loading...
Энэ зун хөгшин довтлогчдын хөлд хий оржээ. Лав л миний мэдэхийн сүүлийн арваад жилд энэ категори дээр(+30 нас) хэзээ ч ийм их хөдөлгөөн болж байсангүй. Ер нь бараг бүх үеийн наймаа дахь хамгийн их хөдөлгөөн гэсэн ч буруудахгүй байх. Тэд бүгд цагтаа гоолны машинууд байлаа. Одоо ч гоолдсоор л. Гэхдээ багууддаа гологдоод эхэллээ. Нэрлээд байвал олон тоглогч байх ч топ 10 довтлогчийг л дурьдая.
Рүүд ван Нистелрой – Реал, 32
Перез очсоноор энэ багаас 9 хүн дор хаяж явах болсон. Тэдний нэг нь Van the man. Гэхдээ өөр баг түүнийг авья гэхэд 3 том асуудал бий. Нэгд, тэр гэмтлийн улмаас бүтэн жил тоглоогүй. Ирэх 8 сараас тоглож эхлэх ч форм байх уу гэдэг асуудал. Тэр ч байтугай дахиад гэмтэхгүй байж чадах болов уу гэсэн асуулт хариу эрж буй. Хоёрт, тэр Реалд өндөр цалин авдаг. Долоо хоногийн 100 гаран мянган еврог өгөх баг амар олдохгүй. Гуравт, тэр Реалд очихдоо buy out сlause нь 180 сая евро гэсэн гэрээ хийсэн. Үүгээрээ тэр Испаний лиг дэх Раул болон Пуёолын рекордыг давтсан. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ бол нөгөө 2-оо бодвол өчүүхэн асуудал. Перез яаж ийгээд бага мөнгөөр өөр баг руу явуулж болох арга замыг сүвэгчилж чадах нь тодорхой. Тэр явбал Английн нэгэн дундаж багт ирэх магадлалтай. Сүүлийн өдрүүдэд Блэкбурн түүнийг эрчимтэй сонирхож байгаа гэх. Биг Сэм урьд нь Болтонд Анелькаг авчирч байсан. Мөн Окоча Жоркаефф зэрэг оддыг ангуучилж байсан туршлагатай нэгэн гэдгийг мартаж болохгүй.
Гэрээ: 2010 хүртэл
Ханш: 10 орчим сая
Сонирхогчид: Тоттэнхам, Фэнербахче, Блэкбурн
Магадлал: Бараг л үлдэх болов уу.
Шевченко – Челси, 32
Романы хүслийн дагуу харьж яваа насандаа 46 сая гэсэн толгой эргэм мөнгөөр Челсид очсон ч тэнд хөлөө олж чадаагүй. Арга буюу хуучин багтаа нэг жил зээлээр тоглолоо. Гэвч бүтэн жилд ганц ч гоол хийж чадсангүй. Ихэнхдээ банз халаав. Ингээд Лондон буцах болов. Гэтэл Анчелотти түүнийг угтах нь тэр. Дахиад л банз халаах хэрэг гарч мэдэх юм. Гэхдээ Челси түүнийг өвөл хүртэл бага зэрэг тоглуулж, дахин нэг туршилт хийх магадлалтай. Мөн түүний эхнэр нь Монакод ухаангүй дуртай, тэнд модел хийх дуртай гэсэн яриа бий. Рома бас сонирхлдоо нуусангүй. Бүр анхны баг болох Динамод очих тухай ч яригдаад амжсан. Тэр ч байтугай Америкт тоглох тухай шуугиан гарсан гэж байгаа.
Гэрээ: 2010 хүртэл
Ханш: 8 орчим сая
Сонирхогчид: дээр дурьдсан
Магадлал: Монако байж мэдэх л юм.
Трэзеге – Ювентус, 31
1998 онд нутагтаа болсон дэлхийн аваргаас эхлээд 2000 оны Европын аварга тэгээд 2004 онд Реалд гоолдон ЧЛ-ийн финалд үлдэж байсан гээд алтан үе түүний ард нэгэнт түүх болон үлдсэн. Өнгөрөгч улиралд ердөө хуруу дарам цөөн тоглолт хийсэн. Гэмтлээс салахгүй байгаа. Гэвч тэр өөрөө дахин шинээр төрөхийг хүсч байна. Өвөлжингөө багаасаа явна гэж ярьж байсан ч Раниериг явсны дараа гэнэт багтаа үлдэж болох тухай яриад унасан. Реал түүнийг худалдаж аваад Ибра эсвэл Вильягийн наймаанд оролцуулах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн гэсэн таамаг гарсан. Харин Бэнжема Росси нараар свап хийнэ гэдэг бол цэвэр хэвлэлийн хийрхэл.
Гэрээ: 2011 хүртэл
Ханш: 8 орчим сая
Сонирхогчид: Английн нэлээн хэдэн баг
Магадлал: Нэг жил багтаа үлдэж магадгүй шүү.
Оуэн – Ньюкасл, 30
Ливерпүүлд нэгэнтээ хурц од нь болон гялалзаж байсан энэ эр Реал руу явснаас хойш нэг л үхээнц болчихсон. Сүүлийн жилүүдэд гэмтэл бэртэл их тойрсон ч энэ жил харин нэлээн хэдэн лигийн тоглолт үзсэн. Харамсалтай нь багаа аварч чадсангүй. Тэр өөрөө доод лигт тоглохыг хүсэхгүй байгаа тул зөвлөх нь түүний тоглолтуудын бичлэгтэй ДВД оролцуулсан 34 хуудас материалыг олон баг руу илгээжээ. Түүний дотор Ливерпүүл бас байсан гэх. Их л романтик дурлал мэт санагдаж байгаа ч энэ бол цуурхал байсан ажээ. Тэр харьцангуй сулавтар багуудад хандсан аж. Мөн Астон Вилла сонирхсон гэснийг О’Нэйлл өөрөө үгүйсгэсэн. Гэхдээ Италиас түүнд санал ирсэн гэсэн яриа бас байх юм. 2 асуудал бий нь Рүүдтэй адилхан.
Гэрээ: дууссан
Ханш: үнэгүй
Сонирхогчид: Фулхам, Эвэртон, Флоренц, Рома
Магадлал: ПЛ-ийн нэгэн дундаж багт очно.
Креспо – Интер, 33
Мөн л гэмтэл их ороосон. Тэр уржнанхан Интерт нэлээн хэдэн гоол хийж байсан шүү. Энэ жил ганц 2-оос хэтрээгүй. Тиймээс баг нь явуулахын түүс болсон. Бусдыгаа бодвол тэр хэдийнэ шинэ багаа олчихсон. Энэ жил Сери А-д гялалзсан Жэнуад газардлаа. Ингэснээр тэр өөрийгөө дахин таниулж, Марадонатай цуг дэлхийн аваргад орох зам нь нээгдэж байгаа ч юм бил үү.
Гэрээ: дууссан
Ханш: үнэгүй
Сонирхогчид: Жэнуа
Магадлал: Тэр гэмтэхгүй бол 10-15 гоол хийж чадна.
Гудьонсен – Барселона, 30
Челсид гялалзаж байсан тэр Романы дараа бага тоглох болсон. Тиймээс Барсад очиж дахин төрөхийг хүссэн ч 3 жил болоход маш цөөхөн тоглолт хийсэн. Англи руу буцахын түүс болж байгаа гэх. Гэвч бас нэгэн сэжүүр байгаа нь хуучин дасгалжуулагч Райкаард нь Галатасарайд очсоноор түүнийг өөр дээрээ авах гэсэн үг.
Гэрээ: 2010 хүртэл
Ханш: 5 сая
Сонирхогчид: Марсель, Галатасарай, Панатинаикос, Лион
Магадлал: Английн нэг дундаж багт очих байх
Круз – Интер, 35
Маш олон жил хар хөхүүдийн хувцсыг өмссөн тэр шинэ сорилготой тулах болж байгаа. Гэхдээ цалинг нь давж гарах баг хэр олдох бол. Жилийн 3 сая гэдэг ч их мөнгө шүү. Атен сонирхож байсан ч цалинг нь сонсуутаа даралт нь ихэссэн гэдэг.
Гэрээ: дууссан
Ханш: үнэгүй
Сонирхогчид: Юве, Парма, Болонья, Флоренц, Фулхам
Магадлал: цалингаа нэлээн тануулж Италийн нэг дундаж багт очно.
Мориентес – Валенси, 33
Реал Мадридад өнгөрүүлсэн он жилүүд нь түүний алтан үе. Түүнээс хойш олон баг дамжсан ч Монакод түр зуур буудалласан мөч нь хамгийн амжилт арвин жил нь байсан болов уу. Тэр багийн салшгүй нэг хэсэг болж гараанд олон удаа гарч байв. Бас Ливерпүүлд давгүй байсан. Одоо харин хаана очих бол. Олон хүүхэдтэй гэсэн. Тэгэхээр Испаниас дахиад нүүхийг хүсэхгүй л болов уу. Хөлбөмбөгчид цэргийн хүмүүсээс огт ялгаа алга. Гэр бүлээ дагуулаад л хаа нэг тийш нүүж өгнө. Хүүхдүүд нь л хэрсүү болж өсдөг байх даа.
Гэрээ: дууссан
Ханш: үнэгүй
Сонирхогчид:Сарагоса, Галатасарай
Магадлал: Испаний нэг жижиг багт очно
Тристан – Вэстхам, 33
Цагтаа Испаний лигийн мэргэн буучаар тодорч байсан тэр Рой Макайтай цуг Ла коруньяг мандуулж явсан. Тэр хослол үнэхээр будаагаар нь эргүүлдэг байлаа. Гэвч амжилтандаа эрдсэн олон тоглогчийн адилаар архинд орсноор спортын замнал нь ямагт уруудсан. Вэстхамд нэг жилийн гэрээгээр ирсэн ч баг нь гэрээгээ дахин сунгахыг хүссэнгүй.
Гэрээ: дууссан
Ханш: үнэгүй
Сонирхогчид: бараг алга
Магадлал: Испаний нэг жижиг багт өчүүхэн цалингаар очно.
Виери – баггүй, 34
Их л олон баг сольсон хүн дээ. Бараг жилд л нэг багт тоглодог байлаа. Уг нь асар чадвартай довтлогч. Гэхдээ Мальдинитэй цуг кондом үйлдвэрлэж, моод дизаины бизнест хүч сорьдог, түүндээ их цаг зардаг гэдэг. Мөн тэр Лас Вегас, Сан Ремод байнга л покерын тэмцээнд ордог гэх. Сонирхож байгаа цорын ганц баг нь Тив хоорондын аварга болж байгаа Өмнөд Африкийн Аякс Кэйптаун гэдэг баг. Байр, машин үнэгүйн дээр долоо хоногт 10 мянгыг цэврээр өгөх санал тавьсан аж.
Гэрээ: үгүй
Ханш: үгүй
Сонирхогчид: Аякс Кэйптаун
Магадлал: хаана очихыг мэдэхгүй, мэдэх ганц юм нь тэр энд тэндхийн хэвлэлд шоудсанаар л гарах байх.
loading...




saixan saixan tamirchid bna shvv bvgvd od bna. xvn xogshiron gej muuxai yumaa
loading...
SHEVCHENKO L BITII IRESE MANAIX CH ODOO AHMADIN ZOLBOO BOLJ DUUSLASHD HEDEN ZALUU TOGLOGCH AVAASAI
loading...
drogba harin 30 bhurch baigaa ch gesen ene toond oroogui baina.
Ter gehdee deerh toglogchdoos arai iluu togloj baigaa bolohoor ter baihdaa
Chelseatei ahaid nemj 2jilyn geree baiguulsan.
loading...
tsagiin saihand manargaj yavsan oduud bnada.. gehdee zarim ni harih boloogui dajgui formtoi bgaa.. bagaa zuv songochihvol dahin turuh ch yum biluu
loading...
ruud irvel manu daa ireh bhda selgee yumuu berba tai gaa ursulduh bhdaa uuruu ch manud ugui gehgui bga yum shig bna lee manu ruud tai tohirood jiguuree haisaaar l ted nar iluu ihiig husseer l
loading...
Naaduuliig chin bugdiig n manaih avchval C.Ronaldogoo nohoj boloh l yum bna daa. SAF maani avchaasai daa.
loading...
Naaduuliig chin bugdiig n manaih avchval C.Ronaldogoo nohoj boloh l yum bna daa. SAF maani avchaasai daa.
loading...
manai lampard 31 tei shude hahaha bichegdheergu tamirchn ymdaa lampard bas tegh bgaad bertel awdggui mod shig zaluu shuu LOL
loading...
sonirholtoi medeelel bn odooo erelttei baigaa zaluus gsn medeeelel oruulj ogoocheee……. tegeed miniii bichsen tanai site.n talaarhi sanaliiig bodoltsoj uzeehceee….
loading...
+luca toni ronaldo iin nuhuuusiig hurdan avchaasai tevez yariltslaga ugsun bna manu gaas yabah bolson shaltgaan n berbatovoos bolson gej bna berba irseneer uuriinh togoh minut bagassan gej bna baragl berbag butsaaval manudaa butsaad ochih talaar yum yarisan bna mun tevka baragl manudaa ronaldo giin daraah 2-r hun bsan barag nadgui bol bas l bi bol gooliin mashin bsan ndolin jil 14 goal ntr geel gomdollson bnadaa
loading...
za zailaa. C.Ronaldo chi teneg bandi min. bitgii ner barij bicheed bgaachee.
loading...
C.Ronaldo gedeg hunii neriig avj gutaak haychaad , odoo minii nereer bas uhsenee comment bicheed bgan be, muu teneg batsan min aytaihan bgaarai
loading...
yadaj gishuunchleltei bolyoooooo .Sportnewsiinhaan. tegehgui bol mangar batsanuud ner barij bicheed bhiim bn shd
loading...
t-mac , Chistmer 2 goy shuu McGrady-g demjdeg yum shig bna tiimuu? McGrady maani avarga avchaasai. Odoo 30 nastai dahiad 2-3 jil superstar hemjeendee baij chadna. Kobe n 30 nas 200 honogtoidoo avarga avaad bolood bhad T-Mac yahaaraa boldoggui yum. Houston aimaar bgaadaa :
PG – Brooks / Lowry /
SG – T-Mac / Wafer /
SF – Battier / Barry /
PF – Artest / Scola /
C – Yao / ???? /
loading...
Berba turuu jil uneheer muu toglosoon. hajud ni tevka hamaagui iluu. gehdee ene jil berba yaj toglohiig harna. tevka bye bye bolchool yadargaataad yavad bhiimaa neeree
loading...
goy dovtlogchid bna daa
loading...
unshigchidaa bodoj l bgaa bol
chattai boloh heregtei dee….
site aa joohon shinechleh heregtei
gishuunchleltei boloh heregtei
olon mergeshsen setguulichidtei boloh heregtei
medeegee hurdan oruuldag bh heregtei
………. tanaihand ch hiih zuil ih bn daaa………… mongoliiin nuur tsarai bolj bgaa sportsite hugjiluuus hotsorch yabah estoi yum gejuuu?
loading...
aaya bid 2 iin sanaliig bodoltsoj neg uzeechee sportnewsiin hamt oloon.
manaihan sanal neg bga bizdee
loading...
NEERE CH CHATTAI BOL ZUGER YUMDA.TA 2TOI SANAL 1 BNA
loading...
sdaa soccer mede deer basket bicheed bga dagzuud dald orwol yaatsiin
loading...
tmee chattai bolson deer bh.ydaj bid nar bie bieneesee medeelel avna shd..eron goy heruulgui evtei bval zugeer bhiin bi teriig demjdeg geel nogoo bagaa muulah muuhai shd.hurdan chatai bolooroi manu oird yu hgeed bna aa odoo boltol gants ch hun avsangui van der sar-iin daraachiin huniig olj bga ym boluu bas.fabregasiig milan sonirhool bga ym shi bna.
loading...
za tegeheer ene olon hugshin dovtlogchdiig harlaa uzlee oilgomjtoi dundaj bagtaa uldetsgeene biz teveziin huvid ManCity barag ortson shuu dee harin ribery reald orchoosoi, mun deco, carvalho 2 interd ochih bhaadaa
loading...
sportnews-n hamt olon bid hediin sanaliig huleej avah bhaa.manaihaan tun udahgui chattai bolno.
loading...
uu tiin manu G.ROSSI avch bgaa gel uu
loading...
Ner barıad bıchtsen yumdaa neeree ene nuguu aldart Ganaa yumuu CR7 bololtoı.
Tıımee harın chattaıı boloochee uul nı amarhan yum bnal ee shete!!!!
loading...
eriig nas uuliig tas gej sayhan l gylalzaj ywsan toglogch nar
loading...
sorilgo barildaand hen tyryylj yzyyrlchvee helj uguch
loading...
ulsiin nachin Ragchaa turuulseen uzuurt ulsiin nachin hen blee baiz huuriimaa lol
loading...
Neeren iym saihan sanaachlagiyg demjij bn shuu. Chattay bolchihvol bid biye biyeruugee dairaad bhgui harin ch iluu dotno bj hul bumbugiyg mongoldoo hugjuultsgeen shuu dee
Ene dovtlogch naraas Krespodoo l haramsaj bn daa. Odoo oligtoy forumgui bgaa deerees n Maradona neeh ooshoodoggui tegeheer ireh jil delhiyn avarga bol sanaad hereggui gesen ug.
Bolovsrol medlegiyn tuhaid hun hugshruh tusmaa l turshlaga ene ter geed l uursdiyguu magtdag bol Sportod daanch esregeeree yum daa huurhiy
Deerhi negen uyeiyn nogoon talbain chimegnuud bsan zaluustay amjilt sain saihniyg l husiye dee
loading...
chattai boloyoo
loading...
Hi all. Manu-d tesrelttei toglogch heregtei bga ni say haragdsan gool aldchihaad hamgaalaad l tiim bolohoor hagasuudaa saijruulah ni zuv bolov uu. fletcher bhgui bolohoor tuvd toglolt bhgui bolchihoj bna. Odoo ch.ronaldo-g heneer nuhuh ni ih sonirholtoi bna sir maani neg yum bodson bjil taarna harin urdaa macheda-g nileed zanimaaldval dajgui toglogch shigee. harin chelsea shevaa-g maani bitgii alaasai gej bodoj bna. AC milan-d ter od bsan odoo yu bolchihvoo. hedii hugshin ch gesen Koller orosiin kr.sobetov-d sain l togloj bna. Shevaa-g maani uur club ruu yavuulaasai gej bodoj bna da.
loading...
Raul sda yatsiin be
loading...