loading...
НБА-ийн драфт дуусч өнөөдрөөс эхлэн багуудын дараагийн гол ажил эхэлж байна. Өнөөдөр буюу 7 сарын 1-ээс эхлэн зарим тоглогчдын гэрээ дуусч албан ёсоор чөлөөт агент болж буй юм. Драфтаас авсан хүнээ наймаалах, цалингийн цэсээ зохицуулах гээд багуудын ажил өнөөдрөөс ундарч байна.
Энэ зуны гол бараануудыг та бүхэндээ танилцуулъя. Байрлал бүрийн шилдэг 5-ыг танилцуулах бөгөөд энэхүү мэдээллийг NBA.com ийн шинжээч Жон Щуманн бичсэн болно.
Холбон тоглогчид (PG)
Сонирхож буй багууд: Портлэнд, Нью Йорк, Л.А. Лейкерс
1. Жэйсон Кидд, Даллас
Нас: 36
Гол статистик: 9.0 оноо, 6,2 самбар, 8,7 дамжуулалт
Баримт: Хэдийгээр 36 настай ч дахин хоёр жилийн гэрээ байгуулах бүрэн боломжтой. Түүний амжилт уруудаж буй, гэхдээ шидэлт нь сайжирсан, түүнчлэн шилдэг талбайг мэдэрдэг холбогч хэвээрээ буй. Маверикс бараг түүнийг авч үлдэх биз. Тэр гэхдээ зөвхөн аваргын төлөө л тоглоно.
2. Андре Миллер, Филадельфи
Нас: 33
Гол статистик: 16.3 оноо, 4,5 самбар, 6,5 дамжуулалт
Баримт: Хэрвээ Кидд Далластаа үлдвэл Миллер Портлэнд мэтийн туршлагатай холбогч хэрэгтэй багийн гол бай болно.
3. Майк Бибби, Атланта
Нас: 31
Гол статистик: 14.9 оноо, 3,5 самбар, 5,0 дамжуулалт
Баримт: Хаукс драфтаар Жефф Тигийг авсан нь Биббиг явуулах дохио гэлтэй. Гэхдээ тэр формлог хэвээрээ буй. Бибби Андре Миллерийг бодвол сайн шиддэг ба Филлид Миллерийг гүйцэд орлож чадна. Гэхдээ түүнтэй богино хугацааны гэрээ хийх болов уу.
4. Рэймонд Фелтон, Шарлотт
Нас: 25
Гол статистик: 14.2 оноо, 3,9 самбар, 6,7 дамжуулалт
Баримт: Фелтон Шарлотт Хорнетс багтаа үлдмээр байгаагаа хэлсэн. Майкл Жордан ч гэсэн түүнийг явуулах бодолгүй буйгаа хэлсэн.
5. Рамон Сешнс, Милуоки
Нас: 23
Гол статистик: 12.4 оноо, 3,4 самбар, 5,7 дамжуулалт
Баримт: Тэр уржигдар Баксаас гараанд гарах таатай нөхцөл бүхий гэрээний санал хүлээж авсан. Хэрвээ Бакс Чарли Вилланевагийн гэрээг сунгахгүй гэвэл авьяаслаг залуу холбогчийг ямар нэгэн байдлаар багтаа авч үлдэх биз ээ.
Дараагийн Тав: Жаррет Жэк (Пейсерс), Нэйт Робинсон (Никс), Стефон Марбэри (Селтикс), Ронни Прайс (Жазз), Си.Жэй.Уатсон (Уорриорз)
Шидэлтийн хамгаалагчид (SG)
Сонирхож буй багууд: Оклахома Сити, Торонто, Денвер, Даллас, Чикаго
1. Бен Гордон, Чикаго
Нас: 26
Гол үзүүлэлт: 20,7 оноо, ,5 самбар, 3,4 дамжуулалт
Баримт: Гордон магадгүй плей-оффын цувралд өөрийн довтолгооны хувиа 39-өөр ихэсгэсэн цорын ганц тоглогч байж болох юм. Тэр онооны машин боловч өөр зүйл хийхэд маруухан.
2. Аллен Айверсон, Детройт
Нас: 34
Гол үзүүлэлт: 17,5 оноо, 3,0 самбар, 5,0 оновчтой дамжуулалт
Баримт: Айверсон бол НБА-ийн түүхэн дэх агуу оноо түүгчдийн нэг. Тэр нөөц тоглогчдын суудалд суухыг хүснэ гэж үү. Ямар ч байсан Детройтоос явна.
3. Энтони Паркер, Торонто
Нас: 34
Гол үзүүлэлт: 10,7 оноо, 4,0 самбар, 3,4 дамжуулалт
Баримт: Паркер сайн зургаа дахь тоглогч байх хүн.
4. Дантэй Жонс, Денвер
Нас: 28
Гол үзүүлэлт: 5,4 оноо, 2,1 самбар, 1,0 дамжуулалт
Баримт: Сайн хамгаалагч хэрэгтэй багт очиход зориулагдсан хүн.
5. Маркиз Даниелс, Индиана
Нас: 28
Гол үзүүлэлт: 13,6 оноо, 4,6 самбар, 2,1 дамжуулалт
Баримт:
Дараагийн тав: Рашад МакКантс (Кингс), Эдди Хаус (Селтикс), Шэннон Браун (Лейкерс), Лютер Хед (Хит), Фон Вэйфер (Рокетс)
Жижиг довтлогч (SF)
Сонирхож буй багууд: Торонто, Финикс, Даллас
1. Рон Артест, Хьюстон
Нас: 29
Гол үзүүлэлт: 17,1 оноо, 5,2 самбар, 3,3 дамжуулалт
Баримт: Яао Миний эрүүл мэндийн асуудал түүнийг үлдэхэд хүргэж байгаа. Рокетс түүнийг авч үлдэх биз ээ.
2. Хедо Туркоглу, Орландо
Нас: 30
Гол үзүүлэлт: 16,8 оноо, 5,3 самбар, 4,9 дамжуулалт
Баримт: Портлэнд Трэйл Блэзерс түүнийг ихэд сонирхож байгаа. Түүний туршлага, зарим үед холбогч хийх чадвар зэрэг нь ихэд хэрэг болно.
3. Тревор Ариза, Л.А.Лейкерс
Нас: 24
Гол үзүүлэлт: 8,9 оноо, 4,3 самбар, 1,8 дамжуулалт
Баримт: Аварга авахад гол үүрэг гүйцэтгэсэн тоглогчийг багтаа авч үлдэх биз ээ. Юутай ч плей-оффт гайхалтай тоглосны ачаар ханшаа өсгөж чадсан.
4. Марвин Уильямс, Атланта
Нас: 23
Гол үзүүлэлт: 13,9, 6,3 самбар, 1,3 дамжуулалт
Баримт: Марвин багаасаа нэг жилийн урьдчилсан санал хүлээж аваад байгаа. Тэр бараг зөвшөөрөх биз. Ингэснээр тэр дараа жил хязгаарлагдаагүй чөлөөт агент болно.
5. Линас Клейза, Денвер
Нас: 24
Гол үзүүлэлт: 9,9 оноо, 4,0 самбар, 0,8 дамжуулалт
Баримт: Клейза оноог сайэ түүдэг. Плей оффт Лейкерстэй тун сайн тоглосон. Денвер түүнийг хадгалж үлдэх байх.
Дараагийн тав: Мэтт Барнс (Санс), Грант Хилл (Санс), Родни Карней (Тимбервульвз), Жамарио Мүүн (Хит), Стив Новак (Клипперс)
Хүчний довтлогчид (PF)
Сонирхож буй багууд: Кливленд, Детройт, Орландо, Сан Антонио, Хьюстон
1. Ламар Одом, Л.А.Лейкерс
Нас: 29
Гол үзүүлэлт: 11,3 оноо, 8,2 самбар, 2,6 дамжуулалт
Баримт: Лейкерс Одом, Ариза хоёрыг аль алийг нь үлдээхийг хүсч буй. Гэхдээ аль нэгийг сонго гэвэл Ламар Одомыг сонгоно.
2. Пол Миллсап , Юта
Нас: 24
Гол үзүүлэлт: 13,5 оноо, 8,6 самбар, 1,8 дамжуулалт
Баримт: Бузер гэрэгээ дахин сунгасан нь Миллсап явна гэсэн дохио болж байна. Магадгүй Пистонсп очиж болох юм.
3. Чарли Вилланева, Милуоки
Нас: 25
Гол үзүүлэлт: 16,2 оноо, 6,7 самбар, 1,8 дамжуулалт
Баримт: Вилланева Баксаас урьдчилсан санал аваагүй. Варежао хэрвээ явбал Кливлендэд очих өндөр магадлалтай.
4. Дэвид Ли, Нью Йорк
Нас: 26
Гол үзүүлэлт: 16,0 оноо, 11,7 самбар, 2,1 дамжуулалт
Баримт: Лиг Никс авч үлдэнэ. Хэрвээ түүнийг өөр баг сонговол түүнд ойролцоогоор 10 сая доллар өгөх хэрэг гарна.
5. Шон Мэрион, Торонто
Нас: 31
Гол үзүүлэлт: 12,9 оноо, 8,5 самбар, 2,0 дамжуулалт
Баримт: Довтолгооны тал дээр Стив Нэш шиг холбогчтой л тоглохгүй бол хол явахгүй, харин тэр лигийн шилдэг хамгаалагчдын нэг хэвээрээ байгаа. Олон байрлал дээр ч тоглож чадна.
Дараагийн тав: Андерсон Варежао (Кавальерс), Глен Дэвис (Селтикс), Энтони МакДаэс (Пистонс), Брэндон Басс (Маверикс), Чэннин Фрай (Блэзерс)
Төвийн тоглогчид (C)
Сонирхож буй багууд: Детройт, Орландо, Сан Антонио, Бостон, Хьюстон, Даллас
1. Рашид Уоллес, Детройт
Нас: 35
Гол үзүүлэлтүүд: 12,0 оноо, 7,4 самбар, 1,3 блок
Баримт: Уоллес ямар ч багийг бүр хүчирхэг болгох хэмжээний тоглогч хэвээрээ буй.
2. Марсин Гортат, Орландо
Нас: 25
Гол үзүүлэлтүүд: 3,8 оноо, 4,5 самбар, 0,7 блок
Баримт: Тони Бэтти явчихсан, залуу, сайжирч буй Польш тоглогчийг Мэжик явуулахгүй л болов уу.
3. Заза Пачулиа, Атланта
Нас: 25
Гол үзүүлэлт: 6,2 оноо, 5,7 самбар, 0,4 дамжуулалт
Баримт: Тэр залуу байна, чадвартай байна, ямар ч байсан очсон багтаа маш том тус хүргэх нь тодорхой.
4. Крис Андерсен, Денвер
Нас: 31
Гол үзүүлэлт: 6,4 оноо, 6,2 самбар, 2,5 блок
Баримт: Андерсений нөөцөөс орж ирж багийг сэргээдэг зүйл их хэрэг болсон. Олон баг түүний блок шот хийдэг чадварыг сонирхож буй. Гэхдээ тэр 30 гарсан гэдгийг мартаж болохгүй.
5. Райан Холлинз, Даллас
Нас: 24
Гол үзүүлэлт: 3,2 оноо, 2,2 самбар, 0,7 блок
Баримт: Биеийн хөгжил сайтай ч тэр тийм ч айхтар хараанд өртөхгүй болов уу.
Дараагийн тав: Йохан Петро (Наггетс), Аарон Грей (Буллз), Рашо Нестерович (Пейсерс), Майкки Мур (Селтикс), Тео Ратлифф (76)
loading...





Houston Ron artestiig avch uldeh baih.
loading...
soliotoi yum boloh ni de haha
loading...
Ene medeegee ali ongorson balarsan hoino ni oruulj baih yum.Odoo shine medeeg oruulsan baih yostoi biz de. sportnews l yum bol.
loading...
chi boliod og hoo onoodor dongoj free agentuud ehelj bna 7.1 ees harin hurdan shuurhai tsag tuhaid ni oruulj bgam bishuu medehgui bj shuumjilhee l bodhiin.ooroo yum hj buteej uzeegui baasnuud ingej negnee demjih bish doosh ni changaaj bdiin sh de tumur metiin baasnuud
loading...
dandaa nas i harij yavaa oduud bna daa. harin odom garaand gargahgui bol neg tiishee yavj magadgui shuu. ene jil LAL turuulhed odom mash chuhal uureg guitsetgesen gej bodoj bna. manai BULLS gordoniig barag yavuulah bizdee. Rose gej barag bairlal deer ni toglodog hun baihad, harin sain tuviin toglogch olj avah heregtei bna daa.
loading...
Rasheed Wallace ymar ch bagt orson ulam huchirhegjuulne gesen ni ihed taalagdlaa, bi Rasheed-n fan, ter bol gaihaltai PF
loading...
tomor sda mine ooroo iim yum hiij chadahguim bj duugui bai hiij bga 1nee bitgii inge mongol hel deer iim ih medeelel ugdug site bna u dugardaa
loading...