loading...
Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн драфт Монреалын Белл цэнтрт явагдлаа. Өнгөрсөн улиралын ”хомоол хамагч” Нью-Иорк Айлендерс эхний сонголтыг хийсэн бөгөөд урьдчилан таамаглаж байсанчлан тэд Канадын ”Лондон Найтс” багийн төвийн тоглогч Жон Таваресийг эгнээндээ элсүүлсэн байна. Оны эхэнд явагдсан Өсвөрийн дэлхийн аваргын шилдэг довтлогч түүнийг авсанаар Айлендерс довтолгоогоо үлэмж хүчирхэгжүүлнэ хэмээн найдаж байгаа аж. Тус клубын ерөнхий менежер Гарт Снөү ”Бидний зорилго бол хамгийн шилдэгийг нь хайж олох байсан. Үүндээ ч хүрлээ. Жоны ур чадварт огтхон ч эргэлзэхгүй байна. Ирэх улиралын манай багийн амжилтанд тэр голлох үүргийг гүйцэтгэх болно” гэжээ. Өдгөө 18 настай Таварес өнгөрч буй улиралд Онторио лигтээ гайхалтай тоглолтыг үзүүлж 58 гоол оруулан 104 оноо цуглуулсан ба MVP-гээр тодорч, цөөнгүй рекорд амжилт тогтоосон юм. Тиймээс түүнийг драфтын номер нэгээр шалгарсанд тийм ч олон хүн гайхаагүй болов уу. NHL.com-д өгсөн ярилцлагадаа Таварес ”Эцсийн эцэст би үндэсний хоккэйн лигт багтаж чадлаа. Тэр тусмаа бага насаа өнгөрүүлсэн Лонг Айланддаа ирсэндээ бүр ч их баяртай байна. Шинэ улиралыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.
Хоёрдугаар шатны эхний сонголтоороо Нью-Иоркчууд Финляндын үлэмж биет хаалгач Микко Кошкиненийг авч хамгаалалтаа сайжруулаад амжсан байна. NHL-ийн европын скаут хариуцсан захирал Горан Стабб энэ наймааны талаар ”Кошкинен нутгийнхаа лигт үнэхээр сайн тоглолтыг үзүүлж байсан. Хаалгачын үүрэг багт маш их орчин үед түүн шиг шилдэг тоглогч багийнхаа амжилтад гарцаагүй нөлөөлж чадна” хэмээжээ. Сонирхуулахад 1992 оноос хойш NHL-ийн драфтад хаалгачыг номер нэгээр сонгосон тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. Стенлийн цомын эзэн Питсбургчуд хамгийн сүүлчийн сонголтоор ”Сент жон си догс” багийн хамгаалагч Саймон Деспресийг өөрийн болгожээ. Хоёрдугаар шатанд ч тэд хамгаалагчыг илүүд үзсэн ба Шведийн Филип Самуелссонтой гэрээ байгуулсан аж. Ер нь энэ жилийн драфтад канад-шведийн залуус онцгой байр суурийг эзэлж байна. Нэгдүгээр шатны драфтын эхний 13 сонголтоос 10 нь Канадын хоккэйчид байсан бол тэднээс дутахааргүй олон Шведүүд NHL-д хөл тавьж байгаа юм. Ингээд та бүхэнд драфтын эхний 10 сонголтыг хүргэе.
1. Жон Таварес (Канад) – Нью-Иорк Айлендерс
2. Виктор Хедман (Швед) – Тампа Бей Лайтнинг
3. Мэтт Дучене (Канад) – Колорадо Эвеланш
4. Эвандер Кейн (Канад) – Атланта Трэшерз
5. Брейден Шенн (Канад) – Лос Анжелес Кингз
6. Оливер Экман Ларссон (Швед) – Финикс Койотс
7. Назем Кадри (Канад) – Торонто Мейпл Лифс
8. Скотт Гленни (Канад) – Даллас Старс
9. Жаред Коуэн (Канад) – Оттава Сенаторс
10. Магнус Свенссон (Швед) – Эдмонтон Ойлерс
loading...




John Tavares geed ene zaluu uneheer shuugian tarihaar zaluu yum bilee. 90 onii l zaluu shuu dee. Canadiin ireedui gegdej bgaa zaluu , zuuneeree bol gangan gangan tsohididiim blee. NHL d orj irheesee omno od boltson gar
loading...
SPORTNEWS iinhaan chattai bolyop
loading...
orosoos hun baihgui yu
loading...