Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Түүх, баримт » Эрик Кантонагийн 11

GD Star Rating
loading...

CantonaТа бидний шүтэн биширдэг агуу тоглогчид өөрсдөө хэнийг хүндэлдэг юм бол. Энэхүү асуултанд хариулт авахаар Их Британий Four Four Two сэтгүүлээс агуу тоглогчдыг өөрийн гэсэн баг бүрдүүлэхийг урьжээ. Ингээд нэгэн цагт Олд Траффордын ногоон талбайг эзэгнэж явсан ”Хаан Эрик” өөрийн багтаа хэн хэнийг багтаасныг сонирхоцгооё.

Хаалгач : Рене Игита (Колумби)

Түүний эрч, сэтгэл хөдлөл нь надад таалагддаг. Игита эрсдэлд орохоос хэзээ ч айдаггүй, үнэхээр халуун омголон нэгэн. Английн эсрэг хийсэн ”Хилэнцийн хаалт”-ыг нь санаж байна уу, зарим хүмүүс түүний энэ үйлдлийг шүүмжилдэг, гэхдээ л  бөмбөгийг хаалганаас холдуулсан шүү дээ. Би багтаа түүн шиг залуусыг багтаахыг хүсэж байна.

Баруун ар : Жуниор (Бразил)

1982 оны ДАШТ-д оролцсон Бразилийн бүрэлдэхүүн үнэхээр хүчирхэг байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Жуниор бол тэр багийн гол тоглогчдын нэг байсан юм. Тэр хамгаалж чадна, бас довтолгоонд ч идэвхтэй оролцоно. Хүнийхээ хувьд ч гэсэн жинхэнэ эр хүн.

Төвийн хамгаалагч : Франц Беккенбауэр (Герман)

Үнэнийг хэлэхэд Беккенбауэр  нэг удаа миний сэтгэлийг шархлуулсан.  1974 оны ДАШТ-н финалд Герман-Голланд тоглоход би Улбар шаруудыг дэмжиж байлаа. Гэвч  тэд ялагдал хүлээж цом Германчуудад очсон. Энэ явдал надад маш хүндээр тусаж, хэдэн өдөр гуниглаж билээ. Тухайн үед дөнгөж наймхан настай байсан болохоор би Беккенбауэрийг яагаад тийм гайхамшигтай гэдгийг ухаараагүй байсан юм. Харин одоо бол түүний жинхэнэ лидер, гайхалтай нэгэн гэдэгт би огтхон ч эргэлздэггүй.

Зүүн ар : Жачинто Факкетти (Итали)

Италийн түүхэнд олон шилдэг хамгаалагч байдаг ч түүнээс илүү нь үгүй. Хэдийгээр би түүний тоглолтыг амьдаар нь харж байгаагүй ч 60-аад оны үеийн тоглолтыг бичлэгээр үзээд шууд л биширсэн. Хамгаалагч гэхэд Факкетти карьерийнхаа туршид дэндүү олон гоол хийсэн байдаг. Ур чадвартай, хатуу ширүүн үнэхээр онцгой нэгэн.

Төвийн хагас : Рой Кин (Ирланд)

Яагаад түүнийг сонгосон оо тайлбарлах шаардлага байна уу ? Тэр бол дундын шугамын эрлэг, бөмбөг тасална, барина, тэгээд гэнэтхэн урагшаа цөмөрч эсрэг багийн хаалгыг цоортол цөм цохино. Өөрөөр хэлбэл Рой ямар ч байрлалд гарамгай тоглож чадах авьяастай. Түүнтэй хамт мөр зэрэгцэн тоглосон дөрвөн улиралд надад гоол хийнэ гэдэг хүндрэлтэй байгаагүй. Учир нь тэр цохиод хий гэж буй мэт гайхалтай дамжуулалтууд гаргаж өгдөг байлаа. Кийн намайг төдийгүй бүх л багийнхнаа ирлэн хурцалж, сэргээдэг байсан юм.

Баруун хагас : Карлос Вальдеррама (Колумби)

Ихэнхи хүмүүс түүний үсний тухай яриад л агуу тоглогч гэдгийг нь дурьдалгүй өнгөрдөг. Би “Эль Пибе”-тэй Монпелье хотод хамт тоглож байхдаа сайн танилцсан. Бага зэрэг ичимхий даруухан нэгэн ч, үнэхээр сайхан сэтгэлтэй залуу. Тэр хэзээ ч өөрийгөө бодож хувиа хичээдэггүй, талбай дээр ч энэ нь тодорхой харагддаг. Карлосыг зодог тайлснаас хойш Колумбын шигшээ ямар амжилттай явааг хар л даа, энэ чинь нэг юм хэлээд байгаа юм биш үү.

Зүүн хагас : Диего Марадона (Аргентин)

Миний хувьд Диего  бол бүх цаг үеийн хамгийн агуу хөлбөмбөгч. Зарим нэг нь Пелег шилдэг гэдэг ч би  үүнтэй санал нийлдэггүй. Бразилийн шигшээд Пеле байгаагүй байсан ч гэсэн тэд аваргалах л байсан байх. Учир нь Пелегээс дутахааргүй гайхалтай тоглогчид тэдэнд зөндөө л байсан. Харин Марадонагүйгээр Аргентин хэзээ ч ДАШТ-д түрүүлж чадахгүй байсан гэж боддог.  1986 оны тэмцээнд тэр л ганцаараа тоглож байсан шүү дээ. 1994 онд түүнийг шийтгээгүй бол Аргентин хоёр дахь удаагаа түрүүлэх ч байсан юм билүү.

Баруун жигүүр : Гарринча (Бразил)

Харамсалтай нь түүний тоглолтыг би хэдхэн удаа л үзэж байсан. Гэхдээ түүн шиг тоглогчыг багтаа оруулахгүй бол би өөрийгөө зүхэх болно. Үнэхээр хүндлэхгүй байхын аргагүй нэгэн. Хэдийгээр тэр биднийг орхин одсон ч алдар нэр нь цаашид ч цуурайтсаар байна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Зүүн жигүүр : Йохан Кройф (Голланд)

Кройф бол миний багын шүтээн. Түүний зургийг би ханандаа өлгөж, тоглолтыг нь алгасалгүй үздэг байсан. Хөлбөмбөгийн ертөнцөд түүний оруулсан хувь нэмэр маш их.  Аяксын амин сүнс болж дэлхий нийтийг доргиож явсан тэр үе нь одоо ч надад төсөөлөгдөж байна. Йохан өөрөө л хичээвэл ямар ч байрлалд төгс тоглож чадах нэгэн байсан юм.

Довтлогч : Марио Кемпес (Аргентин)

Кемпесийг 1978 оны ДАШТ-д ямар гайхамшигтай байсныг санаж байна. Намайг довтлогч болохоор шийдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн дээ. Агаарт сайн тоглоно, бас хурдтай, гоолын мэдрэмж сайтай гээд л довтлогч хүнд байх чанар түүнд бүрэлдсэн байсан.  Валенсид ч бас ихийх бүтээсэн хүмүүсийн нэг шүү дээ.

Довтлогч : Жорж Бест (Англи)

Түүнийг Манчестраас арай л эрт явчихсан юм болов уу гэж би боддог. Гэхдээ Олд Траффордод өнгөрүүлсэн 10 жилдээ Бест маш олон гайхамшгийг бүтээж амжсан. Тэр бас  их хөгжилтэй бусдыг татах онцгой увидастай нэгэн байсан. Багийн андууд нь Бесстэй хамт байхдаа хэзээ ч уйддаггүй байсан гэдэгт би итгэлтэй байна. Ур чадвар, тоглолтынх нь тухай олон юм яриад яахавдээ. Угаасаа хүн бүр л мэдэж байгаа юм чинь.

Дасгалжуулагч : Эрик Кантона (Франц)

Уг нь Кройфыг менежерээр тавьдаг юм уу гэж бодож байсан юм. Түүнийи тактик багаа удирдах чадвар нь үнэхээр гайхалтай. Гэхдээ энэ багийг байгуулсан болохоор би өөрөө дасгалжуулагч нь болохоор шийдлээ. Бид сайн амжилтанд хүрч чадах байх аа (инээв)

——————————Игита—————————–

——–Жуниор—–Беккенбауэр—–Факкетти—–

Гарринча—-Вальдеррама—Кин—Марадона—–Кройф-

—————————Бест——Кемпес—————————–

GD Star Rating
loading...
Эрик Кантонагийн 11, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. storm says:

    yostoi saihan medeelel bna bayrallaa Йохан Кройф-iin talaar delgerengui medeelel tawiach

    GD Star Rating
    loading...
  2. LAMPS says:

    MAGADGUI ENE XUN MANCHESTERIG DASGALJULAX BXDA.
    toglogch bxdaa ch mair bsan shuu!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  3. Royal says:

    sain dovtlogch shuu baragl SAF iin daraa manud ireh bhdaa tegvel goel bna

    GD Star Rating
    loading...
  4. carmelo says:

    ymar dasgaljuulagchaar turshlaga bgaa bish ireed alj magadgui shuu
    yg l maradona shig,….

    GD Star Rating
    loading...
  5. Man U says:

    Rene Higuita iin ter haalt bol uneheer gaihaltai. ternees oor tegej zorig gargaj chadah hun bgaa boluu daa.

    Contana gin zahaa bosgotson zevuun zurgiig ni tavihkui de. holbombogt bas l shine style iig avchirsan hun shuu dee kk

    GD Star Rating
    loading...
  6. germany fan says:

    Франц Беккенбауэр (Герман) AGUU SHUU BUH TSAG UYIIN N1 TUVIIN HAMGAALAGCH GJ YAVDAG SHDEE

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: