Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Багууд, Испаний хөлбөмбөг, Түүх, баримт » Эль Тэтэ

GD Star Rating
loading...
Уянгат дуут бяцхан бялзуухайгаар нь Канарын арлын дэлхий нийт төсөөлдөг. Харин  Тенерифе хэмээх клубээр нь хөлбөмбөгийн ертөнц Канарын арлуудтай эчнээ танил. Бидний мэдэх Редондо, Эмерсон, Роберт Энке, “бөгтөр” Нойвель, Рой Макай, Ёбо, Миста, Х.К.Унзуэ гэх мэт олон алдартнууд уран дууч бялзуухайн нутгийн клубт хүчин зүтгэж байв.

Клуб Депортиво Тенерифе (Club Deportivo Tenerife) нь Автономит тойргийн эрхтэй Канарын бүлэг арлын нийслэл Санта Круз Тенерифе хэмээх 20 түм гаруй оршин суугчтай бэсрэг хотын хөлбөмбөгийн клуб юм.

1922 онд үндэслэгдсэн уг клубын хочийг “Эль Тэтэ” гэх бөгөөд тэд гэртээ цагаан цамц, хөх богино өмдтэй тоглодог, айлын талбайд өнгө нь эсрэгээрээ солигддог.

Энэ бүх цаг хугацаанд Тенерифийг дэмжиж байсан фэнүүдийг нь “загасчид” буюу “chicharreros” хэмээн нэрлэдэг нь Санта Круз хотыг өмнө нь загасчны жижигхэн суурин байсантай холбоотой аж. Санта Крузын өнөө хүртэл “загасчдын суурин” хэмээн Канарын арлынхан тохуурхах нь бий. Тенерифийн хамгийн гол өрсөлдөгч нь Лас Палмас клуб (UD Las Palmas) юм. Тэдний тулаан “Канарын дерби” хэмээн алдаршсан байдаг.

Түүх

1912 онд Санта Крузэд “Спортинг клуб де Тенерифе” гэдэг баг байгуулагдсан нь 1922 онд албан ёсоор үндэслэгдсэн гэх уг клубын үндэс болжээ. Энэ утгаараа Тенерифе клуб Канарын төдийгүй Испанийн ууган клубүүдийн нэг хэмээн нэрлэгддэг ч 1953 онд л дөнгөж Сегундад дэвшин орсон юм. Тэд энэ үеийг хүртэл орон нутгийнхаа лигт л тоглож байжээ.

1951 он. Анх удаа тэд Ла лигт багтах болов. Гэвч улирлын төгсгөлд тэд дараа улирлыг доод дивизионд өнгөрүүлэх нь тодорхой болсон байлаа.Үүнээс хойш 1976 оныг хүртэл Ла лигийн барааг дахин харсангүй.

1985 онд Хавиер Перез клубын ерөнхийлөгчөөр сонгогдсноор клубын шинэ эрин эхэллээ. Алхам алхамаар урагшлах болсон Тенерифе тэр жилдээ Сегундад дэвшин гарч, хоёр жилийн дараа Ла лигт орж чадлаа.

1992 онд Хорхе Вальданогоор удирдуулсан “Эль Тэтэ” нар улирлын хамгийн сүүлийн тоглолтод аугаа Реал Мадридыг хожиж, Сегундаруу унах аюулаас аврагдсан бөгөөд Барса Реалын бүдрэлтийг дөрөөлөн аваргын титмыг зүүсэн байдаг. Дараагийн улиралд нь тэд гайхалтай амжилт үзүүлж, Ла лигийн 5-р байрт шалгарт УЕФА-ын цомд оролцох эрх өвөртлөв.

УЕФА-ын цомд 1/16 шигшээ тоглолтод Италийн бүх цаг үеийн хамгийн аугаа клуб болох Ювентустэй ширүүн үзэлцэж, нийлбэрээрээ 4-2 харьцаагаар хожигдсон байна.

1995 онд Юпп Хейнкэс клубын дасгалжуулагч болов. Түүний удирдлагаар УЕФА-ын цомд шалгарсан ба Маккаби Тель Авив, Лацио, Фейнорд, Брөндби багуудыг дараалуулан өвдөг шороодуулсаар шөвгийн дөрөвт шалгарсан байна. Хагас шигшээд Шалькед нэмэлт цагт хожигдсноор цомын барааг хараад өнгөрсөн билээ.

Гайхалтай сайн тоглож байсан зурвасхан үе дуусгавар болж, амжилт алгуур буурсаар 1999 онд Сегунда руу унаж орхив. 2001 оныг хүртэл дасгалжуулагчдыг бээлий шиг сольсны эцэст Рафаэль Бенитезээр удирдуулан Ла лигт эргэн ирж чадсан юм. Гэвч Рафа удалгүй Валенси руу явсан билээ.

Клубын өр 40 сая еврод хүрч, ерөнхийлөгч Перез солигдсон ч түүнийг орлогч Виктор Перез де Асканио “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох” гээч болгов.

Түүнийг халааг бизнесмен, улс төрч Мигуель Консепшин Тенерифег өөрийн компанийхаа нэгэн хэсэг болгон авч, өрийг нь даран долоон жилийн  азгүйтлийг нь төгсгөж, энэ улирал дээд лигт эргэн ирэх гол хөшүүрэг болжээ.

Өнөөгийн бүрэлдэхүүн

No.

байрлал

нэр

1

GK

Luis García

2

DF

Marc Bertrán

3

DF

Héctor

4

DF

Rafael Clavero

5

MF

Manuel Martínez

6

DF

Pablo Sicilia

7

FW

Nino

8

MF

Ricardo

9

FW

Ángel

10

MF

Ayoze

11

FW

Cristo

13

GK

Sergio Aragoneses

No.

байрлал

нэр

14

FW

Daniel Kome

15

MF

Iriome

16

FW

Gaizka Saizar

17

MF

Juanlu

18

MF

Oscar Perez

19

DF

Ezequiel Luna

20

MF

Richi

21

MF

Alejandro Alfaro

22

DF

Pablo Cendrós

23

MF

Mikel Alonso

24

DF

Jose Antonio Culebras

26

MF

Cristo Martin

Онцлох тоглогч

Херес 3 легионертэй байсан бол Тенерифе Даниель Комэ (Камерун), Эзкиел Луна (Аргентин) гэсэн ердөө 2 легионертэй. Тэдний гол найдвар нь өнгөрсөн улирал Сегундад 29 гоол оруулсан Нино, 20 гоол оруулсан Альфаро нар гэж үзэж болно. Тэд багийнхаа нийт гоолын 60 хувийг оруулсан гэхлээр багтаа ямар чухал болох нь тодорхой бизээ.

Испанийн 21 хүртлэх насны шигшээ багийн гишүүн Алехандро Альфаро эдний ирээдүй гэгдээд байгаа. Гэхдээ тэрээр Андалуын багийн эзэмшилд байдаг. Севийягийн академийн бүтээгдэхүүн тэрээр 2008 оноос хойш Тенерифт зээлдэгдсэн аж. Севийягийн ирээдүй Исүс Навастай хамт үндсэн багт дэвшсэн ч түүний орон зай Андалузын багт хомс байв. Тенерифийн удирдлагууд түүнийг жинхлэх талаар нухацтай авч хэлэлцэж байгаа сурагтай. Вингэр байрлалд тоглодог түүний хувьд Тенерифийн төлөө 42 тоглолтод оролцож,  20 гоол оруулаад байна.

Баруун хөлтэй Алвфаро аль ч жигүүрт тоглох чадвартай бөгөөд багийн туслах довтлогчийн үндсэн байрлалыг эзэмшдэг.

Тенерифээс нэрд гарсан дасгалжуулагч нар

  • Хавиер Клементэ
  • Юпп Хейнкес
  • Рафаэль Бенитез
  • Хавиер Азкаргота
  • Хорхе Вальдано
  • Хорхе Солари
  • Любиша Бросич
  • Хериберто Эррера
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. fabio says:

    medeelel chini hotsorch bn hsooo. ESPANI-USA 0:2 bolchihood baihad tag l suuj bn daa. denduu zalhuuu bn shuu

    GD Star Rating
    loading...
  2. tuba says:

    uu boli boli. iim goe toglolt bolj bhad erthen medeelelee oruulchihgui dee. spain ug ni sain baisan, gehdee USA bol bas l sain bailaa. hamgaalalt bolon haaya ter sain dovtolgoog ni ee.

    GD Star Rating
    loading...
  3. storm says:

    bayrallaa amraa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: