Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис » Шарапова, Павлюченкова хасагдлаа

GD Star Rating
loading...

p1_wimbledon_0228Энэ жилийн Уимблдон манай хойд хөршийнхөнд тун халгаатай үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр Марат Сафин, Дмитрий Турсунов нар дараалан бүдэрсэн бол эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ихээхэн найдлага хүлээлгэж байсан Анна Чакветадзе мөн ялагдал хүлээжээ. Чансааны 32-т эрэмбэлэгдсэн тэрээр Германы залуу теннисчин Сабина Лисицкид 6-4 7-6 6-2-оор өвдөг сөхөрсөн аж. Оросуудын азгүйтэл гурав дахь өдөр ч үргэлжилж Мариа Шарапова, Анастасия Павлюченкова нар тэмцээнээс хасагдсан нь  томоохон шуугианыг дэгдээгээд байна. Удаан хугацааны бэртлийн улмаас чансааны 24 хүртэл доошлоод байсан Маша, Аргентиний Жизело Дилкод гурван сетэд (6-2 3-6 6-4) өвдөг шороодсон ба өнгөрсөн жилийн анти-амжилтаа дахин давтаж байна. Харин түүнийг буулган авсан Дилко ”Энэ бол миний амьдралын хамгийн мартагдашгүй өдөр. Дэлхийн шилдэгийг буулган авч дараагийн шатанд шалгарна гэдэг үнэхээр сайхан мэдрэмжийг төрүүлж байна. Хөгжөөн дэмжигчид ч намайг маш сайн дэмжсэн. Ирэх тоглолтонд ч энэ зүйл давтагдаасай гэж би хүсэж байна” гэжээ. Дараагийн шатанд түүнийг Надья Петрова хүлээж байгаа юм.

Чансааг тэргүүлэгч Динара Сафина хоёрдугаар шатанд Парагвайн де лос Риостой учраа таарсан бол эгч дүү Уильямс Бондаренко (Украйн),  Роберто Винчи (Итали) гэсэн хүндхэн өрсөдөлдөгчидтэй таарчээ. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Сафин, Блейкийг эс тооцвол элдэв шуугиан бага байна. Надалийг эзгүйчлэхээр хичээж буй Федерер хоёрдугаар шатанд Испаний Гарсиа-Лопезийг 6-2 6-2 6-4-өөр ялж, дараагийн шатандаа Германы Кольшрайбертэй тоглохоор болоод байна. Энэ хооронд талбайн эзэн Энди Мюррей Латвийн Эрнестс Гуллбустай, Жокович АНУ-н Мэрди Фиштэй, Дель Потро Австралийн ”хал цэрэг” Хьюиттэй тус тус таараад байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Нүгэлбат says:

    Хьютт ш дээ. Юун Xэвитт вэ хэхэ….

    GD Star Rating
    loading...
  2. miki roko says:

    Oros xadagtai fromdoo oroogui b.na lee!
    Ix aldanuud gargaj xaragdana lee!

    GD Star Rating
    loading...
  3. buya says:

    za za tegsench bas neg oros huuhen turuulne .

    GD Star Rating
    loading...
  4. aaya says:

    hed n hasagdaa l bz dahaid baigaa shuuu deee….

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: