Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис » Уимблдоны явцаас

GD Star Rating
loading...

Уимблдоны хагас шигшээд өрсөлдөх тоглогчид тодорч байна. Рожер Федерер шөвгийн 8-д Хорватын давуулалтын мастер Иво Карловичтой тоглон 3 сетэд дараалан 6-3, 7-5, 7-6 (3)-аар хожиж, хагас шигшээд шалгарлаа.

fe308

Карловичийн хүчтэй давуулалтын эсрэг уг тэмцээний 5 удаагийн аварга Федерер огт сандарсангүй итгэлтэй тоглож, 1 цаг 43 минутын дотор хожиж дөнгөв. Карлович өмнөх 4 тоглолтондоо нийт 137 эйс хийгээд байсан төдийгүй давуулалт гүйцэтгэсэн бүх 79 гэймээ аваад байжээ. Гэхдээ энэ сайхан амжилтууд Федерерийн эсрэг тоглолтонд тасалдлаа. Ер нь Федерер Карловичийг 10 тоглохдоо 9 дэхээ ялсан нь энэ.

Федерер Их дуулгын хагас шигшээд 21 дэхээ дараалан шалгарч байна.

Хагас шигшээд Федерертэй Германы туршлагатай Томми Хаас өрсөлдөх нь. Шөвгийн 8-д учраа таарсан хамгийн хөгшин, хамгийн залуу теннисчдийн тоглолтонд хөгшин нь 7-5, 7-6 (8-6), 4-6, 6-3 харьцаагаар хожлоо. Хэд хоногийн өмнө Хаас зүлгэн гадаргуу дээр Жоковичийг хожиж байсан гэхээр форм сайтай байгаа нь тодорхой. Мөн Ролан Гаррост Федерерийн эсрэг 5 сет тоглосон юм. 31 настай Хаас ийн Уимблдоны хагас шигшээд анх удаа үлдлээ. Тэрээр өмнө нь Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд 1999, 2002, 2007 онуудад үлдэж байсан нь Их дуулгын оргил амжилт нь юм.

Тэмцээний номер 3-т бичигдсэн эзэн орны Энди Мюррей шөвгийн 8-д цагтаа дэлхийн номер 1 байсан Испаний Хуан Карлос Феррерог 7-5, 6-3, 6-2 харьцаагаар хожиж, хагас шигшээд үлдлээ. Тим Хенман 2002 онд хагас шигшээд үлдсэнээс хойш Британи тоглогч талбай дээрээ ийм хол яваагүй байв. Азгүй Хенман 4 удаа хагас шигшээд хүрч байсан ч нэг ч түрүүлж байгаагүй. Ер нь хамгийн сүүлд Уиблдонд тэртээ 1936 онд л Фред Перри гэгч Британи түрүүлжээ.

Мюррейгийн өрсөлдөгч нь Уимблдоны шигшээд 2 удаа тоглож байсан Энди Роддик, 2002 оны аварга Ллейтон Хьюитт нарын хожсон нь байх болно.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд эгч дүү Уилльямсуудын эсрэг Орос бүсгүйчүүд тулах нь.

Тэмцээний 5 удаагийн аварга эгч Винус шөвгийн 8-д А. Радванскаг 6-1, 6-2 харьцаагаар хялбархан хожсон бол тэмцээний 2 удаагийн аварга дүү Серена В. Азаренког 6-2, 6-3-аар мөн амархан хожлоо.

Винусын хагас шигшээгийн учраа нь дэлхийн чансааг тэргүүлэгч Динара Сафина. Тэрээр шөвгийн 8-д Германы С. Лисицкиг 6-7 (5), 6-4, 6-1 харьцаагаар хожиж, Уимблдоны хагас шигшээд анх удаа үлдлээ.

Харин Серенагийн өрсөлдөгч нь тэмцээний 4 номер Елена Дементьева. Тэрээр Ф. Шиавонег 6-2, 6-2-оор хожсон юм. Ингэснээр чансааг тэргүүлсэн 4 теннисчин 4-үүлээ хагас шигшээд үлдэв. Хамгийн сүүлд 2006 онд мөн ийм явдал гарч байлаа.

Уимблдон. Хагас шигшээ. Эр.

Р. Федерер – Т. Хаас

Э. Мюррей – Л. Хьюитт/Э. Роддик

Уимблдон. Хагас шигшээ. Эм.

Д. Сафина – В. Уилльямс

С. Уилльямс – Е. Дементьева

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. noomoo says:

    Ace-iin mangas Roddickiin esreg Hewitt sain togloj bn.Hewitt hojchoosoi…tuunii toglolt unegeer uzuushtei shuu…Roddick hagas shigsheegees heterhee bgaad udaj bndoo huurhii Federerd olon jil darluulj irlee dee…Hojood ch Murray-d ym bolohgui biz harin hewitt aztai bish formtoi bgaa bolhoor Murraygaas 2 set zulgaachih l bh…za za suuliin set-g harj l suuya daa

    GD Star Rating
    loading...
  2. buya says:

    hooy ene medee 2 hongiin omno bolson togololtiinh bna . tanaih joohon hurdan bichej boldoggui yum uu?

    GD Star Rating
    loading...
  3. Man U says:

    hudlaa yariad bgachee buya ochigdor bolsiin . bi ochigdor shuud uzsiishdeee

    GD Star Rating
    loading...
  4. Man U says:

    emegtei ni l urjigdar bolsiin . harin eregtei ni ochigdor bolsiin.

    neg dutuu medee ni Roddick hojson l bn. yagad gevel ene toglolt busdaasa oroi bolsiiin. tegheer ochigdor ori l bichsen mede bn daa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: