Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Түүх, баримт » Бобби Чарльтоны 11

GD Star Rating
loading...

Bobby Charlton3Англи төдийгүй дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчдийн нэг Сер Бобби Чарльтоны бүрдүүлсэн багийг хамтдаа сонирхоцгооё. 1954–1973 оны хооронд Юнайтедийн төлөө зүтгэхдээ Бобби нийт 758 тоглолт хийж , 249 гоол оруулсан байдаг юм. Мөн тэрээр Англичуудын мөрөөдлийн цомыг 1966 онд авчирахад голлох үүргийг гүйцэтгэсэн билээ.

Хаалгач : Гордон Бэнкс (Англи)

Сонголт хийхэд жоохон хэцүү байна.  Уг нь Петер Шмейхелийг багтаа авья гэж бодож байсан юм  гэхдээ хамт тоглож байсан болохоор Гордон Бэнксийг би илүүд үзлээ. Гордон үнэхээр довтлогч нарын эрлэг байсан. Түүнд хааж чадахгүй бөмбөг гэж байгаагүй учир ямар ч тоглогч түүнтэй нүүр тулахаас өөрийн эрхгүй эмээдэг байж билээ. Түүнтэй Английн шигшээд хамт тоглоход нэг л түшигтэй санагддаг юм. Бэнксийг  хаалгачийн байрлалд тоглолт заяагдсан хүн гэж хэлж болно.

Баруун ар : Жалма Сантос (Бразил)

Жалма бол миний харж байсан хамгийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагч. Тэр 1954-1966 оны хооронд дөрвөн дэлхийн аваргад оролцсон нь ямархуу тоглогч вэ гэдгийг нь харуулж байгаа байх. Хамгаалагч хүн гэхэд ур чадвар дэндүү өндөртэй, талбайн хаана ч тоглосон чадах гайхалтай тоглогч байсан. 1962 оны ДАШТ-н финалд оруулсан гоолыг нь би сайн санаж байна.

Төвийн хамгаалагч : Бобби Мур (Англи)

Дахиад л би мухардалд орчихлоо.Уг нь  Жон Чарльз хэмээх агуу тоглогчийг орхимоогүй л байна. Гэхдээ өөр арга алга. Бобби Мур, Франц Беккенбауэр хоёыг төвд тавихар шийдлээ. Мурын хувьд ховорхон заяах авьяастай тоглогч байсан. Үүнээс гадна тэр зан чанараараа ч бүхнийг хайрыг татдаг байлаа.

Төвийн хамгаалагч : Франц Беккенбауэр (Герман)

Муртай адилхан чанарууд түүнд маш олон бий. Францыг сандарч, ямар нэгэн алдаа гаргаж байхыг би хэзээ ч харж байгаагүй. Түүний хяналтанд тоглолт бүхэлдээ орж, эсрэг багийнхан нь учраа олохгүй сандардаг байж билээ.   Бобби, Франц хоёр бол ямар ч хүчирхэг довтолгооны өмнө хана хэрэм болж чадах залуус. Тиймээс би тэднийг сонгосондоо сэтгэл хангалуун байна.

Зүүн ар : Силвио Mарзолини (Аргентин)

1960-аад оны үед Аргентиний хамгаалалтыг түүнгүйгээр төсөөлшгүй байлаа. 1966 оны ДАШТ-н их шөвөгт Англид хамгийн их төвөг удсан тоглогч бол Силвио. Хурд бага зэрэг муутайг эс тооцвол тэр байрлал дээрээ үнэхээр номер нэг нь байсан. Бөмбөгийг гайхалтай эзэмшиж бас хэрэгтэй үед урагшаа ч орчихдог шилдэг хамгаалагч байсан юм.

Баруун хагас : Мишель Платини (Франц)

Платинигийн яг таг дамжуулалтууд манай багт зайлшгүй хэрэгтэй. Ямар ч зайнаас бай хэрэгтэй хүнд нь бөмбөгийг шилжүүлж чаддаг түүний авьяасаар би үнэхээр бахардаг юм. Дээрээс нь эсрэг багийнхаа бага зэргийн алдааг гоол болгон хувиргадаг, эрч хүчтэй, ухаалаг гээд магтах чанарууд түүнд олон бий.

Төвийн хагас : Альфредо ди Стефано (Аргентин)

Манай багийн ахлагч. Бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг. Сантьяго Бернабеуд болсон европын цомын МанЮ, Реал Мадрид багуудын тоглолтын үеэр би түүнийг анх харж байсан юм. Тэгэхэд би бүтэн 90 минутын турш түүнээс нүд салгаж чадаагүй юмдаг. Үнэхээр итгэмээргүй ур чадвартай нэгэндээ. Энэ мэтчилэн түүнийг хүндлэх асар олон шалтгаан надад байна.

Төвийн хагас : Данкан Эдвардс (Англи)

Хэрвээ Мюнхений осол болоогүй байсан бол Данкан дэлхийг эзэгнэх байсан гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Дөнгөж 21-хэн насандаа хорвоог орхисон ч тэр алдар хүндийн оргилд альхэдийнэ гарсан юм. Аль ч хөлөөрөө цөм цохидог, биеийн хүчний тоглолт сайтай, дээрээс нь маш их эрч хүчтэй жинхэнэ шилдэг тоглогч байсандаа. Орчин цагийн ямар ч тоглогчыг би түүнтэй харьцуулж чадахгүй.

Зүүн хагас : Иохан Кройф (Голланд)

Бас л гайхалтай тоглогчын нэг. Мөн маш ухаалаг тоглолтыг үзүүлдэг байсан. Бөмбөг эзэмшилт, гоолын мэдрэмж нь үнэхээр бусдаас онцгой нэгэн байсан. Үнэндээ магтах үг олдохгүй байна. Түүнд бөмбөг очсон л бол эцэстээ гоол орж л дуусдаг байсан гэдгийг л би хэлэх байна.

Довтлогч : Пеле (Бразил)

Пеле , Марадона, Пушкаш гурваас довтолгоогоо бүрдүүлмээр байна. Гэхдээ Пелег бол би яагаад ч гадна үлдээж чадахгүй нь. Хөлбөмбөгийг тэр зөн билгээрээ л тоглдог байсан. Магадгүй зарим хүн Пушкашийг илүүд үзэж болно л доо. Тэр ч бас гайхалтай довтлогч. Нэг би түүнд Пеле 1000 дахь гоолоо оруулчихаж гэж хэлтэл ”Тийм үү, би таван жилийн өмнө тэрнийг чинь хийчихсэн шүү дээ” гэж билээ. Энэ бол онгирсон хэрэг огт биш. Пушкаш  ч тэр ,Пеле ч тэр  хэн хэн нь агуу хөлбөмбөгчид тул нэгнийг нь дөвийлгөх нь утгагүй хэрэг.

Довтлогч : Марадона (Аргентин)

Эль Диез бол миний харж байсан хамгийн хурдан тоглогчын нэг. Бөмбөгөө аваад л тэр салхи хурдалж, хамгаалагчыг сэт цохидог байж билээ. Энэ үед нь түүний замд хөндөлсөнө гэдэг ёстой бүтэшгүй хэрэг. Марадонаг багтаа авах нь зүй ёсны хэрэг гэж бодож байна.

Дасгалжуулагч : Сер Алекс Фергусон (Шотланд)

Энэ баг дасгалжуулагчгүй байсан ч өрсөлдөгчөө бутниргэнэ гэдэгт би итгэлтэй байна. 4-3-3 эсвэл 4-4-2 гэсэн тактикаар би тогож болох юм. Гэхдээ хэн нэгнийг нэрлэ гэвэл би Сер Алексийг л сонгоно. Түүнээс өөр энэ багийг удирдаж чиглүүлж чадах хүн байхгүй.
————————————-Гордон Бэнкс————————————–

———–Сантос- ——-Мур——-Беккенбауэр ——Mарзолини———

——–Платини——--ди Стефано—–-Эдвардс————Кройф ——–

———————————-Пеле ——–Марадона——————————-

Сэлгээ : Жон Чарльз (Англи)
Түүнийг байхад ар талдаа санаа зовохгүй байж болно. Ур чадвар сайтай,  ялангуяа толгойгоороо маш сайн тоглодог нэгэн байсан.
Франчиско Женто (Испани)
Жигүүрээр ч үнэхээр манаргадаг байсан даа Женто. Реалын домгуудын нэг.
Ференч Пушкаш (Унгар)
Реал болон Унгарын шигшээд оруулсан түүний хувь нэмрийг үнэлэх аргагүй. Тэр маш олон гайхалтай гоолыг оруулж, олон рекорд амжилт тогтоосон. Бас Ференчийг хаалгачын эсрэг ганцаараа гараад алдаж байхыг би хэзээ ч харж байгаагүй.
Петер Шмейхель (Дани)
Юнайтедийн түүхэн дэх хамгийн шилдэг хаалгач.
Рой Кин (Ирланд) ]
Багийн лидер байхаар заяагдсан нэгэн. Рой алдаа гаргах нь ховор нэгэн ч, хэрвээ алдвэл тэр дор нь түүнийгээ засаж чаддаг байсан юм.

GD Star Rating
loading...
Бобби Чарльтоны 11, 6.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Man U says:

    Manai bagiin domog bna shuu dee .

    GD Star Rating
    loading...
  2. LAMPS says:

    BURHAN MIN ENE CH AGUU TOGLOGCH SHU.MANCHESTERTIN AMIN SUNS GED XELCHXED BURUTAXGUI L BX.

    GD Star Rating
    loading...
  3. oblnv says:

    bi ene nereeree forumd burtguuleed batalgaajuulah mailee huleeseer lav l 7 honog boljiin. deer ni tuhain uedee setgegdel bicheed orhison hariu bichigdeegui baina end forumiin adminuud ni orj irdeggui yumuu.

    GD Star Rating
    loading...
  4. bayasaa says:

    edwardsiin orond zidan baiwal tegeed l byh tsag veiin delhiin shigshee boloh um daa

    GD Star Rating
    loading...
  5. nisdeg_melkhii says:

    uneheeer goyo formation bn unen goyo

    GD Star Rating
    loading...
  6. blue son says:

    tegeed naana chini 70 onoos xoish od turuugui um yy xaashaa um barag 30 40 jild star baigaagui gej uu

    GD Star Rating
    loading...
  7. tseska says:

    manu1

    GD Star Rating
    loading...
  8. storm says:

    ooriin shutdeg ooriin uyiin toglogch naraan oruulsan bna sonirholtoi bailaa bayrallaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: