Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс, Мэргэжлийн Бокс » Мейвезер 9 сард эргэж ирнэ

GD Star Rating
loading...

floyd_mayweather101Боксын ертөнцөөс хэсэг хугацаанд хөндийрсөн алдарт Флойд Мейвезер ирэх 9 сард Хуан Мануель Маркезтэй тулалдахаар боллоо. Тулаан 7 сарын 18-нд зохиогдох ёстой байсан ч  Флойд бэлтгэлийн үеэр хавиргаа хугалсан тул ийн хойшлогдсон аж.  ”Сайхан залуу ” ирэх тоглолтынхоо талаар ”9 сарын 18-нд боксын ертөнц доргих болно гэдгийг би та бүхэнд амлаж байна. Өнгөрсөн 18 сард алдсан бүхний эргүүлэн олж ,  ”pound-for-pound”-д хамгийн шилдэг гэдгээ нотлоход би бэлэн байна. Намайг дэмждэг бүх фенүүддээ би  энэ үдэш онцгой бэлэг барих болно” хэмээжээ. Мейвезер 2007 онд Рикки Хаттонтой тулалдсанаасаа хойш рингэнд гараагүй байгаа юм. Түүнийг Филиппиний домогт Мэнни Пакьяотой тулна гэсэн яриа гарч байсан ч энэ жилдээ бүтэхгүй бололтой. Гэхдээ хоёр тал тулааныг зохион байгуулах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн юм.
Маркез дээрхи тулааны тухай ”Энэ бол жирийн нэгэн тулаан биш. Мейвезерийг ялснаар би Мексикчүүд ямар хүчирхэг улс болохыг харуулна” гэжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Баттүвшин_gbt says:

    Мэнни Пакьяотой Флойд Мейветерийг тоглохыг харчих юмсан агуу тулаан болно доо Хаттон энэ 2-т хоюуланд нь нүдүүлсэн болохоор одоо энэ хоёрын хожсон нь шилдэг болно доо

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: