Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Янкович, Кузнецова, Давыденко, Цонга, Гонзалез …

GD Star Rating
loading...

wimbledon_logo_dcf40507Уимблдоны дөрөвдүгээр шатанд өрсөлдөх теннисчдийн нэрс бүрэн тодорлоо. Фернандо Гонзалез, Цонга, Давыденко, Феррер гээд цөөнгүй шилдэгүүд энэ шатанд бүдэрчээ. Ингээд та бүхэнд тэмцээний мэдээллээс хүргэе.  ”’Чулуун гар” Гонзалез, Испаний Хуан Карлос Феррерод хожигдсон бөгөөд 5 сет үргэлжилсэн уг тоглолтонд тэрээр 6-4 5-7 4-6  6-4 4-6-өөр ялагдал хүлээсэн аж.  Харин Францын гол найдвар Цонга,  Хорватын Иво Карловичд 7-6 6-7 7-5 7-6-өөр өвдөг шороодсон байна Өдгөө 30 нас шүргэж яваа Карлович ийнхүү 2004 оноос хойшхи оргил амжилтаа үзүүллээ. Одоо түүнийг Фернандо Вердаско хүлээж байна. Мөн дурьдахгүй өнгөрч боломгүй нэг тоглолт энэ шатанд өрнөсөн. Энэ жилээс амжилт нь эрс ахиж буй Израйлийн Дуди Села, чансааны 15-д эрэмбэлэгдсэн Томми Робредо (Испани) -г мулталж багахан хэмжээний шуугиан тарилаа. Села хэдий муу теннисчин биш ч форм сайтай байгаа Испани эрийн замд хөндөлсөнө гэж олон хүн бодоогүй байсан юм. Одоо түүнд Новак Жоковичийг ялах хүндхэн даалгавар тулгараад байна.
Орос бүсгүйчүүдийн азгүйтэл эрэгтэйчүүдэд нь ч нөлөөлжээ. Тэмцээнийг эрчтэй эхллүүлсэн Николай Давыденко, Томаш Бердыхд эсэргүүцэл үзүүлж чадалгүй 6-2 6-3 6-2-оор ”цэвэр тавиулжээ”. Ийнхүү Николайн хувьд английн дэвжээ ээлгүй гэдэг нь дахин батлагдлаа. Тэрээр карьерийнхаа туршид энэ тэмцээний 4-р шатнаас цааш явж байсангүй. Австралийн Хьюитт гуравдугаар шатны өрсөлдөгч Петзшнерт ердөө гуравхан сетийг  зарцуулж олны таамгийг баталлаа. Түүний ээлжит өрсөлдөгч нь Феррерийг мулталсан Дарек Штепаник байх юм. Энди Мюррэй, Роддик, Федерер, Жокович зэрэг ”топ”-уудад энэ шатанд ямар нэгэн асуудал тулгарсангүй.

Дөрөвдүгээр шатны оноолт

Л.Хьюит (Австрали) – Р.Штепанек (Чех)
Т.Бердых (Чех) – Роддик (АНУ)
Энди Мюррэй (Их Британи) – С.Вавринка (Швейцарь)
Х.К.Ферреро (Испани) – Симон (Франц)
И.Андреев (ОХУ) – Томми Хаас (Герман)
Д.Села (Израйль) – Жокович (Серби)
Ф.Вердаско (Испани) – И.Карлович (Хорват)
Р.Сёдерлинг (Швед) – Федерер (Швейцарь)

Эмэгтэй ганцаарчилсан төрөл

Манай хойд хөршийнхөн ээлж дараалан хасагдсааар. Чансааны тавд эрэмбэлэгдсэн С.Кузнецова Германы залуу теннисчин Сабина Лисицкид дийлдэж тэдний тоо нэгээр хорогдсон аж. Сабина 6-2 7-5-аар түүнийг буулган авчээ. Мөн Сербийн Елена Янкович хасагдсан нь багагүй шуугиан дэгдэх үндэс боллоо. Дэлхийн шилдэгүүдийн нэг тэрээр Америкийн 17-той охинд дийлдсэн нь ”гал дээр тос нэмсэн” хэрэг болжээ. Мелани Удин түүнийг гурван сетэд 7-6 6-7 2-6-гаар буулган авсан бана. Оудиний ээлжит өрсөлдөгч нь Польшийн Радванска байх юм. Одоохондоо өөр дуулиан дэгдээгүй байна. Энэ шатанд Азаренка-Петрова, С.Уильямс-Ана Иванович, Д.Сафина-А.Моресма гэсэн сонирхолтой тулаанууд өрнөх тул та бүхэн хором ч уйдахгүй бизээ.

Дөрөвдүгээр шатны оноолт

Д.Сафина (ОХУ) – А.Моресма (Франц)
К.Возняцки (Дани) – С.Лисицки (Герман)
В.Уильямс (АНУ) – А.Иванович (Серби)
А.Радванска (Польш) – М.Удин (АНУ)
В.Раззано (Франц) – Ф.Скьявоне (Итали)
Е.Веснина (ОХУ) – Е.Дементьева (ОХУ)
В.Азаренко (Беларус) – Н.Петрова (ОХУ)
Д.Хантухова (Словак) – С.Уильямс (АНУ)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Man U says:

    tsonga , karlovic 2 iin toglolt uneher goe toglolt bolsoon. daanch tsonga husuultsan daa hoo. tsonga er ni l suuliin ued jhon taaruu toglood bn uu daa.

    davydenko g hojigdono gej yostoi bodoogui bsiim. jankovic , kuznetsova 2 bas hasadchihdag ni yu ch ve dee.

    za ymar ch l bsan Wimbledon mani ih l sonirholtoi bolj bn da

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: