loading...
Мэргэжлийн теннисний ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээн гэгддэг Уимблдон эхлээд тав дахь хоног дээрээ явж байна. Ингээд та бүхэнд тэмцээний сүүлийн үеийн мэдээллээс хүргэе.
Эрэгтэй ганцаарчилсан төрөл : Нэгэн цагт дэлхийн чансааг тэргүүлж явсан Австралийн алдарт Ллейтон Хьюитт харих болоогүй гэдгээ харуулж тэмцээний хүчтэй өрсөлдөгчдийн нэг Хуан Мартин дель Потрог буулган авсан байна. Тэгэхдээ бүр ганц ч сет өгөлгүй илүүрхсэн нь шуугиан дэгдээх үндэс болжээ. Чансааны тавд эрэмбэлэгдсэн Аргентин эрийг тэрээр 6-3 7-5 7-5-аар буулган авсан аж. Хьюитт дөрөвдүгээр шатанд Германы Филип Петзшнертэй тоглох ба гуравдугаар шатанд нутаг нэгт Зверевийг ялах гэж хамаг хүчээ барчихсан түүнийг Хьюитт өлхөн дөнгөнө хэмээн мэргэжилтнүүд бичиж байна.
***
Хэдхэн долоо хоногийн өмнө Ролан Гарросын финалд өрсөлдсөн Рожер Федерер-Томаш Содерлин нар Уймблдоны дөрөвдүгээр шатанд дахин учраа таарлаа. Федерер гуравдугаар шатны өрсөлдөгч Филип Кольшрайберийг дөрвөн сетэд 6-3 6-2 7-6 6-1-ээр буулган авсан бол Содерлин Испаний Николас Алмагрог гурван сетэд (7-6 6-4 6-4) өвдөг шороодуулсан аж.
***
Он гарснаас хойш олигтой амжилт үзүүлээгүй байгаа Оросын Николай Давыденко өнгөтэй байна. Тэрээр эхний хоёр шатыг ганц ч сетийн хохиролгүй давсан ба гуравдугаар шатны өрсөлдөгч нь Томаш Бердых (Чех) байх юм. Мөн түүний нутаг нэгт Игорь Андреев ч шилдэг тоглолтыг үзүүлж гуравдугаар шатанд шалгараад байна. Одоо тэр Италийн ”хатуу самар” Андрес Сеппиг ялж чадвал карьерийнхаа оргил амжилтыг үзүүлж дөрөвдүгээр шатанд шалгарах боломжтой болно. Бусад шилдэгүүд болох Мюррэй, Жокович, Роддик, Цонга нар алхам алхмаар урагшилсаар байна. Гэхдээ дөрөвдүгээр шилдэгүүд хоорондоо учраа таарах тул жинхэнэ шалгуур тэдний өмнө хүлээж байна.
Гуравдугаар шат.
Л.Хьюит (Австрали) – Ф.Петцшнер (Герман)
Радек Штепанек (Чех) – Д.Феррер (Испани)
Н.Давыденко (ОХУ) – Бердых (Чех)
Ю.Мельзер (Австри) – Э.Роддик (АНУ)
Э.Мюррэй (Их Британи) В.Тройчки (Серби)
С.Вавринка (Швейцарь) – Д.Левайн (АНУ)
Ф.Гонсалез (Чили) – Х.К.Ферреро (Испани)
В.Ханеску (Румын) – Ж.Симон (Франц)
А.Сеппи (Итали) – И.Андреев (ОХУ)
Т.Хаас (Герман) – М.Чилич (Хорват)
Т.Робредо (Испани) – Д.Села (Израйль)
М.Фиш (АНУ) – Жокович (Серби)
Ф.Вердаско (Испани) – А.Монтаньес (Испани)
И.Карлович (Хорват) – Ж.-В.Цонга (Франц)
Дөрөвдүгээр шат
Содерлин (Швед) – Федерер (Швейцарь)
Эмэгтэй ганцаарчилсан төрөл
Анна Чакветазегаас эхэлсэн Орос бүсгүйчүүдийн азгүйтэл үргэлжилсээр. Гуравдугаар шатанд тэдний томоохон төлөөлөгчдийн нэг Вера Звонарева тэмцээнийг орхисон ба одоо хойд хөршийн дөрөвхөн төлөөлөл үлдээд байна.
Надья Петрова гуравдугаар шатанд Аргентиний Жисела Дулког 3-6 6-3 6-4-өөр мулталсан.харин Елена Дементьева нутаг нэгт Куликоваг буулган авч ээлжит шатанд шалгарсан байгаа. Нөгөө хоёр болох Кузнецова, Сафина нарын тоглолт явагдаагүй байна. Серена Уйльямс, Италийн Роберто Винчиг 6-3 6-4-өөр буулган авч ээлжит шатанд Словакын Хантуховатай учраа таарсан бол Венус Уйльямс Суарез Наваррог ялж байж дөрөвдүгээр шатны эрхээ халаасална. Ингээд гуравдугаар шатны оноолтыг хүргэе.
Д.Сафина (ОХУ) – К.Флипкенс (Румын)
А.Моресмо (Франц) – К.Пеннетта (Итали)
К.Возняцки (Дани) – А.Медина-Гарригес (Испани)
С.Лисицки (Герман) – С.Кузнецова (ОХУ)
В.Уильямс (АНУ) – Суарез-Наварро (Испани)
С.Стосур (Австрали) – А.Иванович (Серби)
А.Радванска (Польш) – На Ли (Хятад)
М.Удин (АНУ) – Е.Янкович (Серби)
Ф.Скьявоне (Итали) – М.Бартоли (Итали)
Д.Цибулкова (Хорват) – Е.Веснина (ОХУ)
Р.Куликова (ОХУ) – Е.Дементьева (ОХУ)
В.Азаренко (Беларус) – С.Кирстя (Бельги)
Х.Дулко (Аргентин) – Н.Петрова (ОХУ)
дөрөвдүгээр шат
Д.Хантухова (Словак) – С.Уильямс (АНУ)
loading...




medee unuudur joohon muu orchihloo. Gehdee goyo shuu bayarlalaa
loading...
hewitt neree del potrog hojod haychhiimaa.
Federer soderling tei dahij tulahnee. hetsuuhen l orsoldogch doo
loading...