Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Багууд, Испаний хөлбөмбөг » Реал Ваяадолид

GD Star Rating
loading...

logoРеал Ваяадолид (Real Valladolid Club de Fútbol, S.A.D.) нь Кастил-Леон мужийн Ваядолид хотод оршдог хөлбөмбөгийн клуб юм.  1928 онд байгуулагдсан уг клуб нь Ла лигт 2006-2007 оны улиралд дэвшин орсон ба өнөөг хүртэл нийт 39 улирал тоглосон нь Ла лигт хамгийн удаан тоглосон багуудын 13-рт эрэмбэлэгдэхүйц үзүүлэлт юм. Ла лигийн бүхий л түүхийн хугацаанд 58 клуб өрсөлдөж байсан гэхээр чамлахааргүй үзүүлэлт.

Ваяадолид хот нь 1072 онд үндэслэгдсэн дундад эртний хот бөгөөд 30 түм гаруй хүн амтай. Эндхийн оршин суугчдыг Pucela нар гэдэг. Энэ хотын хамгийн том клуб нь мэдээж Ваяадолид. Тэдний хөгжөөн дэмжигчдийг бас Pucela гэнэ. Ваяадолидын цэнгэлдэхийг Нуэво Эстадио Хосе Зоррила гэх бөгөөд 26512 Pucela нарыг хүлээн авах хүчин чадалтай.

Гэртээ цагаан, нил ягаан өнгө хосолсон өмсгөлтэй тоглодог бол зочлон тоглохдоо нил ягаан өмсгөлтэй байдаг.

Түүх

1928 онд Реал Юнион Депортива де Ваяадолид ба Клуб Депортиво Эспаньол (өнөөгийн Реал Юнион) клубүүд нэгдэж Ваяадолид клубыг бий болгожээ. Тус клуб 1947-1948 оны улиралд анх удаа Сегундад түрүүлэн, Ла лигт хөл тавьж байв. Дараагийн улирал нь Эзэн хаан цомын финалд хүрсэн ч Баскийн алдарт Атлетик Бильбаод хожигдон, аман хүзүүдлээ.

Үүнээс хойших 10 жилд тэд Ла лигт тогтвортой тоглов. Богинохон хугацаагаар Сегундад унасан ч клубийнхээ домогт дасгалжуулагч Хосе Луйс Сасогийн удирдлага дор эргэн ирсэн юм. Сасо бол тус клубт хаалгачаар тоглож байгаад зодог тайлан төрөлх клубтээ дасгалжуулагчаас авахуулаад ерөнхийлөгч хүртлэх бүх албан тушаалыг хашсан нөлөө бүхий нэгэн байв.

http://valladolid.theoffside.com/files/2009/02/valladolid.jpgВаяадолид Ла лигт тогтвортой тоглож байсан ч үе үехэн Сегунда руу уначихдаг байв. Хамгийн сүүлд 2003-2004 оны улиралд Сегунда руу унасан нь эргэн ирэхэд 2 жил зарцуулах шаардлагатай болгожээ.

1996-1997 онд Реал Мадрид Кастиллын дасгалжуулагч байсан залуухан Рафаэль Бенитез Ваяадолидын дасгалжуулагч болж, Ла лигийн 7-р байрт шалгаруулсан нь клубын сүүлийн 20 жилийн хамгийн өндөр амжилт нь юм.

2006-2007 оны улиралд Баск гаралтай дасгалжуулагч Хосе Луйс Мендилибар дасгалжуулагчаар ажиллах болж, 88 оноо цуглуулан, аман хүзүүний багаасаа 8 оноогоор, дөрөвдүгээр байрнаас 26 оноогоор илүү гарсан нь Сегундагийн түүхэнд шинэ дээд амжилтууд болон үлджээ. Тэд энэ үед 26 тоглолт дараалан хожигдоогүй аж.

Тэд 39 улирлыг Ла лигт, 30 улирлыг Сегундад, 9 улирлыг Терсерад өнгөрүүлээд байна.

Тоглогчид

Хаалгач
1 – Sergio Asenjo
13 – Justo Villar
25 – Alberto
Хамгаалагч
2 – Barragán
3 – Marcos
5 – García Calvo
8 – Baraja
10 – Óscar Sánchez
11 – Nano
16 – Pedro López
17 – Luis Prieto
24 – Iñaki Bea
Хагас хамгаалагч
6 – Borja
12 – Pedro León
14 – Vivar Dorado
15 – Escudero
18 – Álvaro Rubio
19 – Jonathan Sesma
20 – Canobbio
21 – Víctor
22 – Aguirre
23 – Medunjanin
26 – Jesús Rueda
Довтлогч
4 – Pedro Oldoni
7 – Ogbeche
9 – Goitom
27 – Kike

Онцлох тоглогч

http://profile.ak.facebook.com/object3/321/36/n41912876676_3800.jpgЭнэ багт Испани төдийгүй дэлхийн гигант клубүүдын шүлс асгарч байгаа нэгэн тоглогч бий. Тэр бол мэдээж Серхио Асенхо Андрес.

Испанийн залуучуудын шигшээ багийн үндсэн хаалгач 20-хон настай энэ залуу Ваяадолидын академиас төрөн гарсан хурц оддын нэг. Тэрээр 2007 оноос эхлэн үндсэн багийнхаа хаалгачаар тоглосон бөгөөд ирээдүйд Касильясын орыг залгах хүн гэж үнэлэгддэг.

2006 онд анх 17 хүртлэх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, бүх тоглолтод гараанд гарч өөрийгөө дэлхий нийтэд таниулсан. Энэ тэмцээнд Испанийн багачууд хүрэл зулгаасан.

2007 онд 19 хүртлэх насны Европын аваргын тэмцээнд оролцож, хагас шигшээд Францын өсвөрийнхөнтэй пенальти цохиход 2 бөмбөг хааж, багаа шалгаруулан, улмаар Европын аварга болцгоожээ.

Яг одоо явагдаж байгаа 21 хүртлэх насны Европын аваргад оролцсон Испанийн шигшээ баг хэсгээсээ шалгарч чадаагүй ч Асенхо гайхалтай сайн тоглож байсныг та бүхэн санаж байгаа байх.

Асенхо тун удахгүй дэлхийн аль нэг том клубын хаалгыг манах нь гарцаагүй. Тэр болтол төрөлх клубтээ од нь байсаар байх болно.

Үүнээс гадна Барраган гэж саяхан л нилээд ирээдүйтэй гэгддэг байсан хамгаалагчийг Депортиво Ла Корунья клубээс авсан нь сонирхол татаад байгаа.

No. Position Player
2 Flag of Spain DF Antonio Barragán
3 Flag of Spain DF Alberto Marcos (captain)
4 Flag of Brazil FW Pedro Oldoni
6 Flag of Spain MF Borja
8 Flag of Spain DF Javier Baraja
9 Flag of Sweden FW Henok Goitom
11 Flag of Spain DF Nano
12 Flag of Spain MF Pedro León
13 Flag of Paraguay GK Justo Villar
No. Position Player
14 Flag of Spain MF Ángel Vivar Dorado
16 Flag of Spain DF Pedro López
17 Flag of Spain DF Luis Prieto
18 Flag of Spain MF Álvaro Rubio
19 Flag of Spain MF Jonathan Sesma
20 Flag of Uruguay MF Fabián Canobbio
23 Flag of the Netherlands MF Haris Medunjanin
26 Flag of Spain MF Jesús Rueda
30 Flag of Spain GK Jacobo
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Mr Chelsea says:

    yagaad spanchuudiig taniltsuulaad bdiin,tanai site span ii demjigchid bhaa tee
    ertsontsiin hamgiin shildeg gej ireed l bichdiin

    GD Star Rating
    loading...
  2. Mr Chelsea says:

    naad neg zuil tahin shuteh yosoo etses bolgooroi
    Neeren transfer yu bolj bna,pato-g zaraha bolison gej unen uu?
    Ug ni manaih 30+drogba
    60 say gesen variation sanal bolgoson gesen

    GD Star Rating
    loading...
  3. Mr Chelsea says:

    Fabre torolh nutagtaa togloh surag bgaa gesen unen uu?

    GD Star Rating
    loading...
  4. Mr Chelsea says:

    Huuchin Interiin coach Manchini Japand gazardsan bhin
    Tegeed Manu ene jiliin ehnii naimaa boloh Valencia gedeg back avsiim bhaa

    GD Star Rating
    loading...
  5. Lyon says:

    raul man u luu ywah n todorhoi boltson bna shdee. robihno bas citigees ywah bolchijee chelsea awch bga yum bna oiroltsoogoor 45 sayar awch bh shig bn a

    GD Star Rating
    loading...
  6. Royal says:

    raul chin reald yasaa tavina getsen bgaasht hugshuun arail bish bhaaaaaaa eto 25 aaarl yabj bgaa yum shig bna leee eto irvel robinho yabah bh manu neg jiguuriin hamgaalgchtai bolson bna leee oligtoi hudaldaa eruusuu hiihgui yumaa manu dotroosoo tomilgoo hiih gej bga yum bhdaaaaa benzameg sonirhhoor real iluug amlaal villag avah geheer basl real aguared ac milan iluug amlaal ribery barca iluu amlaaal

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: