өндөр үзүүлэлт.

8 – Ливерпулын 8 тоглогч 16-ын гаднаас гоол хийжээ.

5 – Садерландын ердөө 5 тоглогч л өнгөрсөн улиралд 1-ээс олон гоол хийжээ.

10 – Болтон чөлөөт цохилтоос 10 гоол хийсэн нь ПЛ-ийн багуудаас хамгийн их.

31 – Астон Виллагийн Стив Сидвелл энэ улирлын хамгийн хурдан гоолыг хийсэн. Тэрээр 12 сарын 7-нд Гудисон Паркт Эвертоны эсрэг тоглолтын 31 дэх секундэд гоол хийжээ. Астон Вилла уг тоглолтонд 3:2-оор хожсон.

95 – Карлтон Коул хамгийн “оройтсон” гоолыг хийсэн тоглогч. Өнгөрсөн оны 8 сарын 30-нд Вест Хэм-Блекбэрний тоглолтын 90+4 дэх минутын 56 дахь секундэд Коул гоолджээ.

59 – Вест Бромвичийн “Хауторнс”-ийн үзэгчид энэ улиралд нийт 59 гоол харсан хамгийн азтай үзэгчид.

Оноо

11 – Челси 2008 оны 4 сараас 2008 оны 12 сар хүртэл нийт 11 тоглолт дараалан айлын талбайд хожиж ПЛ-ийн дээд амжилт тогтоов.

50 – Манчестер Юнайтед өнгөрсөн улиралд талбай дээрээ нийт 50 оноо авсан нь хамгийн өндөр амжилт.

86 – Ливерпуль өнгөрсөн улиралд нийт 86 оноо авч, ПЛ-ийн түүхэн дэх багийнхаа дээд амжилтыг тогтоов.

22 – Ливерпуль өнгөрсөн улиралд хожигдож яваад нийт 22 оноо авч чадсан байна.

44 – Челси өнгөрсөн улиралд айлын талбайгаас 44 оноо цуглуулсан нь хамгийн өндөр үзүүлэлт.

23 – Сандерланд хожиж байсан тоглолтуудаасаа нийт 23 оноо алдсан байна.

10 –Стоук өнгөрсөн улиралд айлын талбайгаас хамгийн бага оноо цуглуулсан баг.

Бусад

6 – Бобби Мурын анхны тоглолтоо хийсний 50 жилийн ой. Вест Хэм түүний 6 дугаарыг дархалжээ.

20 – Халл эхний 9 тоглолтоос 20 оноо авсан ч сүүлийн 29 тоглолтоос 15-хан оноо авчээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. blue son says:

    chelsea – arsenaliig talbai deer hi 4-1 -oor xojson hi arsenaliin tuuxend uuriin talbai deeree xojigdoj baggagui anti -rekord boljee xa xa xa

    GD Star Rating
    loading...
  2. real says:

    manu sn gj

    GD Star Rating
    loading...
  3. Dragunov says:

    Chelsea óãààñàà Àðñåíàëààñ èë¿¿ áàéñààð èðñýí.

    GD Star Rating
    loading...
  4. BaTuNaW says:

    bsaar irsen gej bitgiiii shAA!!!!! deer ued naad chelsea chini nus bsiin shooo za sayhanaas holbombog sonirhson yumuu haashiiin zda

    GD Star Rating
    loading...
  5. carmelo says:

    bAYARLAV GJ
    Cr7 6 goal 16n gadnaas ain
    ihenh ni chuluut tsohilt bh daa…

    GD Star Rating
    loading...
  6. М says:

    Буучдын түүхийг Челситэй харьцуулсан энэ гар үнэндээ болоогүй байна даа.

    GD Star Rating
    loading...
  7. aaya says:

    bsaar irsen ch yu yum be chelsea suuliin ueiiin l sain bag sh dee 2003 onooos hoishooo… dundaj bag l bsn yum….. arsenaltai arai ch zuirlej bolohgui eeee……

    GD Star Rating
    loading...
  8. storm says:

    bayrallaa

    GD Star Rating
    loading...
  9. Odko88 says:

    GO ARSENAL!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: