Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Жазз гол тоглогчдоо алдаж магадгүй

GD Star Rating
loading...

Ютагийн довтлогч Карлос Бузерийн өмнө чухал шийдвэр гаргах хүндхэн мөч ирээд байна. Түүний Жаззтай байгуулсан гэрээ дуусахад 1 жил үлдээд байгаа ч үүнийгээ цуцалж, чөлөөт агент болох эрх Бузерт байгаа.

p1boozer

Гэхдээ түүнд шийдвэр гаргахад маш бага хугацаа үлдээд байна, яг одоо ч яахаа шийдэж байгааг үгүйсгэхгүй.

Бузер ирэх улиралд Ютагаас 12.7 сая доллар авах ёстой, эндээ үлдвэл. Тэгээд түүний Жаззтай байгуулсан гэрээ дуусна. Харин үлдэхийг хүсэхгүй бол чөлөөт агент болохоо зарлана. Өнгөрсөн оны 12 сард Бузер энэ зун гэрээнээсээ татгалзахаа итгэлтэй хэлж байлаа. Харин одоо тэр эргэлзээнд оржээ. Яахаа шийдэж чадахгүй өдийг хүрээд байна. Энэ нь магадгүй багуудын санхүүгийн чадавхи, цалингийн зайтай холбоотой болов уу.

Бузер Ютагаас өөр баг сонгоход хүрвэл дээр дурдсан 12.7 сая доллараас их цалингаар эхэлсэн, тэгээд жил бүр нэмэгдэх нөхцөлтэй нэлээн хэдэн жилийн гэрээг л хүснэ. Харин ийм гэрээ санал болгож чадах баг одоо лигт тун цөөхөн, тухайлбал 3 л байгаа гэхэд болно. Эдгээр 3 баг нь Детройт, Оклахома болон Мемфис. Сүүлийн 2 баг нь залуу бүрэлдэхүүнтэй, “бүтээн байгуулалт” явагдаж буй багууд. Бузер ийм багуудыг сонирхохгүй, энэ 2-ын планд ч Бузер байхгүй.

Харин Детройт боломжтой ч өнгөрсөн 7 хоногт Бузер тэдний гол зорилго биш, түүнд 13-15 саяар эхэлсэн олон жилийн гэрээ санал болгох бодолгүй гэж мэдэгдэж байсан. Гэхдээ Жо Думарсийн багийн Аллен Айверсон, Рашид Уоллес зэрэг тоглогчдын гэрээ дууссанаар ихээхэн хэмжээний цалингийн зай гараад байгаа. Думарс ч 2-ын зэрэг шилдэг тоглогчийг багтаа элсүүлэхээ хэлсэн. Тэгэхээр Бузер Ютаг орхихдоо тулвал Детройтынх болох магадлал өндөр.

Гэхдээ Бузер чөлөөт агент болох нь томоохон эрсдэл бүхий мөрийтэй тоглоомтой төстэй явдал болно  гэж үзэгсэд бас байгаа. Дорнод бүсийн багийн нэгэн ерөнхий менежерийн хэлснээр Бузерт их мөнгө зарцуулж чадах ганц баг нь Пистонс л гэнэ. Бузер Ютатай байгуулсан гэрээнээсээ татгалздаг, дараа нь Пистонс түүнд хүссэн нөхцөлийг нь санал болгохгүй бол байдал хэцүү.

Бас Бузер сайн тоглогч боловч ихээхэн гэмтэмтгий нэгэн. Ютад 5 улирал тоглохдоо 134 тоглолт өнжөөд байгаа. Үүнээс нь ч багууд болгоомжилж байгаа биз.

nba_g_okur_395

Жаззын хувьд Бузерээс гадна Пол Миллсап, Мехмет Окур зэрэг асуудлууд байгаа. Окурын хувьд ирэх улиралд 9 саяыг авах ч мөн л сүүлийн жилийн гэрээгээ цуцлах боломжтой. Агент нь түүнийг гэрээгээ цуцлах тийшээгээ хандаж байгаа гэж энэ Даваа гаригт хэлсэн. 30 настай Окур мөн л олон жилийн өндөр цалинтай гэрээ сонирхож байна.

Харин Кайл Корвер ямар ч байсан сүүлийн жилийн гэрээнээсээ татгалзаад багаа солих боломжтой байсан ч Жазздаа үлдээд байна. Корвер өнгөрсөн улиралд 9 орчим оноог дунджаар авчээ. Тэр ирэх улиралд 5.2 сая долларын цалин авна.

PS: Yahoo-ын мэдээлснээр Детройт Пистонс дасгалжуулагч Майкл Курриг үүрэгт ажлаас нь халлаа. Курри ердөө ганцхан улирал л Пистонсын ерөнхий дасгалжуулагчаар ажиллаад байсан юм. Пистонсыг ирэх улиралд Даг Коллинз удирдаж магадгүй гэнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. nisdeg_melkhii says:

    paaaaaa lala sonin yum boloh ni ee

    GD Star Rating
    loading...
  2. Tumur says:

    Boozer, Okur nar Jazz daa uldejee

    GD Star Rating
    loading...
  3. T says:

    uldsen ni deer ee..hairan bag..neg ch gsn gaigui bag hevere baig l de

    GD Star Rating
    loading...
  4. LAL&CFC says:

    busad free agentuudiin talaar medeelel bnu?

    GD Star Rating
    loading...
  5. go nuggets says:

    Hey Denver Nuggets min yamar neg sn toglogch avah ni uu………. Esvel bagaasaa yavj bgaa toglogch bgaa bolvuu medeelel ogj tuslaach…… Daraa jil avargiin toloo toglohiig husej bn.
    Chauncey Billups
    Carmelo Anthony
    Nene
    Kenyon Martin
    J.R Smith
    Dahntay Jones
    Anthony Carter
    Linas Kleiza
    Chris Anderson

    GD Star Rating
    loading...
  6. manumacheda says:

    busad humuusiin talaarhi medeelel tawiarai goy medeelel bna

    GD Star Rating
    loading...
  7. miki roko says:

    Buzeriig abax baga barag b.xgui biz dee!Ungursun ulirald tiim ch sain togloogui sh dee!Xarin bagtai uldeed irex jil tsalingaa nemj gereegee sungabal uurt ni ter Utan ch ter xeregtei baix.Buzer tiim ch tugs toglogch bish ee!

    GD Star Rating
    loading...
  8. Денвер драфтаар Тай Лавсон гээд холбогч авсан. Биеийн хөгжил сайтай. Хурдтай тэсрэлттэй сайн хамгаалалттай юм байналээ. Биллапсаас их юм сурах байх гэж найдаж байна. Энэ жилдээ том наймаа хийхгүй байх. Картер,Андерсэн,Дантай Жонс,Петро 4 чөлөөт агент болж байгаа. Жонс Андерсон хоёртой гэрээгээ сунгах байхаа. Картерийг явуулах гэж Лавсонг авсан гэж таамаглаж байгаа. Томоохон экспертүүд бүгд л Денверийг ирэх жилийн аваргыг авах магадлал өндөртэй гэж үзэж байгаа. За харж л байядаа.

    GD Star Rating
    loading...
  9. Буянбат says:

    Денвер драфтаар Тай Лавсон гээд холбогч авсан. Биеийн хөгжил сайтай. Хурдтай тэсрэлттэй сайн хамгаалалттай юм байналээ. Биллапсаас их юм сурах байх гэж найдаж байна. Энэ жилдээ том наймаа хийхгүй байх. Картер,Андерсэн,Дантай Жонс,Петро 4 чөлөөт агент болж байгаа. Жонс Андерсон хоёртой гэрээгээ сунгах байхаа. Картерийг явуулах гэж Лавсонг авсан гэж таамаглаж байгаа. Томоохон экспертүүд бүгд л Денверийг ирэх жилийн аваргыг авах магадлал өндөртэй гэж үзэж байгаа. Ер нь ирэх жил Вестээ тэргүүлэх байх гэж бодож байгаа

    GD Star Rating
    loading...
  10. MB says:

    (gogo nuggets) d
    Nuggets Ty Lawson gedeg rookie g soliltsoogoor avsan oorsoo hun gargaagui eee draft iin 34 oor avsan toviin toglogchooo ogj orondono Ty Lawson g avsan holbogch onoo avahgui harin Pass hayddag hin bna lee

    GD Star Rating
    loading...
  11. nyamka says:

    tiimee bi deer h miki roko toi sanal neg lbn daa
    haha kobe l bagtai uldvel boloo+++zen bagch

    GD Star Rating
    loading...
  12. MB says:

    Okur iig yavuulah heregtei sh deee shiddeg bish orolt hiideg hurdan tesreltei tov zugeer baih tegvel Paul Chandler 2 shig goe sh deee Herev tiim tov avbal Noh toi ih aidil bolno shd eee
    Peja-Korvor
    Posey-ak47
    West-Boozer
    Cp3-Deron
    Chandler-???!!!

    GD Star Rating
    loading...
  13. Chistmer says:

    Boozer Utah-daa uldsen ni deeree tegeed ch Boozer-g avchihaar ch bag bhgui.
    Houston Rockets Orlando-s Marcin Gortat gedeg Center sonirhood bga bolloltoi.Tegehdee barag avchih bhaa.
    Yao-n bertel bol yaltchgui Adelman- buruu Yao-g ter mash olon min talbaid gargasan.Tiim hund mes zasald orson huniig.

    GD Star Rating
    loading...
  14. Tumur says:

    “Breaking News! Amar’e Stoudemire to the Lakers!! He might take less money to win a championship.”

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: