Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Түүх, баримт » Мадридын зулзаганууд – Гетафе

GD Star Rating
loading...

logoTэднийг “Azulones буюу хар хөхүүд гэдэг. “Реал мадридын Ла лиг дэх бэлтгэл бааз”, “хоёр дахь Кастил” гэж гоочлуулдаг Гетафе клуб байгуулагдаад ердөө 26-хан жил болж байгаа ч фэнүүдийнхээ тоогоор дэлхийн хэмжээнд яригддаг клуб болжээ. Ф-1 –ийн аварга Фернандо Алонсо, шороон талбайн их мастер Рафаэль Надаль нар Гетафийн тоглолтыг шимтэн үздэг.

Мадридын жижигхэн дагуул суурингийн клубыг дэмжигчид Испани даяар байх ба Австрали, Швед, Финлянд, Аргентин, Шотланд, Дани, АНУ, Мексик, Венесуельд хүртэл албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Бүр хэт даврагч ультра фэн бүлэглэл хүртэл бий. Түүнийг нь “Comandos Azules буюу Хөх коммандосууд гэдэг.

“Гетафе Клуб де Футбол” Испанийн нийслэл Мадридын дагуул хот болох Гетафед 1946 онд байгуулагдсан клуб бөгөөд 1983 онд дахин шинээр үндэслэгдсэн юм. Тэдний гэрийг Колисеум Альфонсо Перез гэдэг, 17700 хүний суудалтай. Гэртээ туж цэнхэр өмсгөлтэй тоглодог бол зочлохдоо улаан өмсгөл өмсдөг.

Түүх

Үүсэн байгуулагдсан нь.

1945 он. Дэлхийн дайн дөнгөж дуусаад байх үед Гетафе хотын “Ла Маркюзина” хэмээх жижигхэн уушийн газарт тэндхийн унаган хөвгүүд болох Гарсия, Олавария, Лозано, Вергара болон Франсис нар уулзан хөлбөмбөгийн клуб байгуулахаар тохиролцсон нь өнөөгийн Гетафе клубын үндэс болжээ.

1946 оны хоёрдугаар сарын 24. Клуб Гетафе Депортиво хэмээх клуб албан ёсоор нээлтээ хийлээ. Клубын амжилт маш удаанаар хуримтлагдаж байв. 1957 онд анх удаа Сегунда дивизион орсон ч дараа улирал нь буцаад мултрав.

1970 он. Өөрийн гэсэн шинэ стадионтой болж, Терсера дивизионд дэвшин оров. 6 жилийн турш цөхрөлтгүй тэмцсний эцэст Сегундад гарч чадлаа. 1976-1980 оны хооронд тэд Сегундагийн эхний арван байрнаас бууж үзсэнгүй.

1981-1982 оны улиралд санхүүгийн хямралд өртсөн Гетафе тоглогчдынхоо цалинг тавьж чадахгүйд хүрлээ. Улирал дуусмагц клуб дампуурснаа зарлаж, тоглогчид нь тарж явлаа.

Шинэ түүх

1976 оны 9 сарын 1. Гетафе хот дахь Реал Мадридын “Пенья Мадридиста фэн клуб”-ынхэн шинэ баг байгууллаа. Тэд анхандаа өөрсдийн клубээ “Клуб Депортиво Пенья Гетафе” гэж нэрлэж байв. 1983 онд дампуурсан Гетафе клубыг өөртөө нэгтгэн өнөөгийн “Гетафе Клуб де Футбол” байгуулагджээ.

1990-ээд оны төгсгөл хүртэл Сегунда, Терсерад тоглосоор байв. Энэ хугацаанд өөрийн гэсэн шинэ стадионтой болж, түүнээс хойш амжилт нь эрс тогтворжлоо. 2000-2001 оны улиралд хүндхэн тоглолтууд хийхийн зэрэгцээ тоглогчдынхоо хөлсийг төлж чадахгүйд хүрч байв. Мөн гол тоглогчдын нэг Себастиан Гомез зуурдаар нас барж хүнд гарз тохиолоо. Үүгээр ч зогсохгүй Сегунда Б дивизион руу унав. Гэвч тэнд ганцхан улирал болоод 5-р байраар дээшээ гарав.

2003-2004 оны улиралд Сегундад гайхамшигийг бүтээж эхлэв. Улирлын сүүлчийн тоглолтод Канарын арлын Тенерифийг талбайд нь 5-3 харьцаагаар бут ниргэж, Ла лигт анх удаа тоглох болзол хангажээ. Гетафе ийнхүү Испаний хөлбөмбөгийн бүх лигүүдэд тоглон дээд шатанд хүрэхийн тулд ердөө 20-хон жил зарцуулсан юм. Хүний амьдралын хувьд урт хугацаа ч хөлбөмбөгийн клубын хувьд асар богино хугацаа. Ла лигт Гетафе гэх нэр бичигдэх болсноор Мадридын тойргоос уг дивизионд тоглох болсон дөрөв дэх баг хэмээх алдрыг хүртжээ.

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/6/60/Coliseum-getafe.JPGӨмнө нь Реал Мадрид, Атлетико де Мадрид, Райо Валлекано клубүүд Ла лигт тоглож байв.

Ла лигийн анхны улирлыг эхлүүлэхдээ лигийн шалыг арчих болж, бүтэлгүйтсээр байсан ч Реал, Эспаньол, Атлетик Бильбао, Валенси клубүүдыг гэртээ хожиж шаггүй шазруун баг гэдгээ нотлон харууллаа. Хавар болж, лиг өндөрлөхөд тэд релегэйшн баттлаас асар дээгүүр 13-р байрт хүрч чадсан байлаа. Шинэ багийн хувьд муугүй амжилт.

Дасгалжуулагч Флорес ажлаа өгч, хэд хэдэн тоглогч нь ривал клубүүд рүү нь явлаа. Гэсэн ч үлдэгсэд нь өмнөх амжилтаа улам бүр ахиулан лигийн 9-р байрт шалгарав. 2006 оны дэлхийн аваргад тус клубын Аргентин гаралт Мариано Перния Испанийн шигшээ багийн зүүн хамгаалагчаар сонгогдсон нь тус клубын түүхэнд хамгийн анх удаа шигшээ багт дуудагдсан тоглогчоор мөнхрөн үлдэх хувь заяаг түүнд олгожээ. Дэлхийн аваргын дараа Перния Мадридын өөр нэг клуб болох Атлетико руу явлаа.

http://www.troodi.com/files/31acca8ee7b0.jpg2006-2007 оны улиралд хаалгач Роберто Аббонданзиери 38 тоглолтод 33 гоол алдаж, 12 тоглолт хаалгандаа гоол алдаагүй үзүүлэлттэйгээр Ла лигийн шилдэг хаалгач боллоо. Энэ улиралд Эзэн хааны цомд өмнө үзүүлж байгаагүй өндөр амжилт гаргав. Цомын хагас шигшээд Барсатай таарч, Камп Ноуд 5-2 харьцаатай бут ниргүүлсэн ч нутагтаа авчиран 4-0 харьцаагаар төгс ялалт байгууллаа. Сантьяго Бернабеуд болсон Эзэн хааны цомын финалын тоглолтод Севийяд 1-0 харьцаагаар хожигдон аман хүзүүдлээ. Севийя өөрөө Аваргуудын лигийн эрхээ нэгэнт авсан байсан тул Гетафе УЕФА-ын цомд оролцохоор болов. Анх удаа Европын тавцанд тоосоо өргөх боломж гарах нь энэ.

Энэ хүртэл дасгалжуулсан Бернд Шустер нь Реал Мадридыг дасгалжуулахаар болж, оронд нь Михаел Лаудруп ирлээ. Дани мэргэжилтний удирдлага дор Гетафе лигийн хүснэгтийн дунд хэсэгт дахин бичигдэж, УЕФА-ын цомын G хэсгийг ганцхан хожигдолтойгоор итгэл төгс тэргүүлэн, Европын гигантуудын нэг Бавари Мюнхэнтэй супер тулаан хийсэн юм. Алианк Аренад 1-1 харьцаагаар тэнцэж, нутагтаа хийсэн хариу тоглолтод Румын легионер Козмин Контра нэгдүгээр үеийн төгсгөлд мөргөн 1-0 болгов. Контра гэмтэн Рубин де ла Ред орж ирлээ.

89 дэх минут.Тэдэнд ялалт ойрхон байлаа. Гэвч Рибери тэнцээний гоол хийж орхилоо. Нэмэлт цагт Гетафе Каскүэро, Браулио нарын гоол орж, 3-1 харьцаагаар тэргүүлж эхэлсэн ч Лука Тонигийн гоолууд тэднээс ялалтыг нь булаан авав. Тоглолтын эцсийн дүн 3-3. Бавари Мюнхен эвэй гоолын дүрмээр цааш тоглох эрхтэй болов.

Эзэн хааны цомд ч тэд амжилттай тулалдан дахин финалд шалгарсан ч Валенсид 3-1-ээр хожигдсон билээ.

Өнгөрөгч улирал тэд маш хүнд байдалд орж эгээтэй л уначихаагүй хасагдах байрны яг амсар дээр тогтож үлдснийг бид тодхон санаж байгаа.

Тэд УЕФА-ын цомд 1 удаа, Ла лигт 5 улирал, Сегундад 6 улирал, Сегунда Б дивизионд 11 улирал, Терсера дивизионд 1 улирал, орон нутгийнхаа бүсчлэлд 3 улирал тоглоод байгаа харьцангуй залуу клуб юм.

Тэдний гол ривал нь Леганес хэмээх жижиг клуб байдаг ч сүүлийн жилүүдэд огт тоглоогүй байгаа. Мадридын тойрогт хамаарагдахынхаа хувьд Реал Мадрид, Атлетико Мадридтай дерби. Өөрийн “том ах” Реал Мадридыг саяхан 3 удаа хожчихоод байгаа гэж. Өөрөөр хэлбэл бэлтгэл ангийнхан нь ах нартаа ойрмогхон сургааль айлдсан гэсэн үг.

Барсаг 4-0 –ээр хожсон гайхалтай ялалт нь Каталаны нэр төртэй ривалдахад хүргээд байгаа.

Ер нь Гетафе томчуудтай маш сайн тоглодог баг.

Тоглогчид

Гетафед олон алдартай тоглогчид тоглож байсан. Арга ч үгүй биз. Реалд гологдсон, ээлжээ хүлээсэн залуусын өөрийгөө нээж харуулах талбар нь энд байсан юм чинь.

  • Flag of Argentina Р.Аббонданзиери
  • Flag of Argentina Оскар Устари
  • Flag of Argentina Даниель “Ката” Диаз
  • Flag of Equatorial Guinea Flag of Spain Хосе Луйс Рондо
  • Flag of Equatorial Guinea Flag of Spain Серхио Барила
  • Flag of Spain Луйс Арагонес
  • Flag of Spain Мишел
  • Flag of Spain Рауль Албиол
  • Flag of Spain Алексис
  • Flag of Spain Даниель Гүйза
  • Flag of Spain Рубин де ла Ред
  • Flag of Spain Пабло Хернандез
  • Flag of Spain Хавиер Каскүэро
  • Flag of Spain Flag of Argentina Мариано Перния гэх мэт олны танил олон тоглогч энэ “дамжлага бааз”-д тоглож байв.
No. Байрлал Нэр
2 Flag of Romania DF Cosmin Contra
3 Flag of Argentina DF Cata Díaz
4 Flag of Spain DF David Belenguer (captain)
5 Flag of Spain DF Mario
6 Flag of Switzerland MF Fabio Celestini
8 Flag of Spain MF Jaime Gavilán
9 Flag of Spain FW Roberto Soldado
10 Flag of Uruguay MF Juan Albín
11 Flag of Spain MF Esteban Granero
14 Flag of Spain FW Manu
15 Flag of Spain DF Rafa
No. Байрлал Нэр
16 Flag of Ecuador MF Joffre Guerrón
18 Flag of Nigeria FW Ikechukwu Uche
21 Flag of Spain DF David Cortés
22 Flag of Spain MF Javier Casquero
23 Flag of Spain MF Adrián González
24 Flag of Turkey DF İbrahim Kaş
25 Flag of Argentina GK Osky
Flag of Spain DF Mané
Flag of Spain MF Nacho
Flag of Spain MF David Sousa

Аббонданзиериг бүгд мэднэ. Мөнгөн бүгд найрамдах улсын шигшээ багийн хаалгачаар олон жил ажилласан. Түүний орыг залгаж байгаа Osky буву Оскар Устари нь маши ирээдүйтэй хаалгачдын нэг хэмээн үнэлэгддэг. Түүнээс гадна Уче, Солдадо, Лихт, Альбин, Мане, Каскүэро, Гранеро, Гавилан, Контра гэх мэт хэзээ ч юу ч хийж мэдэхээр шижигнэсэн залуус бий.

Онцлох тоглогчид

Роберто Солдадо.

Реалын академийн бүтээгдэхүүн тэрээр 2008 онд Гетафед зээлдэгдсэн бөгөөд өнгөрсөн зун 4 сая еврогоор өөрийн болгосон. Гетафегийн бүрэлдэхүүнд 34 тоглолтод оролцож 13 гоол хийгээд байгаа тэрээр багийнхаа довтолгооны шугамын хамгийн чухал хэсэг.

Даниель Ката Диаз

Хамгаалалтын цөм нь болдог 30 настай Аргентин залууг 2007 онд 3 сая ам.доллараар өөрийн болгосон. Шигшээ багтаа үе үехэн тоглодог тийм ч өндөр биш төвийн хамгаалагч. Өнгөрсөн улирал нилээд сайн тоглосон.

Хуан Альбин

Вингэр, туслах довтлогчийн байрлалд тоглодог Уругвай залууг гельдсэн үсээр нь зүс таних биз. Зүүн хөлтэй түүнийг 2006 онд Интернасиональ клубээс авсан бөгөөд өнгөрсөн улирал гарааны бүрэлдэхүүнд гарах болсон.

Икечикву Уче

Нигерийн шигшээгийн гарааны довтлогч, 25 настай Уче нь Солдадотой хамт Гетафийн довтолгоог бүрдүүлдэг. Нэг их гоолоор бөмбөгдөөд байдаггүй ч ашигтай тоглолт үзүүлж чаддаг гэж үнэлэгддэг. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Арсенал энэ зун өөрийн болгохоор сонирхсон гэх.

Эстебьян Гранеро

Реалын академийн бүтээгдэхүүн тэрээр Рубин де ла Редтэй хамт Гетафед зээлэгдэн ирсэн. Энэ жилээс Реал эргүүлэн худалдан авах нөхцөлтэйгөөр Гетафэд тоглож байгаа. Испанийн залуучуудын шигшээ багт чамгүй өндөр амжилттай тоглож байсан. Хагас хамгаалалтын баруун жигүүр болон төвд тоглодог. Өнгөрөгч улиралд 35 тоглолтод оролцож 5 гоол оруулаад байгаа.

Оскар Устари

20 хүртлэх насны өсвөрийн дэлхийн аварга, Бээжингийн олимпын аварга, Аргентины шигшээ багийн ирээдүйн үндсэн хаалгач Устариг нутаг нэгт Аббонданзиериг орлуулахаар Индепенденте клубээс 2007 онд авчирсан. Гэвч тэрээр гараанд гарахгүй байгаа ба өнөөг хүртэл Гетафийн хаалгыг 9 удаа л манасан дүнтэй байна. Уул нь ихээхэн ирээдүйтэй гэгддэг байсан нөхөр дөө. 2006 онд Пекерман шигшээ багтаа багтаан Герман зорьж байсан нь түүнийг хэр үнэлдгийн тод жишээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    unshaad duuslaa hehe

    GD Star Rating
    loading...
  2. torres says:

    yahav dajgui tuuhtei bag yum bna da. rubin de la red raul albiol oskar ustari gesen ireeduid tsahiur hagalj madah humuus bna da ho. ene hediig yavuulahgui bval jiliin daraa tsahiur hagalna. harj l bgarai. yalanguyaa de la red alaa hayna.

    GD Star Rating
    loading...
  3. kaka says:

    Севиллаг үхсэндээ Севийя гээд байгаа юм бэ сда гэж

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: