Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, УЕФА » Англи – Герман аваргын төлөө

GD Star Rating
loading...

50855Залуу “Арслангууд” гайхалтай ялалтыг байгуулан 21 хүртэлх настны Европын аваргын шигшээ тоглолтонд шалгаран үлдлээ. Тэд талбайн эзэн Шведүүдийг 16.000 дэмжигчдийнх нь өмнө пеналтиар буулган авсан ба түүхэндээ гурав дахь удаагаа энэ тэмцээнд аваргалах боломжтой болж байна. Тоглолтын эхний гоол үзэгчдийг суудлаа ч бүрэн эзэлж амжаагүй байхад буюу 1 дэх минутад орсон ба Портсмутын хамгаалагч Крени булангаас ирсэн бөмбөгийг оновчтой цохиж тооны харьцааг нээжээ. Англичууд энэ эрчээ алдалгүй довтолсоор эхний үе өндөрлөхөөс өмнө дахин хоёр гоол оруулж ”Гурван титэм”-ийнхнийг гарах гарцгүй болгосон юм. Ситигийн хамгаалагч Оноуха 27 дахь минутад, Бьярсмир 38 дахь минутад өөрийн хаалганд тус тус гоолдсон аж. Гэтэл үнэхээр гайхамшиг гэгч нь биелээ олж хоёрдугаар хагасын дундуур Шведүүд гурван гоол дараалан оруулж тооны харьцааг тэнцүүлж чаджээ. 2005 оны Аваргуудын лигийн шигшээг санагдуулам энэ үйл явдлын баатраар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй Маркус Берг тодорсон бөгөөд тэрээр 68′, 81 дэх минутад хаалганы өмнүүр ирсэн дамжуулалтуудыг чулуу болгосон юм. Мөн түүний багийн анд Тойвонены гайхалтай чөлөөт цохилтыг ч дурьдахгүй өнгөрөх аргагүй. Үндсэн цаг ийнхүү 3 : 3-н харьцаатай өндөрлөж нэмэлт цаг эхэлсэн ба хоёр баг гоол оруулахаар ихээхэн хичээсэн ч үр дүнд хүрэлгүй байсаар торгуулийн цохилтоор ялагчын хувь заяа тодрох болсон юм. Байдал  хаашаа ч эргэж мэдэх энэ эгзэгтэй мөчид тоглолтын баатар Маркус Берг эхний цохилтыг алдаж багаа хүнд байдалд оруулжээ. Аз болж Английн эхний цохилтыг гүйцэтгэсэн Жеймс Милнер мөн ”шувуу буудаж” тооны харьцааг хэвээр үлдээсэн юм. Үүнээс хойш хоёр багийнхан ээлжлэн цохилтоо амжилттай болгосоор 6 дахь тоглогчын ээлж болоход Шведийн Гулермо Моллинс шон онож Англичуудад шигшээ тоглолтонд шалгарах тасалбарийг нь гардуулжээ. Түүний өмнө Арсеналын Гиббс өөрийн цохилтоо амжилттай гүйцэтгээд байсан юм.

Англи 3 : 3 Швед (1′ Мартин Крени, 27′ Оноуха, 38′ Бьярсмир автогоол), (68′ 81′ Берг, 75′ Тойвонен)

торгуулийн цохилт 5 : 4

Хоффенхэймийн залуу од Бек Германчуудыг шигшээд шалгарууллаа. Түүний 48 дахь минутад гүйцэтгэсэн алсын цохилтыг Консильи хаах боломжтой байсан ч, багаа аварч чадсангүй. Хелсинборг хотод болсон уг тулаанд Италичууд өрсөлдөгчөө хавьгүй илүүрхэж байсан ч гоол оруулах гэсэн бүх оролдлого нь Мануель Нойер дээр хүрээд зогсож байсан юм. Ялангуяа Балотелли, Акуафрешка нарын хэд хэдэн аюултай довтолгоог Шалькегийн хаалгач гайхалтай зогсоосон. Германчууд өмнө нь энэ тэмцээнд аваргалж байгаагүй бөгөөд 1982 онд Англид ялагдаж мөнгө медаль зүүж байсан аж. Шигшээ тоглолт ирэх 29-нд Мальмо хотын Шведбанк цэнгэлдэхэд явагдана.

Итали 0 : 1 Герман (48′ Бек)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. Mr Chelsea says:

    bi germanaas tony kroos,marko marin 2 l ovoo boloh bh gej boddog,ter 2t hurehgui ch ozil,beck 2 sain boloh bh,neuer bol ireeduin kahn l daa ugaasaa
    ene zaluchuud ih ireeduitei
    Angli bol walcottoos oor gaigui yum alga bloo

    GD Star Rating
    loading...
  2. real says:

    ugasaa angli turuulne

    GD Star Rating
    loading...
  3. carmelo says:

    angli turuulneeeee

    GD Star Rating
    loading...
  4. Manchester United says:

    Melo 3 GOAL hıınee geseer bgaad hıısen shuu hehehe

    GD Star Rating
    loading...
  5. carmelo says:

    harin tiimee ehnii uyd 3 goal hiiheer ni ingeel hojlo doo gsn chn
    2r uyd 3 gaol sweden-d hiichdiimdaa…
    bas nemelt tsagt sweden neg evguu morgoson, daanch hundluvch onoson, ter ortson bol ch yayaya mmuu england maani ch mult bh blaa hehe
    gehdee l finald garch irlee
    bas l zanalt daisan germany,,….

    GD Star Rating
    loading...
  6. Manchester United says:

    Gehdee Germtany ene bureldegun tım ch sonın bsh bha te

    GD Star Rating
    loading...
  7. Man U says:

    toni kroos teged U21 tee oroogui blee shd. yatsiin ter. sayhan leverkusen ru zeeleer yavsan sanagdjiin.
    za ochigdor manai hed (manchester united , totti , melo,chistmer) sweduudiig jhon dmejtsen chin tsaduul ni 3 goal higd bur englanduudiig maani hojij sandargah geed yostoi hetsuu toglolt bolson shu. Totti buur 1r ue duusjiihad l UCL iin 04-05 final bolnoo l geeed bsan, barag l helsneer ni bolson doo . uneheer saihan toglolt bolsoon.
    Odoo final 29 nd bga dahiad saihan hamt uznee bugdeeree.

    GD Star Rating
    loading...
  8. Man U says:

    sportnewsiinhaan chattai bolyooooooo

    (manaihaan yarisnaa sanaj bgaa biz)

    GD Star Rating
    loading...
  9. Manchester United says:

    Harın tıımee shuu CHATTAI bolyoo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: