Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Энди Мюррей: Би түрүүлж чадна

GD Star Rating
loading...

andy_murray_682x400_374333aИх Британичуудын олон жил хүлээсэн цомыг авчрахын тулд Энди Мюррей Испаний Хуан Карлос Феррерог буулган авах шаардлагатай болоод байна. Хоёр тамирчин Уимблдоны өмнөх сорилгод мөн учраа таарч байсан бөгөөд тус тоглолтонд Мюррей өрсөлдөгчөө илт давуу ялж байсан юм. “Ферреро бол тун элдэвтэй тоглогч. Тэр ямар ч гадаргуун дээр маш сайн тоглодог, дэлхийн шилдэгүүдийн нэг. Хоёр долоо хоногийн өмнө би түүнийг ялсан ч энэ нь юуг ч шийдэхгүй. Тиймээс энэ тоглолтонд бүх анхаарлаа хандуулж, байдаг чадлаараа хичээх болно. Түүнд ямар нэгэн боломж олгож, мөрөөдлөө үгүй хийлгэхийг би хүсэхгүй байна” хэмээн Британи эр ярьжээ. Он гарснаас хойш Энди Майами Мастерс, Катар опен, Капитала зэрэг хэд хэдэн тэмцээнд магнайлсан бөгөөд Австралийн нээлттэй тэмцээний 4-р шат, Ролан Гарросын их шөвөг хүртэл тэмцсэн юм. Хэрвээ тэр Уимблдонд түрүүлж чадах юм бол Британичуудын 70 жилийн ”шаналал”-ыг үгүй хийх боломжтой. Учир нь 1936 оноос хойш Их Дуулгын цувралд Британи теннисчин түрүүлээгүй байгаа юм. Тиймээс нутгийн хүүгээ дэмжихээр Будант Альбиончууд ордонг дүүртэл цуглах нь аргагүй. Мөн Эндигийн “Би түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Миний хувьд энэ мөчийг хэтэрхий удаан хүлээлээ. Одоо цаг нь болсон” гэсэн үгс ч тэдний найдварыг улам баталгаалжуулж буй. Харин бүх зүйл өөрийнх нь эсрэг байгаа ч Ферреро сандрахгүй байгаагаа өгүүлсэн байна. Тэрээр цагаан хуудсаар Уимблдонд зодоглож байгаа бөгөөд Фернандо Гонзалез, Жиль Симон зэрэг шилдэгүүдийг мулталж шуугиан тарьсан юм. 2003 оны Ролан Гарросын ялагч ”Мюррейтэй тоглосон тэр тулаанаас өөртөө хэрэгтэй туршлагаа олж авсан. Миний санааг зовоож байгаа хамгийн гол асуудал бол түүний давуулалтууд, бас хурд. Дээрээс нь үзэгчид бүгд намайг ялагдахыг хүлээж байгаа. Тиймээс их хүнд тоголт болно байх” гэжээ.
Энэ хоёрын ялсан нь шөвгийн дөрөвт Хьюитт-Роддик нарын нэгэнтэй тулах юм. Одоогийн байдлаар их шөвгийн Рожер Федерер – Иво Карлович, Томми Хаас – Новак Жокович нарын тулаан ид өрнөж байна.

Шөвгийн 8 Шөвгийн 4 Шигшээ
Флаг Австралии Ллейтон Хьюит
6 Флаг США Энди Роддик
3 Флаг Великобритании Энди Мюррей
WC Флаг Испании Хуан Карлос Ферреро
24 Флаг Германии Томми Хаас
4 Флаг Сербии Новак Жокович
22 Флаг Хорватии Иво Карлович
2 Флаг Швейцарии Рожер Федерер
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Man U says:

    Federer Karlovic iin toglolt dongoj say duuslaa
    6-3 7-5 7-6 r Federer hojlooo. Federer sain bnaa. 15 ih duulga tai bolno shuu hoo

    Haas Novak iig 2.0 doj bn . odoo suuliin set boljiin.

    Federer Haas 2 togloj magadgui l yum

    oo neere angliin hatan haan hervee murray finald shalgarch chadhiim bol togloltig ni oorin bier uzne gesen blee., ene bol asar ih hundetgel bolno shuu dee murray iin huvid. tegeheer murray hicheeh ni gartsaagui

    GD Star Rating
    loading...
  2. bulgaa says:

    hatan haaniig burhan iweeg gedeg biluu.
    murrayg ch bas burhan iweegeesei

    GD Star Rating
    loading...
  3. Man U says:

    zo haas hojchiloo. Murray ch bas hojloo. Murray uneheer ih hicheej bgaa ni haragdaj bna shuu.

    yag odoo hewitt bolon roddick 2 iin toglolt yavagdaj bna.

    GD Star Rating
    loading...
  4. www says:

    andy roddick a.murry 2iin ali neg ne turuuleesei gj ymar ih husej bn geech .. daanch roddick maani yavahgui ym da…..^^____hewitt chadlaara sn l togolloo..___

    harin dinara safin turuuleh bh naidaj bn bootso tavisan ymsan aldchih ym bish bgaa…hehhe(bas murrey’d tavisan) ta hed botsoo tavisan uu ..?

    GD Star Rating
    loading...
  5. Man U says:

    morii tavichih aaaviin huu oldohkui bna ldaa

    GD Star Rating
    loading...
  6. Hooyo says:

    Nadal yaasiin ? hariu bicheech please

    GD Star Rating
    loading...
  7. Man U says:

    ovdognii berteltei bgaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: