Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Бусад наадмууд, Сингапур 2009 » Медальгүй эхний өдрүүд

GD Star Rating
loading...
250px-Singapore2009Сагсныхан “сагс” дүүрэн бөмбөг алдав
ФИБА-33 буюу нэг самбарт гурвын эсрэг гурав тоглодог “гудамжны” хэмээх тодотголтой сагсан бөмбөгийн тэмцээнд анхны тулаандаа Филиппиний багтай халз үзэлцэв. Халз биш, хальт үзэлцээд арлын шөвгөр филиппинчүүдэд 8:34 хожигдов. Монголчууд түүхэндээ анх улаа 3:3 сагсан бөмбөг тоглосон ийнхүү сагс дүүрэн бөмбөг алдсанаар өндөрлөлөө. Гэвч дараагийн учраатайгаа арай өөрөөр “гуравдах” болов уу.
Волейбол тахимаа өгсөөр
Элсний волейболын баг маань хоёр дахь тоглолтдоо мөн л бүдэрч, охидууд Киргизстаны оросуудад, хөвгүүд Индонезийн банди нарт бас л хүрээгүй гэдгээ харуулж тахимаа өгөв. Доха-2006 Азийн наадамд оролцсон томчууд маань энэ хоёрт зөвөлгөө өгсөн юм болов уу.
Буудлагынхан ТОР-10
Монголын TOP-4 спортын нэг буудлагын тамирчид эх орондоо медаль авчрах болов уу гэж спорт сонирхогчид маань найдаж буй нь нууц биш. Гэвч эхний даваанд Лхам 10-р байрт орж, нөгөө нь 16-р байрт багтав. “Их санасан газар 9 шөнө …” гэгчээр илүү ихийг санасан бид манайхан TOP-10-т орсон гэж сэтгэлээ тайтгаруулахаасдаа. Гэвч наадам үргэлжилж байна, манайхны од гийх өдөр ирэх нь дамжиггүй.
Монгол хүүхдүүдийн тухай Сингапурын хэвлэлд
Сингапурын өдөр тутмын томоохон хэвлэл болох Today сонинд Монголын багийн тухай гарчээ. Монголоос ирсэн 27 тамирчин хүүхдүүдийг төлөөлж буудлагын тамирчин Б.Агиймаа, ширээний теннисний охин А.Энэрэл нар ярилцлага өгсөн байна. “Азийн хүүхдүүд-Бидний ирээдүй” уриан дор болж буй энэхүү наадамд оролцож байгаа 43 орны тамирчдаас манай тамирчдыг онцолсныг том завшаан гэлтэй.
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. buya says:

    manaihan ingeneeeeeeee tegeeel hudlaa tom tom shaaj bgaad yavdag ochood onigoogoo chireed irdeg

    GD Star Rating
    loading...
  2. монголчууд Олон медалтай ирэх байхоо гэж л найды

    GD Star Rating
    loading...
  3. ganaa1023 says:

    zugeeree iim zuil baih shuu dee. hamgiin gol ni edgeer temtseenuudees turshlaga suuj aldaan deeree dugnelt hiih heregtei. tegehgui daraa ni bahi baidgaaraa baival dahiad temtseend yavhiin ch hereggui.

    GD Star Rating
    loading...
  4. eegii says:

    Oroltsoh t+r+l,shigshee bagaa herhen bvrdvvlsen hiigeed songoltoo her zov hiisen yum bol doo. Gehdee manai huuhduud medal avah baihaa.Naidvar tavin amjilt huleej bna.

    GD Star Rating
    loading...
  5. ao says:

    ene sagsni huuhduud neeree arai ch de
    aluulj bna tug barij bsan huuhdin ogt togloj uzeegui haraagui huuhed bna lee arai ondor arag yas yavuultsan yum bish biz de.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: