Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » NBA news

GD Star Rating
loading...

carlos-boozer_300_080131Карлос Бузер багтаа үлдэв

Карлос Бузерийн Юта Жаззтай байгуулсан гэрээ энэ зун дуусаж байгаа ч тэрээр үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 27 настай Америк эр чөлөөт агентийн зах дээр гарахаас илүү ирэх жил багаасаа авах 12.7 саяыг илүүд үзсэн аж.

Майкл Финли зодог тайлах болоогүй

14 жилийг NBA-д үдсэн ахмад тоглогч Финли ирэх улиралд багтаа үлдэхээ мэдэгдлээ. Үүнийгээ тэрээр 6 сарын 30-нд зарласан бөгөөд Сан Антонио Спэрс багт Финли 5 дахь жилээ хүчин зүтгэж байгаа юм.

36 настай Финли өнгөрсөн улиралд 81 тоглолтонд оролцож  9,7 оноо, 3.3 самбар дунджаар авсан ба 3 онооны шидэлтийн хувь нь карьерийн нь  хамгийн өндөр үзүүлэлт болох 41.1%-тай байжээ. Одоо тоглож байгаа тоглогчдоос хамгийн удаан тоглож байгаагаараа 4т/1057 тоглолт/, 5т орох 3оноо шидэлт гүйцэтгэжээ. Мөн тэрээр карьертаа 16.2 оноо, 4.5 самбар, 3.0 ашигтай дамжуулалт дунджаар аваад байгаа юм. 90-ээд оны дунд үед Монголд Финли пүүз моодонд орж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Уорриоpзын К.Маггэтигийн баруун гарны мэс засал амжилттай болов

Голден Стейт Уорриорс багийн свингмэн Кори Маггэтийн  баруун гарын бугуйнд хийсэн  хөнгөн хагалгаа амжилттай болжээ.
НБA-д 10 жилийн карьерээ өнгөрөөж байгаа тэрээр элдэв бэртлээс болж нийт 31 тоглолт өнжөөд байгаа юм.  Хагалгаа нь амжилтай болсон тул Кори  3 долоо хоногийн дараачаас багийнхаа бэлтгэлд оролцох төлөвлөгөөтэй байгаа юм байна.

***

Кливленд Кавальерс багийн Варежао 6.2 сая долларын гэрээнээс  татгалзаж чөлөөт агент боллоо. Төв бoлoн довтлогчийн байрлалд тоглодог түүнд Кавсийн эзэн Дэни Фэрри шинэ гэрээ санал болгох магадлал өндөр байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Нүгэлбат says:

    yu bichtsen yum be aaruul ter zurag nteree l oroldood yavahgui hehe.

    GD Star Rating
    loading...
  2. Chistmer says:

    boldog yum boldogooroo l bolson bna da.

    GD Star Rating
    loading...
  3. uuganaa says:

    segsger brazil odoo chuluut agent bolj duvchignuj yah n be de hehe. Cle-dee bj bhku

    GD Star Rating
    loading...
  4. bat says:

    uuganaagiin zuv.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: