loading...
Монголчууд “Универсиад”-ын тосгонд байрлалаа
2009 оны 7 сарын 1 – 12-ны өдрүүдэд Серб улсын нийслэл Белград хотноо явагдах Дэлхийн оюутны спортын зуны XXV дүгээр “Универсиад” их наадамд оролцох Монголын төлөөлөгчдийн эхний хэсэгт 2009 оны 6 сарын 26-ны өдөр Улаанбаатар-Москва-Белград чиглэлээр ОХУ-ны Аэрофлотын онгоцоор нисч Белград хотноо хүрчээ. Манайхан орон нутгийн цагаар энэ өдрийн 16:00 цагийн үед тосгоны “Violet” дөрөвдүгээр байрны нэгдүгээр орцны нэгдүгээр давхарт волейболын тамирчид байрлалаа. Монголын шилдэг оюутан эмэгтэй волейболчдын бүрэлдэхүүнд А.Уранчимэг, Г.Цэцэгжаргал, А.Пүрэвсүрэн, Э.Мөнх-Үйлс, Д.Уянга, Г.Энхсайхан, Ч.Халиун, А.Наранчимэг, Л.Отгонцэцэг, Г.Билгүүн, П.Буянжаргал, Б.Амартүвшин нарын 12 тамирчин орсон байна. Энэ байрны хоёрдугаар дугаар давхарт жүдо бөхийн тамирчид байрлах хуваарь гарчээ.
Тамирчдын тосгон нь Белград хотын олон улсын “Никола Тесла” нисэх буудлаас 15 км зайтай байсан ба шинэ Белград хотын төвөөс 6 км-т оршдог ажээ. Тосгоныг Белградын барилгын компаниудын консорциум нэгдэж шинээр 3 жилийн турш барьж энэ оны 5 сард ашиглалтанд өгчээ. Тус тосгон нь 6 дугаар сарын 24-нээс 7 дүгээр сарын 15 -ны өдрүүдэд нээгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Универсиад”-ын тосгон 11 давхар бүхий 14 барилгаас бүрдсэн ба 10500 хүнийг хүлээн авч үйлчлэх иж бүрэн цогцолбор хотхон юм. Монголын тамирчид нэг өрөөндөө 2-4 хүн хувиарлагдан оржээ.
Монгол улсын төрийн далбаа Белградын тэнгэрт мандлаа
Монголын баг тосгондоо байрласны дараа шууд 2009 оны 6 сарын 26-ны өдрийн 18:00 цагт тамирчдын тосгонд төрийн далбаагаа өргөх ёслолыг үйлдлээ. Энэ үеэр Танзани, Мадагаскар, Бразил, Свазиланд, Монгол зэрэг улсуудын төрийн далбааг өргөх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд ОУОСХ-ны ГХорооны гишүүд, Сербийн талаас Зохион байгуулах хорооны удирлагууд оролцов. Ёслолд тамирчдын тосгоны дарга хүрэлцэн ирсэн зочиддоо хандан үг хэлж, Монголын төлөөлөгчдийн ахлагч Д.Жаргалсайхантай бэлэг дурсгалын зүйлс солилцсон байна. Манай улсаас ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д. Баясгалан, тус байгууллагын нягтлан бодогч Н.Шинэжаргал, МОСХ-ны гадаад харилцааны захирал Д. Бадамдаш нарын төлөөлөгчид болон манай эмэгтэй волейболын баг тамирчид бүгд энэ ёслолд оролцлоо. Энэ талаар ОУОСХ-ны www.fisu.net вэб сайтанд тодорхой мэдээлэл орж манай улсын волейболын багийн ахлагч Г.Цэцэгжаргалаас ярилцлага авч, монголын төлөөлөгчдийн ахлагч Сербийн хэвлэлийнхэн зориулж ярилцлага өгсөн байна.
Монголын багийн атташе ба туслахууд томилогдлоо
Монголын багийн атташегаар 2009 оны 3 сарын 19-22-ны өдрүүдэд Белград хотноо болсон төлөөлөгчдийн ахлагчдын зөвлөгөөний үеэр манай төлөөлөгч дээр ажиллаж байсан Никола Хайдукович (Белградын Эдийн засгийн их сургуулийн банкны 3 дамжааны оюутан) ажиллаж байна. Тэр англи, орос хэлтэй. Мөн волейболын багийн атташегээр Марко Ванич (Белградын улсын их сургуулийн геологийн 3 дамжааны оюутан) нар ажиллах боллоо. Тэр англи хэлтэй юм. ЗБХорооноос томилогдсон эдгээр оюутнууд тус наадмын үеэр сайн дураараа ажиллаж байгаа 10 000 оюутнуудаас сонгогдсон хүмүүс юм. Тэд манай багийнханд сайн туслаж, идэвхтэй хамтран ажиллаж байна.
Монголын эмэгтэй Волейболчид бэлтгэлдээ орлоо
Дэлхийн оюутны шилдэг 16 багийн тоонд ороод байгаа Монголын эмэгтэй волейболын баг тамирчид Белград хотоо ирээд 6 сарын 27 ны өдрөөс эхлэн үндсэн бэлтгэлдээ орлоо. Манай багийнхан эхний өдрийн бэлтгэлийг “Радниски” спортын төвд 10:30-12:30 цагийн хооронд хийсэн юм. Энэ төв нь тосгоноос 25 мин явах зайтай ба манайханд тусгай автобус гарч үйлчилж, хамгаалалтын албаныхан дагалдан явжээ. Энэхүү спорт зааланд болсон бэлтгэлд ЗБХ-ны Манай багт тусгай автобус гарч үйлчилж байна. Цаашид Монголын баг 6 сарын 28 ны өдөр “Пионер” спортын ордонд 18:00-19:00 цаг, 6 сарын 29 ны өдөр “Колубара” спортын төв ордонд 10:00-11:00 цаг, 6 сарын 30 ны өдөр “Колубара” спортын ордонд 17:00-18:30 цаг, 7 сарын 1 нд “Визура” спорт клубд 12:00-13:30 хүртэл, 7 сарын 2 ны өдөр “Стара Пазова” спорт клубд 11:00-12:30 хүртэл хийхээр бэлтгэлийн хуваарь гарчээ.
Харин 7 сарын 3 наас эхлэн манай багийн хэсгийн тоглолт эхлэх ба “Колубара” спорт клубын зааланд Монгол Польш багийн тоглолт болох юм. Цаашид 7 сарын 4-нд Монгол Испани, 7 сарын 5 нд Турк Монголын тоглолт болж “Б” хэсгийн тоглолт өндөрлөж манайхан цаашид хэрхэн тоглох нь хэсгийн тоглолтын үр дүнгээс хамаарна.
Монголын жүдочид 7 сарын 4нд Белград хотыг зорихоор Монголдоо бэлтгэл сургуулилтаа Спортын төв ордонд Монгол улсын ардын багш Ч. Насантогтохын удирлага дор хангаж байна.
Монголын Волейболын баг “Универсиад”-д оролцсон түүх
Монголын волейболын баг тамирчид анх удаа Универсиад наадамд 1965 онд оролцож байжээ. Эрэгтэй баг 1965 оны Будапешт хотноо болсон волейболын тэмцээнд 16 багаас 11 байрт, эмэгтэй баг 9 багаас 9 дүгээр оржээ. Харин эрэгтэй баг дахин 1973 оны Мосвкагийн наадамд оролцож 25 багаас 21 дүгээр байранд орсон амжилт үзүүлэв. Эмэгтэй баг 1977 оны Болгарын Софи хотноо болсон Универсиад наадамд орж 19 багаас 16 дугаар байранд тус тус орсон амжилт үзүүлж байв.
Монголчууд ОУОСХ-ны Ерөнхий Ассамблейд оролцож байна
Энэхүү наадамд оролцож байгаа төлөөлөгчдийн ахлагч, ОУОСХ-ны хяналтын хорооны гишүүн, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д. Жаргалсайхан, төлөөлөгчийн ахлагчийн орлогч, МОСХ-ны гадаад харилцааны захирал Д. Бадамдаш нар Монгол улсаа төлөөлөн 2009 оны 6 сарын 28-29-ны өдрүүдэд болж байгаа ОУОСХ-ны ээлжит 31 дугаар Ерөнхий ассамблейн чуулганд оролцож байна. Энэ чуулганаар ОУОСХ-ны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхий санхүүч, гадаад дотоод аудитор нарын тайлан, 2010-2011 оны төсөв, гишүүнчлэлийн татварын хэмжээг тогтоох, хөгжлийн болон эмэгтэйчүүдийн хорооны тайлан, дүрэм, тэмцээний журамд орох өөрчлөлтүүдийг эхний өдөр хэлэлцэх ажээ. Дараагийн өдөр нь Бангкок, Харбины универсиад наадмын тайлан, 2009-2013 хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг батлана. 2011-2013 оны өвөл, зуны универсиадын бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцүүлэг болох юм. Дэлхийн оюутны аварга шалгаруулах 2010,2012 оны зарим тэмцээний бэлтгэл ажлын тайланг сонсоно.
7 сарын 2-4 ны өдрүүдэд ОУОСХ-ны эрдэм шинжилгээний бага хурал болно.
Олон орны баг тосгонд байрлалаа
Одоогоор тамирчдын тосгонд 100 гаруй орны төлөөлөөгчид хүрэлцэн ирээд байна. Хамгийн олон тамирчидтай орны тоонд Оросууд хамгийн их бүрэлдэхүүнтэй. Тэд 470 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид илгээж байгаа юм. Тамирчдын дотор 2008 оны олимпийн аварга, дэлхийн аварга олон оюутан тамирчид орж байна.
Их наадмын нээлтийн ёслолд бэлтгэж байна
Их наадмын нээлтийн ёслолын ажиллагаа Белград хотын хамгийн том “Белград Арена” төв спортын ордонд болох ба энэхүү ордон нь 25 000 хүний суудалтай юм. Нээлтийн ёслолын ажиллагаа 7 сарын 1-ний өдрийн 20.00 -22:00 тус спортын ордонд соёл, урлагийн тоглолт болно. Тоглолт нь Серби улсын түүхэн уламжлал, залуучуудын хип поп, эстрадын тоглолт, дуу, бүжиг зэрэг нь хөтөлбөрт оржээ. Тоглолтонд 1 000 гаруй жүжигчид, уран бүтээлчид, дуучид, оюутнууд оролцно.
ОУОСХ-ны хурлууд болж байна
ОУОСХ-ны хэд хэдэн шатны хурал Белград хотноо болж байна. ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны тэргүүлэгчидийн хурал 6 сарын 25ны өдөр, ГХ-ны гишүүдийн хуралдаан энэ сарын 26-27-ны өдрүүдэд болж, энэ хурлаар 2010 онд Монгол улсад зохиогдох дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын 4 дүгээр тэмцээний бэлтгэл ажлын талаарх тайланг Монголын оюутны спортын холбоо (МОСХ)-ноос хэлэлцүүлж өндөр үнэлэлт авлаа. Тус хурлуудад ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүд, комиссын гишүүд, олон улсын спортын холбоодын төлөөлөгчид оролцож байгаа ба түүний дотор ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д. Баясгалан Ерөнхий ассемблей, ГХ-ны хуралд тусгайлан санхүүгийн тайланг хэлэлцүүлж байна.
loading...




MGL – iin tamirchiddaa undur amjilt gargaj, eh orniihoo neriig gargahiig husen eruue.
Sportnews – n hamt olond mun ajliin amjilt husie
loading...
MGL-n emegteichuud ym duulgana bhaa.
MGL-n shigsheed 7 Nomertoi togloj bga Buynaa geed neg ohin ih anhaaral tatsan tuunii Tsohilt ,dawuulalt, damjuulalt geed l buh ym ni Uneheer Cool tuund asar ih bolomj bgaa gedegt itgej bga ta nar neg sain ajiglaarai
za tegeed MGL-nhoo buh tamirchidad amjilt husen erooe
loading...
ter gariig ch harsan shuu Ligiin shildeg toglogchoor shalgarch bsn sanagdaj bna
tuund neeree asar ih bolomj bga shuu
loading...
ter ohin chine Uurhaichind toglodog mon uu heleed ogooch zaluusaa
loading...
ugui bha uurhaichixniix bish bh ene chine shine bag shude ter solongos mergejilten buh huniig shineer burduulsen huuchnaas gevel tsetsegjargal mon muis.s yunga 2 bga bas tets4.s bilguun choloot hamgaalagchaar orson gehde yg ene udaa bol amjilt harah n hetsu l bolov uu gehde ene bag bol iish tiishe mash ih togloltond oroltson bag ulsiin shigsheegees barag iluu ih togloson bgaa gevch neg talaaraa amjilt harah yosoti l do ene bag ireh jilees ligad ondor amjilt gargah bhaa gehde tetsg barahguil bolovudaa hehe za ingeed gar bombogchiddo amjilt husie gol n ene bag nuruu gaigui ondor shu…
loading...