Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » IJF-ийн ерөнхийлөгч Монголд

GD Star Rating
loading...

20050522B2347_Viser ROM_stdМонголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай оронд айлчлал хийж буй Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер өчигдөр “Olympic House”-т зочиллоо. Түүнийг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар хүлээн авч уулзан “Олимпийн алдар” одонгоор шагнажээ.

Жүдо бөх нь дэлхийд хамгийн түгээмэл хөгжсөн спортын тоонд зүй ёсоор ордог бөгөөд “Бээжин-2008” олимпийн наадмын хамгийн олон орны төлөөлөлтэй таван спортын нэгд багтсан нь үүний баталгаа юм. Жүдогийн өнөөгийн энэ хөгжилд Европын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2007 оны есдүгээр сараас IJF-ийн тэргүүний албанд сонгогдсон түүний хүчин зүтгэл тодорхой хэмжээгээр бий.

Визер нь 1958 онд Румыний Тинка хэмээх жижиг хотод төрсөн бөгөөд Чаушескугийн дэглэмийн үед гэр бүлийн хамт Австри руу дүрвэж, улмаар тус улсын иргэн болжээ. Тэрбээр өдгөө зүүн Европын зарим орнуудад салбартай казино, олон улсын худалдааны бизнес эрхэлдэг аж.

Жүдогийн босс Монголд айлчлах хугацаандаа Төв Азийн жүдо бөхийн бэлтгэлийн төвийн бүтээн байгуулалтын судалгааг хийж, ирэх жил Спорт цогцолбор ашиглалтад орсны дараа жүдо бөхийн багийн ДАШТ-ийг Улаанбаатарт зохион явуулах талаар санал бодлоо солилцохоор төлөвлөжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. aaya says:

    unshigchidaa bodoj l bgaa bol

    chattai boloh heregtei dee….

    site aa joohon shinechleh heregtei

    gishuunchleltei boloh heregtei

    olon mergeshsen setguulichidtei boloh heregtei

    medeegee hurdan oruuldag bh heregtei

    ………. tanaihand ch hiih zuil ih bn daaa………… mongoliiin nuur tsarai bolj bgaa sportsite hugjiluuus hotsorch yabah estoi yum gejuuu?

    GD Star Rating
    loading...
  2. bulgaa says:

    ter tumen zow shuu

    GD Star Rating
    loading...
  3. Man U says:

    aaya – g demjij bn

    yadaj l chattai bolyo. bi eniig helser bgad zalhaj bn shuuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: