Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Уимблдон шийдвэрлэх үедээ

GD Star Rating
loading...

Уимблдон замынхаа хагасаас илүүг туулаад байна. Эрэгтэй ганцаарчилсан төрлийн 4-р тойрогт Рожер Федерер өрсөлдөгчөө ялснаар дунд шөвөгт шалгарлаа. Түүний өрсөлдөгч нь Ролан Гарросын шигшээд мөн учирч байсан Робин Содерлинг байв.

roger.federer.swing

Федерер Содерлингийг Уимблдоны төв кортод 3 сетэд 6-4, 7-6 (5), 7-6 (5) харьцаагаар хожжээ. Федерер энэ тоглолтонд өөрийн давуулалт бүхий гэймээ нэг ч алдаагүйн дээр 23 эйс хийсэн байна. Хамгийн олон Их дуулгад түрүүлсэн теннисчинээр тодроход  Федерерт ийн 3 хожил үлдээд байна. Федерер шөвгийн 8-д Иво Карловичтой тоглоно. Чацархаг Карлович 4-р тойрогт Фернандо Вердаског хүнд тулааны эцэст хожсон байна. Карлович тэр жил Уимблдоны аваргаа хамгаалахаар тоглож байсан, тухайн үеийн дэлхийн номер 1 Ллейтон Хьюиттийг хожиж шуугиан тарьж байсан удаатай.

Хагас шигшээд Федерертэй учраа таарах магадлалтай Сербийн Новак Жокович 4-р тойрогт Израйлын Дуди Селаг 3 сетэд 6-2, 6-4, 6-1 харьцаагаар хялбархан хожлоо. Энэ тоглолт 1 цаг 29 минут л үргэлжилсэн байна. Гэхдээ хожигдсон ч гэсэн Села сүүлийн 20 жилийн хугацаанд Уимблдоны 4-р тойрогт шалгарсан анхны эрэгтэй Израйль теннисчин болжээ. Жокович шөвгийн 8-д Германы Томми Хаастай тоглоно. Энэ сарын эхээр Халлед болсон тэмцээнд Жокович Хааст хожигдсон удаатай.

Хаас 4-р тойрогт ОХУ-ын Игорь Андреевийг 3 сетэд хожсон. Хаас одоо 31 настай бөгөөл Уимблдоны 4-р тойрогт үлдсэн тоглогчдоос хамгийн “хөгшин” нь юм. Мөн тэрээр Уимблдонд 11 удаа оролцохдоо анх удаа дунд шөвөгт үлдлээ. Хаас одоогоор форм сайтай байгаа. Энэ сарын эхээр Халлед түрүүлсэн нь түүний зүлгэн талбай дээр түрүүлсэн анхны тэмцээн, мөн сүүлийн 2 жилийн хугацаанд түрүүлсэн анхы тэмцээн нь болсон. Мөн Ролан Гаррост Федерертэй 5 сет ширүүн тулалдаж байлаа.

t_07_hewitt_33_reuters_k_doherty

Мартагдах дөхөөд байсан Ллейтон Хьюитт шөвгийн 8-д үлдлээ. 2003 оны Уимблдоны аварга тэрээр Радек Штепанектэй 4-р тойрогт тоглож, эхний 2 сетийг алдсан ч дараалан 3 сет авснаар сүүлийн 3 жилд анх удаа Их дуулгын дунд шөвөгт үлдэв. Хьюиттийн дараагийн учраа нь АНУ-ын Энди Роддик.

Мөн 4-р тойрогт Хуан Карлос Ферреро Францын Ж. Симоныг хожиж, шөвгийн 8-д үлдээд байна. Ферреро энэ удаагийн Уимблдонд цагаан хуудсаар оролцож байгаа бөгөөд 2001 онд Горан Иванисевич түрүүлж байснаас хойш цагаан хуудсаа тэмцээнд ороод дунд шөвөгт хүрсэн анхны тоглогч боллоо. Түүнтэй талбайн эзэн Энди Мюррей, Швейцарийн С. Вавринка нарын хожсон нь тоглоно.

Эмэгтэй ганцаарчилсан төрлийн Динара Сафина – Эмиле Моуресмогийн тоглолт түүхэнд үлдэх нь. Учир нь Уимблдоны түүхэнд анх удаа битүү дээвэртэй кортод тоглолт явагдлаа. Уимблдоны төв талбай битүү дээвэртэй болсон бөгөөд энэ нь борооноос, мөн хэт халалтаас хамгаалах болно. Өмнө нь бороо оронгуут зүлгийг хучдаг байсан бол одоо дээврийг битүүлдэг болжээ.

t_007_ambient_123_epa_g_penny

Түүхэн тоглолтонд Динара Сафина эхний сетийг алдсан ч дараагийн 2-ыг авч чадсанаар ялалт байгууллаа. Тэрээр шөвгийн 8-д Сабини Лисицкитэй тоглоно. Лисицки гэх 19-тэй бүсгүй энэ удаагийн Уимблдоны сенсаац болж байна. Тэрээр өмнөх тойрогт Ролан Гарросын аварга С. Кузнецоваг юм болголгүй хожоод байлаа. 20 жилийн өмнө Германы Штеффи Граф, Борис Беккер нар Уимблдоны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд зэрэг түрүүлж байв. Лисицки уг хос ялалтаас 2 сарын дараа төржээ. Томми Хаас мөн шөвгийн 8-д үлдээд байгаа тул Германчууд 2 тоглогчоо дэмжих нь. Лисицки Уимблдонд ердөө 2 дахиа оролцож байгаа, өнгөрсөн жил эхний шатанд л бүдэрч байжээ.

Мөн Винус Уилльямс 4-р тойрогт Ана Ивановичийг хожлоо. Эхний сетийг алдаж, 2 дахь сетийн эхний гэймийг Ана аваад байх үедээ гэмтлийн улмаас тоглохоос татгалзав. Энэ үедээ тэрээр уйлж байлаа. Ана 2008 оны Ролан Гаррост түрүүлснээсээ хойш Их дуулгын шөвгийн 8-д хүрсэнгүй.  Винус дараагийн тойрогт Польшийн А. Радванскатай тоглоно.

Тэмцээний 4 номер ОХУ-ын Елена Дементьева нутуг нэгт Елена Веснинагаа хожиж, шөвгийн 8-д Италийн Ф. Шиавонетой тоглохоор болов. Дементьева Уимблдонд 11 дэхээ дараалан оролцож байгаа, өнгөрсөн жил хагас шигшээд шалгарсан.

Мөн 4-р тойрогт Беларусын В. Аразенко  ОХУ-ын Надиа Петроваг, АНУ-ын Серена Уилльямс Словакын Даниела Хантуховаг тус тус хожиж шөвгийн 8-д хоорондоо тоглох боллоо.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Hantulga says:

    Федерерийг л дэмжинэ дээ, Энди Мюррэй хусагдчаа юу?

    GD Star Rating
    loading...
  2. Ana mine dee :(

    GD Star Rating
    loading...
  3. Man U says:

    Federer Karlovic 2 iin toglolt ih sonirholtoi bolno doo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: