loading...
Жижиг Сингапурын том наадам
Хот улсын статустай Сингапур нь 45 орны 1500 гаруй хүүхдүүд спортын 9 төрлөөр оролцох Азийн хүүхдийн наадмын анхны “туурвил”-ыг гарган зохион байгуулахаар зориг шулуудсанаас хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. Тэд Азийн багучуулын наадмыг хойтон жил эхлэх Хүүхдийн олимпийн наадмын өмнөх сорилго болгон “ашиглаж” байгаа бөгөөд Их Москва хотыг өвдөг шороодуулан байж эрхээ авсан тэд бага гэдгээ үл харуулан, хоёр наадмыг нэр төртэй зохион нь дамжиггүй. Энэ бүх үйл ажиллагааг гардан удирдаж буй олимпийн захирагч, ОУОХ-ы гишүүн Сэр Миян Нг ноёноор Сингапур улс бахархаж байна.
Нээлтийн сод тэмдэглэлүүд
Аливаа нээлтийн ёслол өөр өөрийн өнгө аясаар цогцолдог. Энэ удаа “Азийн хүүхдүүд – Бидний ирээдүй” гэсэн уриат дуугаа эгшиглүүлж, Снгапурын усанд сэлэгч Тао Ли, боулингийн тамирчин Рэми Он, мэргэн бууч Жасмин Сэр нар наадмын галыг асаах эрхэм үүргийг биелүүлэх юм байна. Нээлтийн билетийн үнэ 20 синга доллар бөгөөд “Indoor Stadium”-д болох энэхүү ажиллагаанд тус улсын ерөнхий сайд Ли Шен Лун оролцоно.
Fairmont буудал “Олимпийн” чимэг хүртэв
Наадмын үеэр хүндэт зочдын байрлах Fairmont буудал зөвхөн Азийн хүүхдийн наадам ч биш 2010 оны 8 сарын 14-26 нд болох анхны Хүүхдийн зун олимпийн наадмын албан ёсны ивээн тэтгэгч түншээр тодров. Спортод элэгтэй энэ тансаг буурчийн газрынхан ЗБХ-д 50 сая сингапур долларын хандив өгөхөө мэдэгдэв.
Дөрвөн жилийн өмнө
Одоогоос 4 жилийн өмнө Сингапур ОУОХ-ы 117-р чуулганыг хүлээн авч, 6500 гаруй гадныхан энд хөл тавьсан билээ. Бекхэм тэргүүтэй спортын оддыг дэмжсэн Лондон хот Парисыг ялж 2012 оны олимпийн хувь заяаг татан хааны их гэр бүлийнхэн хамтдаа нааштай шийдвэрлэсэн билээ. Энэ чуулганыг Монголын сэтгүүлч Б.Цагаанбаатар газар дээрээс нь “халуун цэг”-ээс сурвалжлах ховор завшаан тохиосон бөлгөө.
Филиппиний хүүхдүүд “карантинлагдав”
Гахайн томуу хэмээх гайтай өвчний шинж тэмдэг нэг тоглогчоос нь илэрсний улмаас багаараа Алоха гэдэг газар 7 хоног түгжигдсэн Филиппиний өсвөрийн хөлбөмбөгийн тамирчид түр “суллагдав”. Тэдэнд зориулж Найрамдал-2009 цомын тоглолтыг зохион байгуулж, Сингапурын сургуулийн багтай тоглосон тэд 2-2 тэнцэв. Харамсалтай нь Филиппин болон 4 “сэжигтэн” бүхий Хонг Конгийн баг Азийн хүүхдийн наадмаас “эмчийн магадлагаагаар” хасагдан, нутаг буцах гэж байгаа нь харамсалтай.
Монголын багийн тугч Ц.Тамир
Аливаа наадамд эх орныхоо тугийг нээлтийн ажиллагаанд зална гэдэг бол нэр төрийн хэрэг. Анхны наадмын тугчаар Монголын багийн хамгийн өндөр тамирчин, сагсчин хөвүүн Ц.Тамир тодорчээ. Цогдэлгэрийн Тамир 18-р сургуулийн 10-р ангид сурдаг. 190 см өндөр, 70 кг-ийн жинтэй. 2009 оны Хан-Уул дүүргийн аварга, 2009 оны Өсвөрийн улсын аварга тамирчин юм байна.
Монголын баг
Монголын баг 6 спортын төрөлд 27 тамирчин, бусад албаны хүмүүс гэсэн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Төлөөлөгчдийн тэргүүнээр МҮОХ-ы ерөнхийлөгч Д.Загдсүрэн
Наадмын хүндэт зочин БТСГ-ын дарга Ч.Наранбаатар
Штабын нарийн бичиг Б.Баяртуяа (МҮОХ), Т.Отгонжаргал (БТСГ)
Сингапураас тусгай сурвалжлагч Ж.Отгонцагаан
Монголын баг тамирчид
| № | Спортын төрөл | Нэр | хүйс |
| 1 | Буудлага | Б.Улсболд | ЭР |
| 2 | Б.Лхам | ЭМ | |
| 3 | Б.Агиймаа | ЭМ | |
| 4 | Д.Энхзул | ЭМ | |
| 5 | Д.Мөнх-Онон | ЭР | |
| 6 | Г.Нандинзаяа | ЭМ | |
| 7 | О.Төгөлдөр | ЭР | |
| 8 | Хөнгөн атлетик | Г.Шижирбаатар (уртын харайлт) | ЭР |
| 9 | Э.Сарангуа (400м) | ЭМ | |
| 10 | П.Чанцал (100м) | ЭМ | |
| 11 | Ү.Азбилэг (1500м, 800м) | ЭМ | |
| 12 | С.Тогоонтөмөр (100м, 400м) | ЭР | |
| 13 | Б.Од-Эрдэнэ (1500м, 800м) | ЭР | |
| 14 | Усанд сэлэлт | Г.Оюунгэрэл (50м чөлөөт) | ЭМ |
| 15 | Н.Цогжаргал (100м) | ЭР | |
| 16 | Элсний волейбол | А.Намуун | ЭМ |
| 17 | Б.Наранбаяр | ЭР | |
| 18 | М.Мягмарсүрэн | ЭР | |
| 19 | Р.Номинзул | ЭМ | |
| 20 | Сагсан бөмбөг | Б.Эрдэнэ-Од | ЭР |
| 21 | Ц.Тамир | ЭР | |
| 22 | М.Цэнгүүн | ЭР | |
| 23 | Э.Баярбат | ЭР | |
| 24 | Ширээний теннис | А.Энэрэл | ЭМ |
| 25 | Б.Мөнх-Оргил | ЭР | |
| 26 | Ч.Саруулсайхан | ЭМ | |
| 27 | С.Баасанхүү | ЭР |
loading...




uulana asia bol huuhed nasandaa bol sain bish sh dee teheer manaihan heden medal salgah bailguideee…
loading...
amjilt husii olon medaltai ireerei
loading...
Sain bain aa minii duu nar ta nartaa ondor amjilt xuseyee!!!!
MONGOLIIN BAG TAMIRCHID URAGSHAA… OLIMPIIN XOPOO SAIN AJILLAJ BN AA SAIN SAIN BN SHUU
loading...